ҮР ДҮН
2012-2015 Хураангуй
УЗ-ийн баталсан ажлын төлөвлөгөө болон төслийн ажлын хүрээнд нийт 96 ажил хийж гүйцэтгэсэн. Эдгээр ажлыг өөр өөр байгууллагууд гүйцэтгэсэн юм.
Төсөл нь төслийн зорилго, зорилтуудад нийцсэн олон төрлийн үйл ажиллагаанд оролцох буюу дэмжлэг үзүүлсэн.
Төслийн багийн гишүүд 2012-2015 онд нийт 124 ийм арга хэмжээ ба хуралд оролцсон юм. Төслийн талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн 240 эх үүсвэрээр дамжуулан нийтлэв.
2012 оны баталсан төсөв 95% биелсэн
2013 оны баталсан төсөв 99% биелсэн
2014 оны баталсан төсөв 96% биелсэн
2015 оны баталсан төсөв 95% биелсэн
2015 оны 1-р улирлын тайлан татах
2015 оны 1-р улирлын тайлан(Орос) татах
2015 оны 2-р улирлын тайлан татах
2015 оны 2-р улирлын тайлан(Орос) татах
Document Actions
БАЙГАЛЬ НУУРЫН ЭРДЭНИЙН ХЭЛХЭЭ
НҮБХХ-ДДБОС “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент” (Байгаль нуур) төсөл нь “БАЙГАЛЬ НУУРЫН ЭРДЭНИЙН ХЭЛХЭЭ”хэвлэл мэдээллийн сурталчилгааны концепцийг 2015 онд бүрэн хэрэгжүүлж дуусав.
Нуур орчмын газар нутгийн 33% нь ДЦГ, БНГ ба БЦГ зэргийг багтаасан ТХГ нутаг байдаг юм. Байгаль нуурын эргэн тойронд, хэд хэдэн БНГ ба БЦГ-ууд : Байгаль нуурын шим мандлын дархан цаазат газар Баргуужингийн улсын ДЦГ, Байкало-Ленски улсын ДЦГ, Джергински улсын ДЦГ, Сохондын шим мандлын ДЦГ, «Даурский» шим мандлын улсын ДЦГ, «Алханай» Байгалийн Цогцолбор Газар, Забайкальски БЦГ, Прибайкальски БЦГ, Тункински БЦГ байдаг бөгөөд нийлээд БАЙГАЛЬ НУУРЫН ЭРДЭНИЙН ХЭЛХЭЭ болж байгаа юм.
Мэдээллийн Концепци нь мөн адил БАЙГАЛЬ НУУРЫН ЭРДЭНИЙН ХЭЛХЭЭ нэртэй бөгөөд Байгаль нуурын төслийн хүрээнд боловсруулсан ба зорилго нь Байгаль нуурын бүс нутаг (БНБуриад Улс, Эрхүү муж, Өвөр Байгалийн хязгаар нутаг) дах байгалийн онцгой ландшафттай, амьтан ургамалын давтагдашгүй объект бүхий ДЦГ болон БЦГ-уудын төлөв байдал болон аялал жуулчлал хөгжүүлэх нөөц бололцооны талаар ОХУ-ын иргэд болон олон улсын соносгчдод мэдээллэх явдал юм. Онгон байгальтай харьцах боломжийг олгосон экологийн жимд онцгой ач холбогдол өгсөн.
Байгаль нуурын төслийн дэмжлэгтэйгээр ТХГН-т эко-аялал жуулчлалыг хөгжүүлж байна. Байгаль нуурын төсөл нь ОХУ-ын ЗГ-тай хамтран Байгаль нуурын сав газар дах ТХГ-т багтсан нутаг дэвсгэрийн тогтвортой хөгжилд гол анхаарлаа хандуулж байна. Эко аялал жуулчлалыг сурталчилах явдал өнөө үед чухал ач холбогдолтой болж байна. Тиймээс төслийн ивээл дор экотуризмын тэргүүн туршлагаас суралцаж эко-жимүүдийг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч Европын аялал жуулчлалын зах зээлийг зорьж ТХГ-уудыг сурталчилах ажлыг эхлүүлэхээс гадна ТХГ-уудыг интернетээр олон хэлээр сурталчилах ажлыг хийж байна.
Түүгээр ч барахгүй “БАЙГАЛЬ НУУРЫН ЭРДЭНИЙН ХЭЛХЭЭ”хэвлэл мэдээллийн концепци нь ТХГН-т орон нутгийн иргэдийг оролцуулан, ухамсрыг дээшлүүлж , жуулчдыг татах эко аялал жуулчлалыг хөгжүүлэх тэргүүн туршлагыг дэлгэрүүлж байна.
Энэ концепцийг хэрэгжүүлэх зорилгоор бүх БНГ ба БЦГ-уудад экспедиц зохион байгуулж газар нутгийн өнгө төрх, аяллын маршрут ба эко-зөргийн зураг, видео авах мэргэжлийн зурагчдыг ажиллуулж байна.
Атлас культуры төсөл “БАЙГАЛЬ НУУРЫН ЭРДЭНИЙН ХЭЛХЭЭ” баримтат кино хийв. “Байгаль нуурын Ертөнц”сэтгүүл хэвлэн гаргасан ба сэтгүүлд Байгаль нуурыг тойрон байрласан ТХГ-ууд болон эко аяллыг танилцуулсан юм. Кино ба сэтгүүлийг Англи болон Орос хэлээр гаргасан. Нэмээд ТХГтус бүрээр видео клип бүтээсэн.
- дэлгэрэнгүй: http://baikal.iwlearn.org/mn/results/the-precious-necklace-of-baikal#sthash.AH6yVAbc.dpuf
Байгаль нуурын нутгийн газар ашиглалтад ТХГ -ууд гол чухал үүрэг роль гүйцэтгэж байгаа бөгөөд биологийн олон янз байдлыг хамгаалх ба нутгийн иргэдэд орлогын боломжит эх үүсвэрийг бий болгох эко-аялал жуулчлалыг хөгжүүлэх түшиц төв болон үйлчилж байна. ТХГ-ийг түүхийн ба байгаль орчны үнэ цэнийг илэрхийлсэн байгаль орчны төлөв байдал болон байгаль хамгаалах газар нутгийг хамгаалан үлдэх зорилгоор байгуулсан байдаг.
Төслийн гол хамтрагч бол Байгалийн нөөц ба байгаль орчны яам (ОХУ) юм. Үүнээс гадна төслийг ОХУ-ын Газар Зүйн Нийгэмлэг, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Байгалийн нөөцийн менежментийн Байгаль нуурын Хүрээлэн, Байгаль нуурыг хамгаалах сан, компаниуудын Метропол групп дэмжин ажиллаж байна.
“БАЙГАЛЬ НУУРЫН ЭРДЭНИЙН ХЭЛХЭЭ” төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл болон сурталчилгааны материалыг доорх вэб хуудаснаас харна уу: http://baikal.iwlearn.org/pnb
Document Actions
Байгаль нуурын төслийн тухай кино: “Орос, Монгол, ДДБОС – Байгаль нуурт хөрөнгө оруулж байна"
ДДБОС-гийн Байгаль нуурын төсөл хэрэгжих 4 жилд ОРОС болон Монголын Засгийн Газруудаас сайшаан үнэлэгдсэн чухал үр дүнгүүдэд хүрсэн. Энэхүү кино нь төслөөс гаргасан хүчин чармайлтын гол утга учир болон ач холбогдлыг үзүүлж, хэрэгжүүлсэн онцгой үй ажиллагаа, чухал үе шатуудыг тодорхойлж, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа ба шинэ санаачлагын талаар тайлагнаж, баримт бичгүүдийг хэвлэн нийтэлсэн. Байгаль нуурын хил дамнасан сав газрын төслийн зорилго, зорилтууд болон хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тухай үзэгчид бүрэн бүтэн дүр зургийг олж харах ёстой юм.
Бүх үр дүнгийн талаар гурван хэлээр олж унших боломжтой бөгөөд төсөл дууссаны дараа ч сонирхсон бүх хүнд нээлттэй байх юм. Төслийн хүрээнд олон тооны брошюр, ном, гарын авлага хэвлэн гаргаж Орос болон Монголын олон байгууллагуудын номын санг дүүргэсэн бөгөөд Байгаль нуурын экосистемийн талаарх орчин үеийн мэдлэгийн үндэс суурийг тавьсан юм.
YouTube дээр үзэх (Орос): https://youtu.be/vVPA_lF5REE
YouTube дээр үзэх (Англи): https://youtu.be/9SKCHhkBpQI
YouTube дээр үзэх (Монгол): https://www.youtube.com/watch?v=46mi4x6stNw&feature=youtu.be
Кино татах (Орос): https://yadi.sk/i/pzTbnrwfk6L7q
Кино татах (Англи): https://yadi.sk/i/xkZILXRik5fxw
Кино татах (Монгол): https://yadi.sk/i/nfQhSSL3kadfR
YouTube дахь товч хувилбар (Орос): https://youtu.be/f6CcyD4bYiA
YouTube дахь товч хувилбар (Англи): https://youtu.be/jMxaLLe_JKk
Report: http://baikal.iwlearn.org/ru/proekt-1/rezultaty-i-otchety/086 - Investing in Baikal- film.pdf/view
Document Actions
Стратеги Үйл Ажиллагааны Хөтөлбөрийг боловсруулж батлуулах
2015 онд Орос, Монголын экспертүүд СҮАХ-ийн хоёр жилийн ажлыг ОХУ-ын ба Монгол Улсын байгаль орчны яамдын удирдамж дор боловсруулж дуусгав.
Орос ба Монголын ЗГ СҮАХ-ийг 2015 оны 10 дугаар сард батлав.
СҮАХ нь Байгаль нуурын сав газрын экосистемд нүүрлэж буй аюул заналыг бууруулах зорилготой. Энэхүү хөтөлбөр нь Байгаль нуурын сав газрын экосистемийг хамгаалах Орос-Монголын хамтарсан үйл ажилагааг өөртөө агуулж байна.
Энэ хөтөлбөр Байгаль нуурын төслийн хаалтын чухал үе шат юм. СҮАХ нь Байгаль нуурын хил дамнасан сав газрын биологийн олон янз байдал ба байгалийн нөөцийг хамгаалахад чиглэсэн бодлогыг зохицуулах хүрээг үүсгэн өгч байгаа юм.
Хил Дамнасан Оношлогоо Дүн Шинжилгээний явцад Байгаль нуурын сав газрын хуурай ба усан экосистемд нүүрлэж буй аюулыг Орос болон Монголын газар нутагт тодорхойлон зэрэглэл тогтоосон. СҮАХ нь Орос ба Монголын ЗГ-ын техникийн болон стратеги үйл ажиллагааны тусламжтайгаар иймэрхүү аюул заналыг хянаж урьдчилан сэргийлэх системтэй арга зүйгээр хангах юм.
Document Actions
Байгаль нуурын сав газрын экологийн атласыг гурван хэлээр хэвлэн гаргав
Байгаль нуурын сав газрын экологийн атлас (Англи)
Document Actions
Сэлэнгэ мөрний сав газрын усны балансын өөрчлөлтийг урьдчилан тооцох
Москвагийн Их Сургуулийн Газар Зүйн факультетаас Байгаль нуурын сав газрын усанд бохирдуулагч бодисын зөөгдлийн загварчлалын мэдээллийн санг үүсгэн байгуулсан юм. Үүнд түшиглэн Байгаль нуурын сав газрын усанд бохирдлын зөөгдлийн ба усны балансын загварчлалыг гаргасан юм.
Энэ ажлын эцсийн үе шатанд Сэлэнгэ мөрний хил дамнасан сав газрын усны балансын урт хугацааны өөрчлөлтийн урьдчилсан үнэлгээг цаг уурын өөрчлөлт болон ус ашиглах онцлог шинж төрхийн үүднээс боловсруулсан. Энэ асуудлыг шийдсэнээр аюул учирсан тохиолдолд урсгалын доод хэсгийн ашиглагчдад цаг алдалгүй мэдээллэж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой болох юм. Энэ загварчлал хүнээс үүдэлтэй төрөл бүрийн ачааллаас үүссэн Байгаль нуурын сав газрын болон Дэлхийн өв болсон нуурын усны урсацын өөрчлөлтийг урьдчилан тооцоолж гаргах чадвартай.
Document Actions
Сэлэнэг мөрний цутгалын усны нөөцийн чанарын мониторинг
Цэнгэг усны химийн бүтэц, эрүүл ахуй-микробиологийн ба гидробиологийн төлөв байдлыг тодорхойлоход орчин үеийн арга хэрэгслийг ашигласан болно.
Судалгааны үр дүнд Сэлэнгэ мөрний адаг орчмын усны урсац бүрэлдэх шинж чанарыг тодорхойлсон өгөгдөл, орон зайн pH динамик, шингэсэн хүчил төрөгч, шимт бодис, органик бодис, гол ионууд, хүнд металл, бактерийн планктон ба фитопланктон зэргийг тодорхойлсон. Усны чанарыг химийн, эрүүл ахуйн, микробиологийн болон гидробиологийн үзүүлэлтүүдийг ашиглан тогтоосон.
Document Actions
Байгаль нуурын шим мандлын нөөц газрын тухай кино
Байгаль нуур дах Байгаль хамгаалах алба нь 1917 онд байгуулагдсан. Өнөө цагт энэ газар нутагт улсын томоохон ДЦ болон БЦГ-ууд ажиллаж байна. "Дархлагдсан Байгаль нуур" баримтат кинонд ОХУ-ын эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхдагч нь болсон Байгаль нуурын шим мандлын дархан цаазат газрын түүх болон орчин үеийн ололт амжилтын тухай толилуулах юм.
Энэхүү киног Байгаль нуурын Дархан цаазат газруудыг үндэсний ба олон улсын арга хэмжээнд, уулзалт болон хэлэлцээрийн үеэр зочидод танилцуулах зорилгоор хийсэн юм. Улс орны томоохон Дархан Цаазат Газрын түүх ба өнөөгийн байдлыг танилцуулсан болно. Киног Орос ба Англи хэлээр богино болон бүрэн хэмжээгээр хийсэн юм.
Үзэх (Орос): https://youtu.be/dKMnkx0_18c
Үзэх (Англи): https://youtu.be/SpSA_MR6G54
Document Actions
"Зохимжтой, ашигтай, хамгаалагдсан" ОХУ-ын ТХГН-т аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх гарын авлага
ТХГН-т экологид хор уршиггүйгээр аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай гарын авлагыг орос хэлээр бэлтгэж хэвлэн гаргасан.
Гарын авлагад ТХГ-ууд, аж ахуйн нэгжүүд, хүлээн авч буй байгууллагууд түүнчлэн жуулчид хэрхэн харилцан ашигтай хамтран ажиллах тухай тодорхой жишээ, зөвөлгөө ба зөвлөмжүүдийг агуулсан.
Энэхүү гарын авлага нь экологийн ба орон нутгийн аялал жуулчлалын Европын төвийн болон ЕВРОПАРК-ийн Холбооны хамтарсан санаачлага байсан юм (ECEAT International). Гарын авлагыг боловсруулахад ЕВРОПАРК Консалтинг GmbH, экологийн ба орон нутгийн аялал жуулчлалын Европын төвийн төслийн хэлтэс ECEAT түүнчлэн хөдөөгийн аялал жуучлалын Латвийн нийгэмлэг зэрэг байгууллагууд оролцсон.
Энэ ном нь ТХГН-т аялал жуулчлалыг хөгжүүлэх, удирдах талаарх гарын авлага юм. ТХГН-т аялал жуулчлалын үйл ажиллагаа хариуцан эрхлэж байгаа хүн бүрт зориулагдсан. Үүнд ТХГН-ийн Хамгаалалтын Захиргаа төдийгүй орон нутгийн удирдлага, аялал жуулчлалын сурталчилгаа хариуцсан байгууллагууд мөн аялал жуулчлалын хувийн компаниуудын холбоо ч бас хамрагдана. Энэ ном өөрийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалыг сайтар төлөвлөн, экологийн аюулгүй байдлыг ханган энэ ажлын дөнгөж хөгжүүлж эхлэж байгаа ТХГН-т голчлон анхаарал хандуулсан болно.
Document Actions
Эко- аялал жуулчлалын хөгжил Прибайкальскийн БЦГ-т
Энэ ажлын явцад Хобойн хошуунд (Прибайкальскийн БЦГ-т хамрагдах Ольхон арал дахь аялал жуулчлалын хосгүй газар) зориулсан биологийн олон янз байдалд ээлтэй эко-аялал жуулчлалын төлөвлөгөө боловсруулсан, ажиглалтын тавцан хийж мэдээллийн самбарууд байрлуулсан.
Ханхойн хошуунд гүйцэтгэсэн ажлын нэг хэсэг бол Эрхүү мужийн Улаан Номд орсон ховор ургамалын популяцыг хамгаалах жижиг хэмжээний нөөц газрыг байгуулсан явдал юм.
Document Actions
Байгаль нуур ба Сэлэнгэ мөрний эрэг орчмыг хог хаягдлаас цэвэрлэх кампанит ажил
"Байгаль нуурыг аварцгаая" төслийг Байгаль нуурын төслийн дэмжлэгээр хэрэгжүүлсэн юм. 2015 оны 6- 9-р сар хүртэл цэвэрлэгээний ажил, мониторинг хийх, нутгийн оршин суугчид болон аялагчдад зориулан боловсролын төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн.
"Байгаль нуурыг аварцгаая" төслийн 2015 оны ажлын улиралд хийж гүйцэтгэсэн ажлаас дурьдвал: Байгаль нуур болон Сэлэнгийн эрэг орчмыг хог хаягдлаас цэвэрлэсэн, 4 хэсэг газар нийт 140 км эрэг орчмын ба ойн бүс нутаг хамарсан(Эрхүү муж, Буриад Улс, Монгол) ба холбогдох өөр бусад хэд хэдэн ажил гүйцэтгэсэн.
2015 оны ажлын улиралд ойролцоо 5 кв.км газрыг цэвэрлэсэн.
Цэвэрлэсэн эргийн урт: Эрхүү муж: 40км, БНБУ: 80 kм, Сэлэнгэ: 2 kм, Монгол: 4 kм. 1 000 гару куб.м. хог хагдал түүсэн (1300 шуудай нэг бүр нь 200 литрийн багтаамжтай + бусад хог хаягдал).
Document Actions
Олон улсын хамтын ажиллагааг дэмжих (Монгол дах уулзалтууд)
Төслөөс хилийн усны нөөцийн менежментийн олон асуудалд чиглэгдсэн Монголд болсон Орос-Монголын уулзалтуудыг дэмжсэн.
1) Шүрэнгийн цахилгаан станцын төсөл болон Сэлэнгэ мөрөн дээрх гидро-техникийн өөр бусад байгууламжуудын талаарх байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай мэдээлэл солилцох Орос-Монголын уулзалт. (2015 оны 3-р сарын 30-31 өдөр).
2) Хилийн усыг хамгаалах, ашиглах тухай ОХУ ба Монгол Улсын ЗГ хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан ажлын хэсгийн уулзалт. (2015 оны 4-р сарын 28-29 өдөр).
3) Хилийн усыг хамгаалах ба ашиглах тухай ОХУ, Монгол Улсын ЗГ хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх ОХУ ба Монгол Улсын Бүрэн Эрхт Төлөөлөгчдийн уулзалт. (October 2015 оны 10-р сарын 28-31 өдөр).
Document Actions
2014 оны товч дүгнэлт
НҮБХХ/ДДБОС “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент” төслийн Удирдах Зөвлөлийн 3 дугаар хуралдаан 2014 оны 7-р сарын 24-ний өдөр Гремячинск тосгонд ( Буриад улс, ОХУ) болов(хурлаар – төслийн 2013 оны ажлын үр дүн, 2014-2015 оны ажлын төлөвлөгөө болон төсөв хэлэлцэв. Байгаль нуурын сав газрын СҮАХ-ийг танилцуулж Орос ба Монгол орны хооронд хилийн усны нөөцийг ашиглах, хамгаалах салбарт олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар ярилцав.
Удирдах зөвлөлөөс баталсан 2014 оны ажлын төлөвлөгөөний дагуу төслийн хүрээнд төрөл бүрийн байгууллагуудаар 28 ажил гүйцэтгүүлсэн байна. Төсөл өөрийн зорилго ба үүргийн дагуу хамаарал бүхий төрөл бүрийн арга хэмжээнд оролцохын сацуу холбогдох байгууллагуудыг дэмжин ажиллаж ирлээ. 2014 онд төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд нийт 34 уулзалт, арга хэжмээнд оролцсон байна. Мэдээллийн 83 гаруй эх үүсвэрүүдээр дамжуулан төслийн үйл ажиллагааны талаар мэдээлэл түгээсэн. 2014 онд оролцсон арга хэмжээнийн жагсаалтыг хавсаргав.Төслийн вэб худсыг орос, монгол, англи хэлээр ажиллуулж мэдээллийг байнга баяжуулан тавьж байна.
Төслийн гурав дахь жилийн батлагдсан төсөв 1 009 215 ам. доллар. (2014 он – төсөл хэрэгжүүлсэн гурав дах жил). 2014 оны эцэс гэхэд 968 845.52 ам. доллар зарцуулсан ба 2014 оны жилийн төсвийн гүйцэтгэл 96%-тай байна.Төслийн бүх тайлан ба үр дүнг төслийн вэб хуудаснаас: http://baikal.iwlearn.org/. үзэх боломжтой.
Document Actions
Стратеги үйл ажиллагааны хөтөлбөр
Байгаль нуурын сав газрын экосистемийг хамгаалах ажлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн орос-монголын хамтын ажиллагааг тусгасан Стратеги Үйл Ажиллагааны Хөтөлбөрийг боловсруулахад 2013онд боловсруулсан Байгаль нуурын сав газрын экосистемд учирч буй аюул заналын Хил дамнасан оношлогоо дүн шинжилгээ үндэс суурь нь болж өгсөн. Өнөөдрийн байдлаар орос, монголын экспертүүдийн хамтын хүчин чармайлтаар СҮАХ-ийн төслийг боловсруулан бэлэн болгосон. ОХУ-ын Байгалийн нөөцийн яам ба Монгол Улсын БОНХЯ-нд өргөн барьсан энэхүү төсөлд Хөтөлбөрийн үзэл баримтлал, стратеги зорилго ба зорилтуудыг тодорхойлсон. Доорх асуудлыг агуулсан үндсэн зургаан бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд:
- ус ба хуурай газар дах гол чухал амьдрах орчныг хамгаалж, сэргээн, тогтвортой менежментийг эрхлэх;
- бохирдлыг бууруулах ба усны чанарыг сайжруулах;
- онгон байгалийн загас, ан агнуурын болон бусад нөөцийг тогтвортой ашиглах;
- биологийн түрэмгийллийг хянах ба түүнээс урьдчилан сэргийлэх;
-уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох;
-байгалийн гамшигт бэлэн байх.
Бүрэлдэхүүн хэсэг тус бүрт стратеги зорилтыг тодорхойлж (нийт 16 зорилт) тавьсан зорилтыг биелүүлэхэд чиглэсэн стратеги үйл ажиллагаа ба түлхүүр шалгуур үзүүлэлтийг мөн адил боловсруулсан.
Download SAP
Document Actions
Газрын доорх ус ба Хараа голын сав газрын бохирдлын халуун цэгүүдийн тайланг хэвлэж нийтлэх(Монгол)
“Байгаль нуурын сав газрын хил орчмын бага гүнтэй уст давхаргын газар доорх усны нөөц баялгийн өнөөгийн байдал ба хамгаалалт, менежмент” болон "Хараа голын сав газрын бохирдлын аюул заналын үнэлгээ"-ний тайлангуудыг хэвлэн нийтэлсэн.
Download Report Lake Baikal - ENG
Document Actions
Идэр ба Эг голын дэд сав газруудын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх (Монгол)
2013онд боловсруулсан Идэр ба Эг голуудын сав газрын усны менежментийн төлөвлөгөөг 2014 онд БОНХЯамнаас батлав. Төлөвлөгөө болон арга зүйн материалыг хэвлэн нийтэлж сум аймгийн Захиргаа ба усны менежментийг эрхэлдэг байгууллагуудын ажилтнуудад зориулан сургалт явуулав.
Document Actions
«Сэлэнгэ мөрний адаг орчмын усны чанарын мониторинг »
Төслөөс дэмжин Сэлэнгэ мөрний адаг орчмын усны чанарт хими, микробиолог ба гидробиологийн үзүүлэлтээр жил бүр мониторинг хийдэг.
Сэлэнгэ мөрний урсац 2014 онд бага байсан, гэхдээ биогены бодис ба ууссан хүчил төрөгчийн агууламжаар норматив үзүүлэлтээс хэтрээгүй байв. 2014 оны зуны улиралд гадаргын усан дах хүнд металл агууламж нэмэгдсэн байв. Бичил биет түүнчлэн нөхцөлт өвчин үүсгэгч микрофлорын өндөр агууламж нь усны чанар муу мөн сувиллын зориулалтаар ашиглахыг хязгаарлах шаардлагатай байгааг илтгэж байгаа юм.
Document Actions
Байгаль нуурын хил дамнасан сав газрын халуун цэгүүдийг тодорхойлох арга зүй
Хилийн усыг хамгаалах, ашиглах талаарх ОХУба Монгол Улсын Засгийн Газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ажлын хэсгийн зөвшөөрөн баталсан Байгаль нуурын хил дамнасан сав газарт бохирдлын халуун цэгүүдийг тодорхойлох арга зүйг тохируулан нийцүүлэх ажлыг 2014 онд хийж дуусгав. Арга зүйг орос, монгол ба англи хэлээр унших боломжтой.
Тайлан (Rus) татах
Тайлан (Mng) татах
Document Actions
Байгаль нуурын Тусгай Хамгаалалттай Газруудын байгаль орчны байцаагч нарт зориулсан сургалт зохион байгуулах
Байгаль орчны байцаагч нарт зориулсан “Байгаль нуурын экологи ба эрх зүй” сургалт-арга зүйн гарын авлага орос хэлээр боловсруулж хэвлүүлсэн. Байгаль нуурын Тусгай Хамгаалалттай Газруудын байгаль орчны байцаагч нарт зориулж практик туршилт ба сургалтын хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулав (сургалт тус бүрт 20-30 хүн хамрагдсан).
Learning and teaching guide in Russian “Ecology and law on Baikal. Experience and practice” for environment protection inspectors has been developed and published. Series of training seminars (20-30 visitors per each seminar) for environment protection inspectors of the Baikal nature territory have been held.
Гарын авлага дараах бүлгүүдтэй: байгаль орчны байцаагч нарын зорилго ба үүрэг; Байгаль нуурын ТХГН-т экологийн хяналт шалгалт хийх онцлого; хууль хэрэгжүүлэх практик ажилд дүн шинжилгээ хийх; хог хаягдлыг боловсруулах түүнчлэн энэ салбарын ажлыг сайжруулахад чиглэсэн улсын хяналт; нийтлэг хэрэглэдэг ашигт малтмалыг дутуу ашиглалтад тавих хяналт ба үүнийг боловсронгуй болгоход чиглэсэн арга хэмжээ; ус хамгаалах хууль мөрдөх; агнахыг зөвшөөрсөн зэрлэг амьтан ба амьтны амьдрах орчныг амгаалах, хяналт ба ашиглалтыг зохицуулах; зэрлэг амьтны мониторинг, нөхөн сэргээх ба ашиглах арга хэмжээ.
Document Actions
Байгаль нуурын сав газрын усны бохирдлын зөөгдөл ба усны баллансын загварчлал
Сэлэнгэ мөрний сав газрын усан дах бохирдуулагч бодисын зөөгдлийн загварыг боловсруулах мэдээллийн сан байгуулсан ба түүний үндсэн дээр Байгаль нуурын сав газар дах бохирдуулагч бодисын зөөгдлийн болон усны баллансын загварын тохиргоо хийсэн. Голын системийн дагуу бохирдуулагч бодисын зөөгдлийг загварчлахад тусгай загварын программ боловсруулж тавьсан зорилтыг биелүүлэх программ ба арга зүйг сонгон авсан. Энэ зорилтыг биелүүлснээр аюул ихтэй бохирдуулагч бодис зөөгдөх тохиолдолд урьдчилан сэргийлэх ба хамгаалах шаардлагатай арга хэмжээ авахын тулд голын урсгалын доор байгаа ашиглагчдыг цаг алдахгүй мэдээллэх боломжийг олгож байгаа юм.
Энэ ажлын хүрээнд дараах зорилтуудад хүрсэн:
- HEC-RAS, WEAP загварууд болон ArcGIS дээр ажиллах зарчим ба шаардлагатай арга барилд суралцах сургалтыг Байгаль ашиглах Байгаль нуурын хүрээлэн ба МУ-ын ШУА-ын гидорлоги ба метереологийн хүрээлэн дээр зохион байгуулав.
- Голын системийн сонгон авсан түлхүүр хэсгүүдэд нэг хэмжээст гидродинамик загварыг (HEC-RAS)тохируулсан.
- WEAP-ийг Байгаль нуурын сав газарт зориулан тохируулсан.
- Сэлэнгэ мөрний дагуух химийн бодисийн зөөгдлийн эксперт-аналитик системийг боловсруулсан.
- Монгол ба Орос дах Байгаль нуурын мэдээллийн төвийн компьютерүүдэд HEC-RAS, WEAP иж бүрэн программ хангамж болон боловсруулсан загваруудыг суулгасан
- Байгаль нуурын мэдээллийн төвийн вэб хуудсанд голын систем ба усны баллансын хариу реакцийн урьдчилсан дүнг зураглан харуулсан
Тайлан татах
Document Actions
Сэлэнгэ Мөрний Сав Газрын Усны Чанарын Мониторингийн Нэгдсэн Хөтөлбөр
Оросын Гидрохимийн хүрээлэн ба монголын Байгаль орчин, Хэмжилзүйн Төв Лаборатори 2012 онд Сэлэнгэ мөрний сав газрын усны чанарын нэгдсэн хөтөлбөрийг боловсруулж, хэлэлцэн тогтож, хүлээн авсан. Энэ нь аналитик хэмжилтийн чанарыг шалгах нэгдсэн нэг хандлага боловсруулах боломжийг ОХУ ба Монголд олгож байгаа юм. Микроэлементууд (мышьяк, кадмий, марганец, хром, молибден, кобальт, никель, алюминий), катионууд (литий, натрий, калий, магний, кальций, аммоний), анионууд (фториды, хлориды, бромиды, нитриты, нитраты, фосфаты, сульфаты), газрын тосны бүтээгдэхүүн ба хүчил төрөгчийн химийн ашиглалт зэргийг тогтоох интеркалибрацийн аргын 2үе шат 2014 онд дууссан. Монголын лабораторийн өгсөн хэмжилтээс үзэхэд зөвхөн таван үзүүлэлт: хатуулаг, кальци, фосфорын фосфатууд, сульфатууд ба хлоридуудын үзүүлэлтүүд оросын үзүүлэлттэй адил бөгөөд харьцуулж болохуйц байв. Монголын лабораторид гадаргын усыг шинжлэх ба хэмжилтийн чанарыг шалгахад (мышьяк, кадмий, марганец, хром, молибден, кобальт, никель, алюминий), катионууд (литий, натрий, калий, магний, кальций), анионууд (фториды, бромиды, фосфаты, сульфаты) илүү мэдрэг арга зүйг нэвтрүүлэх зорилгоор монголын мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг Улаан-Үд хотод хийв. Түүнчлэн Улаанбаатар хот дах монголын төв лабораторийг өндөр үнэтэй төхөөрөмжөөр хангасан ба байгаа төхөөрөмжийг сайжруулсан (ионный хроматограф болон атомын абсорбацийн аргаар хүнд металлыг шинжлэх).
Document Actions
Буриад ба Монгол улсын нутаг дэвсгэр дэх хилийн усны объектуудад ариун цэвэр-тахлын олон улсын мониторинг хийх
Монгол улсын мэргэжлийн хяналтын газар (МУМХГ, Монгол), Буриад улсын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ба хүний сайн сайхны төлөөх Холбооны хяналтын газар (ОХУ), “Буриад улс дах ариун цэвэр ба тахлын төв” Холбооны төсөвт байгууллага (ОХУ), ОХУ-ын Эрүүл мэндийн шинлэх ухааны академийн Хүний Экологийн Дорнод Сибирийн Шинжлэх Ухааны төв, Холбооны улсын төсөвт байгууллагыг(ОХУ) оролцуулан 2014 оны 6-р сарын 15-21өдрүүдэд Буриад ба Монгол улсын нутаг дэвсгэр дэх хилийн усны объектуудад ариун цэвэр-тахлын олон улсын мониторингийн судалгааны ажил хийв. Хилийн усыг хамгаалах, ашиглах тухай Орос, Монголын Засгийн Газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Монгол ба Оросын ЗГ-ын Бүрэн Эрхт төлөөлөгчдийн VI-р хуралдааны үеэр баталсан “ОХУ-ын Буриад улс ба Монгол улсын газар нутаг дах хилийн усны бохирдлоос үүдэн оршин суугчдын эрүүл мэндэд учрах тахлын эрсдэлийг үнэлж дүгнэх” ЗГ хоорондын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор энэхүү ажлыг хийсэн.
Хэрэгжүүлсэн гол ажлуудаас дурдвал:
- Ариун цэвэр-тахлын үзүүлэлтээр лабораторт хийх усны чанарын шалгалтын арга аргачлалыг уялдуулсан;
- Хил дамнасан голууд, сонгосон цэгүүд болон усны дээж авах давтамж зэрэгт хийх ариун цэвэр-тахлын мониторингийн өнөөгийн хөтөлбөрийг засаж сайжруулсан;
- микробиологи, вирус ба шимэгч судлах үзүүлэлтээр үр дүнг харьцуулах боломжтой байх үүднээс Хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцдаг хоёр орны байгууллагуудын ажилтнууд хил дамнасан голуудаас (Сэлэнг, Орхон, Туул,Хиагт голууд ба.Байкал нуур) хамтран дээж авсан.
- Дээж авах ба хэмжих аргачлалын арга зүйн асуудлаар хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцдаг хоёр орны байгууллагуудын ажилтнууд ба шинжлэх ухааны экспертүүдийн хамтарсан зөвөлгөөнийг Монгол улсын Улаанбаатар хотод зохион байгуулсан.
Буриад улс ба Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт Сэлэнгэ мөрний хил дамнасан усны бохирдлоос оршин суугчдын эрүүл мэндэд учирч болзошгүй тахлын эрсдэлийг үнэлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан гаргасан.
...
Document Actions
Байгаль нуурын сав газрын экологийн атлас
Сав газрын орос ба монголын нутаг дэвсгэрийг хамарсан олон төрлийн байгалийн нөөц баялаг ба байгаль хамгаалах чиглэлийн 150 гаруй газрын зургаас бүрдсэн давтагдашгүй “Байгаль нуурын сав газрын экологийн атлас”-ыг хийж гйүцэтгэх, олшруулж гаргах орос-монголын хамтарсан ажил 2014 онд дуусав. Боловсруулан гаргасан картуудыг өмнө нь байгуулсан Байгаль нуурын мэдээллийн төвийн вэб хуудсанд тавьсан.
Байгаль нуурын сав газрын экологийн нөхцөл байдал бүрэлдэн тогтоход нөлөөлсөн гол хүчин зүйлүүд, байгаль орчны өнөөгийн нөхцөл байдлын талаарх орчин үеийн мэдээ, мэдлэгийг нэгтгэж Байгаль нуурын бүс нутагт тулгарч буй асуудлыг шийдэхэд эдийн засаг, экологийн хувьд тэнцвэртэй хөгжлийг хангахад тус нэмэр болох хэлбэрээр Байгаль нуурын сав газрын экологийн атласыг бүтээсэн юм. Атласыг бүтээхэд газрын зураг зүй, GIS-технологи, алсаас зондоор хэмжих арга зэрэг газар зүйн зураглалын хамгийн орчин үеийн олот амжилтыг түүнчлэн В. Б. Сочавын нэрэмжит ОХУ-ын ШУА-ийн СС Газар зүйн хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн СС-ын Нуур судлалын хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн СС-ын Дэлхийн гадаргуйн хүрээлэн, Эрхүүгийн улсын их сургууль, ОХУ-ын ШУА-ийн СС-ын Байгаль нуурын байгаль ашиглах хүрээлэн(Улаан-Үд хот), ОХУ-ын ШУА-ийн СС-ын Байгалийн нөөц, экологи ба криологийн хүрээлэн(Чи хот) болон МУ-ын ШУА-ийн Ш.Цэвэгмидийн нэрэмжит Газар зүйн хүрээлэн зэрэг байгууллагуудын байнга шинэчлэгдэн нэмэгдэж буй сансрын сэдэвчилсэн мэдээллийн санг ашигласан. Атласыг бүтээхэд газар нутгийн бөгөөд агуулгын хувьд ч экологийн асуудал болон үүсэн бий болсон нөхцлийг цогцоор нь авч үзэх шаардлагатай болсон. Зорилгод нийцүүлэн боловсруулсан тоон үзүүлэлтийн зураг зүйн иж бүрэн программын ачаар үүсэн бий болсон экологийн төлөв байдлын байгаль-нөөцийн, био, эдийн засгийн, нийгмийн, хүн ам зүйн хүчин зүйлийг нэгтгэх боломжтой болсон юм. Бидний хувьд программыг боловсруулах процессийг салбарын болон интеграл экологийн зураг зүйн өмнө тавьсан даалгаврыг шийдэхэд газар нутаг дах объектуудын талаар боломжит ба бодит мэдээлэл бэлтгэх үйл явц гэж үзсэн.
Ажлын явцад Атлас бүтээх үндсэн үе шатуудыг тодорхойлсон: картографын үндсийг бүтээх; газрын зургийн сэдэвчилсэн агуулгыг боловсруулахад зориулсан мэдээлэл цуглуулах; программ хангамжаар тогтоогдсон зургийн сэдэвчилсэн үеүүдийг тоон хэлбэрт оруулах; сэдэвчилсэн мэдээллийн сан байгуулах; төслүүдийг GIS-ийн орчинд боловсруулах; зургийн хэвлэлийн эх бэлтгэх г.м. Байгаль нуурын сав газрын электрон атласан зураглал нь үндсэн хоёр масштабаар хийгдсэн: байгалийн хүчин зүйлд зориулсан картын хувьд 1:5 000 000 түүнчлэн экологийн төлөв байдал бүрэлдэхэд нөлөөлсөн нийгэм-эдийн засгийн хүчин зүйлүүдийн карт 1: 6 000 000. Мэдээллийн сан ба түүний хамрах сэдэв нь зурагжуулж байгаа үзэгдэл ба үйл явцын өнөөгийн нөхцөл байдал болон байгалийн, нөөцийн, нийгмийн, хүн ам зүйн, экологийн болон байгаль ашиглах өөр бусад асуудлаас хамаарч байв.
Бүтэцийн хувьд Атлас нь долоон- оршил ба зургаан сэдэвчилсэн хэсгээс бүрдсэн: 1) экологийн төлөв байдал бүрэлдэн тогтсон байгалийн нөхцөл байдал; 2) экологийн төлөв байдал бүрэлдэх байгалийн нөөцийн хүчин зүйлс; 3) экологийн төлөв байдал бүрэлдэх нийгэм-эдийн засгийн хүчин зүйлс; 4) хүрээлэн буй орчны шилжилт; 5) анагаах ухаан-экологийн төлөв байдал; 6) байгаль орчныг хамгаалах 7) Байгаль нуурын усан орчны экологийн төлөв байдал.
Document Actions
Байгаль нуурын мэдээллийн төв (БНМТ). Байгаль нуурын сав газрын төлөв байдлын хоёр жил дутмын тайлан.
БНМТ-ийн үзэл баримтлал ба мэдээллийн бүтцэд суурилан боловсруулсан Орос ба Монгол улсын БНМТ-ийн мэдээ, мэдээлэл солилцох протоколын хүрээнд сав газрын мэдээлэл цуглуулж БНМТ-ийн порталд (секци – Баримт бичигт)оруулсан. Байгаль нуурын сав газрын хүрээлэн буй орчны 2012-2013оны төлөв байдлын тайлан” бэлдсэн. Порталын бүх бүлгүүдэд мэдээлэл оруулсан: Баримт бичиг, Мэдээ, Атлас, Мониторинг, Загварчлал ба Анд нөхөд. Байгаль нуурын төслийн –“Байгаль нуурын сав газрын экологийн атлас” хүрээнд боловсруулсан газрын зургуудыг Атлас гэсэн бүлэгт байрлуулсан. Үүнээс гадна бүх зургийг БНМТ-ийн сайт дээр IW: LEARN GeoNote Map Server: http://geonode.iwlearn.org/ нийтлэн тавьсан. Бүх мэдээллийг англи, орос, монгол хэлээр авч болно. 2012-2013 оны тайланг 2015 оны нэгдүгээр сард англи, орос, монгол хэлээр нийтлэн тавина.
Document Actions
Хиймэл дагуулын судалгаа шинжилгээ ба малын сэг зэм устгах хаягдсан хуучин газруудыг илрүүлэх
Ажил гүйцэтгэх явцад дараах асуудлуудын шийдсэн. Үүнд:
- Гүйцэтгэгч байгууллагуудын архивын материалд болон шаардлагатай ном зохиол ба зураг зүйн эх үүсвэр зэрэгт дүн шинжилгээ хийж мөн оршин суугчдын дунд асуулга явуулсан;
- Баргуужин ба Курумкан дүүргүүдэд зайнаас хийсэн тандан судалгааны мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн;
- зайнаас хийсэн тандан судалгааны мэдээллийг харгалзан сонгон авсан газруудаас микробиологийн шинжилгээ хийх, хөрсний дээж авахад Буриад улсын мал эмнэлгийн удирдах газарт дэмжлэг үзүүлсэн;
- Сибирийн яр ба өөр бусад гоц аюултай халдварт өвчний бактерийг илрүүлэхээр хөрсний дээжийн микробиологийн шинжилгээг албан ёсоор баталгаажсан улсын лабораторид хийлгэсэн.
Тодорхой гарсан үр дүн:
Зайнаас тандан судлах ба шинжилгээний дүнд халдвар тархахаас урьдчилан сэргийлж тусгайлсан арга хэмжээ авах шаардлагатай, сибирийн яр өвчний халдвартай малын сэг зэм устгаж байсан хоёр газрыг олж тогтоосон.
Document Actions
Гадаргын, газрын доорх ус ба хөрсийг бохирдлоос сэргийлэх зорилгоор ашигт малтмал шинээр олборлох газрыг сонгон авах туршилтын төсөл
Никольскийн чулуун нүүрсний уурхайгаар жишээ болгож туршилтын төсөл хэрэгжүүлэхэд дараах үндсэн зорилтуудыг биелүүлсэн. Үүнд:
- Ашигт малтмалыг олборлох талбайг сонгохын сацуу бохирдлын аюултай эх үүсвэр, түүний байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг илрүүлсэн;
- Олборлохоор төлөвлөсөн орд газрын нутаг дэвсгэрт бохирдуулагч бодисын хөрсөн дэх агууламжийг тодорхойлох зорилгоор усны болон ерөөлын хурдсын дээж авч хайгуулын судалгаа хийсэн;
- Хийсэн судалгаа шинжилгээнд үндэслэн судлаж байгаа нутаг дэвсгэрийн экологийн төлөв байдалд үзүүлэх хүний нөлөөллийн түвшин хангалттай гэсэн дүгнэлтийг гүйцэтгэгчээс гаргасан.
- Ус цэвэршүүлэхэд тэргүүн зэргийн ач холбогдол бүхий идэвхижүүлсэн нүүрс болон нүүрс хүчлийн сорбентийг нүүрс боловслуулах замаар түүнчлэн идэвхижүүлсэн нүүрс гаргах аргачлалыг судлаж байна. Гүйцэтгэгчээс нүүрс олборлох явцад өнгөн хөрснөөс гарах хатуу хаягдлыг барилгын салбарт ашиглах үндсэн аргыг хэрэглэх санал тавьсан.
Ашигт малтмалын төлөвлөгөөт олборлолтоос хүрээлэн буй орчин болон биологийн олон янз байдалд үзүүлж болзошгүй нөлөөллийн үнэлгээг хийлгэсэн;
Document Actions
Байгаль нуурын шим мандлын дархан цаазат газрын биологийн олон янз байдлыг хэвээр хадгалах асуудлыг харгалзан үзсэн эко-аялал жуулчлалын цогц хөтөлбөр
Байгаль нуурын шим мандлын дархан цаазат газрын эко-аялал жуулчлалын нөөц бололцоог нэмэгдүүлэх зорилгоор ДЦГ-ын удирдлага мөн Буриад улсын болон Эрхүүгийн тэргүүлэх зэргийн туроператоруудтай зөвшилцөн батлуулсан эко-аялал жуулчлалын цогц хөтөлбөрийг боловсруулсан юм. Танилцуулга, агуулгын бүлэг, аяллын технологи ба санхүүгийн карт, аялал тус бүрийн зураг, видео бичлэг зэргийг агуулсан аялал жуулчлалын цогц бүтээгдэхүүнийг орос ба англи хэлээр гаргасан. Аялал жуулчлалын хөтөлбөрт үндэслэн ДЦГ-ын аялал жуулчлалын сайтын дизайн ба мэдээллийн агуулгын бүтцийг боловсруулсан.
Document Actions
Ушканьи арлууд дах Байгаль нуурын хав ажиглах
Ушканьи арлуудын нэг арал дээр хязгаарлагдмал боломжтой хүмүүс ч очиж болох Байгаль нуурын хав ажиглах талбай ба хэвтэр газрын хооронд экологийн жим байгуулах ажлыг Забайкальски Байгалийн Цогцолбор Газарт хийж дуусгав
Document Actions
Сорожийн тохой дах Эко-бааз
Забайкальски Байгалийн Цогцолбор Газрын эко-аялал жуулчлалын нөөц бололцоог нэмэгдүүлэх зорилгоор «Сорожийн тохой» амралт сувиллын газрыг судлах, дээрх амралт сувиллын газрын үзэл баримтлал болон бага хэмжээний барилга байгууламж болох ажиглалтын өндөрлөг, ариун цэврийн өрөө, аялал жуулчлалын зогсоол, майхан барих талбай зэргийн зураг төслийг боловсруулсан. «Сорожийн тохой» амралт сувиллын газрыг тохижуулсан. 2015 онд энэ төсөл үргэлжлэн хэрэгжинэ. Мэдээлэл түгээх зар сурталчилгаа ба жуулчдад зориулсан материал боловсруулан гаргана.
Document Actions
Байгаль нуурын эрднэсийн авдар Орос ба Монголд
Бага дунд сургуулийн сурагчдад зориулсан “Байгаль нуурын эрднэсийн авдар” сургалт-арга зүйн багц материалыг Англи хэлээр боловсруулж гаргах ажлыг НҮБХХ-ийн БонАква “Дусал бүр үнэ цэнтэй” төслийн хүрээнд 2014 онд Байгаль нуурын мэдээллийн төв «Грань» хийж гүйцэтгэсэн. Байгаль нуурын төслөөс дэмжиж Монгол багш нарт зориулан Улаанбаатар хотод сургалт зохион байгуулж, оролцогч багш нарт Англи хэлээр 50 багц, Орос хэлээр 10 багц сургалтын материал, түүнчлэн Орос, Монгол хэлээр бичсэн “Хил хязгааргүй Байгаль нуур” баримтат киноны CD зэргийг тараасан. Үүнээс гадна Байгаль нуурын эрэг дээр болсон “Байгаль нуурын эрдэнэсийн авдар” материалын Англи хувилбарын нээлтэд зориулсан “Нуур орчмын нутаг дахь Экологийн боловсрол: Практик арга туршлага ба шинэ технологи” олон улсын мастер-семинар болж өнгөрөв.
Document Actions
Байгаль нуурын эрдэнийн хэлхээ (медиа-концепци)
Байгаль нуурын сав газар ба түүний зэргэлдээ орших нутгуудад Холбооны хэмжээний хэд хэдэн дархан цаазат болон байгалийн цогцолбор газрууд байдаг. Үүнд: Байгаль нуурын Шим мандлын Улсын Дархан Цаазат Газар, Баргуужингийн УДЦГ, Байкало-Ленскийн УДЦГ, Джергинскийн УДЦГ, Сохондиний шим мандлын ДЦГ, «Даурский» шим мандлын улсын ДЦГ, «Алханай» Байгалийн Цогцолбор Газар, Забайкальски БЦГ, Прибайкальски БЦГ, Тункински БЦГ. Энэ нь “Байгаль нуурын эрдэнийн хэлхээ” нэртэй хэвлэл мэдээллийн концепци боловсруулах үндэс болсон. Концепцийн зорилго нь байгалийн онцгой ландшафт, амьтан, ургамлын давтагдашгүй объект бүхий ДЦГ болон БЦГ-уудын төлөв байдал болон аялал жуулчлал хөгжүүлэх нөөц бололцооны талаар ОХУ-ын иргэд, олон улсын сонсогчдод мэдээллэх явдал юм. Онгон байгальтай харьцах боломжийг олгосон экологийн жимд онцгой ач холбогдол өгсөн. Концепцийн хүрээнд адил нэртэй “Байгаль нуурын Ертөнц”кино хийж сэтгүүл гаргасан.
Document Actions
Байгаль ба Хөвсгөл нуурыг цэвэрлэх кампанит ажил
“Байгаль нуурыг хамгаалцгаая” олон нийтийн байгууллагаас 2014 оны 4-р сарын 5-6 өдөр зохион байгуулсан Байгаль нуур ба Сэлэнгэ мөрний эрэг орчмыг цэвэрлэх ажлыг төслөөс дэмжив. Үүнд: Цэвэр мөс (Эрхүү муж, Листвянка тосгон- МРС. Ольхон), 2014 оны 4-р сарын 12-ны өдөр; Цэвэр мөс (Буриад улс «Байгаль нуур дах загасчлал» арга хэмжээний хүрээнд); 2014 оны 7-р сарын 15-наас 8-р сарын 15; Харуул ба байгаль хамгаалах лагерь «Байгаль нуурын эргийн алба» - 2014 оны 8-р сарын 7 өдөр; Сэлэнгэ мөрний бүх Оросын хэмжээний цэвэрлэгээ «Сэлэнгэ мөрний цэвэр эрэг» (Улаан-Үд хот); 2014оны 8-р сарын 25-наас 9-р сарын 6 өдөр-Монголын Хөвсгөл нуур дээр очих экспедиц «Байгаль нуурын эх» .
“Байгаль нуурыг хамгаалах” төсөл хэрэгжүүлэгчид 2014 онд нийт 11 арга хэмжээ зохион байгуулж, 17 000 км зам туулж, 500 сайн дурынхан оролцож, 110км2 газар нутгийг цэвэрлэж, 2000 уут хог хаягдал түүж, 2015-2017 онд хийх байгаль хамгааллын ажлын төлөвлөгөө гаргасан.
2014 оны 11-р сарын 8-14 өдрүүдэд Монголын Хөвсгөл нуураас эх авах Эгийн голын дагууд нутгийн иргэдийг оролцуулан цэвэрлэгээний ажил зохион байгуулав. Цэвэрлэгээний ажил Алаг-Эрдэнэ, Хатгал сумдад өрнөж багш нар, экологийн клубын сурагчид зэрэг 50 орчим хүн оролцов. 10 тээврийн хэрэгслэлийг (6 ачааны машин, 1том трактор, 1 жижгэвтэр трактор мөн 2 автомашин) дайчлан ажилласан арга хэмжээний үр дүнд голын эрэг татмын 22 га газрыг цэвэрлэж, хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх талаар 2 сумдын удирдлагын хэмжээнд тохирсон.
Үүнээс гадна кампант ажлын хүрээнд хөрш зэргэлдээ нутгийн иргэдийн дунд төрөл бүрийн сургалт, семинар зохион байгуулав.
Document Actions
2013 оны товч дүгнэлт
Төсөл өөрийн зорилго ба үүрэгт нийцсэн олон арга хэмжээнд оролцон дэмжиж ирсэн. 2013 онд төсөл хэрэгжүүлэх нэгж нийт 46 арга хэмжээнд оролцсон байна. Хэвлэл мэдээллийн 60 гаруй байгууллага төслийн үйл ажиллагааны талаар мэдээлэл нийтэлсэн. Дэмжиж оролцсон арга хэмжээний жагсаалтыг хавсаргав.
Төслийн вэб хуудсыг Орос, Монгол, Англи хэлээр ажиллуулж мэдээллийг байнга шинэчлэн баяжуулж ирсэн.
Төслийн хоёр дах жилийн батлагдсан төсөв 1 143 690.97 ам. доллар. 2013 оны эцсийн гүйцэтгэл 1 106 230.92 ам. доллар болсон ба төсвийн гүйцэтгэл 97%-тай байна.
Төслийн бүх тайлан ба гарсан үр дүнгийн талаар доорх вэб хуудаснаас харах боломжтой:
2013 оны 1-р улирлын тайланг татах
2013 оны 2-р улирлын тайланг татах
Document Actions
Full HD (Монгол хэлээр): Баримтат "Хил Хязгааргүй Байгаль нуур"
Монгол - http://youtu.be/M1ifEFSKd8s
For download : http://yadi.sk/d/W2SutZLMJcb3G - 2,7 Gb
Document Actions
Байгаль нуурын сав газрын Хил Дамнасан Оношлогоо Дүн Шинжилгээ
2008 онд урьдчилсан байдлаар боловсруулсан Хил Дамнасан Оношлогоо Дүн Шинжилгээг өргөн хүрээнд дахин тоймлон авч үзэн 2013 онд шинэчилсэн. Шинэчлэн боловсруулсан ХДОДШ-нд уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээ, газар доорх ус бохирдох эрсдэл ба газар доорх/гадаргын усны харилцан үйлчлэл, Сэлэнгэ мөрний цутгалын судалгаа зэрэг судалгаанууд нэмж оруулсан болно. Хил Дамнасан Оношлогоо Дүн Шинжилгээ орос, монгол ба англи хэл дээр хэвлэн гаргав.
Document Actions
Гадаргын ус-газар доорх усны харилцан үйлчлэл ба газар доорх уснаас хамаарал бүхий Байгаль нуурын сав газрын экосистем зэргийг агуулсан газар доорх усны нөөцийн үнэлгээний ХДОДШ-нд оруулах хувь нэмэр
- Нэгдмэл, олон талт, салбар дамнасан, байгаль орчинд ээлтэй арга зүйд түшиглэсэн Хил дамнасан газар доорх ба гадаргын усны нөөцийн тогтвортой нэгдсэн менежментэд бодлогын түвшинд өгөх зөвлөмжийн санал боловсруулж Үндэсний Усны Мастер Төлөвлөгөөнд тусгах
- Хил орчмын бага гүнтэй газар доорх усны ордыг хамгаалах, газар доорх усны өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах, экологи, нийгэм эдийн нөлөөллийг тооцох, олон улсын түвшинд гарч болзошгүй маргаан зөрчлөөс сэргийлэх үүднээс хил орчмын газар доорх усны орд газруудыг зүй зохистой ашиглах, хамгаалах төслийн санал боловсруулах, Орос-Монголын хилийн усны хамтарсан комиссийн анхаарлыг хандуулах.
- Хил дамнасан газар доорх усны ажиглалт, хяналт шинжилгээний сүлжээг бий болгож усны тоо, чанарын параметрүүд болон хил дамнасан бохирдлын талаар судалгаа хийх нэгдсэн арга зүй, стандарттай болох.·
- ОХУ-Монголын хамтарсан ГМС-д суурилсан газар доорх усны мэдээллийн санг бий болгож, хил дамнасан газар доорх усны талаарх шаардлагатай мэдээгээр хэрэглэгчдийг хангах, шийдвэр гаргах, менежмент хийхэд ашиглахаас гадна олон улсын түвшинд хэрэглэх боломжийг бүрдүүлэх.
- Хил дамнасан газар доорх усны нөөцийн эмзэг байдал, ач холбогдлын талаар олон нийтийн мэдлэг, мэдээллийг сайжруулах, их, бага гүнтэй артезийн болон карстын зэрэг газар доорх усыг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс хамгаалахад чиглэсэн дасан зохицох арга хэмжээг бэлтгэх, санал болгох.
- Газар доорх усыг хамгаалах, зүй зохистой ашиглах талаар шийдвэр гаргагчид, судлаачид, хамтрагч талууд, ард иргэдийг хамарсан олон нийтийн оролцоонд суурилсан бүтэц тогтолцоог бий болгох, хууль эрх зүйн болон институцийн орчинг сайжруулж, засгийн газрын чадавхийг дээшлүүлэх.
- Бүх түвшинд боловсон хүчнийг сургах, чадавхийг нь нэмэгдүүлэх замаар хил орчмын газар доорх усыг хамгаалах бодлого, менежментийг сайжруулах, хилийн усны хамтын ажиллагаа, төлөвлөлт, менежментэд тусгах.
Document Actions
Сэлэнгэ мөрний адаг орчмын усны чанарын судалгааны мониторинг
- Сэлэнгэ мөрний адаг орчмын ёроолын орчин ба
усны чанарыг тодорхойлогч физик-химийн болон
гидробиологийн гол үзүүлэлтийн жилийн ба
улирлын хэлбэлзэлийн талаар судалгааг хийсэн. - Судалгаанаас гарсан гол үр дүнг нэгтгэсэн.
- Сэлэнгэ мөрний экосистемийн одоогийн нөхцөл байдлыг үнэлсэн.
Document Actions
Сэлэнгэ мөрний усны чанар, бохирдлыг Хараа голын жишгээр үнэлэх, Сэлэнгэ мөрний сав газрын хүн амын ус хангамж, ариун цэврийн байгууламжийн үнэлгээ, хэрэгжиж буй төсөл хөтөлборийн тойм
- Хот суурин газар ба үйлдвэрийн бохир усны талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх;
- Хот суурин газар, үйлдвэр, уул уурхайн үйл ажиллагаанаас гарсан бохир усыг цэвэрлэх, хот суурин газрын ус хангамж, ариун цэврийг сайжруулах талаар нэгдсэн арга хэмжээ боловсруулах бодлогын зөвлөмж;
- Усны чанар, экосистемийн эрүүл байдал, чанарыг сайжруулах арга хэмжээг үндэсний бодлого, төлөвлөлтөнд тусган оруулах талаар хэрэглэж болох арга хандлагын талаар зөвлөмж гаргасан;
- Усны бохирдлоос хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд үзүүлж болох нөлөөллийн талаар бодлого боловсруулагч, орон нутгийн захиргаа, үйлдвэрлэл эрхлэгчид, олон нийт, ард иргэдийн мэдлэг, мэдээллийг сайжруулах;
- Монгол, ОХУ-ын хилийн усны бохирдлын талаарх хамтын ажиллагааг нэмэгдүүлэх;
- Мэдлэгийг нэмэгдүүлэх, асуудлыг зөв бодитой үнэлэх, бодлогын зөвлөмж боловсруулах, сургах арга замаар усны чанарын асуудлыг хариуцдаг үндэсний боловсон хүчний чадавхийг сайжруулах.
Download Water Quality of Kharaa River Basin in Mongolia
Download Water and Sanitation in Selenge River Basin in Mongolia
Document Actions
Аялал жуулчлал ба уул уурхай дах биологийн олон янз байдлыг хамгаалах стандарт ба биологийн олон янз байдлын менежментийн зорилтууд
- Уул уурхайд зориулсан байгаль хамгааллын стандартыг олон улсын болон бүс нутгийн тэргүүн туршлагаас жишээ авч нарийвчлан боловсруулсан байна.
- Аялал жуулчлалд зориулсан байгаль хамгааллын стандартыг олон улсын болон бүс нутгийн тэргүүн туршлагаас жишээ авч нарийвчлан боловсруулсан байна.
- Орос ба Монгол улсын уул уурхай болон аялал жуулчлалын салбарын тэргүүн туршлага болон мөрдөж буй бодлого, стандартад ГЭП(Gap) дүн шинжилгээ хийсэн байна.
- Уул уурхай болон аялал жуулчлалын салбарт биологийн олон янз байдлыг хамгаалах ажлыг сайжруулах зорилгоор орон нутгийн ба үндэсний түвшин дэх бодлого, хууль эрх зүйд оруулах өөрчлөлтийн талаар зөвлөмж боловсруулсан байна.
- Уул уурхай ба аялал жуулчлалын салбарт хийх байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээг биологийн олон янз байдлыг илүү анхаарсан, түүнд хамааралтай байх зөвлөмж боловсруулсан байна.
- Бүс нутгийн аялал жуулчлалын төлөвлөгөөнд эко-аялал ба бохирдлоос урьдчилан сэргийлэх талаар, ялангуяа Эрхүү ба Буриадын төлөвлөгөөнд санал дэвшүүлэн тавьсан байна.
Аялал жуучлалын тойм судалгаа татаж авах
Document Actions
Сав газар дах загасны амьдрах орчны судалгааны загварчлал
Document Actions
ЭЗХАБ-тэй хамтран хийсэн Сэлэнгэ мөрний дэд сав газрын УННМТ-ний үнэлгээ
Судалгааны ажлаас дараах гол үр дүн, бүтээгдхүүн гарна:
- Өнөөгийн ус хангамжийн сүлжээ, усалгаатай тариалан, ус хуримтлуулах байгууллагын бүртгэл ба өртөгийн байдалд дүн шинжилгээ хийх.
- Эдгээр байгууллагуудын бүтээмж, үр ашигтай байдал болон бүтээмжээ сайжруулах, урамшууллын систем зэрэгт анализ хийнэ.
- Усны эдийн засгийн үнэлгээг сайжруулах зорилгоор төсвийн үр ашигтай зарцуулалтын байдалд анализ хийх
- Дээрх байгууллагуудын бүртгэл, зардал, эдийн засгийн бүтээмж, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх, төсвийн ашиглалтыг сайжруулах, урамшууллын системиийг бий болгох чиглэлээр зөвлөмж боловсруулж батлуулах.
Document Actions
Төгнө-Сухара усны хагалбарын менежментийн төлөвлөгөө (Буриад улс)
Бүтээгдэхүүн:
- Сав газрын өнөөгийн менежментийн давуу болон сул талуудыг судалсан байна.
-
ОХУ, Буриад улс/Төгнө-Сухара зорилтот дэд сав газрын нийгэм-эдийн засаг ба экологийн нөхцөл байдлын суурь мэдээллийг цуглуулсан байна.
- Дэд сав газрын менежментийн төлөвлөгөөг холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтран бэлтгэсэн байна.
- Төлөвлөгөөг зөвшөөрсөн тухай Байгалийн Нөөцийн Яам болон холбогдох эрх бүхий бусад байгууллагуудын албан бичиг авсан байна.
Document Actions
Хилок дэд-сав газрын усны хагалбарын менежментийн төлөвлөгөө (Забайкальски Край)
Бүтээгдэхүүн:
- Сав газрын өнөөгийн менежментийн давуу болон сул талуудыг судалсан байна.
- Хилок Усны хагалбар/Забайкальски край зорилтот дэд сав газрын нийгэм-эдийн засаг ба экологийн нөхцөл байдлын суурь мэдээллийг цулуулсан байна.
- Дэд сав газрын менежментийн төлөвлөгөөг холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтран бэлтгэсэн байна.
- Төлөвлөгөөг зөвшөөрсөн тухай Байгалийн Нөөцийн Яам болон холбогдох эрх бүхий бусад байгууллагуудын албан бичиг авсан байна.
Дэд сав газрын төлөвлөгөө татаж авах
Document Actions
Идэр голын сав газрын усны менежментийн төлөвлөгөө (Монгол)
- Идэр голын сав газрын экологи, нийгэм, эдийн
засгийн суурь судалгаа, эдгээрээс байгаль орчинд
тухайлбал усны чанар, усан орчны биологийн төрөл
зүйлд үзүүлж буй нөлөөллийн талаар мэдээлэл
цуглуулж дүгнэсэн.
- Идэр голын сав газрын УННМТ-ний төсөл хийгдсэн.
- 2014 онд БОНХЯам сав газрын усны менежментийн төлөвлөгөөг батлах юм.
Document Actions
Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын усны менежментийн төлөвлөгөө (Монгол)
- Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын экологи,
нийгэм, эдийн засгийн суурь судалгаа, эдгээрээс
байгаль орчинд тухайлбал усны чанар, усан
орчны биологийн төрөл зүйлд үзүүлж буй
нөлөөллийн талаар мэдээлэл цуглуулж дүгнэсэн.
- Хөвсгөл нуур, Эгийн голын голын сав газрын
УННМТ-ний төсөл хийгдсэн.
- 2014 онд БОНХЯам Идэр голын сав газрын усны
менежментийн төлөвлөгөөг батлах юм.
Document Actions
Орхон голын сав газрын усны менежментийн төлөвлөгөө (Монгол)
Орхон голын сав газрын усны нөөцийн нэгдсэн
менежментийн төлөвлөгөө нь “Монгол оронд УННМ-
ийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд 2012 онд хийгдэж
батлагдсан. 2013 онд Орхон голын Сав Газрын
Захиргаа байгуулагдаж төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажил
эхэлсэн. Төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийгдсэн ба
Орхон голын сав газрын усны менежметийн
төлөвлөгөөнд Хараа, Ерөө, Туул голын төлөвлөлтийг
нэгтгэх зэрэг хэд хэдэн санал зөвлөмжүүд гарсан.
Document Actions
УННМ-ийн бүтэц зохион байгуулалтыг бэхжүүлэх
хамтарсан комиссийн ажлыг (Бүрэн эрхт ба түүний ажлын хэсэг) дэмжин ажиллаж ирсэн. Түүнээс гадна хил дамнасан голын сав газрыг хамгаалах, зүй зохистой ашиглах тухай Оросын Холбооны улсын Засгийн газар, Монгол улсын Засгийн газар хоорондын гэрээний төслийг боловсруулсан.
Document Actions
Сэлэнгэ мөрний сав газрын гол мөрний усны чанарын нэгдсэн хөтөлбөрт багтсан тодорхойлогч бодисыг шинжлэх аргын интеркалибраци (ОХУ, Монгол улс)
- Сонгосон үзүүлэлтээр нэг ижил аргаар
Сэлэнгэ мөрний сав газрын гадаргын усанд
усны чанарын хэмжилтийг хийж дүнг харьцуулсан.
- Усны чанар, найрлага шинж чанарыг нэг
болон хэд хэдэн төрлийн харьцуулж болох аргаар хэмжсэн ба батлагдсан, өндөр нарийвчлалтай арга аргачлалыг ашигласан болно.
- Одоогийн ажиглалт, хяналт шинжилгээний сүлжээг сайжруулах талаар зөвлөмж боловсруулан гаргасан.
- Байгаль орчин, Хэмжилзүйн Төв Лабораториийн хоёр мэргэжилтэн (Улаанбаатар, Монгол) ОХУ-ын Ростов на Дону хотын Гидрохимийн Хүрээлэнд очиж нэг долоо хоногийн хугацаатай сургалтанд хамрагдсан.
- Гол мөрний усны чанарын нэгдсэн хөтөлбөрт зөвлөмж болгосны дагуу Байгаль орчин, Хэмжилзүйн Төв Лабораторт (Улаанбаатар, Монгол) Ион хроматографийн систем багаж худалдан авах ажил эхэлсэн.
Document Actions
Сургалтын үнэлгээ (Монгол)
- “өөрийн үнэлгээ” хийх сургалтын арга зүйг
танилцуулсан. - “Өөрийн үнэлгээ” хийх зааварчилгааг Оросын
талын мэргэжилтэнтэй хамтран боловсруулсан; - Усны нэгдсэн менежментийн асуудлаарх сургалтын
хэрэгцээ шаардлагыг тодорхойлох арга зүйг
боловсруулан гаргасан; - Цуврал сургалт явуулахад хийх мониторинг ба
үнэлгээний систем боловсруулсан; - Усны нэгдсэн менежментийн асуудлаарх сургалтын
хэрэгцээ шаардлагад тодорхойлоход оролцсон хүмүүсээс гарсан саналын дагуу зохион байгуулах сургалтанд тохирсон сургагч, зөвлөхүүдийг тодорхойлсон. - Сургалтын Мастер Төлөвлөгөөг боловсруулсан;
- “Өөрийн үнэлгээ” хийх зааварчилгааны дагуу семинар зохион байгуулсан;
Document Actions
Сургалтын үнэлгээ (ОХУ)
- Сургалтын “Өөрийн үнэлгээ” хийх арга зүйг танилцуулсан.
- Сургалтын “Өөрийн үнэлгээ” хийх зааварчилгsu Монголын талын мэргэжилтэнтэй хамтран боловсруулсан;
- Усны нэгдсэн менежментийн гол оролцогчдод зориулсан
сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох арга зүйгболовсруулан гаргасан;
- Усны нэгдсэн менежментийн асуудлаарх сургалтын хэрэгцээ шаардлага тодорхойлох үнэлгээг гаргасан;
- Усны нэгдсэн менежментийн асуудлаарх сургалтын хэрэгцээ шаардлагад тодорхойлоход оролцсон хүмүүсээс гарсан саналын дагуу зохион байгуулах сургалтанд тохирсон сургагч, зөвлөхүүдийг тодорхойлсон.
- Сургалтын Мастер Төлөвлөгөөг хийж боловсруулсан;
- Гадаадад сургалтанд хамрагдах боломжийг судлан гол харилцах институтууд ба хийх үйл ажиллагааг тодорхойлсон;
- “Өөрийн үнэлгээ” хийх зааварчилгааны дагуу семинар зохион байгуулсан.
Document Actions
Гол оролцогчдод зориулсан семинар ’’Байгаль нуурын сав газарт тулгарч буй асуудлыг шийдэх менежментийг сайжруулах, ногоон эдийн засгийн үүрэг роль”
“Байгаль нуурын сав газарт тулгарч буй асуудлыг
шийдэх, менежментийг сайжруулах, ногоон эдийн
засгийн үүрэг роль” сэдэвт сургалт 2013 оны 7-р
сарын 30-наас 8-р сарын 30-нд Истоминод зохион
байгуулагдсан.
Сав газрын үндэсний хэмжээний өөрийн үнэлгээний сургалтыг хийж, хамгийн их хэрэгцээтэй байгаа сургалтын гол чиглэлүүдийг тодорхойлон гаргасан. Семинарт Буриад улсын БНЯ ба Монгол улсын БОНХЯ мэргэжилтэнгүүд оролцсон ба Байгаль нуурын төсөл дэмжлэг үзүүлсэн болно. Сургалтанд оролцогчдод байгалийн нөөцийн экологийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр нийгэм ба бизнес эрхлэгчдээс гаргасан хүчин чармайлт нэгтгэх талаар практик зөвлөмжүүдийг танилцуулсан болно.
Тайлан татах - Дугуй ширээний ярилцлага ба сургалт
Document Actions
УЗОБ -ийн талаарх гарын авлага ба сургалт
Бүтээгэдхүүн 1.4-ийн хүрээнд халуун цэгүүдийг хянан үзэх ажлын нэг хэсэг болгон Байгаль нуурын сав газрын экосистемд багагүй аюул учруулж болзошгүй тул УЗОБ болон УЗХБ-ын асуудалд нуурын сав газрын байгаль орчны хяналтын болон бусад байгууллагуудын анхаарлыг Төслийн Менежментийн Нэгж хандуулсан юм.
УЗОБ/УЗХБ талаарх байгаль хамгаалах төрийн хяналтын болон бусад байгууллагуудын мэргэжилтнүүдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор Буриад болон Монголд сургалт семинар зохион байгуулав.
Орос, Монгол хэл дээрх гарын авлагт Байгаль нуурын сав газрын УЗОБ ба УЗХБ тухай болон тэдгээрийн үйлдвэрлэл (хэрэв байдаг бол), аж үйлдвэр ба хөдөө аж ахуйн хэрэглээ, түүнчлэн хадгалах хугацаа нь өнгөрсөн бодистой агуулах г.м. мэдээ, мэдээлллийг тусган боловсруулсан болно.
УЗОБ/УЗХБ талаарх гарын авлага орос хэл дээр татаж авах
Document Actions
“Удаан задардаг органик бохирдуулагч, хорт бодисын талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, менежментийг сайжруулах нь” сэдэвт сургалт семинар (Монгол)
“Байгаль хамгаалах хяналтын байгууллагын ажилтан
болон олон нийтийн дунд удаан задардаг органик
бохирдуулагч, хорт бодисын талаарх мэдлэг, мэдээллийг
дээшлүүлэх нь” сэдэвт сургалт семинар 2013 оны 10-р
сарын 4-д Улаанбаатар хотын “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-д зохион байгуулагдаж, Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Жаргалсайхан удирдан явуулав. Байгаль нуурын сав газарт багтах 4 аймгийн 6 төлөөлөгч бүхий нийт 36 хүн оролцлоо. “Байгаль нуурын сав газрын удаан задардаг органик бохирдуулагч болон удаан
задардаг хорт бодисын асуудал” нэртэй 54 хуудас бүхий эмхэтгэл 100 хувь хэвлэгдсэнийг семинарт оролцогчид болон сонирхогч хүмүүст тараасан болно.
Document Actions
Байгаль нуурын сав газрын усны бохирдлын зөөгдөл ба усны балансын загварчлалыг хийх
загварчлалд хэрэглэх 2012 онд хийгдсэн мэдээллийн
сангийн өгөгдлийг ашиглан Сэлэнгэ мөрний усны
бохирдлыг загварчлах ажлаас 2013-2014 онд гарах гол үр дүнгүүд:
- HEC-RAS ашиглан Туул гол, Орхон голын Туулын цутгалаас доош Сэлэнгийн бэлчир хэсэг хүртэл, Жида голын Сэлэнгийн бэлчир хүртэл хэсэгт хийсэн загварчлалын үр дүн ба Сэлэнгэ мөрний аналитик системийн (уусмалын тэгшитгэлд суурилсан) судалгааны үр дүнг ашиглан гаргасан тайлбар бичиг.
- WEAP загвар ашиглан хийсэн Байгаль нуурын сав газрын усны балансын загвар.
- Байгалийн нөхцөл ба хүний үйл ажиллагааны нөлөөгөөр голын голдрилд тархсан бохирдлын (булингар, хүнд метал, ууссан бодис) элементийн орон зайн тархалтыг зураглал, график, хүснэгтээр харуулах.
- Усны горимын янз бүрийн үеүүдэд усанд хөвөгч ба ууссан бодисын хэмжээг тодорхойлох.
- Голын системийн хэсгүүд тухайлбал голын голдрил ба татамд хуримтлагдах бодисын хэмжээг загварчлах, геохимийн асуудалтай газруудыг тодорхойлох.
2013 онд Сэлэнгэ мөрний доод хэсэгт химийн элементүүдийн зөөгдлийн аналитик системийн судалгаа (WEAP ба HEC-RAS) хийгдсэн ба усны балансын талаар илтгэл бичсэн.
Document Actions
“Джидински” уул уурхайн үйлдвэрийн хаягдлыг аюулгүй хадгалах, боловсруулах, хоргүйжүүлэх ба ашиглах илүү тохиромжтой технологийн шийдэл боловсруулах”
- Түргэн тархдаг бараг задардаггүй нэгдэл бүхий хорт
бодисын тархалтын талаар зөвлөмж боловсруулан
гаргасан; - Уснаас металл бүтээгдэхүүн гарган авах зорилгоор усанд
уусдаг вольфрамын зөөвөрлөлтийн талаар зөвлөмж
боловсруулан гаргасан; - Джидинскийн уул уурхайн үйлдвэрийн хаягдалд агуулагдах хорт бодисыг аюулгүй хадгалах, дахин боловсруулах, хоргүйжүүлэх, ашиглах арга хэмжээ үр дүнд хүрсний баталгаа болгож бүс нутаг дах усан орчны биологийн олон янз байдлын төлөв байдалд үнэлгээ хийсэн.
Татаж авах Тайлан 041 - ОХУ, Джида орд газар туршилтын төсөл pdf
Document Actions
Холоднински полиметаллын орд газрын шүүрлийн уснаас усан экосистемд үзүүлэх антропогенийн нөлөөллийг багасгах технологийн шийдэл боловсруулах
- Орд газрын шүүрлийн усыг хүнд металлаас цэвэрлэж, тэдгээрийн сульфат ба гидрокарбонат сульфат нэгдлийг байгалийн гидрокарбонат–кальцийн нэгдэлтэй дөхөм
болгож хувиргах зөвлөмжийг боловсруулан гаргасан; - Холоднински орд газрын шүүрлийн усыг зайлуулах гидротехникийн барилга байгууламжийн зураг төсөл гаргахад зөвлөмж боловсруулсан.
Татаж авах тайлан 042 - туршилтын төсөл Холоднински уурхай, ОХУ
Document Actions
Алт олборлох ба боловсруулах үйлдвэрүүдээс байгаль орчинд үзүүлж буй хүний хүчин зүйлээс үүдэлтэй нөлөөллийг бууруулах технологийн шийдэл боловсруулах (Холбински)
Document Actions
Курумкан дүүрэгт малын сэг зэм устгах байгууламжийн барилга
Төсөл Буриад улсын Курумкан дүүрэгт малын сэг зэм устгах байгууламжийн шинэ барилга барих ажлыг дэмжив. Энэхүү байгууламжийн технологийн шийдэл нь 10 метрийн гүн бетонон нүх бүхий " био дулаан нүх" юм. Зэргэлдээх нутаг дэвсгэрт мөн адил нэмэлт байгууламжууд барьсан. Барилгын гол ажлыг 2013 оны 8-р сард хийж дуусгав.
Document Actions
Забайкальски Байгалийн Цогцолбор Газрын биологийн олон янз байдалд ээлтэй амралт, аялал жуулчлалын төлөвлөгөө
Гүйцэтгэгч: Эрхүүгийн Техникийн Улсын Их Сургууль
- Оросын ТХГН-ийн тухай хуулийн шинэчилсэн хувилбарын дагуу Забайкальски Байгалийн Цогцолбор Газрын нутаг дэвсгэрийн бүсчлэл тогтоогдсон байна;
- Аялал жуулчлалаас ТХГН-т үзүүлэх нөлөөллийг бууруулах өнөөгийн аргачлалыг судалсан байна;
- Забайкальски Байгалийн Цогцолбор Газрын ТХГН-ийг амралт, зугаалгын зорилгоор ашиглах концепцийн баримт бичгийг боловсруулсан байна;
- Аялал жуулчлалаас Забайкальски Байгалийн Цогцолбор Газрын төрөл бүрийн экосистемд үзүүлэх нөлөөллийн урьдчилсан судалгааг (ТХГН, Орчны бүс, тээврийн коридор) хийсэн байна.
- Забайкальски Байгалийн Цогцолбор Газрын биологийн олон янз байдалд ээлтэй аялал жуулчлалын төлөвлөгөө(байж болох ачааллын даацыг харгалзан үзэх) боловсруулсан байна.
- Байгаль нуурын сав газрын ТХГН-ийн (Байкальск, Байкало-Ленски, Баргуужин, Забайкальск, Джерсински) ХЗ-дын ажилтнуудад зориулсан сургалт, семинар зохион байгуулсан байна.
Document Actions
Забайкальски Байгалийн Цогцолбор Газрын биологийн олон янз байдалд ээлтэй амралт, аялал жуулчлалын төлөвлөгөө
- Оросын ТХГН-ийн тухай хуулийн шинэчилсэн хувилбарын дагуу Забайкальски Байгалийн Цогцолбор Газрын нутаг дэвсгэрийн бүсчлэл тогтоогдсон байна;
- Аялал жуулчлалаас ТХГН-т үзүүлэх нөлөөллийг бууруулах өнөөгийн аргачлалыг судалсан байна;
- Забайкальски Байгалийн Цогцолбор Газрын ТХГН-ийг амралт, зугаалгын зорилгоор ашиглах концепцийн баримт бичгийг боловсруулсан байна;
- Аялал жуулчлалаас Забайкальски Байгалийн Цогцолбор Газрын төрөл бүрийн экосистемд үзүүлэх нөлөөллийн урьдчилсан судалгааг (ТХГН, Орчны бүс, тээврийн коридор) хийсэн байна.
- Забайкальски Байгалийн Цогцолбор Газрын биологийн олон янз байдалд ээлтэй аялал жуулчлалын төлөвлөгөө(байж болох ачааллын даацыг харгалзан үзэх) боловсруулсан байна.
- Байгаль нуурын сав газрын ТХГН-ийн (Байкальск, Байкало-Ленски, Баргуужин, Забайкальск, Джерсински) ХЗ-дын ажилтнуудад зориулсан сургалт, семинар зохион байгуулсан байна.
Document Actions
Тонкий арал (Ушканы арлууд) дах Байгаль нуурын далайн хавын хэвтэр газар хүрэх жимийг багтаасан биологийн олон янз байдалд ээлтэй аялал жуулчлалын төлөвлөгөө боловсруулах, Забайкальски БЦГ, Буриад улс, ОХУ.
Үйл ажиллагааны хүрээнд доорх үр дүн гарсан:
• Экологийн мөрийг тандах судалгаа хийх.
• “Байгаль нуурын далайн хавын хэвтэр” экологийн
жимийн үзэл баримтлалын төсөл боловсруулах.
• Ажиглалтын тавцан, асар, явган зам, шат зэргийн хийц
дизайныг боловсруулах.
• Эко-жимийг сайжруулах зураг төслийг бэлтгэн гаргах.
• “Байгаль нуурын далайн хавын хэвтэр” эко-жим ба
Тонкий арал(Ушканы арлууд) дах ажиглалтын тавцанг сайжруулсан.
• Мэдээллийн самбаруудын загвар гаргаж үйлдвэрлэсэн.
• Тонкий арал дах Байгаль нуурын далайн хавын хэвтэр газрыг үзэхээр ирсэн жуулчдад зориулсан төлөвлөгөө боловсруулсан.
• Аялал жуулчлалын тухай мэдээллийн материал боловсруулж хэвлэсэн.
“Байгаль нуурын далайн хавын хэвтэр” эко-жимээр 2013 онд аялал зохиосон. Ажиглалтын тавцан болон жуулчдын төлөвлөгөөг 2014 онд хийж дуусгана.
Document Actions
“Хушин ойн жим” эко аялалыг өргөжүүлэх ба Байгаль нуурын Улсын Байгалийн Биомандлын Нөөц Газарт зориулсан биологийн олон янз байдалд ээлтэй иж бүрэн ургамал судлалын аяллыг нэмэгдүүлэх, Танкой, БНБУ, ОХУ
•Дизайн- төв цэвэрлэх байгууламжийг (биологийн аргаар)
Байгаль нуурын Улсын Байгалийн Биомандлын Нөөц
Газрын төв хэсэгт суурилуулах өртгийн төсөв
боловсруулсан.
• Төв цэвэрлэх байгууламжийг (биологийн аргаар) Байгаль
нуурын Улсын Байгалийн Биомандлын Нөөц Газрын төв
хэсэгт суурилуулж захиргааны барилга, хүлээн авах төв,
гараж, гадна 00-ийн байр, усанд орох байр, цайны байр,
дэн буудал зэрэг барилгын бохирын холболт хийсэн.
Цэвэрлэх байгууламжийн хүчин чадал 70 хүн/өдөр.
• “Хушин ойн жим” эко-аялалыг туршиж үзсэн.
• “Хушин ойн жим” эко-аяллыг аүлээн авах төвөөс эхлэн
өргөжүүлэх концепцийг боловсруулсан.
• “Хушин ойн жим” эко-аялалын эхлэх цэгд 00-ийн байр
суурилуулж, цэвэрлэх төв байгууламжтай холбосон.
• “Хушин ойн жим” эко-аяллыг дахин сэргээж,
өргөжүүлсэн.
• “Хушин ойн жим” эко-аялалд зориулсан биологийн олон янз байдалд ээлтэй ургамал судлалын иж бүрэн аяллын танилцуулгыг Англи ба Орос хэл дээр бэлтгэн гаргасан.
• Хүээн авах төвд зориулсан биологийн олон янз байдалд ээлтэй ургамал судлалын иж бүрэн аяллын талаарх мэдээллийн материалын агуулга ба хэвлэн нийтлэх материалыг Англи ба Орос хэл дээр боловсруулан гаргав.
Document Actions
Европарк нэгдмэл дэмжлэг
2013 онд төсөл Байгаль нуурын бүсийн ТХГ-уудын Европарк нийгэмлэгт элсэн орох хүчин чармайлтыг дэмжсэн юм. Байгаль нуурын Улсын Байгалийн Биомандлын Нөөц Газар ба Забайкальски ТХГ Европаркын 2013 оны зөвлөгөөнд оролцсон. Тогтвортой аялал жуулчлалыг ТХГН-т хөгжүүлэх зорилгоор энэ аялалыг Байгаль нуурын төсөл зохион байгуулж оросын ТХГН-уудыг Европаркын сүлжээнд элсүүлэн оруулсан. Зөвөлгөөнийг Хортобадын Үндэсний парк зохион байгуулсан ба Унгар улсын Дебресен дахь Хортобадын Үндэсний паркд 2013 оны 10-р сарын 9-13 өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлсэн. Зөвөлгөөний үеэр Байгаль нуурын Улсын Байгалийн Биомандлын Нөөц Газар нийгэмлэгийн санамж бичигт гарын үсэг зурсан.
Document Actions
Эко-аялал - Янжима
Бүтээгдэхүүн 3.3 "Биологийн олон янз байдал, экосистемиийн менежментийн зориултуудыг аялал жуулчлалын салбарын төлөвлөлт, үйл ажиллагаанд тусгах туршилт" хүрээнд хийх энэхүү ажлын зорилго нь Янгима дарь эхийн дүр тодрон үзэгдсэн газрыг (Буриадын Баргуужин дүүргийн Ярикто тосгон, Баргуужингийн дацан) оруулсан маршрутыг багтаасан биологийн олон янз байдалд ээлтэй аялал жуулчлалын төлөвлөгөө боловсруулж тусгах.
Гарсан үр дүн:
- Нутаг дэвсгэр болон эко-жимийг тохижуулах төлөвлөгөө;
- Нутаг дэвсгэр болон эко-жимийг тохижуулсан тухай тайлан;
- ОХУ, Буриад улсын Ярикто тосгоны Баргуужингийн Буддын хийдийн орчимд байршилтай Янгима дарь эхийн дүрстэй чулуу бүхий газар нутагт зориулсан биологийн олон янз байдалд ээлтэй аялал жуулчлалын төлөвлөгөө;
- аялал жуулчлалын төлөвлөгөөний талаар мэдээллэх танилцуулга
Document Actions
Монголын их суруулийн оюутнуудыг шагнав
Дэлхийн Усны Өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Байгаль нуурын төсөл 2013 оны 3-р сарын 21-ний өдрийн телевизийн “АХА” нэвтрүүлгийг дэжмжин санхүүжүүлэв. Энэ хөтөлбөрийн зорилго нь усны салбарын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах ба усны нөөц болон ашиглалт, ус хэмнэх аргуудын талаар мэдээллэх явдал байв. Энэ арга хэмжээг БОНХЯ, Усны Үндэсний Хороо болон Туул Голын Сав Газрын Захиргаанаас зохион байгуулсан болно. ШУТИС, МУИС, ХААДС-ийн 87 оюутан залуус оролцсон. Эхний байрын шагнал нь 2013 оны 7 дугаар сарын 8-12 өдөр Улаан-Үдэ хотод болох “Байгаль нуур- 21 дүгээр зууны дэлхийн усны стратегийн нөөц” олон улсын эрдэм шинжилгээний конференцид оролцох эрхийн бичиг байв.
Document Actions
"Аялал жуулчлалын салбарын тэргүүний мэргэжилтэн"шагнал
БНБУлсын хэмжээнд зарласан "Аялал жуулчлалын салбарын тэргүүний мэргэжлийн" уралдаанд аялал жуулчлалын салбарын байгууллагуудын хамгийн сайн ажилтнуудыг сонгон шалгаруулсан юм. Уралдааны гол зорилго жуулчдад үзүүлж буй үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, нэр хүндийг өргөх болон Буриад улсын аялал жуулчлалын салбарын ажилтнуудын идэвхийг сэргээхэд оршино. Уралдааныг Аялал жуулчлалын агентлаг Улаан-Үд хотын Захиргааны үйлдвэрлэл, хэрэглэгчдийн зах зээл ба аялал жуулчлалын Хороо, Дорнод Сибирийн соёл урлагийн улсын академи болон НҮБХХ-ДДБОС-гийн "Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент" төслийн оролцоотой зохион байгуулсан болно.
"Эко-Аялал жуулчлалын салбарын хамгийн сайн хөтөч-хөтлөгч" номинацийн ялагч Елена Мясниковад Байгаль нуурын төсөл өөрийн шагналаа гардуулав.
Document Actions
Байгаль Нуурын Мэдээллийн Төв (БНМТ)
Үйл ажиллагаа 2013 онд эхлэж 2014 онд үргэлжлэн хэрэгжинэ. 2013 онд доорх үр дүн гарсан. Үүнд:
- БНМТ-ийн вэб порталыг нээсэн.
- Мэдээллийг БНМТ-ийн вэб порталд Англи, Орос,Монгол хэл дээр оруулсан.
- ГЗМС-д хэрэглэх техникээр хоёр улсыг хангасан.
- БНМТ-ийн мэдээллийн өгөгдөлүүдийг солилцооны тухай протоколыг Монголын концепци ба мэдээллийн бүтцэд суурилан боловсруулсан;
- Протоколыг оролцогч талуудад хүргүүлж батлуулсан;
- Зөвшөөрсөн баримтыг холбогдох оролцогч талуудаас хүлээн авсан;
- Мэдээлэл солилцох тухай батлагдсан протоколд үндэслэн сав газрын өгөгдөлүүдийг цуглуулж БНМТ-ийн вэб порталд оруулав.
2014 онд хүлээгдэж буй үр дүн:
- БНМТ-ийн вэб порталыг үргэлжлүүлэн ажиллуулах.
- ГЗМС-ийн программ хангамж худалдан авах (ArcView).
- 2012-2013 оны Байгаль нуурын сав газрын төлөв байдлын хоёр жил тутмын тайлангийн бүтцийг Орос ба Монголын тал хамтран боловсруулах.
- 2012-2013 оны Байгаль нуурын сав газрын төлөв байдлын хоёр жил тутмын тайланг Англи, Орос ба Монголын хэл дээр бэлтгэх.
- 2012-2013 оны Байгаль нуурын сав газрын төлөв байдлын хоёр жил тутмын тайланг Англи, Орос ба Монголын хэл дээр хэвлүүлэх.
Document Actions
Байгаль Нуурын Сав Газрын Экологийн Атлас
Атлас нь 1: 5 000000 масштаб бүхий 100 гаруй газрын зураг түүнчлэн Байгаль нуурын сав газрын онцгой бүс нутгуудын зураг болон Байгаль нуурын сав газрын усан орчны илүү том масштабтай газрын зургуудыг агуулсан болно. Газрын зургууд ба өөр бусад материалууд доорх бүлэгт хуваагдана:
- Байгаль нуурын сав газрын байгаль орчин бүрэлдэн тогтсон байгалийн нөхцөл;
- Байгаль нуурын сав газрын байгаль орчин бүрэлдэн тогтоход нөлөөлсөн хүний хүчин зүйл;
- Байгаль нуурын сав газрын байгаль орчин ба байгаль орчны хуваарилалт;
- Эрүүл ахуй- экологийн нөхцөл байдал;
- Байгаль хамгаалал ба байгаль орчны менежмент
Ажил 2013 онд эхэлсэн ба 2014 онд дуусна. 2013 онд 123 газрын зураг боловсруулж, давхар гэрээгээр ажил гүйцэтгэгч ОХУ, Монголын байгууллагууд харилцан тохиролсон. 2014 онд газрын зургуудыг Англи, Монгол хэл дээр орчуулна.
Document Actions
Эрэг орчмыг цэвэрлэх кампанит ажил 2013 онд ОХУ-д
- "Байгаль нуурын цэвэр мөс 2013" Холоднянкад 2013 оны 4 дүгээр сарын 6-нд;
- БНБУ-ын Прибайкальск дүүргийн Безымянный тохойн нутагт 7-р сарын 15-наас 8-р сарын 15-ны өдөр хүртэл Байгаль нуурын Эргийн Албаны сайн дурын ажилтнууд
байрлан ажиллав.
- ”Сэлэнгэ мөрний цэвэр эрэг” цэвэрлэгээний ажил 2013 оны 8-р сарын 5 өдөр Улаан-Үд хотод
- “Цэвэр Ольхон арал” кампанит ажил 2013 оны 9-р сарын 14-15 өдрүүдэд болов.
Нийт эрэг орчмын 30 км газар нутгийг сайн дурын ажилтнууд нэг өдөрт цэвэрлэсэн бөгөөд 2000 гаруй уут 120 литр ялган ангилсан хог хаягдлыг түүж устгасан.
Document Actions
Эрэг орчмыг цэвэрлэх кампанит ажил 2013 онд Монголд
Төслөөс Хөвсгөл нуурын эрэг орчмыг цэвэрлэх ажлыг үргэлжлүүлэн дэмжиж, 2013 онд цэвэрлэгээний ажлыг Соёны Бүс байгаль хамгаалах нөхөрлөлтэй хамтран хэрэгжүүлсэн. 400 гаруй сурагч ба орон нутгийн иргэд оролцуулан “Хог хаягдлыг эргүүлэн ашиглах” сэдэвт сургалт зохион байгуулсан. Нутгийн иргэдэд “Хог хаягдлыг хэрхэн эргүүлэн ашиглах вэ” 1000 гаруй товхимол тараан өгсөн. Хатгал сумын Засаг даргын тушаалаар 2013 оны 10 дугаар сарын 4-ний өдрийг цэвэрлэгээний кампанит ажлын өдөр болгон зарласан. Сумын иргэд, төр ба ТББ-ууд хамтран Хөвсгөл нуурын эрэг орчмын хатуу хог хаягдлыг цэвэрлэв.
Document Actions
"Хил Хязгааргүй Байгаль Нуур" баримтат кино
"Хил Хязгааргүй Байгаль Нуур" баримтат киног хийж дуусгав. Газар зүйн хувьд Орос, Монгол хоёр орны хилийг дамнан оршдог ба нууранд усаа цутгадаг голуудыг багтаасан өргөн уудам газар нутгийг хамарсан Байгаль нуурын сав газрыг бүхэлд нь кинонд тусгасан юм. Байгаль нуурын сав газар нь уран барилгын ба байгалийн нилээн хэдэн түүхийн дурсгалт газруудын өлгий нутаг юм. Баримтат киноны гол агуулга нь Байгаль нуурын сав газарт тулгарч буй бэрхшээлд болон түүний байгаль-экологийн,нийгэм-соёлын давтагдашгүй үзэгдлийг хадгалан үлдээхэд олон нийтийн анхаарлыг хандуулах явдал юм.
Full version Russian - http://www.youtube.com/watch?v=fxggbWjUGOA
Festival Version English - http://www.youtube.com/watch?v=oxtzDHy6Fb8
Festival Version Russian - http://www.youtube.com/watch?v=yOpMfuJb6OA
Document Actions
Хэвлэл
Байгаль нуурын төсөл 2013 онд хэд хэдэн товхимол ба брошюр бэлтгэж хэвлэн нийтэлсэн.
Нэр | Автор | |
Сэлэнгэ мөрний сав газрын Усны Чанарын Мониторингийн Хөтөлбөр | Холбооны Улсын Төсвийн Байгууллага "Гидрохимийн Хүрээлэн" ба Холбооны Улсын Төсвийн Байгууллага Буриадын "Гидрометеорологи ба Байгаль Орчны Мониторингийн Төв" |
англи хэл дээр |
Сэлэнгэ мөрний сав газрын Усны Чанарын Мониторингийн Хөтөлбөр | Холбооны Улсын Төсвийн Байгууллага "Гидрохимийн Хүрээлэн" ба Холбооны Улсын Төсвийн Байгууллага Буриадын "Гидрометеорологи ба Байгаль Орчны Мониторингийн Төв" |
Орос хэл дээр |
Сэлэнгэ мөрний сав газрын Усны Чанарын Мониторингийн Хөтөлбөр | Холбооны Улсын Төсвийн Байгууллага "Гидрохимийн Хүрээлэн" ба Холбооны Улсын Төсвийн Байгууллага Буриадын "Гидрометеорологи ба Байгаль Орчны Мониторингийн Төв" |
Монгол хэл дээр |
Москвагийн Их Сургууль |
Орос хэл дээр |
|
Забайкальск мужийн Улсын Багшийн Их Сургууль |
Орос хэл дээр |
|
Эко аялал жуулчлалыг хөгжүүлэх: хувийн хэвшил, иргэний нийгэм ба төрийн санаачлага |
ОХУ-ын ШУА-ийн Байгаль нуурын байгалийн менежментийн Хүрээлэн |
Орос хэл дээр |
ОХУ дах байгаль орчны нөлөөллийн үнэлгээний үйл явцыг өөрчлөх талаарх зөвлөмж | Гунин Петр Дмитриевич болон Базха Сергей Николаевич |
Орос хэл дээр |
ОХУ дах Байгаль нуурын сав газарт ногоон эдийг засгийн гүйцэтгэх үүрэг |
ОХУ-ын ШУА-ийн Байгаль нуурын байгалийн менежментийн Хүрээлэн |
Орос хэл дээр |
Олон Улсын Төслийн Төв |
Орос хэл дээр |
|
Байгаль нуурын сав газар дах УЗОБ/УЗХБ асуудал | Олон Улсын Төслийн Төв ба Мөнхөөгийн Баяржаргал |
Монгол хэл дээр |
Document Actions
«Байгаль нуурын Улсын Байгалийн Шим Мандлын Нөөц Газарт зориулсан иж бүрэн эко-аяллын багц
- биологийн олон янз байдлыг хадгалж үлдээх асуудлыг тусгасан Эко-аялал жуулчлалын багц бүтээгдэхүүний бүтцийг боловсруулж түүнийг ТХГН-ийн болон Буриад улсын ба Эрхүү мужийн тэргүүлэх зэргийн туроператоруудын удирдлагуудтай тохиролцон батлуулах.
- Эко-аялал жуулчлалын багцын батлуулсан бүтцэд түшиглэн аялал жуулчлаын иж бүрэн бүтээгдэхүүн гаргах. Танилцуулга, агуулгын хэсэг, аяллын технологи ба санхүүгийн карт, аялал тус бүрийн зураг, видео бичлэг зэргийг агуулсан аялал жуулчлалын цогц бүтээгдэхүүнийг орос ба англи хэлээр гаргах
- Аялал жуулчлалын хөтөлбөрт үндэслэн ДЦГ-ын аялал жуулчлалын сайтын дизайн ба мэдээллийн агуулгын бүтцийг боловсруулсан.
Document Actions
Байгаль нуурын сав газрын нарийвчилсан ХДОДШ
Гүйцэтгэгч: ANO “Олон улсын төслүүдийн төв” (Москва)
ба Геоэколоийн Хүрээлэн (Улаанбаатар).
Дуусах хугацаа: 2013 оны 2-р сарын 20 өдөр.
2012 оны эцсийн бүтээгдэхүүн:
- ХДОДШ-г хянан үзэх Орос-Монголын экспертүүдийн болон олон улсын зөвлөхүүдийн уулзалтыг зохион байгуулсан байна. Ажлын төлөвлөгөөг нэгтгэн тохиролцсон байна.
- Оросын экспертүүд ХДОДШ-ний холбогдох хэсгийг боловсруулж Монголын талын материалтай нэгтгэн дүгнүүлэхээр олон улсын экспертэд шилжүүлэн өгсөн байна.
Document Actions
Сэлэнгийн сав газар дах Монгол улсын засаг захиргааны нэгжийн хэрэгцээг хянах ба эрэмблэхийн сацуу хэрэгжиж байгаа ба төлөвлөгдсөн усан хангамж, усны ариун цэврийн төслүүдийг тодруулахад Хараа голын сав газрын бохирдлын үнэлгээг анхаарах (UNESCO 1.4)
Үр дүн 1.4 - Сэлэнгэ мөрний сав газрын бохирдлын үнэлгээнд доорх асуудлуудыг хамруулсан болно. Үүнд:
1. Хэрэгжиж байгаа болон хэрэгжихээр төлөвлөгдсөн усан хангамж ба усны ариун цэврийн төслүүдийг тодруулах ажлыг хамруулан Сэлэнгийн сав газар дах Монголын засаг захиргааны нэгжийн хэрэгцээг хянан үзэх ба эрэмблэхдээ доорх асуудлыг харгалзах:
- том хотууд ба засаг захиргааны нэгжүүд дэх усан хангамж, усны ариун цэвэр ба бохир ус;
- Хэрэгжиж байгаа болон хэрэгжихээр төлөвлөгдсөн ус ба усны ариун цэврийн төслүүд;
- төв суурин газруудаас үүсэх бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хянан шалгах.
2. Хараа голын сав газрын бохирдлын халуун цэгүүдийн үнэлгээний тодорхой жишээнд доорх асуудлуудыг тусгасан:
- сав газрын усны чанарт үзүүлэх хүний нөлөөл;
- гадаргын болон газар доорх усны чанарт үзүүлэх бохирдлын гол аюул занал.
- гол бохирдуулагчийн эх үүсвэр, төрөл ба бохирдлын түвшинг хамарсан халуун цэгүүд;
- хотын бохир усыг цуглуулах, цэвэрлэх, зайлуулах зэрэг асуудлыг багтаасан хот суурин газрын бохир, үерийн усны ба хатуу хог хаягдлын менежмент;
- сав газрын усны нөөцийн тогтвортой байдал болон хүний ба экосистемийн эрүүл мэндэд үзүүлэх усны бохирдлын сөрөг нөлөөлөл.
Document Actions
Хил Дамнасан Оношлогоо Дүн Шинжилгээнд хувь нэмэр оруулах Байгаль нуурын гадаргын болон газрын доорх усны харилцан үйлчлэл ба газрын доорх уснаас хамаарах экосистемийн асуудлыг хамарсан газрын доорх усны нөөцийн үнэлгээ
Төслийн Үр Дүн 1.3-ын хүрээнд Байгаль нуурын сав газрын хил дамнасан нутаг дэвсгэрийн бага гүнтэй уст давхаргын газар доорх усны үнэлгээг доорх асуудлыг онцгойлон тусгаж хийсэн. Үүнд:
- нутгийн иргэдийн ёс зүй, шашин шүтлэг, соёлын уламжлалыг харгалзан үзсэн газрын доорх ба гадаргын усны тогтвортой нэгдсэн менежмент ба усны нөөцийг хамгаалах экологид ээлтэй бодлого.
- Ундны болон өөр бусад зориулалтаар хэрэглэх усны хэрэглээний өсөлт ба газар доорх усыг хэт ихээр ашигласнаар гарах үр дагавар (газар доорх усны түвшин буурах, гачиг үе урсацгүй болох, хөрсний суулт).
- Газар доорх усны чанарт нөлөөлөх бохирдлын аюул занал (Үр дүн 1.4-тэй нягт холбоотой).
- Газар доорх ус ба түүнээс хамаарах экосистемийн эмзэг байдал.
- Нийгэм- эдийн засгийн хөгжилд газрын доорх болон гадаргын усыг иж бүрэн ашиглах давуу тал.
- Газар доорх усны нөөц ба чанарт газар ашиглалт ба газар төлөвлөлтийн өнөөгийн байдлын нөлөөлөл.
- Бусад төрлийн уст давхаргад ба гамшгийн (үер, ган, хар салхи, газар хөдлөлт ) давтамж ба түвшинд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж болзошгүй нөлөөлөл.
Document Actions
«Байгаль нуур ба Сэлэнгэ мөрний эрэг орчмыг хог хаягдлаас цэвэрлэх кампанит ажил »
Байгаль нуурын төсөл 2013 онд "Байгаль нуурыг хадгалан үлдээе" төслийн ажлыг дэмжив.
http://www.savebaikal.com/, https://www.facebook.com/SaveBaikal
БНБуриад Улсын Баргуужин дүүргийн Холодянки сууринд жил бүр зохиогддог “Байгаль нуурын цэвэр мөс–2013” ухуулга-сурталчилгааны 2 дах ажил 4-р сарын 6-ны өдөр хаалтаа хийв. Энэхүү үйл ажиллагаанд зөвхөн Улаан-Үд хотоос төдийгүй мөн Москва зэрэг өөр хотуудаас төрөл бүрийн мэргэжил, насны 50 гаруй сайн дурын ажилтнууд ирж дэмжин оролцсон юм. Тэд хамтдаа 40 гаруй шуудай хог, хаягдал (тус бүр 120 литрийн багтаамж бүхий) түүж дахин боловсруулалтанд тушаасан байна. Арга хэмжээнд ирсэн зочид болон оролцогчдын дунд ухуулан таниулах ярилцлага хийж хог, хаягдлыг ангилан цуглуулах болон хаягдалтай хэрхэн харьцах тухай мэдээлэл бүхий материал тараав.
БНБУ-ын Прибайкальск дүүргийн Безымянный тохойн нутагт 7-р сарын 15-наас 8-р сарын 15 өдөр хүртэл Байгаль нуурын Эргийн Албаны сайн дурын ажилтнууд байрлан ажиллав. 2013.
2 ээлжээр ажилласан лагерийн үйл ажилагаанд Москва, Санкт-Петербург, Доод Новгород, Уулын Алтайск, Новосибирск, Тверь, Ижевск, Ростов-на-Дону, Эрхүү, Улаан-Үдэ, Томск, Первоуральск, Уссурийск, Сахалины арлууд, Владивосток, болон Монреаль, Канад; Талин, Эстони ба Париж зэрэг хотуудаас 100 гаруй сайн дурынхан оролцсон байна.
Сайн дурын үндсэн ажилтнуудаас гадна Байгаль Нуурын Эргийн Албатай “Магистраль 110” төслийн оролцогчид болон Москвагийн Их Сургуулийн оюутнууд нэгдэн ажилласан юм.
Прибайкальск дүүргийн Горячинск тосгоноос Катково тосгон хүртэлх ТХГН-ийн болон аялал жуулчлал, наран шарлагын 25 км нутаг дэвсгэр хамарсан газар Эргийн Алба ажиллаа. Сайн дурын ажилтнууд өдөр бүр эрэг орчмыг харуулдаж, цэвэрлэгээ хийж, хаягдалтай харьцах арга зүй болон байгаль дээр галын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар ухуулга, сурталчилгааны ажил явуулж байв.
Энэ улиралд нийтдээ тус бүр нь 120 литр 1 386 шуудай хог хаягдал, үүнээс 321 нь шил, 146 төмөр, 203 хуванцар ба 716 шуудай ялгаагүй хог хаягдал түүсэн байна. Сайн дурын ажилтнууд он удаан жил болсон янз бүрийн хэмжээ ба гүн бүхий 300 гаруй цэгээс ихэнх хог хаягдлыг ухаж гаргасан тухай Байгаль Нуурын Эргийн Албаны удирдлагуудын цохон тэмдэглэв.
”Сэлэнгэ мөрний цэвэр эрэг” цэвэрлэгээний ажил 8-р сарын 5 –ны өдөр Улаан-Үд хотын усан боомтонд эхлэв. Үйл ажиллагаанд бүх Орос улсаас 45 гаруй хүн оролцсон ба Байгаль Нуурын Эргийн Алба, Байгаль нуурыг хадгалж үлдээх ажлыг дэмжих Сан, Бурприрода, хотын Захиргаа зэрэг байгууллагууд оролцов. Цэвэрлэгээг Сэлэнгэ мөрний эргийн хоёр талд, баруун эрэг дээр төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд, зүүн эрэгт Степная цутгал голын ойр орчимд хийв. Хогийг ялган түүсэн ба ихэнх хувийг шил болон хуванцар эзлэж байв. Нийт 160 гаруй шуудай(1 тонн гаруй) хог түүсэн байна. Хог цэвэрлэхээс гадна оршин суугчдын дунд байгалийг хэрхэн зүй зохистой ашиглах болон хог хаягдлыг хаях аргын талаар сэнхрүүлэн сурталчилав.
Эцэст нь“Цэвэр Ольхон арал” 2 өдрийн кампанит ажлаар 9-р сарын 14-15 өдрүүдэд бүх Оросын “Хийцгээе!“ кампанит ажлын хүрээнд явагдсан Байгаль нуурыг хадгалан үлдээе” төслийн 2013 оны улирлын ажил өндөрлөв. Арга хэмжээнд Орос улсаас (Москва, Эрхүү, Улаан-Үдэ (бүртгүүлсэн сайн дурынхан ба Ангарск хотын МБОУ СОШ № 46-р сургуулийн сурагчид) болон Испани, Итали, Франц, Бельги болон АНУ-аас 100 гаруй сайн дурын ажилтнууд оролцов. Арга хэмжээг Прибайкальск Байгалийн Цогцолбор Газрын болон Хужир тосгоны захиргаадын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан болно.
Шил, хуванцар болон төмөр гэсэн уламжлалт ангиллаар нийт 3 Тонн хог хаягдал түүв. Хогийг 4 кв. км газар нутгаас түүсэн байна.
Document Actions
Хил дамнасан хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломжууд
Орос болон Монгол орны хооронд хилийн усыг хамгаалах ба тогтвортой менежмент эрхлэх өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, хууль эрх зүйн болон институцийн хүрээг сайжруулах боломжуудын талаар санал дэвшүүлэв.
Материал орос хэл дээр татаж авах
Document Actions
2012 оны товч дүгнэлт
Төслийн 2012 оны ажлын төлөвлөгөөний дагуу 17 төрлийн сэдэвт ажлыг шинжлэх ухаан, боловсролын доорхи байгууллагуудыг оролцуулан хийж гүйцэтгэв. Үүнд:
- Москвагийн улсын Их Сургуулийн газар зүйн танхим, Ус Цаг Уур Орчин Шинжилгээний Хүрээлэн (Улаанбаатар), Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Геоэкологийн Хүрээлэн(Улаанбаатар), Монгол улсын Усны Судалгаа ба Хөгжлийн Хүрээлэн(Улаанбаатар), ОХУ-ын ШУА-ийн нуур судлалын хүрээлэн (Эрхүү), Эрхүүгийн Их Сургууль, Эрхүүгийн Техникийн Их Сургууль, ОХУ-ын ШУА-ийн Байгалийн Менежментийн Байгаль нуурын Хүрээлэн(Улаан-Үүд), Буриад улсын Их Сургууль(Улаан-Үүд), Буриад улсын Хөдөө Аж Ахуйн Академи(Улаан-Үүд), “Бурприрода” улсын төсвийн байгууллага(Улаан-Үүд), Забайкальскийн Улсын Багшийн Их Сургууль(Чита), Росгидромет Гидрохимийн Хүрээлэн (Дон мөрөн дэх Ростов хот).
- Олон улсын төслүүдийн төв ANO (Москва), монголын усны чуулган-Ус хэлц(Улаанбаатар), Байгаль нуурын байгалийн аялал жуулчлалын нийгэмлэг(Москва), залуучуудын театр (Улаан-Үүд)
2012 онд төсөл хэрэгжүүлэх явцад усны нөөцийн менежмент, гадаргын болон газрын доорх усны харилцан үйлчлэл, уул уурхай ба аялал жуулчдад биологийн олон янз байдлыг хэвээр хадгалан авч үлдэх, Байгаль нуурын сав газрын халуун цэгүүд, Байгаль нуурын хамгаалалттай газрууд дахь уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны бохирдол ба аялал жуулчлалын хөгжлийн талаарх мэдээлэл, сурталчилгаа, сургалтын хөтөлбөр боловсруулах ба оролцогч талуудын өөрөө өөртөө хийх үнэлгээ зэрэг чиглэлээр орос, монголын 13 эксперттэй гэрээ байгуулж ажилласан.
Түүгээрч барахгүй олон улсын 3 эксперттэй(төслийн баримт бичигт тусгагдсаны дагуу) доорхи асуудлаар гэрээ байгуулан ажиллав: Хил Дамнасан Оношлогоо Дүн Шинжилгээг (ХДОДШ) төслийг санхүүжүүлэгч олон улсын байгууллагаас тавьдаг шаардлагын түвшинд бэлэн болгох, Орос, Монгол хоёр улсын хилийн усны талаар олон улсын хамтын ажиллагаанд дүн шинжилгээ хийж, хууль эрх зүй болон институцийн асуудалд оршиж буй цоорхойг илрүүлэх, Гадаргын болон газрын доорх усны харилцан үйчлэл (UNESCO-НҮБ-ын БШУСБ-тай давхар гэрээгээр).
Төсөл нь өөрийн зорилго, үүргийн дагуу олон арга хэмжээнд оролцохын сацуу холбогдох байгууллагуудыг дэмжин ажиллаж ирлээ. 2012 онд төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд нийт 29 арга хэжмээнд оролцсон байна. Үүнээс гадна хэвлэл мэдээллийн 50 байгууллага төслийн үйл ажиллагааны талаар мэдээлэл бичиж нийтэлсэн. Оролцсон арга хэмжээнийн жагсаалтыг төслийн вэб хуудаснаас харах боломжтой.
Төслийн вэб хуудас ажиллуулж орос, монгол, англи хэл дээр ажиллуулж мэдээллийг байнга шинэчлэн тавьж байна.
Төслийн эхний жилийн батлагдсан төсөв 1 083.377 ам. доллар. 2012 оны эцэс гэхэд 1,020,937 ам. доллар зарцуулсан ба эхний жилийн төсвийн гүйцэтгэл 94% байна.
Эхлэлийн зөвөлгөөний тайлан(ENG) татаж авах
2012 оны 1-р улирлын явцын тайлан(RUS) татаж авах
2012 оны 2-р улирлын явцын тайлан(RUS) татаж авах
2012 оны 3-р улирлын явцын тайлан(RUS) татаж авах
Document Actions
Сэлэнгэ мөрний доод бэлчир - усны чанар
Гүйцэтгэгч: Байгаль Нуурын Байгалийн Менежментийн Хүрээлэн (ОХУ-ын ШУА) ба Нуур Судлалын Хүрээлэн (ОХУ-ын ШУА). Ажил дуусах хугацаа: 2012 оны 11-р сарын 25 өдөр.
Эцсийн бүтээгдэхүүн:
- Сэлэнгэ мөрний сав газрын усны чанарын физик-химийн ба биологийн параметрийн мониторинг хийх ажлын удирдамж болон хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулж бэлтгэх
- Сэлэнгэ мөрний сав газрын усны чанарт уур амьсгалын өөрчлөлтийн ба хүний хүчин зүйлийн нөлөөллийн үнэлгээ
Ажил бүрэн хийгдсэн. 2012 оны усны урсацын улирлын чанартай өөрчлөлт болон усан дахь шимт бодис, хүнд металл, болон ёроолын тундасын харилцан хамаарал. Сэлэнгэ мөрний доод бэлчир дэх мониторингийн хөтөлбөрийн ажлын удирдамж.
Document Actions
Сэлэнгэ мөрний доод бэлчир - бентос бүс
Гүйцэтгэгч: Эрхүүгийн Улсын Их Сургууль.
Ажил дуусах хугацаа: 2012 оны 11-р сарын 25 өдөр.
Эцсийн бүтээгдэхүүн:
- Сэлэнгэ мөрний доод бэлчир дэх бентос бүсийн гидрологийн, гидрохимийн, микробиологийн, гидробиологийн болон загас судлалын индикаторууд
- Ёроолын микроорганизмаар хооллогч уугуул болон нутагшуулсан загасны тоо толгойн индикатор ба бентос бүсийн бүтцэд үзүүлж буй нөлөөлөллийн үнэлгээ.
Ажил бүрэн хийгдсэн. Ёроолын микроорганизмаар хооллогч ихэнх загаснуудын тэжээлийг судлан шинжилсэн, тэдний бентос микроорганизмын бүтцэд үзүүлж буй нөлөөллийг тооцоолсон. Ёроолын амьтны аймгийн уугуул болон Амар мөрний булуу цагаан загас, зоодой загас ба Амар мөрний сахалт загаснууд зэрэг нутагшуулсан төрөл зүйлд ямар нэгэн онцгой нөлөөлөл илрээгүй.
Үүний сацуу бүх насны ротана-головешки (Amur sleeper) загас намар цагт ёроолын бүх микроорганизмыг идэж зообентосын микроорганизмд мэдэгдэхүйц нөлөөлж байгаа нь тогтоогдсон. Энэ үзэгдлийг шалгах зөвлөмж гарсан.
Эцсийн тайлан (ОРОС) татаж авах
Document Actions
Мониторингийн хамтарсан хөтөлбөр
Гүйцэтгэгч: Росгидромет, Гидрохимийн Хүрээлэн (ОХУ) ба Цаг Уур Орчин Шинжилгээний Хүрээлэн (Монгол улс). Ажил дуусах хугацаа: 2012 оны 12 дугаар сар.
Гүйцэтгэгч: Росгидромет, Гидрохимийн Хүрээлэн (ОХУ) ба Цаг Уур Орчин Шинжилгээний Хүрээлэн (Монгол улс). Дуусах хугацаа: 2012 оны 12 дугаар сар.
Эцсийн бүтээгдэхүүн:
- Чанарын системийн дүн шинжилгээний нэгдсэн (Монгол улстай) арга зүй.
- Орос ба Монгол улс дахь Сэлэнгэ мөрний сав газрын мониторингийн явуулын ба суурин лабораторын физик-химийн анализ хийх арга зүйн жагсаалт ба техникийн багаж хэрэгсэл.
- Сэлэнгэ мөрний сав газрын усны чанарын мониторингийн уялдуулсан хөтөлбөр.
Өнөөгийн байдлаар Байгаль нуурын сав газрын гадаргын усны чанарын мониторингийн хөтөлбөрийг (ОХУ-ын Гидрохимийн Хүрээлэнгийн боловсруулсан) монголын талтай хэлэлцэж байна.
Ажлын тайлан(ОРОС) - ОХУ татаж авах
Ажлы тайлан(ОРОС) - Монгол улс татаж авах
Усны чанарын мониторингийн уялдуулсан хөтөлбөрийн төслийг (ОРОС) татаж авах
Document Actions
Загварчлал боловсруулах Мэдээллийн Сан
Гүйцэтгэгч: Москвагийн Их Сургууль, Байгаль нуурын Байгалийн Нөөцийн Менежментийн Хүрээлэн (ОХУ-ын ШУА). Дуусах хугацаа: 2012 оны 12-р сарын 15 өдөр.
Эцсийн бүтээгдэхүүн:
- Геомэдээллийн иж бүрэн систем “тодотгогч мэдээллийн сантай таарах ARCGIS-д суурилсан Сэлэнгэ мөрний сав газрын программ хангамж"
- Сэлэнгэ мөрний сав газрын түүхэн хугацаанд хэмжигдсэн бохирдлын агууламж.
- Москвагийн Их Сургуулийн 2011-2012 онд хийсэн экспедицийн багаас (усны урсацын тодорхойлолт, тундас ба жижиг биетээр ачаалагдсан байдал, Сэлэнгийн сав газрын химийн элементууд) гаргасан мэдээлэлд үндэслэн ажиглалтын хугацаан дахь Сэлэнгэ мөрний сав газрын системийн өнөөгийн төлөв байдлын (бохирдлын агууламж) газрын зургийн иж бүрдэл
Ажил бүрэн хийгдсэн. ARCGIS мэдээллийн сан байгуулж төслийн менежментийн нэгжид танилцуулсан.
Document Actions
БНМТ Концепци
Гүйцэтгэгч: Буриад улсын (Улаан-Үүд) байгалийн нөөцийн яамны “Бурприрода” улсын төсөвт байгууллага, Усны нөөц ба ус ашиглалтын хэлтэс Геоэкологийн Хүрээлэн (Монгол улс).
Эцсийн бүтээгдэхүүн:
- мэдээллийн сангийн мэдээллийн бүтэц ба мэдээллийн эх үүсвэрийн жагсаалт, экологийн мэдээллийг цуглуулах, хадгалах ба ашиглахад зориулсан компьютерийн программ хангамж.
- Байгаль нуурын мэдээллийн төвийн мэдээллийн үйл ажиллагааны төрөл, ба технологийн бүтэц.
- Үйл ажиллагааны цар хүрээ ба оролцогчдын чадварын түвшин (байгууллагууд, тэдгээрийн мэдээлэл ба хэрэглэгчид).
Байгаль нуурын мэдээллийн төвийг байгуулахад оролцож буй байгууллагуудын хооронд хийх гэрээний төсөл боловсруулж бэлэн болгосон. Одоогоор зөвшилцөх үйл явц өрнөж байна.
ОХУ-д зориулсан Байгаль нуурын МТ-ийн концепци (ОРОС) татаж авах
Монгол улсад зориулсан Байгаль нуурын МТ-ийн концепци(ENG) татаж авах
Document Actions
Боловсролын Төлөвлөгөө
Гүйцэтгэгч: Москвагийн Их Сургууль.
2012 оны эцсийн бүтээгдэхүүн:
Ажил бүрэн дууссан. 2015 он хүртэлх экологийн боловсролыг сургуулийн өмнөх, сургуулийн болон дээд сургуулийн түвшинд сайжруулах үйл ажиллагааны үе шатыг нарийвчлан боловсруулж гаргасан. Ажлын үр дүнг Байгаль нуурын дүүргүүдэд танилцуулж давтан хэрэгжүүлэх зөвлөмж өгсөн.
Document Actions
Сургалтын гарын авлага
Гүйцэтгэгч: Забайкальск мужийн Улсын Багшийн Их Сургууль
2012 оны эцсийн бүтээгдэхүүн:
Ажил бүрэн дууссан: экологи ба тогтвортой хөгжлийн салбарт захиргааны ажилтнуудын эрх мэдлийг өргөжүүлэх концепци болон гарын авлага боловсруулж бэлэн болгосон. Энэ ажлыг Байгаль нуурын дүүрэгт танилцуулж давтан хэрэгжүүлэх талаар зөвөлсөн.
Document Actions
Боловсролын Төлөвлөгөө - Буриад улс
Гүйцэтгэгч: Буриадын Улсын Их Сургууль.
2012 оны эцсийн бүтээгдэхүүн:
Ажил бүрэн дууссан. 2015 он хүртэлх экологийн боловсролыг сургуулийн өмнөх, сургуулийн болон дээд сургуулийн түвшинд сайжруулах үйл ажиллгааны үе шатыг нарийвчлан боловсруулж гаргасан.
Document Actions
Малын сэг, зэм устгах стратеги
Гүйцэтгэгч: Буриад улсын Хөдөө Аж Ахуйн Академи.
Ажил дуусах хугацаа: 2012 оны 11-р сар
Эцсийн бүтээгдэхүүн:
- Буриад улсын Баргуужин ба Курумкан дүүргүүдэд малын сэг зэм устгах газруудын тооллого хийж тэдгээрийн экологи ба микробиологийн нөхцөл байдалд үнэлгээ өгөх.
- Өнөөгийн тэргүүн туршлагыг ашиглан шаардлага хангахгүй байгаа малын сэг устгах газруудыг татан буулгах технологид үнэлгээ хийх.
- Боом өвчнийг дэгдэхэд хүргэж байгаа малын сэг зэм устгах одоогийн арга ажиллагааг сайжруулах арга замыг боловсруулах.
Ажлыг бүрэн хийж дуусгасан. Байгаль нуурын сав газрын хил дамнасан газар нутгийн (Буриад улс, Забайкальски Край, Монгол улс) боом өвчний дэгдэлтэнд дүн шинжилгээ хийж хянан үзэж эмхэтгэн нэгтгэв. Баргуужин ба Курумкан дүүргүүд дэх одоо байгаа малын сэг төвлөрүүлэх цэгүүдэд тооллого хийж газрын зурагт буулгасан. Шаардлага хангахгүй байгаа малын сэг устгах газруудыг татан буулгах технологид үнэлгээ хийсэн.
Зарим нэг газруудыг тодруулж шинээр малын сэг устгах 2 байгууламжийн барилгын төсөв боловсруулсан. 2013 онд байгууламжийг барих үнийн санал ирүүлэх хүсэлтийн зар тараасан.
Document Actions
Эрэг орчмын цэвэрлэгээ - ОХУ
Гүйцэтгэгч: Байгаль нуурын олон улсын сайн дурын бүлэг, “ Байгаль нуурыг хамгаалцгаая” төсөл, залуучуудын театр.
Дуусах хугацаа: 2012 оны хавар-зун
Ажил бүрэн хийгдсэн. Төслөөс Байгаль нуурын олон улсын сайн дурын бүлгийн ажлыг дэмжиж ажиллав. Нуурын эрэг орчим болон мөсийг хог хаягдлаас цэвэрлэх өвлийн үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Уда голын эрэг орчмыг цэвэрлэх үйл ажиллагааг хотын захиргаа болон оршин суугчидтай хамтран зохион байгуулав. Сайн дурынхны зун хийсэн цэвэрлэгээний үеэр 450 гарй Тонн хог хаягдлыг нуурын эрэг дагуух 25км зайнаас түүсэн байна.
Үйл ажиллагаанд 100 гаруй сайн дурынхан оролцсон юм.
Document Actions
11. Хөвсгөл нуурын эрэг орчмыг хог хаягдлаас цэвэрлэх ажиллагаа 2012
Гүйцэтгэгч: Монголын Усны Форум- Ус хэлц; Хатгал тосгоны “Домогт Далай” байгаль орчны ТББ.
Дуусах хугацаа: 2012 оны 9-р сар.
Ажил бүрэн дууссан. Хөвсгөл далайн Хатгал тосгоны эрэг орчмын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг тосгоны захиргаа болон сургуулийн хүүхдүүд хамтран зохион байгуулав.
Нуурын эрэг орчмыг бохирдлоос хамгаалах зорилгоор усны ариун цэврийн бүсийг байгуулсан юм. Арга хэмжээний талаар хэвлэл мэдээллээр өргөн нийтлэгдсэн.
Document Actions
Байгаль нуурын биосферийн нөөц газрын аялал жуулчлалын төлөвлөгөө
Гүйцэтгэгч: “Байгаль нуурын байгалийн аялал жуулчлалын нийгэмлэг”.
Дуусах хугацаа: 2012 оны 12-р сар.
Эцсийн бүтээгдэхүүн:
- олон улсын байгалийн аялал жуулчлалын сүлжээнд элсэн ороход Байгаль нуурын Биосферийн Нөөц Газар олон улсын шалгуурт нийцэж байгаад үнэлгээ хийх.
- олон улсын байгалийн аялал жуулчлалын сүлжээнд Байгаль нуурын Биосферийн Нөөц Газрыг оруулах төлөвлөгөө.
Ажил бүрэн хийгдсэн. Байгаль нуурын Биосферийн Нөөц Газрын давуу болон сул талуудад дүн шинжилгээ хийсэн. Олон улсын байгалийн аялал жуулчлалын сүлжээнд элсэн орох төлөвлөгөө боловсруулан гаргасан.
Тайлан урьдчилсан байдлаар (RUS) татаж авах
Дархан Цаазат Газрын Үнэлгээний тайлан татаж авах
Аялал жуулчлалаас Дархан Цаазат Газарт үзүүлэх нөлөөллийн талаарх тайлан татаж авах
Document Actions
ХДОДШ-нд зориулсан уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээ
Доорхи ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно. Үүнд:
- Хянан үзсэн ХДОДШ-ний тайланд тусгасан хил дамнасан асуудлыг онцлон үзэж, Байгаль нуурын ус хурах бүсэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс байгаль орчинд ба нийгэм-эдийн засагт үзүүлж болзошгүй нөлөөлөлтэй хамаарал бүхий өнөөгийн суурь мэдээллийг хянан үзэж, шинжлэн судлах ба нэгтгэн дүгнэх.
- Монгол болон Орос улсын гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн өнөөгийн бодлого, зохицуулалтын хүрээг хянан үзэх ба нэгтгэн дүгнэх
- Байгаль нуурын сав газрын бүсэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үзүүлж болзошгүй нөлөөлөлд дасан зохицоход чиглэсэн засгийн газрын, донор орнуудын, ТББ-ууд ба хувийн секторын холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг хянан үзэж, шинжлэн судлах ба нэгтгэн дүгнэх.
- Хянан үзсэн ХДОДШ-ний тайланд тусгасан хил дамнасан асуудлыг онцлон үзэж Байгаль нуурын сав газрын бүсэд уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох стратеги үйл ажиллагааны зөвлөмж боловсруулах
- Өнөөгийн мэдээлэлд оршиж буй цоорхойг олж тогтоон цаашид хийх судалгааны жагсаалт гаргаж зөвлөмж боловсруулах
- Холбогдох өгөгдөл/мэдээллийн боломжит эх үүсвэрийг(тайлан, сүүлийн үеийн шинжлэх ухааны материалууд) олж тогтоон зөвлөхийн эцсийн тайланд жагсаалт гаргаж хавсралт хэлбэрээр оруулах
- Холбогдох өгөгдөл/мэдээллийн боломжит эх үүсвэрийг(тайлан, сүүлийн үеийн шинжлэх ухааны материалууд) олж тогтоон зөвлөхийн эцсийн тайланд жагсаалт гаргаж хавсралт хэлбэрээр оруулах
- Хянан үзсэн ХДОДШ-ний баримт бичигт уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хэсгийн агуулгыг чанаржуулахад нэмэр хандив оруулах.
Сав газрын Оросын хэсгийн тайлан (ENG) татаж авах
Сав газрын Монголын хэсгийн тайлан (ENG) татаж авах
Document Actions
ХДОДШ-нд зориулсан халуун цэгүүдийн үнэлгээ
Дараах даалгаварыг амжилттай биелүүлэв. Үүнд:
- Байгаль нуурын сав газрын ОХУ-ын тал дах ус хуралдах бүсэд байршсан бохирдлын орон нутгийн эх үүсвэрүүдийг олж тогтоох.
- Тэдгээрийн химийн ба биологийн холбогдох өгөгдөхүүн бүхий усны чанарт (гадаргын ба газрын доорх) үзүүлэх нөлөөллийг тогтоох.
- Хэрэгжиж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн усны ба ариун цэврийн байгууламжийн төслүүдийг оруулан Сэлэнгийн сав газарт байршсан хотын захиргаадын хэрэгцээг хянан үзэж ангилан шинэчлэх
Сав газрын Оросын хэсгийн халуун цэгүүдийн тайлан (ENG) татаж авах
Сав газрын Монголын хэсгийн халуун цэгүүдийн тайлан (ENG) татаж авах
Document Actions
Олон нийтийн мэдээлэл сурталчилгааны төлөвлөгөө - Монгол
Байгаль нуурын сав газрын байгалийн нөөцийг хамгаалах менежментийн Мэдээлэл, Сурталчилгааны Төлөвлөгөө боловсруулсан.
Үйл ажиллагааны гол чиглэл:
1.Зорилтот бүлгүүдийн дунд төслийн тухай, ялангуяа байгаль хамгаалах өргөн хүрээний асуудалд чиглэсэн Монгол ба Орос оронд хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагааны талаар шуурхай сурталчилах. Орон нутгийн түвшинд байгалийн нөөцийг хамгаалахад ба төрийн ба хувийн хэвшлийг үр дүнтэй хамтран ажиллахад чиглэсэн үйл ажиллагааг олон нийтийг дайчлан өргөнөөр дэмжүүлэх
2. Төслийн мэдээлэл, сурталчилгааны стратегийг цаашид хөгжүүлэн хэрэгжүүлэхэд тохирох хамтрагч байгууллагуудыг олж тогтоох.
3.Төслийн үйл ажиллагааны тухай мөн хамтрагч талуудад өгч буй боломж ба олон нийтээс оруулах хувь нэмрийн талаар мэдээлэл өгч вэб хуудсыг байнга шинэчилж байх.
4.Хил дамнасан биологийн олон янз байдлын талаар мөн олон нийтийн сурталчилгааг хөгжүүлэхэд чиглэсэн боловсрол ба мэдээлэл харилцааны материал боловсруулж солилцох зорилготой Биологийн олон янз байдлыг хамгаалдаг буюу хамаарал бүхий үйл ажиллагаа Орос ба Монголд эрхэлдэг байгууллагуудын сүлжээ байгуулах.
5. Сургуульд зориулсан нийтлэг хөтөлбөр ба хүүхдэд чиглэсэн өөр бусад үйл ажиллагаа хамарсан аль болох өргөн цар хүрээ бүхий арга зүй, техникт суурилсан олон нийтийн мэдээлэл сурталчилгааны үйл ажиллагааг нэмэгдүүлэх.
Судалгааны асуумж (ENG) татаж авах
Document Actions
Олон Нийтийн Мэдээлэл Сурталчилгааны Төлөвлөгөө ба Жуулчдын судалгаа – ОХУ
Байгаль нуурын сав газрын байгаль орчны өнөөгийн нөхцөл байдал, учирч буй бэрхшээл ба аюул заналын талаарх мэдээлэл сурталчилгааны төлөвлөгөө боловсруулсан. Энэхүү төлөвлөгөө нь төслийн зорилтод бүлгүүд болох засгийн газар(хэлтэс, Их Хурлын гишүүд, орон нутгийн засаг захиргаа ба шүүх); иргэний нийгэмд (ТББ, нутгийн иргэдийн байгууллага ба нийцтэй байдал) чиглэгдсэн юм. Төслийн мэдээлэл сурталчилгааны үйл ажиллагаа нь үндэсний түвшинд ба улс дамнан мэдээлэл, мэдлэгээ солилцох асуудалд нэгэн адил анхаарал хандуулдаг.
Үүнээс гадна байгаль орчны бохирдол ба байгалийн аялал жуулчлалын талаар асуумж боловсруулж жуулчдаас санал асуулга авсан.
Ажлын тайлан (ОРОС) татаж авах
Судалгааны тайлан (ОРОС) татаж авах
Document Actions
"Хил Хязгааргүй Байгаль Нуур" баримтат кино
GEF IW7 баримтат кино наадамд зориулсан “Хил Хязгааргүй Байгаль Нуур” баримтат кино бэлэн болов.
Шинжлэх ухаан- танин мэдэхүйн энэхүү кино зөвхөн Байгаль нуурын тухай бус, түүнийг цэвэр цэнгэг усаар хангагч үндсэн голуудыг ч мөн адил танилцуулна. Эдгээр голуудын адаг хэсэгт архитектур ба байгалийн давтагдашгүй хөшөө дурсгалууд байршдаг. Байгаль нуурын ус хуримтлуулах сангийн нэг чухал хил дамнасан бүрэлдэхүүн хэсэг бол үзэсгэлэнт Хөвсгөл нуураас эх авч Монгол оронд бүрэлдэн бий болдог Сэлэнгэ мөрөн юм. Сэлэнгэ мөрөн Орос ба Монгол орны газар нутгаар урсдаг, иймээс Байгаль нуурыг хамгаалах асуудал – хөрш хоёр орны нягт уялдаа холбоотой хамтын ажиллагааны нэг чухал судлагдахуун юм. “Хил Хязгааргүй Байгаль Нуур” кино дэлхийн энэхүү гайхалтай хэсгийн дүр зургийг бүрэн харуулж, байгаль, экологийн ба нийгэм-соёлын гайхамшигт үзэгдэл гэдэг утгаар нь Байгаль нуурыг хадгалан үлдээх чухал асуудалд анхаарал хандуулсан юм.