You are here: Home / ҮР ДҮН / Хил Дамнасан Оношлогоо Дүн Шинжилгээнд хувь нэмэр оруулах Байгаль нуурын гадаргын болон газрын доорх усны харилцан үйлчлэл ба газрын доорх уснаас хамаарах экосистемийн асуудлыг хамарсан газрын доорх усны нөөцийн үнэлгээ

Хил Дамнасан Оношлогоо Дүн Шинжилгээнд хувь нэмэр оруулах Байгаль нуурын гадаргын болон газрын доорх усны харилцан үйлчлэл ба газрын доорх уснаас хамаарах экосистемийн асуудлыг хамарсан газрын доорх усны нөөцийн үнэлгээ

Төслийн Үр Дүн 1.3-ын хүрээнд  Байгаль нуурын сав газрын хил дамнасан нутаг дэвсгэрийн бага гүнтэй уст давхаргын газар доорх усны үнэлгээг доорх асуудлыг онцгойлон тусгаж хийсэн. Үүнд:

  • нутгийн иргэдийн ёс зүй, шашин шүтлэг, соёлын уламжлалыг харгалзан үзсэн газрын доорх ба гадаргын усны тогтвортой нэгдсэн менежмент ба усны нөөцийг хамгаалах экологид ээлтэй бодлого.
  • Ундны болон өөр бусад зориулалтаар хэрэглэх усны хэрэглээний өсөлт ба газар доорх усыг хэт ихээр ашигласнаар гарах үр дагавар (газар доорх усны түвшин буурах, гачиг үе урсацгүй болох, хөрсний суулт).
  • Газар доорх усны чанарт нөлөөлөх бохирдлын аюул занал (Үр дүн 1.4-тэй нягт холбоотой).
  • Газар доорх ус ба түүнээс хамаарах экосистемийн эмзэг байдал.
  • Нийгэм- эдийн засгийн хөгжилд газрын доорх болон гадаргын усыг иж бүрэн ашиглах давуу тал.
  • Газар доорх усны нөөц ба чанарт газар ашиглалт ба газар төлөвлөлтийн өнөөгийн байдлын нөлөөлөл.
  • Бусад төрлийн уст давхаргад ба гамшгийн (үер, ган, хар салхи, газар хөдлөлт ) давтамж ба түвшинд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж болзошгүй нөлөөлөл.

 

    Download report UNESCO 1.3

    Document Actions