You are here: Home / ҮР ДҮН / Гадаргын ус-газар доорх усны харилцан үйлчлэл ба газар доорх уснаас хамаарал бүхий Байгаль нуурын сав газрын экосистем зэргийг агуулсан газар доорх усны нөөцийн үнэлгээний ХДОДШ-нд оруулах хувь нэмэр

Гадаргын ус-газар доорх усны харилцан үйлчлэл ба газар доорх уснаас хамаарал бүхий Байгаль нуурын сав газрын экосистем зэргийг агуулсан газар доорх усны нөөцийн үнэлгээний ХДОДШ-нд оруулах хувь нэмэр

НҮББШУСБ-ын Усны Хэлтэс – Олон улсын ус судлалын хөтөлбөр
  • Нэгдмэл, олон талт, салбар дамнасан, байгаль орчинд ээлтэй арга зүйд түшиглэсэн Хил дамнасан газар доорх ба гадаргын усны нөөцийн тогтвортой нэгдсэн менежментэд бодлогын түвшинд өгөх зөвлөмжийн санал боловсруулж Үндэсний Усны Мастер Төлөвлөгөөнд тусгах
  • Хил орчмын бага гүнтэй газар доорх усны ордыг хамгаалах, газар доорх усны өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах, экологи, нийгэм эдийн нөлөөллийг тооцох, олон улсын түвшинд гарч болзошгүй маргаан зөрчлөөс сэргийлэх үүднээс хил орчмын газар доорх усны орд газруудыг зүй зохистой ашиглах, хамгаалах төслийн санал боловсруулах, Орос-Монголын хилийн усны хамтарсан комиссийн анхаарлыг хандуулах.
  • Хил дамнасан газар доорх усны ажиглалт, хяналт шинжилгээний сүлжээг бий болгож усны тоо, чанарын параметрүүд болон хил дамнасан бохирдлын талаар судалгаа хийх нэгдсэн арга зүй, стандарттай болох.·
  • ОХУ-Монголын хамтарсан ГМС-д суурилсан газар доорх усны мэдээллийн санг бий болгож, хил дамнасан газар доорх усны талаарх шаардлагатай мэдээгээр хэрэглэгчдийг хангах, шийдвэр гаргах, менежмент хийхэд ашиглахаас гадна олон улсын түвшинд хэрэглэх боломжийг бүрдүүлэх.
  • Хил дамнасан газар доорх усны нөөцийн эмзэг байдал, ач холбогдлын талаар олон нийтийн мэдлэг, мэдээллийг сайжруулах, их, бага гүнтэй артезийн болон карстын зэрэг газар доорх усыг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс хамгаалахад чиглэсэн дасан зохицох арга хэмжээг бэлтгэх, санал болгох.
  • Газар доорх усыг хамгаалах, зүй зохистой ашиглах талаар шийдвэр гаргагчид, судлаачид, хамтрагч талууд, ард иргэдийг хамарсан олон нийтийн оролцоонд суурилсан бүтэц тогтолцоог бий болгох, хууль эрх зүйн болон институцийн орчинг сайжруулж, засгийн газрын чадавхийг дээшлүүлэх.
  • Бүх түвшинд боловсон хүчнийг сургах, чадавхийг нь нэмэгдүүлэх замаар хил орчмын газар доорх усыг хамгаалах бодлого, менежментийг сайжруулах, хилийн усны хамтын ажиллагаа, төлөвлөлт, менежментэд тусгах.

 

Download in Mongolian

Download in English

Download in Russian

Document Actions