You are here: Home / ҮР ДҮН / БАЙГАЛЬ НУУРЫН ЭРДЭНИЙН ХЭЛХЭЭ

БАЙГАЛЬ НУУРЫН ЭРДЭНИЙН ХЭЛХЭЭ

НҮБХХ-ДДБОС “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент” (Байгаль нуур) төсөл нь “БАЙГАЛЬ НУУРЫН ЭРДЭНИЙН ХЭЛХЭЭ”хэвлэл мэдээллийн  сурталчилгааны концепцийг 2015 онд бүрэн хэрэгжүүлж дуусав.

Нуур орчмын газар нутгийн 33% нь ДЦГ, БНГ ба БЦГ зэргийг багтаасан ТХГ нутаг байдаг юм.  Байгаль нуурын эргэн тойронд, хэд хэдэн БНГ ба БЦГ-ууд : Байгаль нуурын шим мандлын дархан цаазат газар Баргуужингийн улсын ДЦГ, Байкало-Ленски  улсын ДЦГ,  Джергински улсын ДЦГ,  Сохондын  шим мандлын ДЦГ, «Даурский» шим мандлын улсын ДЦГ, «Алханай» Байгалийн Цогцолбор Газар, Забайкальски БЦГ, Прибайкальски БЦГ, Тункински БЦГ байдаг бөгөөд нийлээд БАЙГАЛЬ НУУРЫН ЭРДЭНИЙН ХЭЛХЭЭ болж байгаа юм.

Мэдээллийн Концепци нь  мөн адил БАЙГАЛЬ НУУРЫН ЭРДЭНИЙН ХЭЛХЭЭ нэртэй бөгөөд Байгаль нуурын төслийн хүрээнд боловсруулсан ба  зорилго нь Байгаль нуурын бүс нутаг  (БНБуриад Улс, Эрхүү муж, Өвөр Байгалийн хязгаар нутаг) дах байгалийн онцгой ландшафттай, амьтан ургамалын давтагдашгүй объект бүхий  ДЦГ болон БЦГ-уудын төлөв байдал болон аялал жуулчлал хөгжүүлэх нөөц бололцооны талаар ОХУ-ын иргэд болон  олон улсын соносгчдод мэдээллэх явдал юм.  Онгон байгальтай харьцах боломжийг олгосон экологийн жимд онцгой ач холбогдол өгсөн.

Байгаль нуурын төслийн дэмжлэгтэйгээр ТХГН-т эко-аялал жуулчлалыг хөгжүүлж байна. Байгаль нуурын төсөл нь ОХУ-ын ЗГ-тай хамтран Байгаль нуурын сав газар дах ТХГ-т багтсан нутаг дэвсгэрийн тогтвортой хөгжилд  гол анхаарлаа хандуулж  байна. Эко аялал жуулчлалыг сурталчилах явдал өнөө үед чухал ач холбогдолтой болж  байна. Тиймээс төслийн ивээл дор экотуризмын тэргүүн туршлагаас суралцаж  эко-жимүүдийг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч Европын аялал жуулчлалын зах зээлийг зорьж ТХГ-уудыг сурталчилах ажлыг эхлүүлэхээс гадна ТХГ-уудыг интернетээр олон хэлээр сурталчилах ажлыг хийж байна.

Түүгээр ч барахгүй “БАЙГАЛЬ НУУРЫН ЭРДЭНИЙН ХЭЛХЭЭ”хэвлэл мэдээллийн концепци нь  ТХГН-т орон нутгийн иргэдийг оролцуулан, ухамсрыг дээшлүүлж , жуулчдыг татах эко аялал жуулчлалыг хөгжүүлэх тэргүүн туршлагыг дэлгэрүүлж байна.

Энэ концепцийг хэрэгжүүлэх зорилгоор бүх БНГ ба БЦГ-уудад  экспедиц зохион байгуулж  газар нутгийн өнгө төрх, аяллын маршрут ба эко-зөргийн зураг, видео авах мэргэжлийн зурагчдыг  ажиллуулж байна.

Атлас культуры төсөл “БАЙГАЛЬ НУУРЫН ЭРДЭНИЙН ХЭЛХЭЭ” баримтат кино хийв.   “Байгаль нуурын Ертөнц”сэтгүүл хэвлэн гаргасан ба сэтгүүлд  Байгаль нуурыг тойрон байрласан ТХГ-ууд болон эко аяллыг танилцуулсан юм. Кино ба сэтгүүлийг Англи болон Орос хэлээр гаргасан. Нэмээд ТХГтус бүрээр видео клип бүтээсэн.

- дэлгэрэнгүй:  http://baikal.iwlearn.org/mn/results/the-precious-necklace-of-baikal#sthash.AH6yVAbc.dpuf

Байгаль нуурын нутгийн газар ашиглалтад ТХГ -ууд гол чухал үүрэг роль гүйцэтгэж байгаа бөгөөд биологийн олон янз байдлыг хамгаалх ба нутгийн иргэдэд орлогын боломжит эх үүсвэрийг бий болгох эко-аялал жуулчлалыг хөгжүүлэх түшиц төв болон үйлчилж байна. ТХГ-ийг түүхийн ба байгаль орчны үнэ цэнийг илэрхийлсэн байгаль орчны төлөв байдал болон байгаль хамгаалах газар нутгийг хамгаалан үлдэх зорилгоор байгуулсан байдаг.

Төслийн гол хамтрагч бол Байгалийн нөөц ба байгаль орчны яам (ОХУ) юм. Үүнээс гадна төслийг ОХУ-ын Газар Зүйн Нийгэмлэг, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Байгалийн нөөцийн менежментийн Байгаль нуурын Хүрээлэн, Байгаль нуурыг хамгаалах сан, компаниуудын Метропол групп дэмжин ажиллаж байна.

“БАЙГАЛЬ НУУРЫН ЭРДЭНИЙН ХЭЛХЭЭ” төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл болон сурталчилгааны материалыг доорх вэб хуудаснаас харна уу: http://baikal.iwlearn.org/pnb

Document Actions