You are here: Home / ҮР ДҮН / Байгаль нуурын эрдэнийн хэлхээ (медиа-концепци)

Байгаль нуурын эрдэнийн хэлхээ (медиа-концепци)

“Атлас Культуры” Төсөл (ОХУ), “Экос” Хэвлэлийн газар (ОХУ).

Байгаль нуурын сав газар ба түүний зэргэлдээ орших нутгуудад Холбооны хэмжээний хэд хэдэн дархан цаазат болон байгалийн цогцолбор газрууд байдаг. Үүнд: Байгаль нуурын Шим мандлын Улсын Дархан Цаазат Газар, Баргуужингийн УДЦГ, Байкало-Ленскийн УДЦГ,  Джергинскийн УДЦГ,  Сохондиний  шим мандлын ДЦГ, «Даурский» шим мандлын улсын ДЦГ, «Алханай» Байгалийн Цогцолбор Газар, Забайкальски БЦГ, Прибайкальски БЦГ, Тункински БЦГ. Энэ нь “Байгаль нуурын эрдэнийн хэлхээ” нэртэй хэвлэл мэдээллийн концепци боловсруулах үндэс болсон. Концепцийн зорилго нь байгалийн онцгой ландшафт, амьтан, ургамлын давтагдашгүй объект бүхий ДЦГ болон БЦГ-уудын төлөв байдал болон аялал жуулчлал хөгжүүлэх нөөц бололцооны талаар ОХУ-ын иргэд, олон улсын сонсогчдод мэдээллэх явдал юм. Онгон байгальтай харьцах боломжийг олгосон экологийн жимд онцгой ач холбогдол өгсөн. Концепцийн хүрээнд адил нэртэй “Байгаль нуурын Ертөнц”кино хийж сэтгүүл гаргасан.

Тайлан татах

Document Actions