You are here: Home / ҮР ДҮН / Олон нийтийн мэдээлэл сурталчилгааны төлөвлөгөө - Монгол

Олон нийтийн мэдээлэл сурталчилгааны төлөвлөгөө - Монгол

Байгаль нуурын сав газрын байгалийн нөөцийг хамгаалах менежментийн Мэдээлэл Сурталчилгааны Төлөвлөгөө, Монголын хэсэг

Байгаль нуурын сав газрын байгалийн нөөцийг хамгаалах менежментийн Мэдээлэл, Сурталчилгааны Төлөвлөгөө боловсруулсан.

Үйл ажиллагааны гол чиглэл:

1.Зорилтот бүлгүүдийн дунд төслийн тухай, ялангуяа байгаль хамгаалах өргөн хүрээний асуудалд чиглэсэн Монгол ба Орос оронд хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагааны талаар шуурхай сурталчилах.  Орон нутгийн түвшинд байгалийн нөөцийг хамгаалахад ба төрийн ба хувийн хэвшлийг үр дүнтэй хамтран ажиллахад чиглэсэн үйл ажиллагааг  олон нийтийг дайчлан өргөнөөр дэмжүүлэх

2. Төслийн мэдээлэл, сурталчилгааны стратегийг цаашид хөгжүүлэн хэрэгжүүлэхэд тохирох хамтрагч байгууллагуудыг олж тогтоох.

3.Төслийн үйл ажиллагааны тухай мөн хамтрагч талуудад өгч буй боломж ба олон нийтээс оруулах хувь нэмрийн талаар мэдээлэл өгч вэб хуудсыг байнга шинэчилж байх.

4.Хил дамнасан биологийн олон янз байдлын талаар мөн олон нийтийн сурталчилгааг хөгжүүлэхэд чиглэсэн боловсрол ба мэдээлэл харилцааны материал боловсруулж солилцох зорилготой Биологийн олон янз байдлыг хамгаалдаг буюу  хамаарал бүхий үйл ажиллагаа Орос ба Монголд эрхэлдэг байгууллагуудын сүлжээ байгуулах.

5. Сургуульд зориулсан нийтлэг хөтөлбөр ба хүүхдэд чиглэсэн өөр бусад үйл ажиллагаа хамарсан аль болох өргөн цар хүрээ бүхий арга зүй, техникт суурилсан олон нийтийн мэдээлэл сурталчилгааны үйл ажиллагааг нэмэгдүүлэх.

Ажлын тайлан (ENG) татаж авах

Судалгааны асуумж (ENG) татаж авах




Document Actions