You are here: Home / ҮР ДҮН / Гадаргын, газрын доорх ус ба хөрсийг бохирдлоос сэргийлэх зорилгоор ашигт малтмал шинээр олборлох газрыг сонгон авах туршилтын төсөл

Гадаргын, газрын доорх ус ба хөрсийг бохирдлоос сэргийлэх зорилгоор ашигт малтмал шинээр олборлох газрыг сонгон авах туршилтын төсөл

Байгаль ашиглах Байгаль нуурын Хүрээлэн ОХУ-ын ШУА-ийн СС (ОХУ)

Никольскийн чулуун нүүрсний уурхайгаар жишээ болгож туршилтын төсөл хэрэгжүүлэхэд дараах үндсэн зорилтуудыг биелүүлсэн. Үүнд:

  • Ашигт малтмалыг олборлох талбайг сонгохын сацуу бохирдлын аюултай эх үүсвэр, түүний байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг  илрүүлсэн;
  • Олборлохоор төлөвлөсөн орд газрын  нутаг дэвсгэрт бохирдуулагч бодисын хөрсөн дэх агууламжийг тодорхойлох зорилгоор усны болон ерөөлын хурдсын дээж авч хайгуулын судалгаа хийсэн;
  • Хийсэн судалгаа шинжилгээнд үндэслэн судлаж байгаа нутаг дэвсгэрийн экологийн төлөв байдалд үзүүлэх хүний нөлөөллийн түвшин хангалттай гэсэн дүгнэлтийг гүйцэтгэгчээс гаргасан.
  • Ус цэвэршүүлэхэд тэргүүн зэргийн ач холбогдол бүхий идэвхижүүлсэн нүүрс болон нүүрс хүчлийн сорбентийг нүүрс боловслуулах замаар түүнчлэн идэвхижүүлсэн нүүрс гаргах аргачлалыг судлаж байна. Гүйцэтгэгчээс нүүрс олборлох явцад өнгөн хөрснөөс гарах хатуу хаягдлыг барилгын салбарт ашиглах үндсэн аргыг хэрэглэх санал тавьсан.

Ашигт малтмалын төлөвлөгөөт олборлолтоос хүрээлэн буй орчин болон биологийн олон янз байдалд үзүүлж болзошгүй нөлөөллийн үнэлгээг хийлгэсэн;

Тайлан татах

Document Actions