Сэлэнэг мөрний цутгалын усны нөөцийн чанарын мониторинг
Энэ ажлын гол зорилго нь орчин үеийн нөхцөлд Сэлэнгэ мөрний цутгал хэсгийн усны чанарт хяналт, үнэлгээ хийх физик-химийн ба биологийн үйл явцыг судлах явдал юм.
Цэнгэг усны химийн бүтэц, эрүүл ахуй-микробиологийн ба гидробиологийн төлөв байдлыг тодорхойлоход орчин үеийн арга хэрэгслийг ашигласан болно.
Судалгааны үр дүнд Сэлэнгэ мөрний адаг орчмын усны урсац бүрэлдэх шинж чанарыг тодорхойлсон өгөгдөл, орон зайн pH динамик, шингэсэн хүчил төрөгч, шимт бодис, органик бодис, гол ионууд, хүнд металл, бактерийн планктон ба фитопланктон зэргийг тодорхойлсон. Усны чанарыг химийн, эрүүл ахуйн, микробиологийн болон гидробиологийн үзүүлэлтүүдийг ашиглан тогтоосон.