Байгаль Нуурын Сав Газрын Экологийн Атлас
Газар Зүйн Хүрээлэн , ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбар, Эрхүү, ОХУ
Газар Зүйн Хүрээлэн, МУ-ын ШУА, Улаанбаатар, Монгол
Атлас нь 1: 5 000000 масштаб бүхий 100 гаруй газрын зураг түүнчлэн Байгаль нуурын сав газрын онцгой бүс нутгуудын зураг болон Байгаль нуурын сав газрын усан орчны илүү том масштабтай газрын зургуудыг агуулсан болно. Газрын зургууд ба өөр бусад материалууд доорх бүлэгт хуваагдана:
- Байгаль нуурын сав газрын байгаль орчин бүрэлдэн тогтсон байгалийн нөхцөл;
- Байгаль нуурын сав газрын байгаль орчин бүрэлдэн тогтоход нөлөөлсөн хүний хүчин зүйл;
- Байгаль нуурын сав газрын байгаль орчин ба байгаль орчны хуваарилалт;
- Эрүүл ахуй- экологийн нөхцөл байдал;
- Байгаль хамгаалал ба байгаль орчны менежмент
Ажил 2013 онд эхэлсэн ба 2014 онд дуусна. 2013 онд 123 газрын зураг боловсруулж, давхар гэрээгээр ажил гүйцэтгэгч ОХУ, Монголын байгууллагууд харилцан тохиролсон. 2014 онд газрын зургуудыг Англи, Монгол хэл дээр орчуулна.