You are here: Home / ҮР ДҮН / 2012 оны товч дүгнэлт

2012 оны товч дүгнэлт

Төслийн 2012 оны ололт амжилтын товч дүгнэлт

Төслийн 2012 оны ажлын төлөвлөгөөний дагуу 17 төрлийн сэдэвт ажлыг  шинжлэх ухаан, боловсролын доорхи байгууллагуудыг оролцуулан хийж гүйцэтгэв. Үүнд:

  • Москвагийн улсын Их Сургуулийн газар зүйн танхим, Ус Цаг Уур Орчин Шинжилгээний Хүрээлэн (Улаанбаатар), Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Геоэкологийн Хүрээлэн(Улаанбаатар), Монгол улсын Усны Судалгаа ба Хөгжлийн Хүрээлэн(Улаанбаатар), ОХУ-ын ШУА-ийн нуур судлалын хүрээлэн (Эрхүү), Эрхүүгийн Их Сургууль, Эрхүүгийн Техникийн Их Сургууль, ОХУ-ын ШУА-ийн Байгалийн Менежментийн Байгаль нуурын Хүрээлэн(Улаан-Үүд), Буриад улсын Их Сургууль(Улаан-Үүд), Буриад улсын Хөдөө Аж Ахуйн Академи(Улаан-Үүд), “Бурприрода” улсын төсвийн байгууллага(Улаан-Үүд), Забайкальскийн Улсын Багшийн Их Сургууль(Чита), Росгидромет Гидрохимийн Хүрээлэн (Дон мөрөн дэх Ростов хот).
  • Олон улсын төслүүдийн төв ANO (Москва), монголын усны чуулган-Ус хэлц(Улаанбаатар), Байгаль нуурын байгалийн аялал жуулчлалын нийгэмлэг(Москва), залуучуудын театр (Улаан-Үүд)

2012 онд төсөл хэрэгжүүлэх явцад  усны нөөцийн менежмент, гадаргын болон газрын доорх усны харилцан үйлчлэл, уул уурхай ба аялал жуулчдад биологийн олон янз байдлыг хэвээр хадгалан авч үлдэх, Байгаль нуурын сав газрын халуун цэгүүд, Байгаль нуурын хамгаалалттай газрууд дахь уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны бохирдол ба аялал жуулчлалын хөгжлийн талаарх мэдээлэл, сурталчилгаа, сургалтын хөтөлбөр боловсруулах ба оролцогч талуудын өөрөө өөртөө хийх үнэлгээ зэрэг чиглэлээр  орос, монголын 13 эксперттэй гэрээ байгуулж ажилласан.

Түүгээрч барахгүй олон улсын 3 эксперттэй(төслийн баримт бичигт тусгагдсаны дагуу) доорхи асуудлаар гэрээ байгуулан ажиллав: Хил Дамнасан Оношлогоо Дүн Шинжилгээг (ХДОДШ) төслийг санхүүжүүлэгч олон улсын байгууллагаас тавьдаг шаардлагын түвшинд бэлэн болгох, Орос, Монгол хоёр улсын хилийн усны талаар олон улсын хамтын ажиллагаанд дүн шинжилгээ хийж, хууль эрх зүй болон институцийн асуудалд оршиж буй цоорхойг илрүүлэх, Гадаргын болон газрын доорх усны харилцан үйчлэл (UNESCO-НҮБ-ын БШУСБ-тай давхар гэрээгээр).

Төсөл нь өөрийн зорилго, үүргийн дагуу олон арга хэмжээнд оролцохын сацуу холбогдох байгууллагуудыг дэмжин ажиллаж ирлээ. 2012 онд төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд нийт 29 арга хэжмээнд оролцсон байна. Үүнээс гадна хэвлэл мэдээллийн 50 байгууллага төслийн үйл ажиллагааны талаар мэдээлэл бичиж нийтэлсэн. Оролцсон арга хэмжээнийн жагсаалтыг төслийн вэб хуудаснаас харах боломжтой.

Төслийн вэб хуудас ажиллуулж орос, монгол, англи хэл дээр ажиллуулж мэдээллийг байнга шинэчлэн тавьж байна.

Төслийн эхний жилийн батлагдсан төсөв 1 083.377 ам. доллар. 2012 оны эцэс гэхэд  1,020,937 ам. доллар зарцуулсан ба эхний жилийн төсвийн гүйцэтгэл 94% байна.

Эхлэлийн зөвөлгөөний тайлан(ENG) татаж авах

2012 оны 1-р улирлын явцын тайлан(RUS) татаж авах

2012 оны 2-р улирлын явцын тайлан(RUS) татаж авах

2012 оны 3-р улирлын явцын тайлан(RUS) татаж авах

2012 оны 4-р улирлын явцын тайлан(RUS) татаж авах


Document Actions