You are here: Home / ҮР ДҮН / Стратеги үйл ажиллагааны хөтөлбөр

Стратеги үйл ажиллагааны хөтөлбөр

Экспертууд (Орос ба Монгол)

Байгаль нуурын сав газрын экосистемийг хамгаалах ажлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн орос-монголын хамтын ажиллагааг тусгасан  Стратеги Үйл Ажиллагааны Хөтөлбөрийг боловсруулахад  2013онд боловсруулсан Байгаль нуурын сав газрын экосистемд учирч буй аюул заналын Хил дамнасан оношлогоо дүн шинжилгээ үндэс суурь нь болж өгсөн. Өнөөдрийн байдлаар орос, монголын экспертүүдийн хамтын хүчин чармайлтаар СҮАХ-ийн төслийг боловсруулан бэлэн болгосон. ОХУ-ын Байгалийн нөөцийн яам ба Монгол Улсын БОНХЯ-нд  өргөн барьсан энэхүү төсөлд Хөтөлбөрийн үзэл баримтлал, стратеги зорилго ба зорилтуудыг тодорхойлсон. Доорх асуудлыг агуулсан үндсэн зургаан бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд:

- ус ба хуурай газар дах гол чухал амьдрах орчныг хамгаалж, сэргээн, тогтвортой менежментийг эрхлэх;

- бохирдлыг бууруулах ба усны чанарыг сайжруулах;

- онгон байгалийн загас, ан агнуурын болон бусад нөөцийг тогтвортой ашиглах;

- биологийн түрэмгийллийг хянах ба түүнээс урьдчилан сэргийлэх;

-уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох;

-байгалийн гамшигт бэлэн байх.

Бүрэлдэхүүн хэсэг тус бүрт стратеги зорилтыг тодорхойлж (нийт 16 зорилт) тавьсан зорилтыг биелүүлэхэд чиглэсэн стратеги үйл ажиллагаа ба түлхүүр шалгуур үзүүлэлтийг мөн адил боловсруулсан.

 

 

Download SAP

Document Actions