You are here: Home / ҮР ДҮН / УННМ-ийн бүтэц зохион байгуулалтыг бэхжүүлэх

УННМ-ийн бүтэц зохион байгуулалтыг бэхжүүлэх

2013 онд төслөөс одоо байгаа хилийн усны бүтцийг дэмжин ажиллаж ирсэн...
2013 онд төслөөс Орос-Монголын хилийн усны
хамтарсан комиссийн ажлыг (Бүрэн эрхт ба түүний ажлын хэсэг) дэмжин ажиллаж ирсэн. Түүнээс гадна хил дамнасан голын сав газрыг хамгаалах, зүй зохистой ашиглах тухай Оросын Холбооны улсын Засгийн газар, Монгол улсын Засгийн газар хоорондын гэрээний төслийг боловсруулсан.
Уг гэрээний төслийг Байгаль нуур төслийн 2 дах удаагийн УЗХ болон ОХУ-ын Дума, Монгол, Буриад улсын Засгийн газарт болон бусад холбогдох хурал, зөвлөлгөөн дээр танилцуулсан.
ТУЗ-өөс гарсан шийдвэрийн дагуу хоёр улсын хооронд байгуулсан Монгол улсын Засгийн газар хоорондын Хилийн усыг хамгаалах, зүй зохистой ашиглах тухай хэлэлцээрийн бичиг баримтанд дүн шинжилгээ хийж, шинэ хувилбарыг боловсруулсан. 2014 хоёр улсын гол оролцогч талууд ба зөвлөхүүд гэрээний утга агуулгын талаар ярилцлага хийж, шаардлагатай бол хуулийн зөвлөх, хоёр талаас зөвлөх мэргэжилтнүүдийг авч ажиллуулна.
Document Actions