You are here: Home / Үйл Явдал

Үйл явдал

"Сибирийн голууд ба Алс - Дорнод" олон улсын IX конференц

Event details

When

Nov 10, 2015 07:15 AM to
Nov 11, 2015 07:15 AM

Where

ОХУ, Эрхүү муж

Add event to calendar

"Сибирийн голууд ба Алс-Дорнод" олон улсын IX конференц 2015 оны 11-р сарын 10-11 өдрүүдэд болов. Эрхүү мужийн Байгалийн Нөөц ба Байгаль Орчны Яамны сайд Олег Кравчук : "Шинжлэх ухааны нийгэмлэгүүд, судалгааны хүрээлэнгүүд болон ус хэрэглэгчдийг дэмжсэнээр бид өөрсдийн байр сууриа итгэлтэйгээр тодорхойлж, тотгвортой хөгжил болон гол, нууруудын биологийн олон янз байдлыг хамгаалахад холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжийг олгох юм"  гэж хэлэв.

Байж болох нөлөөллийн экологийн нормчлол, гол, нууруудын биологийн олон янз байдлыг хамгаалах, зарим төрлийн загасыг хамгаалах, Байгаль нуур-Ангар-Енисейн сав газрын  түүнчлэн уул уурхайн үйлдвэрийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зэрэг асуудлуудыг оролцогчид хэлэлцэв.

Source:http://baikal-info.ru/sohranenie-rek-sibiri-i-dalnego-vostoka-obsuzhdayut-v-irkutskoy-oblasti

Photo: http://ecodelo.org/

Document Actions

Төслийн менежментийн олон улсын өдөр

Event details

When

Nov 05, 2015
from 06:40 AM to 06:40 AM

Where

Add event to calendar

Төслийн менежментийн олон улсын өдөр нь төсөл хэрэгжүүлдэг байгууллагуудын (ЮНОПС зэргийн) үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээллэх, төслүүдийг мэргэжлийн түвшинд удирдахын чухлыг таниулах зорилгоор үүсгэн байгуулагдсан юм. Төслийн менежментийн өдөр бол төслийн менежерүүдэд өөрийн төслийн амжилт бүтээлийн талаар танилцуулж мөн арга туршлагаасаа хамт ажиллаж байгаа хүмүүстэй хуваалцах сайхан боломж юм. Төслийн менежментийн олон улсын өдрийг жил бүрийн 11-р сарын эхний Пүрэв гарагт тэмдэглэн өнгөрөөдөг. Энэ тэмдэглэлт өдөр 2015 онд 11-р сарын 05-ны өдөр болж байна.

Энэ өдөр ЮНОПС-оос  онлайн конференц зохион байгуулж олон төслийн удирдлагууд өөрсдийн арга туршлагаасаа хуваалцав. Сергей Куделя ЮНОПС/НҮБХХ/ДДБОС-гийн төслүүд дэх байгалийн нөөц ба хүрээлэн буй орчны  менжментийн талаарх мэдлэгээсээ ярьж танилцуулав.

www.unops.org

http://internationalpmday.org/

Document Actions

ОХУ ба Монгол Улсын ЗГ хоорондын "Хилийн усыг хамгаалах ба ашиглах" гэрээг хэрэгжүүлэх талаарх бүрэн эрхт төлөөлөгчдийн XII-р хурал

Event details

When

Oct 28, 2015 08:25 AM to
Oct 30, 2015 08:25 AM

Where

Монгол Улс, Улаанбаатар хот

Add event to calendar

2015 оны 10-р сарын 28-30 өдрүүдэд ОХУ ба Монгол Улсын ЗГ хоорондын "Хилийн усыг хамгаалах ба ашиглах" гэрээг хэрэгжүүлэх талаарх бүрэн эрхт төлөөлөгчдийн XII-р хурал Улаанбаатар хотноо болов. ОХУ-ын төлөөлөгчдийг ОХУ-ын ЗГ-ын бүрэн эрхт, Холбооны усны нөөцийн агентлагийн дарга Марина Силиверстова ахлав.

Хурлын хүрээнд "Хил хязгааргүй Сэлэнгэ мөрөн" конференц зохион байгуулав. Конференцийг ОХУ ба Монгол Улсын ЗГ хоорондын "Хилийн усыг хамгаалах ба ашиглах" гэрээ байгуулсны (1995он) 20 жилийн ойд зориулсан юм. Хоёр орны усны талаарх хамтын ажиллагааны түүх болон уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл дахь хил дамнасан Сэлэнгэ мөрний усны нөөцийн өнөөгийн байдал зэрэг илтгэлүүдийг сонсов. Төслийн үр дүн болон "Байгаль нуурын сав газрын экологийн атлас"-ын хосгүй дугаарын талаар НҮБХХ-ДДБОС-гийн Байгаль нуур төслийн менежер Сергей Куделя танилцуулав. Хурлаар Стратеги үйл ажиллгааны эцсийн хувилбарыг батлав.

http://www.binm.ru/ru/news/novosti-bip-so-ran/xii_soveshchanie_upolnomochennykh_pravitelstva_rossiyskoy_federatsii_i_pravitelstva_mongolii_po_vypo/

http://voda.mnr.gov.ru/announcement/detail.php?ID=7557

Document Actions

"Цэвэр гариг" Байгаль нуурын олон улсын экологийн анхдугаар форум

Event details

When

Oct 03, 2015 04:55 AM to
Oct 04, 2015 04:55 AM

Where

ОХУ, Эрхүү

Add event to calendar

Форумыг Эрхүү хотод хийхээр сонгосон юм. Эрхүү хот ЮНЕСКО-д Дэлхийн өв болон бүртгэгдсэн Байгаль нуурын ойр байрлалтай. Байгаль нуур БНБуриад улс, Эрхүү муж, Ар Байгалийн хязгаар нутагт байршдаг Байгаль нуурын хамгаалалттай газар нутгийн нэгээхэн хэсэг  нь юм. Нуурын эрэг дагуу 12 Тусгай Хамгаалалттай Газрууд байдаг ба  үүнээс: 3 Дархан Цаазат, 2 БЦГ, 6 нөөц газар юм. Үүнээс гадна 23 ТХГН, 400 байгалийн дурсгалт газрууд бий. Байгаль нуурын Хамгаалалттай газар нутгийн нийт талбайн хэмжээ 386 мян. кв. км.

Экологийн ихэнх том том асуудлууд нь хил дамнасан шинжтэй байдаг тул Байгаль нуурын олон улсын экологийн форумын хүрээнд БНХГ-уудын үйл ажиллагаатай холбоотой бүс нутгуудад тулгарч буй асуудлуудыг ярилцаж, туршлага солилцох, хүрээлэн буй орчныг хамгаалах, зохистой ашиглахад олон улсын тэргүүлэх туршлагыг судлах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн.

- See more at: http://baikal.iwlearn.org/ru/sobytiya/pervyi-mezhdunarodnyi-baikalskii-ekologicheskii-forum-chistaya-planeta?set_language=ru#sthash.K6vvjgaL.dpuf

 

http://snews.ru/index.php?id=63499&sm=4

http://www.vkrugu7i.ru/novosti/611-podgotovke-k-bajkalskomu-mezhdunarodnomu-ekologicheskomu-forumu-idet

http://ekogradmoscow.ru/novosti/v-irkutske-nachal-svoyu-rabotu-pervyj-bajkalskij-mezhdunarodnyj-ekologicheskij-forum-chistaya-planeta

Photo: http://ekogradmoscow.ru/

Document Actions

Сибирь ба ОХУ-ын алс дорнодын газар зүйчдийн XV их хурал

Event details

When

Sep 10, 2015 04:00 AM to
Sep 14, 2015 04:00 AM

Where

ОХУ, Улан-Үд

Add event to calendar

"ОХУ-ын дорно хэсгийн газар нутгийн газар зүйн, нийгэм-эдийн засгийн, байгаль орчны болон этно-соёлын хөгжлийн хүчин зүйлүүд" сэдэвт  Сибирь ба Орос улсын алс дорнодын газар зүйчдийн XV их хурал 9-р сарын 10-14 өдрүүдэд анх удаа Улан-Үд хотод  болж өнгөрөв.

ОХУ-ын газар зүйн ухаанд тулгарч буй эн тэргүүний асуудлууд болон ОХУ-ын эдийн засаг ба геополитикийн хүчин зүйлүүд, байгаль орчны өнөөгийн төлөв байдал ба Сибирийн нийгэм-эдийн засгийн байдал 21-р зууны эхэнд, Орос улсын дорнод хэсгийн газар нутгийн судалгаанд газар зүйн ухааны гүйцэтгэх үүрэг роль болон өөр бусад олон чухал асуудлыг хөндөн ярилцав.

Бүгд хурал эхлэхийн өмнө "Байгаль нуурын сав газрын экологийн атлас"-ыг танилцуулав. Их дээд сургууль, номын сан, музей болон байгаль хамгаалах бүтцийн байгууллагуудын төлөөлөгчдөд атласыг гардуулан өгөв. Тулохонов Арнольд Кириллович - ОХУ-ын ШУА-ийн гишүүн, ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүн, ОХУ-ын ҮУА-ийн Сибирийн салбарын Байгаль нуурын Хүрээлэнгийн ахлах судлаач  хурлын төлөөлөгчдөд хандаж үг хэлэв.

Хурлын хүрээнд дугуй ширээний ярилцлага зохион байгуулж  XXI -р зууны байр зүйн зургийн цахим хувилбарыг сайжруулах хөтөлбөрийг хэлэлцэв.  Бүс нутгийн суурь ба хэрэглээний газар зүйн хөгжилд хийж буй шинжлэх ухааны судалгаанууд ямар их үүрэг гүйцэтгэж байгаа талаар цохон тэмдэглэв.

Сибирь ба Орос улсын алс дорнодын газар зүйчдийн XV их хурлыг дараах байгууллагууд зохион байгуулав. Үүнд: ОХУ-ын Газар Зүйн Нйигэмлэгийн Буриад Улсын салбар, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Байгаль Ашиглах Байгаль нуурын Хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын В.Б. Сочавын нэрэмжит Газар Зүйн Хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын салбарын Номхон далайн Хүрээлэн, Буриад Улсын Их Сургууль.  ОХУ-ын суурь судалгааны сан болон НҮБХХ-ДДБОС-гийн "Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент" төсөл тус тус санхүүгийн дэмжлэг үзүүлэв.

http://www.rgo.ru/ru/article/soveshchanie-geografov-sibiri-i-dalnego-vostoka

Document Actions

Олон улсын конференци “Орчин үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөл дахьТөв Азийн Экосистем"

Event details

When

Sep 08, 2015 08:40 AM to
Sep 10, 2015 08:40 AM

Where

Монгол Улс, Ulaanbaatar

Add event to calendar

Конференци 2015 оны 9-р сарын 08-10 өдрүүдэд Улаанбаатар хотноо болов.  Конференцийн гол сэдвүүд: экосистемийн ургамал, амьтны олон янз байдал, орчин үед хөрсний бүрхэвчинд болж буй процесс, ТХГН-ийн өнөөгийн байдал ба ирээдүйн хөгжил.

http://www.sevin.ru/menues1/index_rus.html?../news/750.html

https://istina.msu.ru/collections/10589315/

Document Actions

Чит хотод болсон "Байгаль нуурын тухай харилцан яриа" олон улсын 4-р форум.

Event details

When

Aug 23, 2015 08:25 AM to
Aug 24, 2015 08:25 AM

Where

ОХУ, Чит

Add event to calendar

Форумын зорилго нь Эрхүү муж, Ар Байгалийн хязгаар нутаг болон Буриад Улсын  холбооны, бүс нутгийн ба орон нутгийн хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагууд,ТББ, бизнесийн болон ашгийн бус байгууллагуудын хооронд Байгаль нуурыг хамгаалах, Байгаль нуурын бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангах тухай харилцан ярилцаж байх бүс нутаг хоорондын байнгын ажиллагаатай талбарыг бий болгох явдал юм.

 

 

Photo: http://zabinfo.ru/f17541

http://www.chita.kp.ru/online/news/2143429

http://news.chita.ru/74405/

http://www.zabinfo.ru/130388

Document Actions

Дэлхийн усны долоо хоног Стокгольмд

Event details

When

Aug 23, 2015 07:25 AM to
Aug 28, 2015 07:25 AM

Where

Sweden, Stockholm

Add event to calendar

1991 оноос устай холбоотой дэлхий нийтийн асуудлыг шийдэх зохицуулалтын төв болсон Стокгольмын Олон Улсын Хүрээлэнд Дэлхийн усны долоо хоног болж өнгөрөв.

Дэлхийн усны долоо хоногийн зорилго нь чадавхийг бий болгож, хамтын ажиллагааг бэхжүүлж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг үнэлэн дүгнэх явдал юм.

Дэлхийн усны долоо хоног нь шинжлэх ухаан, ажил хэрэг, улс төр болон иргэний нийгэмд санаа бодол хийгээд арга туршлагаа солилцох хосгүй боломж юм.

Устай холбоотой асуудал хийгээд тэдгээрийн хүрээлэн буй орчинд, эрүүл ахуйд, цаг агаарт, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг  шинэлэг болон эерэг талаас нь авч үзэн   түүнчлэн доорх арга замаар ядуурлыг бууруулахад анхаарал хандуулж байна. Үүнд:

  • Асуудлын шинжлэх ухаанч ойлголтыг улс төртэй холбон үзэж устай холбоотой хийгээд хөгжлийн тодорхой асуудлын  шийдлийг боловсруулах.
  • Тодорхой оролцогчид болон төрөл бүрийн салбарын байгууллага хооронд түншийн харилцаа тогтоох.
  • шинэ судалгаа шинжилгээний ажил, тэргүүн туршлага, экспертүүдийн шинэ бүтээл, санаачлагыг хэвлэн нийтэлж нийтийн хүртээл болгох .
  • Агуу ололт амжилтыг шагнах.

Сергей Куделя төслийн ололт амжилт, хэрэглэсэн арга барил болон хүрсэн гол үр дүнг танилцуулав.

http://www.worldwaterweek.org/

Document Actions

Стратеги Үйл Ажиллагааны Хөтөлбөрийн хаалтын хурал

Event details

When

Jul 28, 2015
from 06:30 AM to 06:30 AM

Where

ОХУ, БНБуриад улс, Танхой

Add event to calendar

Байгаль нуурын төслийн хүрээнд боловсруулсан Стратеги үйл ажиллагааны Хөтөлбөрийн ажлын хэсгийн уулзалт 7-р сарын 28-нд Байгаль нуурын Дархан цаазат газрын мэдээллийн төвд болов. Олон улсын зөвлөх Пол Гремиллионы ахалсан зөвлөхүүдийн баг сүүлийн өөрчлөлтүүдийг хэлэлцэн баримт бичгийн эцсийн хувилбарыг батлав. СҮАХ-ийг төслийн УЗ-өөс батлав.

 

Document Actions

Танхойд хийсэн Байгаль нуурын төслийн Удирдах Зөвлөлийн бүсийн 4-р хурал (ОХУ-ын БНБуриад Улс,)

Event details

When

Jul 28, 2015 05:35 AM to
Jul 30, 2015 05:35 AM

Where

ОХУ, Танхой

Add event to calendar

Байгаль нуурын шим мандлын Улсын Дархан Цаазат Газрын мэдээллийн төвд Байгаль нуурын төслийн Удирдах Зөвлөлийн 4-р хуралдаан болов.

Удирдах Зөвлөлийн хаалтын хурлаар төсөл хэрэгжсэн 4 жилийн  хугацаанд хүрсэн үр дүнг танилцуулав.

НҮБХХ-ийн бүсийн техникийн зөвлөх Владимир Мамаев болон Байгаль нуурын төслийн менежер хэлсэн үгэндээ Байгаль нуурын Мэдээллийн төвийг төслийн дэмжлэгтэйгээр байгуулсныг цохон тэмдэглэв.  BIC нь эрдэм шинжилгээний болон байгаль хамгаалах байгууллагуудын ажлын үр дүнг цахим хэлбэрээр түгээдэг. Түүнчлэн төслийн үр дүнг "Байгаль нуурын ертөнц" сэтгүүлд, мөн хэд хэдэн сери баримтат кино хийж танилцуулсан.

Төсөл дэмжсэнээр БЦГ болон ДЦГ-уудад эко-кемпинг, цэвэрлэх байгууламжийн загвар, экологийн жим зэргийг барьж байгуулан байгаль хамгаалах экологийн байгууллагуудын удирдлагуудад зориулж сургалт зохион байгуулж, Байгаль нуурын бүс нутгийн бүх олон нийтийн байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулсан "Байгаль нуурын сав газрын цагаан ном" -ыг хэвлэн гаргасан.

http://www.minpriroda-rb.ru/news/news_detail.php?ID=45199

Document Actions

Олон улсын газар зүйн холбооны бүс нутгийн конференц, Москва, 2015 оны 08-р сарын 17-21 өдөр

Event details

When

Jul 17, 2015 09:50 AM to
Jul 21, 2015 09:50 AM

Where

ОХУ, Москва

Add event to calendar

2015 оны 8-р сарын 17-21 өдрүүдэд Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулд Олон улсын газар зүйн нийгэмлэгийн " Ирээдүйн Дэлхийн газар зүй, соёл ба нийгэм" сэдэвт конференци болж өнгөрөв. Газар зүйн боловсролын асуудлууд конференцийн ажлын гол чиглэл байсан юм. Хөтөлбөрт залуу эрдэмтдэд зориулсан " Дунд сургуулийн онолын газар зүй" болон "Газар зүйг Их дээд сургуулиуудад заах нь" сэдэвт бүлгийн ажлуудыг тусгасан юм. Үүнээс гадна конференийн үеэр Олон улсын газар зүйн олимпиад болов.

Конференцийн шинжлэх ухааны хөтөлбөрт геополитикийн болон экологийн асуудлууд гол байр суурийг эзэлсэн. Оролцогчид Дэлхийн түвшний зөрчил болон тэдгээрийг шийдвэрлэх арга зам, уур амьсгалын өөрчлөлт, томоохон хотуудын хүрээлэн буй орчны чанар, геоэкологийн үзэл бодол зэрэг асуудлуудыг авч хэлэлцэн өөрсдийн хийсэн судалгааны үр дүнг болон туршлагаас хуваалцав.

 

Photo: http://www.rgo.ru/ru/photo/regionalnaya-konferenciya-mgs-igumoscow-17-21-avgusta-2015

http://www.igu2015.ru/

http://www.rgo.ru/ru/event/uchastie-v-nauchnom-forume-igu-podtverdili-svyshe-600-uchenyh

http://www.poisknews.ru/theme/international/15490/

Document Actions

"Леман-Байгаль. Транс- Евроазийн нислэг" баримтат кино нээлт

Event details

When

Jul 16, 2015
from 08:50 AM to 08:50 AM

Where

ОХУ, Улаан-Үд

Add event to calendar

БНБуриад улсын бизнесийн төвд шинжлэх ухаан танин мэдэхүйн "Леман-Байгаль. Транс- Евроазийн нислэг"  (реж. Михаил Чумак) киноны нээлт 7-р сарын 16-ны өдөр болов. Киног Орос-Швейцарийн экспедицийн хүрээнд бүтээсэн юм. Маш хөнгөн жингийн төхөөрмж - дельталетад суурилуулсан гиперспектрийн зураг авах төхөөрөмжийн тусламжтайгаар  3 жилийн туршид Швецарь улсын Женева болон Орос улсын Байгаль нууруудыг судалсан юм. Нуурын бүхий л гоо үзэсгэлэн, орон зай болон түүний дархан цаазат газруудыг Дельталетаас авч харуулсан хосгүй зурагнууд энэ кинонд бий.   Киног «Атлас культуры» студи Байгаль нуурыг хамгаалах сан болон НҮБ-ын ХХ-ийн дэмжлэгтэйгээр бүтээсэн юм.

http://www.baikalfund.ru/news/article.wbp?newsline_id=18f439af-50b2-46f9-b2f6-eb7ba6c9bb2b&article_id=ff92db27-dc04-4a52-8c9f-e06a5190e857

http://www.arigus-tv.ru/news/item/75331/

https://tvcom-tv.ru/news/detail.php?ELEMENT_ID=49940

Фото: http://www.mvslipenchuk.ru

Document Actions

Сэлэнгийн сав газрын Өгийн болон Тэрхийн цагаан нууруудын газар нутагт очсон аялал

Event details

When

Jul 03, 2015 04:25 AM to
Jul 13, 2015 04:25 AM

Where

Монгол улс

Add event to calendar

Энэхүү албан аялал нь төслийн баримт бичигт тусгагдсаны дагуу усны хагалбар болон нуурын сав газар мөн усны экосистемийг хариуцан ажиллаж байгаа хүмүүс болон албан байгууллагуудыг дэмжих зорилготой байв. Ажлын гол зорилт бол нутгийн иргэдтэй уулзаж нууруудын усны нөөцийг хамгаалах, Рамсарын объектуудын орчимд нууруудыг хамруулан (Өгийн болон Тэрхийн Цагаан нуурууды) дэлхийн хэмжээнд устаж буй болон устах аюулд өртсөн онц ач холбогдол бүхий биологийн олон янз байдлыг хадгалан үлдээхэд, шийдвэр гаргах үйл явцад оролцох ба усны нөөцийн нэгдсэн менежментийг эрхлэхэд тэднийг идэвхижүүлэх явдал байв. Түүнчлэн томилолтын төлөвлөгөөнд анчид гөрөөчидтөй мөн орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай уулзах ажил багтсан юм.

Document Actions

ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн VI хурлын үеэр "Байгаль нуурын эрдэнийн хэлхээ" зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэв.

Event details

When

Jun 25, 2015
from 07:45 AM to 07:45 AM

Where

ОХУ, Улаан-Үд

Add event to calendar

Олон улсын Аюулгүйн Зөвлөлийн VI хурал Улаан-ҮД хотод болов. Аюулгүйн асуудлыг хариуцсан төлөөлөгчдийн уулзалтыг ОХУ-ын санаачлагаар жил бүр зохион байгуулдаг.
Хуралд аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга нар, сайдууд, ерөнхийлөгч болон ерөнхий сайд нарын үндэсний аюулгүй байддлын туслахууд түүнчлэн аюулгүй байдлын дарга нар болон 70 гаруй орны холбогдох бусад хариуцлагатай албан тушаалтнууд түүнчлэн НҮБ-ын төлөөлөгчид оролцов.
ОХУ-ын төлөөлөгчдийг ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев ахлав.

Хурлаар өсөн нэмэгдэж буй экстремизмын аюул болон түүний илрэлтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааны талаар ярилцав. Түүнчлэн оролцогч талууд "Цэнгэг ус - олон улсын аюулгүй байдлын тогтвортой хөгжлийн стратегийн нөөц", "Биологийн аюулгүй байдлыг хамгаалахад ОХУ-ын олон улсын түвшинд гүйцэтгэх үүрэг", " Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын системийг буй болгох" зэрэг асуудлуудыг хөндөн ярив.
Хурлын хүрээнд "Байгаль нуурын эрдэнийн хэлхээ" зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэв.

Text:
http://baikalfund.ru/news/fund/article.wbp?article_id=e66c527b-13cd-48d2-aced-ec4fb0e86c5b

Document Actions

Байгаль нуурын гэрэл зургийн үзэсгэлэн Шереметьевод

Event details

When

Jun 11, 2015
from 10:10 AM to 10:10 AM

Where

Москва, ОХУ

Add event to calendar

 

 

 

 

 

 

Байгаль нуурын гэрэл зургийн үзэсгэлэнг 6-р сарын 11-нд Москва хотын Шереметьево онгоцны буудлын Терминал С -д нээв. Үзэсгэлэнгийн гол зорилго нь хүмүүсийг байгаль орчны асуудалд идэвхи санаачлагатай ханддаг болоход нөлөөлөх явдал юм.

Шереметьево олон улсын нисэх буудлаар дэлхийн өнцөг бүрээс өдөр бүр 50 000 хүн дайран өнгөрдөг байна.

 

http://www.baikal-daily.ru/news/16/145474/

http://www.svo.aero/news/2015/3661/

Document Actions

"Байгаль нуурын эрдэнийн хэлхээ"-г Чита хотод танилцуулав

Event details

When

Jun 10, 2015
from 04:50 AM to 04:50 AM

Where

ОХУ, Чита

Add event to calendar

Арга хэмжээг Ар Байгалийн Хязгаар нутгийн Захиргаа, Ар Байгалийн Хязгаар нутгийн Байгалийн нөөц ба аж үйлдвэрийн хөгжлийн яам, НҮБХХ-ДДБОС-гийн Байгаль нуурын төсөл хамтран зоихон байгуулав.
Арга хэмжээний гол зорилго нь Буриад улс, Эрхүү муж, Ар Байгалийн Хязгаар нутгийн Тусгай Хамгаалалттай газр нутгийн  эко-аялал жуулчлалын боломжийг харуулах явдал юм.

http://news.sputnik.ru/sibirsky-fo/a3def11a2afab3e23679cd9eddbe57399a7f7597
http://www.забайкальскийкрай.рф/news/2015/06/09/27407.html

Document Actions

экологчийн өдөр "Теплый стан" ТХГ-т

Event details

When

Jun 06, 2015
from 04:45 AM to 04:45 AM

Where

ОХУ, Москва

Add event to calendar

ОХУ-ын БОЯам Москва хотын Захиргаатай хамтран  "Экологчийн өдөр" уламжлалт баярыг зохион байгуулав. Арга хэмжээг 2015 онд бүх Оросын хүүхдийн экологийн фестивалийн хүрээнд Москва хотын "Теплый Стан" ландшафтын нөөц газар болох юм.

Өргөн хүрээний цэнгээнт арга хэмжээг багтаасан бүтэн өдрийн хөтөлбөртэй. Баярын талбайд "Байгаль нуурын эрдэнийн хэлхээ" олон нийтийн сурталчилгааны төслийг ч мөн танилцуулав.

- See more at: http://baikal.iwlearn.org/ru/sobytiya/den-ekologa-v-parke-landshaftnom-zakaznike-teplyi-stan?set_language=ru#sthash.XAFRiSDa.dpuf

http://icmos.ru/news/27200-v-landshaftnom-zakaznike-tyeplyy-stan-6-iyunya-otmetyat-den-ekologa/

Document Actions

Байгаль нуурын шим мандлын нөөц газрын нээлттэй хаалганы өдөрлөг

Event details

When

Jun 06, 2015
from 04:35 AM to 04:35 AM

Where

ОХУ, Танхой

Add event to calendar

Дэлхийн өдөр болон бүх Оросын хүүхдийн экологийн фестивалийн хүрээнд 2015 оны 6-р сарын 6-ны өдөр Байгаль нуурын шим мандлын нөөц газарт нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулав. Хамгийн бяцхан оролцогчдод зориулж тоглоом, үзвэр зохион байгуулав. "Байгаль нуурын өргөн жим" сайн дурын байгуулагын ажилтнууд зочид хүлээн авах төвийн урд задгай талбайд экологийн тоглоом тоглуулж, бэлэг дурсгалын лангуу ажиллуулав.

 

http://baikal-zapovednik.ru/node/1252

Document Actions

БНБуриад улс, хүүхдийн экологийн фесиваль (Бүх Оросын хүүхдийн экологийн анхдугаар фестивалийн нэг хэсэг)

Event details

When

Jun 05, 2015 03:20 AM to
Jun 07, 2015 03:20 AM

Where

ОХУ, Улаан-Үд

Add event to calendar

Бүх Оросын анхдугаар фестиваль 2015 оны 6-р сарын 05-07 өдрүүдэд болсон ба хүүхдийн баяр болон Дэлхийн өдрийн баярыг хослуулан тэмдэглэсэн юм. Энэхүү фестиваль нь байгаль, амьтан,ургамалыг хамгаалах агуулагатай олон нийтэд, ялангуяа хүүхдэд зориулсан боловсролын арга хэмжээ юм. Арга хэмжээний гол агуулага нь экологийн соёлыг хөгжүүлэх явдал юм. Гол зохион байгуулагчид: Росприроднадзор, Байгаль нуурыг хамгаалах сан, ДДБОС-НҮБХХ-ийн Байгаль нуур төсөл.

http://www.baikal-media.ru/news/society/299945/

http://baikalfund.ru/news/article.wbp?newsline_id=18f439af-50b2-46f9-b2f6-eb7ba6c9bb2b&article_id=4ad89455-9179-4879-90de-0be2558b66ef

http://prnadzor.e-baikal.ru/news/?record_id=1188

http://muzeyrb.ru/?option=com_content&view=article&id=269&Itemid=105

Document Actions

Ангар-Байгаль нуурын сав газрын зөвлөлийн 14-р хурал.

Event details

When

May 26, 2015
from 06:10 AM to 06:10 AM

Where

ОХУ, Улан-Үдэ

Add event to calendar

2015 оны 5 сарын 26-ны өдөр Ангар-Байгаль нуурын сав газрын зөвлөлийн 14-р хурал болов.  Хурлаар дараах асуудлын хэлэлцсэн болно. Үүнд: Ангар-Байгаль нуурын сав газрын нөхцөл байдал өвлийн улиралд, Эрхүү муж болон Буриад Улсын ЗГ-ын ажлын үр дүн.  Байгаль нуурын төслийн ажлын үр дүнгийн талаар танилцуулсан болно.

http://baikalinform.ru/ekologiya/zasedanie-basseynovogo-soveta-angaro-baykalbskogo-basseynovogo-okruga

http://www.minpriroda-rb.ru/pressa/news.php?ELEMENT_ID=45156

Document Actions
Document Actions
Navigation
« March 2024 »
March
MoTuWeThFrSaSu
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031