Вы здесь: Главная / Үйл Явдал

Үйл явдал

”Газрын доорх усны нөөцийн үнэлгээ”

" Газрын доорх усны нөөцийн үнэлгээ" Монгол улсын БОНХЯам, НҮБ-ын БШУСБ болон Монгол дахь НҮБХХ-ийн төлөөлөгчдийн уулзалт

Подробности события

Когда

2012-11-20 13:35 по
2012-11-21 13:35

Где

Улаанбаатар, Монгол улс

Добавить событие в календарь

" Газрын доорх усны нөөцийн үнэлгээ" Монгол улсын БОНХЯам, НҮБ-ын БШУСБ болон Монгол дахь НҮБХХ-ийн төлөөлөгчдийн уулзалт Монголд, Улаанбаатар хотод болов.

Операции с документом

Гидрохимийн Хүрээлэнгийн Хуралдаан

Подробности события

Когда

2012-11-09
c 06:50 по 06:50

Где

Донын Ростов, ОХУ

Добавить событие в календарь

Донын Ростов хотын Гидрохимийн Хүрээлэнд зохион байгуулсан хурлаар "Байгаль нуурын сав газрын усны чанарын мониторингийн уялдуулсан хөтөлбөр" тендерийн хэрэгжилтийн талаар ярилцав. Төслийн менежер Сергей Куделя Гидрохимийн Хүрээлэнгийн дэд захирал Лидия Мининатай уулзав.

Төслийн Үндэсний Зохицуулагч, Александр Шеховцов; усан орчны биологийн нөөцийн эксперт, Лариса Раднаева; адил гэрээг Монголд гүйцэтгэж буй Даваа Г. (Цаг Уур Орчин Шинжилгээний Хүрээлэн) нар мөн адил Скайпе зөвлөгөөнд оролцов.

Операции с документом

Сэлэнгэ - Байгаль нуурын судалгаа хамтдаа олон улсын нэг өдрийн зөвлөгөөн

Швейцарын Женев хотод болсон "Сэлэнгэ - Байгаль нуурын судалгаа хамт нэг дор" олон улсын нэг өдрийн зөвлөгөөн нь Сэлэнгэ мөрөн ба Байгаль нуурын экосистемийг шинжлэн судлах ба хадгалан үлдээхэд зориулагдсан ба Швейцарийн Женев хот дах Москвагийн ИХ Сургуулийн Олон Улсын Төвд 2012 оны 10-р сарын 31-ний өдөр болж өнгөрлөө.

Подробности события

Когда

2012-10-31
c 03:50 по 03:50

Где

Женев, Швейцари

Добавить событие в календарь

Швейцарын Женев хотод болсон "Сэлэнгэ - Байгаль нуурын судалгаа хамт нэг дор" олон улсын нэг өдрийн зөвлөгөөн нь Сэлэнгэ мөрөн ба Байгаль нуурын экосистемийг шинжлэн судлах ба хадгалан үлдээхэд зориулагдсан ба Швейцарийн Женев хот дах Москвагийн ИХ Сургуулийн Олон Улсын Төвд 2012 оны 10-р сарын 31-ний өдөр болж өнгөрлөө. Арга хэмжээний зорилго нь - давтагдашгүй усан сан бүхий Байгаль ба Лееман зэрэг нууруудын экосистемийн судалгаа хийж буй ОХУ ба Европын улсуудын шинжлэх ухааны харилцаа холбоог өргөжүүлэхэд оршино.



Төслийн Үндэсний Зохицуулагч Александр Шеховцов ДДБОС-НҮБХХ-ийн "Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент" төслийн хүрээнд өөрийн хийсэн "Усан орчны судалгаа"-г танилцуулав. 

http://www.eng.geogr.msu.ru/science/selenga_baikal/conference/

http://www.geogr.msu.ru/news/news_detail.php?ID=7114Download

NTPD's presentation

Операции с документом

ОХУ-ын Аудитын Танхимын төлөөлөгчид ба Монгол улсын Үндэсний Аудитын Газрын ерөнхий аудиторын уулзалт

Подробности события

Когда

2012-10-01
c 07:55 по 07:55

Добавить событие в календарь

ОХУ-ын аудитын танхимын дарга Сергей Степашин болон Монгол улсын ерөнхий аудиторын орлогч дарга Бадамдоржын Батбаяр нар даргалан ОХУ-ын Аудитын Танхимын төлөөлөгчид ба Монгол улсын Үндэсний Аудитын Газрын ерөнхий аудиторын уулзалт 2012 оны 10-р сарын 1-нд Улаан-ҮҮд хотод болов.

Хоёр улсын гүйцэтгэгч болон удирдах байгууллагуудын төлөөлөгчид илтгэл тавив. Хил дамнасан газар нутагт байгаль орчныг хамгаалах төрийн зохицуулалт хэр үр дүнтэй байгаа талаар зэрэгцүүлэн хийсэн шалгалтын үр дүнг хэлэцэв. Уулзалтын дүнд хоёр орны засгийн газарт явуулах экологийн хамтын ажиллагааны хамтарсан нот бичигт гарын үсэг зурав.

Орос ба Монголын санхүүгийн хяналт шалгалтын дээд байгууллагууд “Хоёр орны төр, засагт хийлийн усны чанарыг харуулдаг болон экологийн өөр бусад үзүүлэлтийн талаар нэгдсэн стандарттай болох санал тавив.

Операции с документом

ДДБОС-гийн Олон Улсын Усны төслүүдэд зориулсан Ази Номхон Далайн Бүсийн Зорилтот Анхдугаар Зөвлөгөөн

Бангкок, Тайланд. Семинар нь төслүүдийн хооронд мэдлэгэ солилцох(Хамгийн сайн сургамж ба бэрхшээл) явдлыг чухалчлан үзсэн бүс нутгийн түвшний Олон Улсын Усны Конференци юм.

Подробности события

Когда

2012-09-27 01:55 по
2012-09-28 01:55

Где

Bangkok, Thailand

Добавить событие в календарь

Зөвлөгөөн нь төслүүдийн хооронд мэдлэгэ солилцох(Хамгийн сайн сургамж ба сорилтууд) явдлыг голлосон бүс нутгийн түвшний Олон Улсын Усны Конференци юм. Зөвлөгөөнөөр төслийн менежерүүдийн хүсэлтээр хамтрагчдад зориулсан курсээр үзэх хичээлийн багцыг хэлэлцэв.

Түүнчлэн хэлэлцэх асуудалд ДДБОС ОУУ:СУРАЛЦАХ төслийн дэмжлэгтэйгээр төслүүүд хоорондоо харилцан туршлага солилцох ба ирээдүйд зохиогдох зөвлөгөөнүүдийн талаарх асуудлыг оруулан ирээдүйд эн тэргүүнд тавигдах сургалтын талаар хурлын хөтөлбөрт мөн оруулсан байв. Зөвлөгөөний идэвхижүүлэгчээр БХОУХолбооны Дэлхийн Нийгэмлэг, ДДБОС-гийн нарийн бичгийн газар ба өөр бусад сонирхогч талуудаас оролцов.

 


http://iwlearn.net/abt_iwlearn/events/workshops/1st-asia-pacific-regional-targeted-workshop-for-gef-iw-projects/1st-asia-pacific-regional-targeted-workshop-for-gef-iw-projects-1

Download PM's PowerPoint presentation

Операции с документом

Хөвсгөл нуурын эрэг орчмыг хог хаягдлаас цэвэрлэж Хатгал тосгонд усны ариун цэврийн хамгаалалтын бүс байгуулах

Подробности события

Когда

2012-09-25 02:30 по
2012-09-28 02:30

Добавить событие в календарь

НҮБХХ/ДДБОС-гийн “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент” төсөл нь “Домогт Далай” ХХК-ийн хэрэгжүүлсэн “Хөвсгөл нуурын эрэг орчмыг хог хаягдлаас цэвэрлэж Хатгал тосгонд усны ариун цэврийн хамгаалалтын бүс байгуулах” ажлыг дэмжив. Нуурын хөвөө орчмын газар бохирдож байгаа асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор энэ ажлыг зохион байгуулсан юм. khatgalЭнэхүү ажлын үеэр 500 хүнд 1500 гаруй сурталчилгааны материал тарааж өгөв. Кампанит ажилд тосгоны Захиргаа, Хөвсгөл Нуурын Байгалийн Цогцолбор Газрын Хамгаалалтын Захиргаа, Цаг уурын станц, Соёны бүсийн малчдын нөхөрлөлийн холбоо болон өөр бусад байгууллагуудын төлөөлөл оролцов. Хатгал тосгоны Захирагч 9 дүгээр сарын 28-ны өдрийг бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болгон зарлав. Кампанит ажилд тосгоны нийт оршин суугчид, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож 3500 га газрыг хог хаягдлаас цэвэрлэсэн байна. 20 байгууллагын 200 гаруй хүн энэ кампанит ажилд оролцож 70 тонн хог цуглуулж цэвэрлэв. Мөн Хатгал тосгоноос 2 км зайд орших нуурын ариун цэврийн бүсийг хүн болон автомашинаас үүдэх бохирдлоос хамгаалах зорилгоор 1,5 м хоорондын зай бүхий шон суулгаж хамгааалалтын бүс тогтоов. Нуурын эрэг дагуу 3 самбар байрлуулж мөн Тусгай Хамгаалалттай Газарт орох хилийн цэг дээр 1 самбар байрлуулав.

Операции с документом

Олон Улсын Усны Шинжлэх Ухааны ойрын арван жилийн тэргүүлэх зорилтуудыг тодорхойлох" шинжлэх ухааны конференци

Подробности события

Когда

2012-09-24 07:00 по
2012-09-26 15:30

Добавить событие в календарь

“Олон Улсын Усны Шинжлэх Ухааны ойрын арван жилийн тэргүүлэх зорилтуудыг тодорхойлох нь” шинжлэх ухааны конференци ажиллагсад  болон судлаач эрдэмтдэд хил дамнасан устай холбоотой дэлхийн хамгийн төвөгтэй асуудлаас гарах арга замыг олоход удирдан чиглүүлэх үүрэг гүйцэтгэх болно. Конференци 2012 оны 9 дүгээр сарын 24-26 өдрүүдэд Бангккок (Тайланд) хотод болно.

www.iwlearn.net/iwsc2012

Операции с документом

Хил Дамнасан Оношлогоо, Дүн Шинжилгээ - Зөвлөгөөн

Подробности события

Когда

2012-09-18 07:00 по
2012-09-19 15:30

Добавить событие в календарь

Хил дамнасан оношлогоо, дүн шинжилгээний зөвлөгөөн 2012 оны 9 дүгээр сарын 18-19 өдрүүдэд Улаан-Үд хотод болно. ОХУ, Монголын талын гүйцэтгэгч байгууллагууд мөн ХДОДШ-ний тэргүүлэх зэргийн эксперт Саскиа Марижниссен болон Бохирдлын Халуун Цэгүүдийн экспертүүд оролцох юм.

Операции с документом

Хил Дамнасан Оношилгоо, Дүн Шинжилгээний талаарх Зөвөлгөөн

Хил Дамнасан Оношилгоо, Дүн Шинжилгээний зөвлөгөөн 2012 оны 9 дүгээр сарын 18-19 өдрүүдэд Улаан-Үд хотод болов.

Подробности события

Когда

2012-09-18 01:45 по
2012-09-19 01:45

Добавить событие в календарь

НҮБ-ын ХХ/ДДБОС-гийн “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент” төслийн хүрээнд 2008-2009 онд бэлтгэсэн ХДОДШ-ний баримт бичгийг хэлэлцэн хянан үзэх зөвлөгөөн 2012 оны 9 дүгээр сарын 18-19 өдрүүдэд Улаан-Үд хотод болов.

Зөвлөгөөнд  ХДОДШ-ний зөвлөхүүд болон эрдэм шинжилгээний зөвлөх бүлгийн ахлагч хатагтай Саскиа Марайниссэн, “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент” төслийн менежер Сергей Куделя, төслийн үндэсний зохицуулагч (ОХУ) Александр Шеховцов, Төслийн Үндэсний зохицуулагч Мөнхбат Цэрэндорж (Монгол улс), түүнчлэн АНО “Олон Улсын Төслийн Төв”-ийн  төлөөлөгчид мөн  ОХУ, Монгол улсын экспертууд оролцов.

2008-2009 онд орос монголын мэргэжилтнүүдийн боловсруулсан ХДОДШ-ний анхны хувилбарыг эцэслэн боловсруулж түүн дээр түшиглэн Стратеги Үйл Ажиллагааны Хөтөлбөрийг гаргах юм.


http://www.binm.ru/novosti_instituta.php

http://edikbat.livejournal.com/104996.html

Операции с документом

Байгаль нуурын олон улсын эдийн засгийн чуулган

Подробности события

Когда

2012-09-14 07:00 по
2012-09-15 15:30

Добавить событие в календарь

Байгаль нуурын олон улсын эдийн засгийн форумын хүрээнд зохиогдож буй “Шинэ эдийн засаг-шинэ хандлага” сэдэвт олон улсын эдийн засгийн конференц 2012 оны 9 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Улаан-Үд хотод болно. Арга хэмжээг ОХУ-ын Холбооны Зөвлөл болон Буриад улсын Засгийн Газрын байгууллагууд зохион байгуулж байна.

http://www.baikalforum.ru/
http://egov-buryatia.ru/index.php?id=4836

Операции с документом

Байгаль нуурын хөвөөнд болсон Хэвлэлийн Бага Хурал

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр/ДДБОС-гийн “Байгаль Нуурын Сав Газрын Хил Дамнасан Экосистемийн Байгалийн Нөөцийн Нэгдсэн Менежмент” төслийн хэрэгжилтийн явцын талаар төслийн менежер Сергей Куделя танилцуулав.

Подробности события

Когда

2012-08-28
c 01:55 по 01:55

Добавить событие в календарь

Байгаль нуурын эрэг дэх Максимиха(Буриад улсын Баргузински дүүрэг) тосгонд төвийн хэвлэл мэдээллийн ажилтнуудтай уулзалт зохион байгуулав. Төслийн менежер Сергей Куделя НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр/ДДБОС-гийн “Байгаль Нуурын Сав Газрын Хил Дамнасан Экосистемийн Байгалийн Нөөцийн Нэгдсэн Менежмент” төслийн хэрэгжилтийн явцын талаар танилцуулав. Кока-Кола компанийн (Бон Акуа, НҮБХХ) хэрэгжүүлж буй “Дусал бүр ач холбогдолтой” төслийн үр дүнгийн талаар мөн танилцуулсан болно. Кока-Колагийн төлөөлөгч Канукова Мария Михайловна, НҮБХХ/ДДБОС-гийн “Байгаль Нуурын Сав Газрын Хил Дамнасан Экосистемийн Байгалийн Нөөцийн Нэгдсэн Менежмент” төслийн Улаан-Үүд хот дахь менежер Сергей Куделя, Байгаль нуур мэдээллийн төвийн эрхлэгч Елена Перелыгина, Буриадын “Байкал биг трэйл” –ийн Зөвлөлийн дарга Андрей Сукнёв нар сурвалжлагчдын асуултанд хариуллаа. Төлөөлөгчид Чивыркуйски тохойн хэсэг газрыг үзэж танилцан түүнчлэн МОО "Турка" төсөлтэй танилцав.

http://pda.utro.ru/articles/2012/08/28/1068001.shtml
http://ulanude.bezformata.ru/listnews/zhurnalisti-tcentralnih-smi-proveli/6215293/
http://www.moy-ulan-ude.ru/

Операции с документом

Бүх Оросын симпосиум "Аналитик химийн сэдэвчилсэн асуудлууд. Аналитик аргачлалаар хүрээлэн буй орчны биет зүйлсийг шинжлэх нь"

Бүх Оросын аналитик химийн симпозиум, Улаан-Үд хот

Подробности события

Когда

2012-08-19 14:25 по
2012-08-26 14:25

Где

Улаан-Үүд хот

Добавить событие в календарь

Analyt_chemНҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр/ДДБОС-гийн “Байгаль Нуурын Сав Газрын Хил Дамнасан Экосистемийн Байгалийн Нөөцийн Нэгдсэн Менежмент” төслийн дэмжлэгтэйгээр 2012 оны 8-р сарын 19-26 өдрүүдэд Улаан-Үд хотод болсон Бүх Оросын “Аналитик химийн сэдэвчилсэн асуудлууд. Аналитик аргачлалаар хүрээлэн буй орчны биет зүйлсийг шинжлэх нь” Симпосиумыг дэмжин ажиллаа.  Зохион байгуулах комиссийн даргаар академик Юри Золотов, ОХУ-ын ШУА-ийн орлогч гишүүн Тулохонов А.К. болон ОХУ-ын ШУА-ийн орлогч гишүүн Калмыков С.В. нар ажиллаа. Москвагийн Улсын Их Сургууль, Сибирийн Холбооны Улсын Их Сургууль (Красноярск), ОХУ-ын ШУА-ийн Геохими ба Аналитик Химийн Их Сургууль (Москва), Уралын Жин Хэмжүүрийн Их Сургууль (Екатеринбург) болон бусад байгууллагуудын аналитик химийн салбарын тэргүүлэх зэргийн экспертүүд илтгэл тавив.

Төслийн хэрэгжилтийн явцын талаар төслийн менежер Сергей Куделя танилцуулав.

Симпозиумд байгаль орчны дүн шинжилгээтэй хамаарал бүхий байгууллагуудын 300 гаруй ажилтан  оролцов.

http://www.binm.ru/actions/detail.php?ID=2801

Операции с документом

"Байгаль нуурын тухай харилцан яриа" Чуулган

“Байгаль нуурын тухай харилцан яриа” форум

Подробности события

Когда

2012-08-17 14:15 по
2012-08-21 14:15

Где

Улаан-Үд, ОХУ

Добавить событие в календарь

“Байгаль нуурын тухай харилцан яриа” форум 2012 оны 8-р сарын 17-21 өдрүүдэд Буриад улсад болж өнгөрөв. Энэхүү Форум нь Байгаль нуурын сав газрын асуудалд анхаарлаа хандууллаа. Форумыг Төрийн Думын Байгалийн Нөөц, Хүрээлэн буй Орчин ба Экологийн Хороо; Парламентын “Байгаль”бүлэг; Буриад улсын Засгийн Газар болон Үндэсний Хурал; Байгаль Нуурыг Хамгаалах Сан зэрэг байгуулагууд зохион байгуулсан болно.Baikal_dialogue.jpeg

Форумын зорилго нь Байгаль нуурыг хэвээр хадгалах ба нуурын бүс нутгийг тогтвортой хөгжүүлэх чиглэлийн төслүүдийг тогтмол боловсруулан танилцуулж байх бүс хоорондын байнгын ажиллагаатай яриа хэлэлцээний индэрийн суурийг тавих явдал юм. НҮБХХ/ ДДБОС “Байгаль Нуурын Сав Газрын Хил Дамнасан Экосистемийн Байгалийн Нөөцийн Нэгдсэн Менежмент” Төслийн Менежер Сергей Куделя төслийн хэрэгжилтийн талаар илтгэл тавив. Мэдээллийн эх үүсвэр:  http://vtinform.ru/vti/144/60006.php
http://www.baikal-media.ru/news/politics/214119/
http://baikal24.ru/page.php?action=showItem&type=news&id=99780

Фото зураг: http://hural-rb.ru

Операции с документом

Забайкальски Байгалийн Цогцолбор Газар

Забайкальски Байгалийн Цогцолбор Газарт уулзалт хийв.

Подробности события

Когда

2012-07-28
c 11:10 по 11:10

Добавить событие в календарь

Төслийн менежер Сергей Куделя болон Забайкальки Байгалийн Цогцолбор Газрын дарга Михаил Овдин нар 2012 оны 7 дугаар сарын 28-ны өдөр уулзав. Уулзалтын үеэр хамтран ажиллах чиглэл болон хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ярилцаж тохиров.

http://npzabaikalsky.ru/

Операции с документом

Ажлын хэсгийн хурал

Орос- Монголын бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалтын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн хурал

Подробности события

Когда

2012-07-17 10:55 по
2012-07-18 10:55

Где

Улаан-Үүд, ОХУ - Улаанбаатар, Монгол улс

Добавить событие в календарь

Операции с документом

"Хил хязгааргүй Сэлэнгэ мөрөн" Олон Улсын Эрдэм Шинжилгээний 5 дугаарХурал

Эрдэм Шинжилгээний 5 дугаар Хурал Улаан-Үд хотод болов.

Подробности события

Когда

2012-07-17 10:50 по
2012-07-18 10:50

Добавить событие в календарь

Улаан-Үд хотод болсон “Хил хязгааргүй Сэлэнгэ мөрөн” олон улсын эрдэм шинжилгээний 5 дугаар хурлын үеэр Байгаль Нуурын Сав Газрын Хил Дамнасан Экосистемийн Байгалийн Нөөцийн Нэгдсэн Менежментийн асуудлын талаар ярилцав. Холбооны Албаны Байгалийн Нөөцийн  Хянан Байцаах Газрын ажилтнууд Сэлэнгэ мөрний гүний ус химийн бодисоор бохирдох болзошгүйд санаа зовниж байгаагаа илэрхийллээ.

Монголын талын Үндэсний зохицуулагч Цэрэндоржийн Мөнхбат болон Био нөөц ба мэдээллийн менежментийн эксперт Лариса Раднаева нар төслийн хэрэгжилтийн талаар илтгэл тавив.

Хурлын үеэр хил дамнасан усны өнөөгийн байдлаас гадна Сэлэнгэ мөрний сав газрын усыг хэрхэн ашиглах, хамгаалах ба нөхөн сэргээх түүнчлэн усны талаархи улс хоорондын зохицуулалтыг хэрхэн сайжруулах талаар ярилцав. Ундны болон бохир ус цэвэршүүлэх ба халдваргүйжүүлэх шинэ технологийн талаар танилцууллаа. Хурлын хоёр дахь үе шат Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод болж өнгөрөв.

Мэдээллийн эх үүсвэр:  http://vtinform.ru/vti/144/59496.php

http://baikal-media.ru/news/incidents/212562/?phrase_id=3671850

Операции с документом

"Сэлэнгэ мөрний цэвэр эрэг”

Эрэг орчмыг цэвэрлэх олон нийтийн арга хэмжээ

Подробности события

Когда

2012-07-07 03:50 по
2012-07-09 03:50

Добавить событие в календарь

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр/ДДБОС-гийн “Байгаль Нуурын Сав Газрын Хил Дамнасан Экосистемийн Байгалийн Нөөцийн Нэгдсэн Менежмент” Төслөөс
“ Сэлэнгэ Мөрний Цэвэр Эрэг” уриан дор 7 дугаар сарын 7-9 ний өдрүүдэд Улан-Үдэд болсон голын эрэг орчмыг хог хаягдлаас цэвэрлэх олон нийтийн кампанит ажлыг дэмжлээ. Арга хэмжээний төгсгөлд сайн дурынхан Сэлэнгэ мөрний эрэг орчмыг цэвэрлэж 300 уут хог түүсэн байна.

http://www.arigus-tv.ru/news/detail.php?ID=25891&sphrase_id=575957

Операции с документом

Жилийн Зөвөлгөөн (Данди, Шотланд)

Олон улсын хууль тогтоомж ба Хил дамнасан цэнгэг усны талаарх 3 дах удаагийн жил бүрийн зөвлөгөөн.

Подробности события

Когда

2012-06-11 09:45 по
2012-06-14 09:45

Где

Данди, Шотланд

Добавить событие в календарь

Хид дамнасан цэнгэг усны талаарх олон улсын хууль тогтоомж нь үндсэн гурван үүрэг гүйцэтгэдэг:

1)ус ашиглах талаарх хуулиар олгогдсон эрх, үүргийг тодорхойлж, тогтоон өгөх ба түүний хөгжлийн параметрийг тогтоож өгөх; 2) хяналт, зохицуулалт, сонирхогч талуудын оролцоо, маргааныг урьдчилан сэргийлэх ба зохицуулах; 3) хувиран өөрчлөгдөж буй нөхцөл байдалд дасан зохицохын тулд өгөгдсөн дэглэмд зүй зохистой өөрчлөгдөх боломжийг олгох


http://www.gwp.org/en/gwp-in-action/Events/2012-GWP-University-of-Dundee-International-Water-Law-Scholarship-Programme/

Операции с документом

Хоёр жил тутамд зохиогддог уулзалт

НҮБХХ-ийн экосистемийн менежмент ба дасан зохицох төслийн хоёр жил тутамд зохиогддог уулзалт

Подробности события

Когда

2012-05-30 09:45 по
2012-05-31 09:45

Где

Софи, БНБолгар улс

Добавить событие в календарь

ECIS-ийн Биологийн олон янз байдал ба экосистемд суурилсан дасан зохицох багцад одоогоор хэрэгжиж буй нийт 40 болон боловсрогдож буй хэд хэдэн төсөл хамрагддаг.  Өргөжин тэлж үр ашиг нь улам бүр нэмэгдэж буй Үндэсний Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн систем нь оролцох гол салбар болж байна. Бүс нутагт хэрэгжиж буй НҮБХХ-ийн биологийн олон янз байдлын төслүүдийн ойролцоогоор 80% нь ТХГН-тай холбоотой байдаг. ECIS-ийн байгалийн нөөцийн багцаас биологийн олон янз байдал ба газар нутагт хуримтлагдсан байдлаар үзүүлж буй үр ашиг маш чухал юм: НҮБХХ нь 30 гаран УТХГН-ийг шинээр үндэслэн байгуулах ба оройлцоо 100 гаруй УТХГН-ын чадавхийг амжилттай нэмэгдүүлсэн юм. Биологийн олон янз байдалд чиглэсэн үйл ажиллагаанд 50 гаруй сая га газар хамрагдах ба үүнээс 10 гаруй сая га газар биологийн олон янз байдлын халуун цэгт хамрагддаг болно. Эмзэг байдлын үнэлгээ ба экосистемд суурилсан дасан зохицох байдлын арга хэрэгслийн төлөвлөлтөнд ахиц гарч байна. 2011 оны сүүлээр 16 төсөлд эцсийн үнэлгээ хийж бүс нутагт хамааралтай ерөнхий сургамжуудыг боловсруулан гаргасан. Төслийн 80 гаруй хувь нь сайн ба маш сайн хэрэгжсэн гэж үнэлэгдсэн хэрнээ олон үнэлгээнээс ахин дахин гарч байсан нэг шүүмжлэл бол төслийн LOGFRAME-ийн дизайн сул байгаатай холбоотой, ялангуяа байгаль хамгаалалд үзүүлж буй жинхэн үр нөлөөг хэмжин тогтоох ба төслийн амжилтыг хянах бодит арга хэрэгслийн талаарх шүүмж юм. Энэ нь НҮБХХ-өөс сайжруулах салбарын нэг гэдэг нь ойлгомжтой байна. Энэхүү уулзалт НҮББХХ-ийн экосистемийн төслүүдийн тэргүүн эгнээний хүчийг нэг дор цуглуулж НҮБХХ-ийн төслүүдийн дизайныг сайжруулах ба удирдаж буй төслийнхөө дизайныг сажруулах, төслийн байгаль хамгааллын нөлөөллийг хянах ба тайлагнах ажлыг сайжруулахад төслийн менежерүүдийг сургах зорилгоор ухаалаг санааг олж авч, сургамжаа танилцуулах явдал юм.

Операции с документом

Байгаль Нуурын Улсын Биосферийн Нөөц Газар

Төслийн баг Нөөц Газарт очиж танилцав

Подробности события

Когда

2012-05-29
c 09:35 по 09:35

Где

Kabansky district, Buryatia

Добавить событие в календарь

Төслийн төлөөлөгчид Танкой(Буриад улсын Кабанск дүүрэг) дахь Байгаль Нуурын Улсын Биосферийн Нөөц Газарт 2012 оны 5-р сарын 29-нд очив. Уулзалтын явцад Нөөц газарт байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх боломжийн талаар ярилцаж мөн “Байгаль Нуурын Улсын Биосферийн Нөөц Газарт байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх төлөвлөгөө”-ний хүрээнд хэрэгжүүлэх ажлын цар хүрээний талаар ярилцаж тохиров. Хамгаалж буй газар нутагт аялал жуучлалаас үзүүлэх нөлөөлөл ба Тусгай Хагаалалттай Газар Нутаг дахь аялал жуучлалын бүтээгдэхүүнд онцгой анхаарал хандууллаа.

http://baikal-info.ru/archives/33519

Операции с документом
Операции с документом
Навигация
October 2020 »
October
MoTuWeThFrSaSu
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031