"Байгаль нуурын эрдэнийн хэлхээ" мэдээлэл сурталчилгааны төслийн танилцуулга
Event details
When
from 09:30 AM to 09:30 AM
Where
2015 оны 3 дугаар сарын 11 өдөр Буриад Улсын ЗГ-ын ордонд "Байгаль нуурын эрдэнийн хэлхээ" мэдээлэл сурталчилгааны төслийг танилцуулав. Төрийн эрх бүхий байгууллагуудын, ТХГ-уудын, хэвлэл мэдээллийн, тур операторуудын, Буриад Улсын, Эрхүү ба Забайкальски мужуудын Росприроднадзорын төлөөлөл энэ арга хэмжээнд оролцсон юм. Мэдээлэл сурталчилгааны төслийн зорилго нь Байгаль нуурын бүс нутгийн төлөв байдал ба ДЦГ, БЦГ-уудынх нь аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц бололцооны талаар Оросын иргэд болон олон улсын түвшинд таниулан мэдээллэх явдал юм. Гол даалгавар бол амьтан ургамалын хосгүй объектууд болон онгон байгалийг харуулах. Хөндөгдөөгүй байгальтай харьцах боломжийг олгосон экологийн жимд онцгой ач холбогдол өгсөн. ТХГ тус бүрээр бүрэн хэмжээний HD кино болон тусгайлсан видео клип хийсэн."Байгаль нуурын ертөнц" сэтгүүл хэвлэн гаргасан ба сэтгүүлд Байгаль нуурыг тойрон байрласан ТХГ-ууд болон эко аяллыг танилцуулсан юм. Кино ба сэтгүүлийг Англи болон Орос хэлээр хийж гаргасан.
http://www.baikal-atv.ru/ajax/news/video.php?ELEMENT_ID=299058
http://www.arigus-tv.ru/news/item/72053/h
http://www.tvcom-tv.ru/news/detail.php?ELEMENT_ID=47419
http://www.bgtrk.ru/news/detail.php?ID=25566