Дэлхийн усны долоо хоног Стокгольмд
Event details
When
Aug 28, 2015 07:25 AM
Where
1991 оноос устай холбоотой дэлхий нийтийн асуудлыг шийдэх зохицуулалтын төв болсон Стокгольмын Олон Улсын Хүрээлэнд Дэлхийн усны долоо хоног болж өнгөрөв.
Дэлхийн усны долоо хоногийн зорилго нь чадавхийг бий болгож, хамтын ажиллагааг бэхжүүлж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг үнэлэн дүгнэх явдал юм.
Дэлхийн усны долоо хоног нь шинжлэх ухаан, ажил хэрэг, улс төр болон иргэний нийгэмд санаа бодол хийгээд арга туршлагаа солилцох хосгүй боломж юм.
Устай холбоотой асуудал хийгээд тэдгээрийн хүрээлэн буй орчинд, эрүүл ахуйд, цаг агаарт, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг шинэлэг болон эерэг талаас нь авч үзэн түүнчлэн доорх арга замаар ядуурлыг бууруулахад анхаарал хандуулж байна. Үүнд:
- Асуудлын шинжлэх ухаанч ойлголтыг улс төртэй холбон үзэж устай холбоотой хийгээд хөгжлийн тодорхой асуудлын шийдлийг боловсруулах.
- Тодорхой оролцогчид болон төрөл бүрийн салбарын байгууллага хооронд түншийн харилцаа тогтоох.
- шинэ судалгаа шинжилгээний ажил, тэргүүн туршлага, экспертүүдийн шинэ бүтээл, санаачлагыг хэвлэн нийтэлж нийтийн хүртээл болгох .
- Агуу ололт амжилтыг шагнах.
Сергей Куделя төслийн ололт амжилт, хэрэглэсэн арга барил болон хүрсэн гол үр дүнг танилцуулав.