Хоёр жил тутамд зохиогддог уулзалт
Event details
When
May 31, 2012 09:45 AM
Where
ECIS-ийн Биологийн олон янз байдал ба экосистемд суурилсан дасан зохицох багцад одоогоор хэрэгжиж буй нийт 40 болон боловсрогдож буй хэд хэдэн төсөл хамрагддаг. Өргөжин тэлж үр ашиг нь улам бүр нэмэгдэж буй Үндэсний Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн систем нь оролцох гол салбар болж байна. Бүс нутагт хэрэгжиж буй НҮБХХ-ийн биологийн олон янз байдлын төслүүдийн ойролцоогоор 80% нь ТХГН-тай холбоотой байдаг. ECIS-ийн байгалийн нөөцийн багцаас биологийн олон янз байдал ба газар нутагт хуримтлагдсан байдлаар үзүүлж буй үр ашиг маш чухал юм: НҮБХХ нь 30 гаран УТХГН-ийг шинээр үндэслэн байгуулах ба оройлцоо 100 гаруй УТХГН-ын чадавхийг амжилттай нэмэгдүүлсэн юм. Биологийн олон янз байдалд чиглэсэн үйл ажиллагаанд 50 гаруй сая га газар хамрагдах ба үүнээс 10 гаруй сая га газар биологийн олон янз байдлын халуун цэгт хамрагддаг болно. Эмзэг байдлын үнэлгээ ба экосистемд суурилсан дасан зохицох байдлын арга хэрэгслийн төлөвлөлтөнд ахиц гарч байна. 2011 оны сүүлээр 16 төсөлд эцсийн үнэлгээ хийж бүс нутагт хамааралтай ерөнхий сургамжуудыг боловсруулан гаргасан. Төслийн 80 гаруй хувь нь сайн ба маш сайн хэрэгжсэн гэж үнэлэгдсэн хэрнээ олон үнэлгээнээс ахин дахин гарч байсан нэг шүүмжлэл бол төслийн LOGFRAME-ийн дизайн сул байгаатай холбоотой, ялангуяа байгаль хамгаалалд үзүүлж буй жинхэн үр нөлөөг хэмжин тогтоох ба төслийн амжилтыг хянах бодит арга хэрэгслийн талаарх шүүмж юм. Энэ нь НҮБХХ-өөс сайжруулах салбарын нэг гэдэг нь ойлгомжтой байна. Энэхүү уулзалт НҮББХХ-ийн экосистемийн төслүүдийн тэргүүн эгнээний хүчийг нэг дор цуглуулж НҮБХХ-ийн төслүүдийн дизайныг сайжруулах ба удирдаж буй төслийнхөө дизайныг сажруулах, төслийн байгаль хамгааллын нөлөөллийг хянах ба тайлагнах ажлыг сайжруулахад төслийн менежерүүдийг сургах зорилгоор ухаалаг санааг олж авч, сургамжаа танилцуулах явдал юм.