Сибирь ба ОХУ-ын алс дорнодын газар зүйчдийн XV их хурал
Event details
When
Sep 14, 2015 04:00 AM
Where
"ОХУ-ын дорно хэсгийн газар нутгийн газар зүйн, нийгэм-эдийн засгийн, байгаль орчны болон этно-соёлын хөгжлийн хүчин зүйлүүд" сэдэвт Сибирь ба Орос улсын алс дорнодын газар зүйчдийн XV их хурал 9-р сарын 10-14 өдрүүдэд анх удаа Улан-Үд хотод болж өнгөрөв.
ОХУ-ын газар зүйн ухаанд тулгарч буй эн тэргүүний асуудлууд болон ОХУ-ын эдийн засаг ба геополитикийн хүчин зүйлүүд, байгаль орчны өнөөгийн төлөв байдал ба Сибирийн нийгэм-эдийн засгийн байдал 21-р зууны эхэнд, Орос улсын дорнод хэсгийн газар нутгийн судалгаанд газар зүйн ухааны гүйцэтгэх үүрэг роль болон өөр бусад олон чухал асуудлыг хөндөн ярилцав.
Хурлын хүрээнд дугуй ширээний ярилцлага зохион байгуулж XXI -р зууны байр зүйн зургийн цахим хувилбарыг сайжруулах хөтөлбөрийг хэлэлцэв. Бүс нутгийн суурь ба хэрэглээний газар зүйн хөгжилд хийж буй шинжлэх ухааны судалгаанууд ямар их үүрэг гүйцэтгэж байгаа талаар цохон тэмдэглэв.
Сибирь ба Орос улсын алс дорнодын газар зүйчдийн XV их хурлыг дараах байгууллагууд зохион байгуулав. Үүнд: ОХУ-ын Газар Зүйн Нйигэмлэгийн Буриад Улсын салбар, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Байгаль Ашиглах Байгаль нуурын Хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын В.Б. Сочавын нэрэмжит Газар Зүйн Хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын салбарын Номхон далайн Хүрээлэн, Буриад Улсын Их Сургууль. ОХУ-ын суурь судалгааны сан болон НҮБХХ-ДДБОС-гийн "Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент" төсөл тус тус санхүүгийн дэмжлэг үзүүлэв.
http://www.rgo.ru/ru/article/soveshchanie-geografov-sibiri-i-dalnego-vostoka