You are here: Home / Үйл Явдал / ОХУ ба Монгол Улсын ЗГ хоорондын "Хилийн усыг хамгаалах ба ашиглах" гэрээг хэрэгжүүлэх талаарх бүрэн эрхт төлөөлөгчдийн XII-р хурал

ОХУ ба Монгол Улсын ЗГ хоорондын "Хилийн усыг хамгаалах ба ашиглах" гэрээг хэрэгжүүлэх талаарх бүрэн эрхт төлөөлөгчдийн XII-р хурал

Event details

When

Oct 28, 2015 08:25 AM to
Oct 30, 2015 08:25 AM

Where

Монгол Улс, Улаанбаатар хот

Add event to calendar

2015 оны 10-р сарын 28-30 өдрүүдэд ОХУ ба Монгол Улсын ЗГ хоорондын "Хилийн усыг хамгаалах ба ашиглах" гэрээг хэрэгжүүлэх талаарх бүрэн эрхт төлөөлөгчдийн XII-р хурал Улаанбаатар хотноо болов. ОХУ-ын төлөөлөгчдийг ОХУ-ын ЗГ-ын бүрэн эрхт, Холбооны усны нөөцийн агентлагийн дарга Марина Силиверстова ахлав.

Хурлын хүрээнд "Хил хязгааргүй Сэлэнгэ мөрөн" конференц зохион байгуулав. Конференцийг ОХУ ба Монгол Улсын ЗГ хоорондын "Хилийн усыг хамгаалах ба ашиглах" гэрээ байгуулсны (1995он) 20 жилийн ойд зориулсан юм. Хоёр орны усны талаарх хамтын ажиллагааны түүх болон уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл дахь хил дамнасан Сэлэнгэ мөрний усны нөөцийн өнөөгийн байдал зэрэг илтгэлүүдийг сонсов. Төслийн үр дүн болон "Байгаль нуурын сав газрын экологийн атлас"-ын хосгүй дугаарын талаар НҮБХХ-ДДБОС-гийн Байгаль нуур төслийн менежер Сергей Куделя танилцуулав. Хурлаар Стратеги үйл ажиллгааны эцсийн хувилбарыг батлав.

http://www.binm.ru/ru/news/novosti-bip-so-ran/xii_soveshchanie_upolnomochennykh_pravitelstva_rossiyskoy_federatsii_i_pravitelstva_mongolii_po_vypo/

http://voda.mnr.gov.ru/announcement/detail.php?ID=7557

Document Actions
Navigation
« December 2024 »
December
MoTuWeThFrSaSu
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031