Хил Дамнасан Оношилгоо, Дүн Шинжилгээний талаарх Зөвөлгөөн
НҮБ-ын ХХ/ДДБОС-гийн “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент” төслийн хүрээнд 2008-2009 онд бэлтгэсэн ХДОДШ-ний баримт бичгийг хэлэлцэн хянан үзэх зөвлөгөөн 2012 оны 9 дүгээр сарын 18-19 өдрүүдэд Улаан-Үд хотод болов.
Зөвлөгөөнд ХДОДШ-ний зөвлөхүүд болон эрдэм шинжилгээний зөвлөх бүлгийн ахлагч хатагтай Саскиа Марайниссэн, “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент” төслийн менежер Сергей Куделя, төслийн үндэсний зохицуулагч (ОХУ) Александр Шеховцов, Төслийн Үндэсний зохицуулагч Мөнхбат Цэрэндорж (Монгол улс), түүнчлэн АНО “Олон Улсын Төслийн Төв”-ийн төлөөлөгчид мөн ОХУ, Монгол улсын экспертууд оролцов.
2008-2009 онд орос монголын мэргэжилтнүүдийн боловсруулсан ХДОДШ-ний анхны хувилбарыг эцэслэн боловсруулж түүн дээр түшиглэн Стратеги Үйл Ажиллагааны Хөтөлбөрийг гаргах юм.
http://www.binm.ru/novosti_instituta.php
http://edikbat.livejournal.com/104996.html