You are here: Home / Үйл Явдал / Орос-Монголын байгаль орчныг хамгаалах хамтарсан комиссийн 4-р хурал ОХУ-ын Байгалийн нөөц ба байгаль орчны яаманд болов

Орос-Монголын байгаль орчныг хамгаалах хамтарсан комиссийн 4-р хурал ОХУ-ын Байгалийн нөөц ба байгаль орчны яаманд болов

2014 оны 11-р сарын 28-ны өдөр, Москва, ОХУ

Event details

When

Nov 28, 2014 07:30 AM to
Jan 15, 2015 07:30 AM

Where

Москва, ОХУ

Add event to calendar

ОХУ-ын төлөөлөгчдийг ахлаж ОХУ-ын Байгалийн Нөөц ба Экологийн Яамны харьяа Холбооны Байгалийн Нөөцийн Хяналтын Албаны Дэд Захирал, Комиссийн хамтарсан дарга- ноён Амирхан Амирханов, МУ-ын төлөөлөгчдийг ахлаж БОНХЯ-ны Бодлого Зохицуулалтын Газрын дарга Наранцэцэг Дүгэрсүрэн нар оролцов.

Хуралд оролцогчид усны ба ойн аж ахуй, ТХГН-ийн сүлжээ, нүүдлийн амьтны хамтарсан хяналт, шалгалт зэрэг чиглэлүүдийг багтаасан Орос-Монголын хамтын ажиллагааны хилийн хэд хэдэн асуудлын талаар ярилцав.

Амирхан Амирхановын цохон тэмдэглэснээр хил дамнасан ТХГ, тухайлбал “Амар мөрний эх” УТХГ байгуулах нь Комиссийн эн тэргүүнд хийх ёстой ажил юм.  Төлөвлөсөн ТХГ нь “Сохондин” Байгаль нуурын Улсын Биосферийн Нөөц Газар (ОХУ, Забайкальск) болон “Онон-Балжийн” БЦГ-ыг(Монгол Улс) хамарсан байх ёстой. “Амар мөрний эх” УТХГ-ыг байгуулах тухай гэрээний төслийг Холбооны ЗГ-аас баталсан(Тушаал 09.03.2013 № 323-p)

Амирхан Амирхановын хэлснээр: “Орос-Монголын хил дамнасан “Амар мөрний эх” УТХГ байгуулах нь Амар мөрний сав газрын эх болох Транс-Байгаль нуурын өмнөд хэсгийн биологийн ба газар нутгийн олон янз байдлыг хамгаалах, шинжлэх ухааны судалгаа ба байгаль орчны мониторинг хийх нэмэлт боломжийг олгох юм".

“Амар мөрний эх” УТХГ байгуулах тухай ЗГ хоорондын гэрээнд гарын үсэг зурах үйл явцыг хурдасгах шаардлагатай байна гэж оролцогчид тэмлэглэв. Оросын талаас гарын үсэг зурах бүх баримт бичиг бэлэн болсон тухай А.Амирханов хариуд нь мэдээллэв.

Үүнээс гадна «Сайлюгем» -ийн (ОХУ) болон «Сийлхэм»-ийн (Монгол Улс) БЦГ-уудыг түшиглэн хил дамнасан нөөц газар байгуулах саналыг Оросын талаас тавив.

Ховордсон ба устаж үгүй болох аюулд өртсөн хил дамнан нүүдэллэдэг амьтны аймгийн популяци ба бүлгийг хамгаалах ажлын хүрээнд хоёр тал Орос ба Монголын хилийн бүсэд аргаль хамгаалах хөтөлбөх боловсруулах ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв.

Орос-Монголын хамтарсан ЗГ хоорондын комиссийн 18-р хурлаас гарсан шийдвэр болон комиссийн ажлын үр дүнг харгалзан үзэж талууд 2015 оны эхний хагаст Сэлэнгэ мөрөн дээр баригдах Шүрэнгийн УЦС-ын төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээний талаар мэдээлэл солилцох  хамтарсан уулзалт зохион байгуулахаар тохиролцов.

2014 оны 11-р сарын 27-28 өдөр болсон хуралд ОХУ-ын Байгалийн Яам, Буриад Улсын, Росводресурс ба Росприроднадзорын бүсийн салбар, Холбооны улсын төсөвт байгууллага болох Байгаль хамгаалах бүх Оросын хүрээлэн, А.Н. Северцовын нэрэмжит ОХУ-ын ШУА-ийн Экологи ба Эволюцийн Хүрээлэн, ХУТБ Тункинскийн БЦГ, ХУТБ Сайлюгемийн БЦГ, Зэрлэг Байгалийн Дэлхийн Сан, ДДБОС/НҮБХХ-ийн “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент” төслийн төлөөлөгчид оролцов.

Төслийн менежер Сергей Куделя 2014 онд ДДБОС/НҮБХХ-ийн “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент” төслийн хүрээнд гарсан үр дүнгийн талаар танилцуулав.

      Document Actions
      Navigation
      « December 2024 »
      December
      MoTuWeThFrSaSu
      1
      2345678
      9101112131415
      16171819202122
      23242526272829
      3031