Дэлхийн Усны Өдөр, Монгол
Event details
When
from 08:55 AM to 08:55 AM
Where
Жил бүрийн 3 дугаар сарын 22-нд Дэлхийн Усны Өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ арга хэмжээний хүрээнд НҮБХХ-ДДБОС-гийн "Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент" төслийн дэмжлэгээр Орхон голын сав газрын Зөвлөл Монгол дах усны нэгдсэн менежментийн хөгжлийн талаар түүнчлэн Монголын гидрологчдын нийгэмлэгийг усны салбарын байгууллагуудад болон БОНХАЖЯаманд танилцуулах уулзалт зохион байгуулав. Уулзалтанд нийт 25 хүн оролцсон. Уулзалтыг Усны Үндэсний Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бадрах болон Енисейн сав газрын усны менежментийн захиргааны дарга, ОХУ-ын Холбооны усны нөөцийн агентлагийн захирал, Красноярск, ОХУ ноён Владимир Благов нар нээж үг хэлэв.