You are here: Home / Үйл Явдал / "Хил хязгааргүй Сэлэнгэ мөрөн" Олон Улсын Эрдэм Шинжилгээний 5 дугаарХурал

"Хил хязгааргүй Сэлэнгэ мөрөн" Олон Улсын Эрдэм Шинжилгээний 5 дугаарХурал

Эрдэм Шинжилгээний 5 дугаар Хурал Улаан-Үд хотод болов.

Event details

When

Jul 17, 2012 10:50 AM to
Jul 18, 2012 10:50 AM

Add event to calendar

Улаан-Үд хотод болсон “Хил хязгааргүй Сэлэнгэ мөрөн” олон улсын эрдэм шинжилгээний 5 дугаар хурлын үеэр Байгаль Нуурын Сав Газрын Хил Дамнасан Экосистемийн Байгалийн Нөөцийн Нэгдсэн Менежментийн асуудлын талаар ярилцав. Холбооны Албаны Байгалийн Нөөцийн  Хянан Байцаах Газрын ажилтнууд Сэлэнгэ мөрний гүний ус химийн бодисоор бохирдох болзошгүйд санаа зовниж байгаагаа илэрхийллээ.

Монголын талын Үндэсний зохицуулагч Цэрэндоржийн Мөнхбат болон Био нөөц ба мэдээллийн менежментийн эксперт Лариса Раднаева нар төслийн хэрэгжилтийн талаар илтгэл тавив.

Хурлын үеэр хил дамнасан усны өнөөгийн байдлаас гадна Сэлэнгэ мөрний сав газрын усыг хэрхэн ашиглах, хамгаалах ба нөхөн сэргээх түүнчлэн усны талаархи улс хоорондын зохицуулалтыг хэрхэн сайжруулах талаар ярилцав. Ундны болон бохир ус цэвэршүүлэх ба халдваргүйжүүлэх шинэ технологийн талаар танилцууллаа. Хурлын хоёр дахь үе шат Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод болж өнгөрөв.

Мэдээллийн эх үүсвэр:  http://vtinform.ru/vti/144/59496.php

http://baikal-media.ru/news/incidents/212562/?phrase_id=3671850

Document Actions
Navigation
« October 2024 »
October
MoTuWeThFrSaSu
123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031