Вы здесь: Главная / Үйл Явдал

Үйл явдал

GEF IW:LEARN Мэдээлэл ба Харилцааны Технологийн Зөвөлгөөн 2014 оны 3-р сарын 17- 20 өдрүүд

Подробности события

Когда

2014-03-17 06:35 по
2015-01-09 06:35

Где

Manila, Philippines

Добавить событие в календарь

GEF IW:LEARN 2014 оны 3-р сарын 17-20 өдрүүдэд Филипины Манила хотод Ази, Номхон далайн бүсийн орон зайн мэдээллийн менежментийн Мэдээлэл Харилцааны технологийн сургалт болов.

Дэлхийн банкнаас Geonode ашиглан Латин Америк ба Карибийн болон өөр бүс нутагт хэрэгжүүлж амжилтанд хүрсэн үлгэр жишээн дээр тулгуурлан усан экосистемийн менежмент, гамшгийн менежмент ба аюулыг бууруулахад орон зайн мэдээллийн менежментийн үүрэг ролийн талаар гүнзгий ойлголт өгсөн.

Семинарын үеэр GeoNode болон холбогдох нээлттэй код бүхий суурь эх үүсвэрийг ашиглах ур чадварыг эзэмшүүлэв.

Операции с документом

Баримтат кино "Хил Хязгааргүй Байгаль нуур" нээлт

21 February 2014 Ulaanbaatar, Mongolia

Подробности события

Когда

2014-02-21 15:45 по
2015-01-09 15:45

Где

Ulaanbaatar, Mongolia

Добавить событие в календарь

Монгол улс, Улаанбаатар хотноо "Хил Хязгааргүй Байгаль нуур" баримтат киног төслийн оролцогч талуудад үзүүлж кино нээлт болов.

Операции с документом

Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторид ионы хроматограф DIONEX төхөөрөмжийг суурилуулж ажилд оруулав

20 February 2014 Ulaanbaatar, Mongolia

Подробности события

Когда

2014-02-20 15:45 по
2015-01-09 15:45

Где

Ulaanbaatar, Mongolia

Добавить событие в календарь

RFQ_GPSO_2014-068 (IWC-78317) «Сэлэнгэ мөрний сав газрын гол мөрний усны чанарын нэгдсэн хөтөлбөрт багтсан тодорхойлогч бодисыг шинжлэх аргын интеркалибраци" тендерийн хүрээнд усны чанарын хэмжилтийг нэг ижил аргаар хийх ажлыг амжиллтай хэрэгжүүлэх үүднээс түүнчлэн төслийн Удирдах Зөвлөлийн шийдвэрийн дагуу Байгаль орчин, Хэмжилзүйн Төв Лабораторт (Улаанбаатар, Монгол)  Ион хроматографийн шинэ систем багаж худалдан авч угсран ажилд оруулав. Орчин үеийн энэ шинэ төхөөрөмжөөр усны дээж дэх бага нягтралтай анионыг хэмжих боломжтой юм.   хоёр ажилтан Гидрохимийн Росгидромет хүрээлэнд (Ростов на Дону) мэргэжил дээшлүүлсэн. Байгаль орчин Хэмжилзүйн Төв Лабораторийн шинжилгээ хийх чадамж дээшилснээр Монгол ба Оросын шинжилгээний байгууллагууд хамтран ажиллах таатай орчин бүрдлээ.

Операции с документом

UNEP/IW:LEARN ICT Орон зайн мэдээллийн системийн менежментийн семинар

08 February 2014 Manila, Philippines

Подробности события

Когда

2014-02-08 06:55 по
2015-01-09 06:55

Где

Manila, Philippines

Добавить событие в календарь

UNEP/IW:LEARN IWLEARN Geonode систем ба Байгаль нуурын мэдээллийн төвийн вэб портал хоорондын харилцан үйлчлэлийг сайжруулахын тулд Төслийн менежер Сергей Куделя орон зайн мэдээлийн системийн менежментийн семинарт оролцов.

Семинарыг Азийн хөгжлийн банк ба Дэлхийн банк хамтран зохион байгуулав. Тэргүүний практик ба стандартыг ашиглан  газрын зургийн хэлбэрээр орон зайн мэдээллийг төсөл болон хамтрагч талууд ашиглах явдлыг дэмжих зорилгоор энэ семинарыг зохион байгуулсан байна. Семинарт анхдагч нээлттэй код бүхий GeoNode-г суурь болгон ашиглав.

 

http://geonode.org/

Операции с документом

Байгаль нуурын мэдээлийн төвийн зөвөлгөөн Workshop

05 February 2014 Ulan-Ude, Russia

Подробности события

Когда

2014-02-05 15:40 по
2015-01-09 15:40

Где

Ulan-Ude, Russia

Добавить событие в календарь

Буриад улсын Улаан-Үдэ хотод Байгаль нуурын мэдээллийн төвийн зөвөлгөөн болов. Байгаль нуурын Мэдээлийн төвийг байгуулах үйлчилгээний ажлыг гүйцэтгэх гэрээт байгууллага болох Орхон голын сав газрын зөвлөл болон Байгаль нуурын байгалийн менежментийн хүрээлэнгийн ажилтнууд БНБМХ-гийн Геомэдээлийн системийн лабораторт уулзав. Уулзалтын үеэр БНМТ-ийн бүтэцийг тохиролцож үргэлжлэн хамтран ажиллах асуудлыг харилцан ярилцав.

Операции с документом

Байгаль нуурын төсөл - Аялал жуулчлалын жилийн хамтрагч

Подробности события

Когда

2013-12-06
c 09:35 по 09:35

Добавить событие в календарь

Аялал жуулчлалын жилийн хүрээнд төслөөс 10 арга хэмжээ, ажил үйлчилгээг дэмжсэн болно. Үүнд: Европарк олон улсын конференцд оролцох, "Хил хязгааргүй Байгаль нуур" баримтат кино бэлтгэх, биологийн олон янз байдалд ээлтэй аялал жуулчлалын төлөвлөгөө боловсруулах зэрэг ажил орно.

Операции с документом

ОХУ-ын Байгалийн Нөөцийн Яамны байгаль орчныг хамгаалах бүх Оросын IV Их Хурал.

Подробности события

Когда

2013-12-02 09:35 по
2013-12-04 09:35

Добавить событие в календарь

 

ОХУ-д болж буй байгаль хамгаалах жилийн томоохон арга хэмжээний нэг нь Их Хурал юм. Төрийн, бизнесийн, шинжлэх ухааны ба боловсролын байгууллагудын, экспертууд болон нийгмийн зүтгэлтнүүдийн төлөөлөл оролцсон байна.

Операции с документом

Дэд - бүсийн зөвөлгөөн: “Хойд ба төв Азийн бүсийн усны менежментийн бүсийн хамтын ажиллагааг бэхжүүлэх"”

Подробности события

Когда

2013-11-20 09:30 по
2014-01-29 09:30

Добавить событие в календарь

 

 

Төв Азийн эдийн засагт зориулсан НҮБ-ын тусгай хөтөлбөрийн Эдийн Засгийн Форум "Бүс нутгийн хамтын ажиллагаанд тулгуурласан өргөн хүрээтэй ба тогтвортой хөгжил"(ТАЭТХ), түүнчлэн Удирдах Зөвлөлийн 9-р хуралдаан 2013 оны 11 дүгээр сарын 19-22 өдрүүдэд Казахстаны Алматы  хотод болж өнгөрөв. Хуралд Афганистан, Азербайджан, Казахстан, Кыргызстан, Таджикистан ба Туркменистан болон Төв Азид үйл ажиллагаа явуулдаг засгийн газар дундын мөн санхүүгийн байгууллагуудын төлөөлөл оролцов.

 

Операции с документом

дэд-бүсийн зөвлөгөөн: " Умард ба Төв Ази дах усны менежментийн бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь"

Подробности события

Когда

2013-11-19 09:20 по
2014-01-29 09:20

Добавить событие в календарь

Операции с документом

Байгаль орчныг хамгаалах асуудлаарх Орос - Монголын хамтарсан комиссийн 3 дугаар хуралдаан

Подробности события

Когда

2013-10-28
c 09:05 по 09:05

Добавить событие в календарь

 

Подробности событиясостоялось Третье заседание Смешанной Российско-Монгольской комиссии по вопросам охраны окружающей среды. Российская делегация возглавлялась Председателем комиссии, заместителем главы Росприроднадзора, Амирханом Амирхановым, Монгольская - зам.министра Министерства окружающей среды и зеленого рзвития - Tulga Buyaa.

2013 оны 10 дугаар сарын 28 өдөр Байгаль орчныг хамгаалах  асуудлаарх Орос - Монголын хамтарсан комиссийн 3 дугаар хуралдаан
болов. Оросын төлөөлөгчдийг комиссийн дарга, Росприроднадзор-ын орлогч дарга Амирхан Амирханов, Монголын талыг - БОНХЯ-ны дэд сайд Б.Тулга нар тэргүүлэн оролцов.

Операции с документом

ДДБОС-гийн 2 жил дутмын Олон Улсын Усны 7 дугаар Конференци

Подробности события

Когда

2013-10-26 06:15 по
2013-10-31 18:15

Где

Бриджтаун, Барбадос

Добавить событие в календарь

2 жил дутамд нэг болдог ДДБОС-гийн Олон Улсын Усны 7 дугаар Конференц (IWC7) -ийн зорилго нь ДДБОС-гийн төслүүдийн хооронд туршлага солилцох ажлыг дэмжихэд оршино. Конференцид оролцогчдын төсөл удирдах ба техникийн салбарын мэдлэгийг дээшлүүлэхэд илүү ач холбогдол өгөх юм. Оролцогчид хүрсэн амжилтыг дүгнэж, өөрийн ажилладаг болон өөр бусад салбарт ирээдүйд хийх ажлын чиглэлийг төлөвлөнө. IWC7 хурлын гол сэдэв “Эдийн засгийн дүн шинжилгээ нь Стратегийн зорилтот хүрэх шинжлэх ухааны зэмсэг” юм. Түүнчлэн IWC7 нь олон улсын усны асуудлын эдийн засгийн дүгнэлт болон дүгнэлт гаргасан шинжлэх ухааны үндэс ба асуудлын улс төрийн үйл явдалтай холбоо бүхий механизм зэрэгт илүү ач холбогдол өгсөн ДДБОС-гийн бүх төслүүдийн хооронд туршлага солилцох үйл ажиллагааг дэмжих зорилготой юм.

Больше информации об этом событии

Операции с документом

Европарк 2013 жил бүрийн зөвлөгөөн

Подробности события

Когда

2013-10-09 06:05 по
2013-10-13 06:05

Где

Дебресен, Унгар улс

Добавить событие в календарь

Европарк 2013 жил бүрийн зөвлөгөөнийг Хортобадын Үндэсний парк зохион байгуулах ба Унгар улсын Дебресен дахь Хортобадын Үндэсний паркд 2013 оны 10-р сарын 9-13 өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ.

2013 оны жилийн зөвлөгөний үеэр Европын өнцөг булан  бүрээс хүрэлцэн ирсэн төлөөлөгчид зөвхөн "Байгалийн төлөө 40 жил"-ийн ойг тэмдэглэхээс гадна улам бүр нэгдэн нийлж байгаа Европын Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн менежментийн ирээдүйн талаар ч ярилцах юм. Хил дамнасан ТХГН-ийн менежментийн Транспаркнэт сүлжээ, байгаль орчны талаар залуучуудад боловсрол олгох Залуу байгаль хамгаалагчдын хөтөлбөр ба зуны лагерь, ТХГН дах тогтвортой аялал жуулчлал тунхаглал дор ажиллаж буй ТХГН-ийн сайн дуурынхны менежмент болон улам бүр өргөжиж байгаа ТХГН-ийн сүлжээ зэрэг гайхамашигтай амжилт нь Европарк-ын гишүүдийн үйл ажиллагааны үндэс суурь нь болж байдаг юм. 
2013 оны зөвлөгөөний үеэр ТХГН-ийн нэгдсэн менежментийг онцгойлон анхаарч энэ салбарын экспертүүд зөвлөгөөн, хээрийн аялал, илтгэл тавих үеэр өөрсдийн туршлагаас хуваалцах болно.

ЕВРОПАРК -ийн Facebook ба Twitter @EUROPARC буюу энэхүү вэбсайт-ын website шинэчилсэн мэдээллийг эндээс байнга авна уу!

Операции с документом

ДДБОС-гийн Олон Улсын Усны салбарын вэб хуудасны конкурс

Подробности события

Когда

2013-10-03 19:05 по
2013-10-21 23:55

Добавить событие в календарь

Байгаль нуурын төсөл нь ДДБОС-гаас зарласан вэб хуудасны конкурст оролцож байна.

Саналыг 2013 оны 10-р сарын 03-ны өдрийн Индохятадын (Тайланд) цагаар 19:00 авч эхлэх ба 2013 оны 10-р сарын 21-ний өдөр дуусна.

Байгаль нуурын төслийн төлөө санал өгөхийг уриалж байна. http://iwlearn.net/wow2013-baikal

Больше информации об этом событии

Операции с документом

“Байгаль нуурын талаарх харилцан яриа” 2-р Форум

Подробности события

Когда

2013-08-22
c 08:35 по 20:35

Где

Улаан-Үд, ОХУ

Добавить событие в календарь

“Байгаль нуурын талаарх харилцан яриа” Форум нь 2013 оны 8-р сарын 22-нд Буриад улсад болно. Энэхүү Форумаар Байгаль нуурын Тусгай Хамгаалалттай Газруудын асуудлыг ярилцах юм. Форумыг ОХУ-ын Төрийн Думын байгалийн нөөц, байгаль орчин ба экологийн хороо, Төрийн Думын гишүүдийн Байгаль нуурын нийгэмлэг, Буриад улсын Засгийн Газар ба Үндэсний Хурал болон Байгаль нуурыг хадгалж үлдээхэд дэмжлэг үзүүлэх сан зэрэг байгууллагууд зохион байгуулж байна. Форумын зорилго нь Байгаль нуурыг хадгалж хамгаалах ба нуурын бүс нутгийг тогтвортой хөгжүүлэх төслүүдийг боловсруулан бэлэн болгох байнгын ажиллагаатай бүс дундын яриа хэлэлцээний индэр байгуулахад оршино.

НҮБХХ-ДДБОС НҮБ-ын ХХ/ДДБОС-гийн “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент” төслийн менежер Сергей Куделя ОХУ ба Монгол улсын хоорондын хилийн усыг хамгаалах болон тогтвортой менежментийг эрхлэх хууль эрх зүйн, институцийн хүрээний өнөөгий байдал болон эрчимжүүлэх боломжуудын талаар танилцуулна.

Операции с документом

Усны хамтын ажиллагааны тухай олон улсын өндөр түвшний конференци

Подробности события

Когда

2013-08-20 06:55 по
2013-08-21 06:55

Где

Душанбе, Тажикистан

Добавить событие в календарь

2013 оны 8-р сард Душанбе хотод болох усны хамтын ажиллагааны талаарх олон улсын өндөр түвшний конференцийг зохион байгуулах талаар Тажикийн Төрөөс тавьсан саналыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей хүлээн авч, “Усны хамтын ажиллагааны олон улсын жилийн хэрэгжилт, 2013” нэртэй өөрийн A/RES/67/204 тоот тушаал гарган зөвшөөрөв. Душанбегийн конференц Олон Улсын Усны Хамтын Ажиллагааны жилийн зорилтуудыг өөртөө агуулсан юм.

Конференци нь Нью Йорк хотод болсон өндөр түвшний ярилцлага болон 2013 оны 3-р сарын 22-ны өдөр-Дэлхийн Усны Өдрийг тохиолдуулан Гаагад зохион байгуулсан өндөр түвшний форум болон усны хамтын ажиллагааны талаарх өөр бусад олон улсын ба бүс нутгийн арга хэмжээнүүд дээр суурилах ба үзэл санааг нь үргэлжлүүлэн даган мөрдөх болно.

Олон Улсын Усны Хамтын Ажиллагааны жилийн зорилтуудад хүрэхэд энэхүү конференци өөрийн хувь нэмрээ оруулах юм, тухайлбал:

· Олон улсын гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэх талаарх улс төрийн амлалт болон үйл ажиллагааг дайчлан нэмэгдүүлэх;

· Илүү өргөн хүрээг хамрах сурталчилгааны кампанит ажил явуулж, илүү үр дүнд хүргэх усны хамтын ажиллагаа ба харилцан ярилцаж байх боловсролыг олгох;

· Амжилттай хэрэгжүүлсэн бодлогыг түгээж, тэргүүн туршлагыг солилцох ажлыг нутгийн, үндэсний, бүсийн болон олон улсын түвшинд хөхүүлэн дэмжих;

· Төр ба хувийн хэвшлийн, түүнчлэн нутгийн хүмүүс ба орон нутгийн төр, захирганы байгууллагуудын хоорондын түншлэл, хамтын ажиллагааг эрчимжүүлэх;

· Олон улсын ба бүс нутгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх.

Дэлхийн олон үндэстэн ба тэдгээрийн хүн амд тулгарч буй асуудал бэрхшээлүүдийг тодотгон харуулсан тусгай үзэсгэлэн гаргана.

Цэнгэг усны талаар урган гарч буй асуудлыг зохицуулах, хамтран ажиллах түүнчлэн улс орнуудын Засгийн Газрууд, олон улсын ба бүс нутгийн байгууллагууд, бизнесийн болон иргэний нийгмийн бусад төлөөллүүдээс гаргаж буй хүчин чармайлтыг нэгтгэхийн тулд 2010 оны 12-р сард Тажик улсын Засгийн Газраас санаачлан нэг хэсэг орнуудаас хамтран өргөн барьсан төслийн дагуу НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2013 оныг Олон Улсын Усны Хамтын Ажиллагааны Жил (тушаал A/RES/65/154) болгон зарласан юм.

НҮБХХ-ДДБОС “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент төслийн Монгол Техникийн захирал Содномын Төмөрчөдөр төслийн хэрэгжилтийн талаар танилцуулга хийнэ.

Больше информации об этом событии

Операции с документом

“Монгол орны өндөрлөг газар ба орчмын бүс нутгуудын Байгаль Орчин ба Тогтвортой Хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний конференци.

Подробности события

Когда

2013-08-20 02:30 по
2013-08-22 02:30

Где

Улаан-Үд, ОХУ

Добавить событие в календарь

 

“Монгол орны өндөрлөг газар ба орчмын бүс нутгуудын Байгаль Орчин ба Тогтвортой Хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний конференци Улаан-Үд хотод болно.

 

 

Конференцийн зорилго нь Монгол орны өндөрлөг газар ба орчмын бүс нутгуудын Байгаль Орчин ба Тогтвортой Хөгжлийн талаарх асуудлаар олон улсын эрдэм шинжилгээ судалгааны буюу боловсролын түвшинд санал солилцох ба хамтын ажиллагааг дэмжихэд оршино.

 

Сэдвүүд:

· Байгаль орчны өөрчлөлт ба байгаль шинжлэлийн газар зүй

· Байгалийн нөөцийн менежмент

· Газар ашиглалт ба хөрсний бүрхэвчийн өөрчлөлт

· Нийгэм-эдийн засгийн газар зүй, аялал жуулчлал

· Хотжилт ба Монгол орны өндөрлөг дэх бүс нутгийн хөгжил

· Нүүдлийн соёл ба менежмент

Арга хэмжээ зохиогдох газар:

Сахьяновын гудамж, Улаан-Үд хот, БНБур.Улс, ОХУ, Байгаль нуурын байгаль ашиглах хүрээлэн.

 

Конференцийн ажлын хэл: Орос, Англи.

Операции с документом

Оролцогч талуудад зориулсан сургалт

’’Байгаль нуурын сав газар дах хүрээлэн буй орчны асуудал ба тэдгээрийг шийдвэрлэхэд ногоон эдийн засгийн гүйцэтгэх үүргийн талаар хүмүүсийн ухамсрыг дээшлүүлж, менежментийг сайжруулах’’

Подробности события

Когда

2013-07-30 02:20 по
2013-08-02 02:20

Где

Улаан-Үд, ОХУ

Добавить событие в календарь

2013 оны 7-р сарын 30-ны өдрөөс 8-р сарын 2 –н хүртэл Буриад улсын олон улсын экологийн боловсролын төв “Истомино”-д БОНХЯ, Байгаль хамгаалах цагдаагийн иргэний хяналт, олон нийтийн “Ногоон танхим” зэрэг Монголын байгууллагуудын түүнчлэн Байгалийн нөөцийн яам, улсын ойн аж ахуйн агентлаг, Буриад улсын байгаль орчны хяналтын алба зэрэг Буриад улсын байгууллагуудын экспертүүд оролцсон “Байгаль нуурын сав газар дах хүрээлэн буй орчны асуудлууд ба тэдгээрийг шийдвэрлэхэд ногоон эдийн засгийн гүйцэтгэх үүрэг роль” сэдэвт семинар болов.

Семинарыг НҮБХХ-ДДБОС-гийн “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент” төсөл зохион байгуулсан. Семинарт 40 гаруй хүн оролцсон.

Семинарын гол зорилго – “ногоон эдийн засаг” үүсэн бий болох явцыг ярилцах ба экологийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхэд төр, нийгэм, бизнесийн салбарын хүчин чармайлтыг нэгтгэх түүнчлэн байгалийн нөөц баялгийг ашиглахад экологийн аюулгүй байдлыг хангах явдлыг дээшлүүлэх талаар практик зөвлөмжүүдийг боловсруулж гаргах. “Ногоон эдийн засаг” гэдэг нь НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөрөөс гаргасан тодорхойлолтын дагуу “хүмүүсийн сайн сайхан аж төрөх байдлыг дээшлүүлж, нийгмийн эрх тэгш байдлыг хангахын сацуу байгаль орчинд үзүүлэх эрсдэл болон доройтлыг мэдэгдэхүйц бууруулах тийм эдийн засгийн хэлнэ” гэж томъёолсон байна.

 

Загрузить сборник

Операции с документом

“Байгаль нуур+20 Эко аялал жуулчлал” Олон улсын Форум

Подробности события

Когда

2013-07-11 03:45 по
2013-07-13 15:45

Где

Улаан-Үд, ОХУ

Добавить событие в календарь

Буриад улсын засгийн газар Холбооны аялал жуулчлалын агентлагтай хамтран 2013 оны 7-р сарын 11-13-ны өдрүүдэд Улаан-Үд хот ба Байгал нуурын хөвөөнд “Байгаль нуур+20 Эко аялал жуулчлал” Олон улсын Форум зохион байгуулав.

Форум нь Байгаль хамгаалах жилийн ажлын хүрээнд зохион байгуулагдсан ба байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх орчин үеийн чиг хандлага, стандартын талаар ярилцах, Байгаль нуурын бүсэд экологийн баримжаатай хөгжлийн арга туршлага хуваалцах, экологид ээлтэй техник ба бүтээгдэхүүн хэрэглэх, эко- боловсрол, эко- аялал жуулчлалын хамтын ажиллагааг өрнүүлэх зэрэг ажлын суурь болж өгөх юм.

“Эко-аялал жуулчлалыг хөгжүүлэх: төр ба нийгмийн бизнесийн санаачлага ба хамтын ажиллагаа” дугуй ширээний ярилцлага зохион байгуулахад НҮБ-ын ХХөтөлбөр-ДДБОС “Байгаль нуурын сав газрын хил дамнасан эксистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент” төсөл дэмжлэг үзүүлэв.

- дэлгэрэнгүй мэдээллийг дараах вэб хуудаснаас авна уу: http://baikal.iwlearn.org/mn/events-1/miezhdunarodnyi-ekologho-turistichieskii-forum-ekoturizm-na-baikalie-20#sthash.KkJeupyo.dpuf

download the round table articles...

 

Больше информации об этом событии

Операции с документом

“Байгаль нуур Дэлхийн стратегийн нөөц” Олон Улсын Конференци

Подробности события

Когда

2013-07-07 03:30 по
2013-07-10 15:30

Где

Улаан-Үд, ОХУ

Добавить событие в календарь

ОХУ-ын ерөнхийлөгч В.В. Путины 2012 оны 8-р сарын 10-ны өдрийн №1157 тушаалын дагуу Хүрээлэн буй Орчинг Хамгаалах жилийн ажлын хүрээнд энэхүү конференцийг зохион байгуулав.

 

Зохион байгуулагчид: ОХУ-ын Байгалийн Нөөцийн Яам, Буриад улсын Засгийн Газар, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбар, Төрийн Думын гишүүдийн Байгаль нуурын нийгэмлэг, Байгаль нуурыг хадгалж үлдээхэд дэмжлэг үзүүлэх сан, Оросын Газар Зүйн Нийгэмлэг.

Оршил. Байгаль нуурын бүс нутгийн тогтвортой хөгжлийн нэг гол хүчин зүйл бол нийгэм-эдийн засгийн хөтөлбөрүүдийг шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан хэрэгжүүлэх явдал юм. Урьд өмнө ийм арга хэмжээ 5 жил тутамд Холбооны Яамдын оролцоотойгоор Холбооны улсууд ба Сибирийг бүхэлд нь хамарсан үйлдвэрлэлийн хүчин чадлыг хөгжүүлэх чиглэлийн томоохон конференцийн хүрээнд явагддаг байсан.

Ийм зэрэглэлийн олон улсын конференц хамгийн сүүлд 1994 ба 1998 онуудад ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын удирдлагуудын санаачлагаар Улаан Үүд хотод зохиогдсон байна. Үүний үр дүнд Байгаль нуур болон түүний бүс нутгийн байгаль хамгаалах асуудал, тогтвортой хөгжилд дэлхийн нийтийн анхаарлыг хандуулж чадсан ба Байгаль нуурыг ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгүүлж, “Байгаль нуурыг хамгаалах” хууль болон Байгаль нуурын талаар Холбооны анхны 2 том хөтөлбөрийг (1994, 2001 онд) батлуулсан юм.

Энэхүү цаг үеэс хойш шинжлэх ухааны хөтөлбөрүүд ерөнхийдөө зогсож үндсэн үйл ажиллагаа нь Байгаль нуурын эдийн засгийн форум зохиох ба хөрөнгө оруулалт олоход чиглэгдэх болсон юм.

Конференцийн зорилго. Шинээр байгуулагдсан Алс Дорнодыг Хөгжүүлэх Яам болон ОХУ Дэлхийн Худалдааны Байгууллагад элссэн зэрэг нийгэм-эдийн засгийн шинэ нөхцөл байдал дор Байгаль нуурын бүс нутгийн хөгжлийг дэмжих ба нуурыг хамгаалах шинжлэх ухааны хөтөлбөрүүдийг хэлэлцэх. Дэлхийн Байгалийн өв болсон Байгаль нуурыг хадгалан үлдээх зорилтыг биелүүлэхэд олон улсын байгууллагуудыг татан оролцуулах.

Конференцийн захиалгат гол гол илтгэлүүдийг Холбооны эдийн засгийн болон байгаль хамгаалах байгууллагууд, төрийн томоохон корпорацууд, орос болон гадаадын тэргүүлэх зэргийн эрдэмтэд, байгаль хамгаалах олон улсын байгууллагуудад танилцуулах ёстой юм.

Хөтөлбөр ба үндсэн чиглэлүүд:

-Холбооны зорилтот хөтөлбөр- “Байгаль нуурыг хамгаалах ба Байгаль нуурын Тусгай Хамгаалалттай Газруудын нийгэм-эдийн засгийн хөгжил” өнгөрсөн, одоо ба ирээдүйд;

- “Байгаль нуурыг хамгаалах” тухай ОХУ-ын хууль ба түүнийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл;

- Байгал нуур дах олон улсын хамтын ажиллагаа: үр дүн ба ирээдүй;

- Тогтвортой хөгжлийг хангах үүднээс байгаль болон нийгэмд болж буй үйл явцад мониторинг хийх;

- Экологийн мэдлэг бүхий соёлыг төлөвшүүлэх ба олон нийтийн байгууллагуудын үүрэг роль;

- Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн сүлжээг хөгжүүлэх;

- Аж үйлдвэр ба газар тариалангийн салбар дах “ногоон” эдийн засаг;

- Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжил ба бүс нутгийг байгалийн хийгээр хангах асуудлууд;

- Сэлэнгэ мөрний хил дамнасан сав газар буюу хил хязгааргүй мөрөн;

- Байгаль нуурын ТХГН-т байгалийн нөөц баялаг ашиглах эдийн засгийн зохицуулалт;

- Байгаль нуур дах целлюлоз-цаасны үйлдвэрийн өнөөгийн байдал ба ирээдүй;

- Экологийн төв бүс дэх байгаль хамгаалах үйл ажиллагааг зохицуулах механизм;

- Экологийн хязгаарлалтын нөхцөл дэх нийгэм;

- Даяарчлалын нөхцөл дэх Байгаль нуурын ТХГН-ийн тээвэр болон дэд бүтэц;

Байгаль нуурын байгууллага дундын коммисс байгуулагдсаны 20 жилийн ойн хурлыг Конференцийн хүрээнд зохион байгуулахаар санал тавьсан.

“Леман нуур-Байгаль нуур: Европ ба Оросын хамтын ажиллагаа” олон улсын агаарын экспедицийн гарааг эхлүүлэнэ.

 

 

Операции с документом

"Сибирь ба Алс Дорнодын гол мөрнүүд" олон улсын конференци

Подробности события

Когда

2013-07-06 02:50 по
2013-07-07 02:50

Где

Эрхүү, ОХУ

Добавить событие в календарь

Эрхүү болон Байгаль нуурын хөвөөнд болж өндөрлөсөн "Сибирь ба Алс Дорнодын гол мөрнүүд" олон улсын конференцийн хүрээнд "Байгалийн нөөц баялгийг хэмнэж орлох эх үүсвэр болгох зорилгын үүднээс байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжууд" сэдэвт дугуй ширээний ярилцлага зохион байгуулав. Гарсан зөвлөмжүүдийг боловсруулж конференцээс гаргасан баримт бичигт тусгасан болно. Жишээ нь: "НҮБХХ-Кока Кола төслийн амжилттанд хүрсэн туршлагуудыг олон улсын бусад төслүүдэд болон Байгаль нуурын төсөлд 2013-2015 онд авч ашиглах".

Операции с документом
Операции с документом
Навигация
Январь 2019 »
Январь
ПнВтСрЧтПтСбВс
123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031