“Байгаль нуур Дэлхийн стратегийн нөөц” Олон Улсын Конференци
Event details
When
Jul 10, 2013 03:30 PM
Where
ОХУ-ын ерөнхийлөгч В.В. Путины 2012 оны 8-р сарын 10-ны өдрийн №1157-р тушаалын дагуу Хүрээлэн буй Орчинг Хамгаалах жилийн ажлын хүрээнд энэхүү конференцийг зохион байгуулав.
Зохион байгуулагчид: ОХУ-ын Байгалийн Нөөцийн Яам, Буриад улсын Засгийн Газар, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбар, Төрийн Думын гишүүдийн Байгаль нуурын нийгэмлэг, Байгаль нуурыг хадгалж үлдээхэд дэмжлэг үзүүлэх сан, Оросын Газар Зүйн Нийгэмлэг.
Оршил. Байгаль нуурын бүс нутгийн тогтвортой хөгжлийн нэг гол хүчин зүйл бол нийгэм-эдийн засгийн хөтөлбөрүүдийг шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан хэрэгжүүлэх явдал юм. Урьд өмнө ийм арга хэмжээ 5 жил тутамд Холбооны Яамдын оролцоотойгоор Холбооны улсууд ба Сибирийг бүхэлд нь хамарсан үйлдвэрлэлийн хүчин чадлыг хөгжүүлэх чиглэлийн томоохон конференцийн хүрээнд явагддаг байсан.
Ийм зэрэглэлийн олон улсын конференц хамгийн сүүлд 1994 ба 1998 онуудад ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын удирдлагуудын санаачлагаар Улаан Үүд хотод зохиогдсон байна. Үүний үр дүнд Байгаль нуур болон түүний бүс нутгийн байгаль хамгаалах асуудал, тогтвортой хөгжилд дэлхийн нийтийн анхаарлыг хандуулж чадсан ба Байгаль нуурыг ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгүүлж, “Байгаль нуурыг хамгаалах” хууль болон Байгаль нуурын талаар Холбооны анхны 2 том хөтөлбөрийг (1994, 2001 онд) батлуулсан юм.
Энэхүү цаг үеэс хойш шинжлэх ухааны хөтөлбөрүүд ерөнхийдөө зогсож үндсэн үйл ажиллагаа нь Байгаль нуурын эдийн засгийн форум зохиох ба хөрөнгө оруулалт олоход чиглэгдэх болсон юм.
Конференцийн зорилго. Шинээр байгуулагдсан Алс Дорнодыг Хөгжүүлэх Яам болон ОХУ Дэлхийн Худалдааны Байгууллагад элссэн зэрэг нийгэм-эдийн засгийн шинэ нөхцөл байдал дор Байгаль нуурын бүс нутгийн хөгжлийг дэмжих ба нуурыг хамгаалах шинжлэх ухааны хөтөлбөрүүдийг хэлэлцэх. Дэлхийн Байгалийн өв болсон Байгаль нуурыг хадгалан үлдээх зорилтыг биелүүлэхэд олон улсын байгууллагуудыг татан оролцуулах.
Конференцийн захиалгат гол гол илтгэлүүдийг Холбооны эдийн засгийн болон байгаль хамгаалах байгууллагууд, төрийн томоохон корпорацууд, орос болон гадаадын тэргүүлэх зэргийн эрдэмтэд, байгаль хамгаалах олон улсын байгууллагуудад танилцуулах ёстой юм.
Хөтөлбөр ба үндсэн чиглэлүүд:
-Холбооны зорилтот хөтөлбөр- “Байгаль нуурыг хамгаалах ба Байгаль нуурын Тусгай Хамгаалалттай Газруудын нийгэм-эдийн засгийн хөгжил” өнгөрсөн, одоо ба ирээдүйд;
- “Байгаль нуурыг хамгаалах” тухай ОХУ-ын хууль ба түүнийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл;
- Байгал нуур дах олон улсын хамтын ажиллагаа: үр дүн ба ирээдүй;
- Тогтвортой хөгжлийг хангах үүднээс байгаль болон нийгэмд болж буй үйл явцад мониторинг хийх;
- Экологийн мэдлэг бүхий соёлыг төлөвшүүлэх ба олон нийтийн байгууллагуудын үүрэг роль;
- Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн сүлжээг хөгжүүлэх;
- Аж үйлдвэр ба газар тариалангийн салбар дах “ногоон” эдийн засаг;
- Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжил ба бүс нутгийг байгалийн хийгээр хангах асуудлууд;
- Сэлэнгэ мөрний хил дамнасан сав газар буюу хил хязгааргүй мөрөн;
- Байгаль нуурын ТХГН-т байгалийн нөөц баялаг ашиглах эдийн засгийн зохицуулалт;
- Байгаль нуур дах целлюлоз-цаасны үйлдвэрийн өнөөгийн байдал ба ирээдүй;
- Экологийн төв бүс дэх байгаль хамгаалах үйл ажиллагааг зохицуулах механизм;
- Экологийн хязгаарлалтын нөхцөл дэх нийгэм;
- Даяарчлалын нөхцөл дэх Байгаль нуурын ТХГН-ийн тээвэр болон дэд бүтэц;
Байгаль нуурын байгууллага дундын коммисс байгуулагдсаны 20 жилийн ойн хурлыг Конференцийн хүрээнд зохион байгуулахаар санал тавьсан.
“Леман нуур-Байгаль нуур: Европ ба Оросын хамтын ажиллагаа” олон улсын агаарын экспедицийн гарааг эхлүүлэнэ.