You are here: Home / Үйл Явдал / Усны хамтын ажиллагааны тухай олон улсын өндөр түвшний конференци

Усны хамтын ажиллагааны тухай олон улсын өндөр түвшний конференци

Event details

When

Aug 20, 2013 06:55 AM to
Aug 21, 2013 06:55 AM

Where

Душанбе, Тажикистан

Add event to calendar

2013 оны 8-р сард Душанбе хотод болох усны хамтын ажиллагааны талаарх олон улсын өндөр түвшний конференцийг зохион байгуулах талаар Тажикийн Төрөөс тавьсан саналыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей хүлээн авч, “Усны хамтын ажиллагааны олон улсын жилийн хэрэгжилт, 2013” нэртэй өөрийн A/RES/67/204 тоот тушаал гарган зөвшөөрөв. Душанбегийн конференц Олон Улсын Усны Хамтын Ажиллагааны жилийн зорилтуудыг өөртөө агуулсан юм.

Конференци нь Нью Йорк хотод болсон өндөр түвшний ярилцлага болон 2013 оны 3-р сарын 22-ны өдөр-Дэлхийн Усны Өдрийг тохиолдуулан Гаагад зохион байгуулсан өндөр түвшний форум болон усны хамтын ажиллагааны талаарх өөр бусад олон улсын ба бүс нутгийн арга хэмжээнүүд дээр суурилах ба үзэл санааг нь үргэлжлүүлэн даган мөрдөх болно.

Олон Улсын Усны Хамтын Ажиллагааны жилийн зорилтуудад хүрэхэд энэхүү конференци өөрийн хувь нэмрээ оруулах юм, тухайлбал:

· Олон улсын гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэх талаарх улс төрийн амлалт болон үйл ажиллагааг дайчлан нэмэгдүүлэх;

· Илүү өргөн хүрээг хамрах сурталчилгааны кампанит ажил явуулж, илүү үр дүнд хүргэх усны хамтын ажиллагаа ба харилцан ярилцаж байх боловсролыг олгох;

· Амжилттай хэрэгжүүлсэн бодлогыг түгээж, тэргүүн туршлагыг солилцох ажлыг нутгийн, үндэсний, бүсийн болон олон улсын түвшинд хөхүүлэн дэмжих;

· Төр ба хувийн хэвшлийн, түүнчлэн нутгийн хүмүүс ба орон нутгийн төр, захирганы байгууллагуудын хоорондын түншлэл, хамтын ажиллагааг эрчимжүүлэх;

· Олон улсын ба бүс нутгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх.

Дэлхийн олон үндэстэн ба тэдгээрийн хүн амд тулгарч буй асуудал бэрхшээлүүдийг тодотгон харуулсан тусгай үзэсгэлэн гаргана.

Цэнгэг усны талаар урган гарч буй асуудлыг зохицуулах, хамтран ажиллах түүнчлэн улс орнуудын Засгийн Газрууд, олон улсын ба бүс нутгийн байгууллагууд, бизнесийн болон иргэний нийгмийн бусад төлөөллүүдээс гаргаж буй хүчин чармайлтыг нэгтгэхийн тулд 2010 оны 12-р сард Тажик улсын Засгийн Газраас санаачлан нэг хэсэг орнуудаас хамтран өргөн барьсан төслийн дагуу НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2013 оныг Олон Улсын Усны Хамтын Ажиллагааны Жил (тушаал A/RES/65/154) болгон зарласан юм.

НҮБХХ-ДДБОС “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент төслийн Монгол Техникийн захирал Содномын Төмөрчөдөр төслийн хэрэгжилтийн талаар танилцуулга хийнэ.

More information about this event…

Document Actions
Navigation
« December 2024 »
December
MoTuWeThFrSaSu
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031