You are here: Home / Үйл Явдал

Үйл явдал

"Байгаль нуурын тухай харилцан яриа" Чуулган

“Байгаль нуурын тухай харилцан яриа” форум

Event details

When

Aug 17, 2012 02:15 PM to
Aug 21, 2012 02:15 PM

Where

Улаан-Үд, ОХУ

Add event to calendar

“Байгаль нуурын тухай харилцан яриа” форум 2012 оны 8-р сарын 17-21 өдрүүдэд Буриад улсад болж өнгөрөв. Энэхүү Форум нь Байгаль нуурын сав газрын асуудалд анхаарлаа хандууллаа. Форумыг Төрийн Думын Байгалийн Нөөц, Хүрээлэн буй Орчин ба Экологийн Хороо; Парламентын “Байгаль”бүлэг; Буриад улсын Засгийн Газар болон Үндэсний Хурал; Байгаль Нуурыг Хамгаалах Сан зэрэг байгуулагууд зохион байгуулсан болно.Baikal_dialogue.jpeg

Форумын зорилго нь Байгаль нуурыг хэвээр хадгалах ба нуурын бүс нутгийг тогтвортой хөгжүүлэх чиглэлийн төслүүдийг тогтмол боловсруулан танилцуулж байх бүс хоорондын байнгын ажиллагаатай яриа хэлэлцээний индэрийн суурийг тавих явдал юм. НҮБХХ/ ДДБОС “Байгаль Нуурын Сав Газрын Хил Дамнасан Экосистемийн Байгалийн Нөөцийн Нэгдсэн Менежмент” Төслийн Менежер Сергей Куделя төслийн хэрэгжилтийн талаар илтгэл тавив. Мэдээллийн эх үүсвэр:  http://vtinform.ru/vti/144/60006.php
http://www.baikal-media.ru/news/politics/214119/
http://baikal24.ru/page.php?action=showItem&type=news&id=99780

Фото зураг: http://hural-rb.ru

Document Actions

Забайкальски Байгалийн Цогцолбор Газар

Забайкальски Байгалийн Цогцолбор Газарт уулзалт хийв.

Event details

When

Jul 28, 2012
from 11:10 AM to 11:10 AM

Add event to calendar

Төслийн менежер Сергей Куделя болон Забайкальки Байгалийн Цогцолбор Газрын дарга Михаил Овдин нар 2012 оны 7 дугаар сарын 28-ны өдөр уулзав. Уулзалтын үеэр хамтран ажиллах чиглэл болон хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ярилцаж тохиров.

http://npzabaikalsky.ru/

Document Actions

Ажлын хэсгийн хурал

Орос- Монголын бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалтын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн хурал

Event details

When

Jul 17, 2012 10:55 AM to
Jul 18, 2012 10:55 AM

Where

Улаан-Үүд, ОХУ - Улаанбаатар, Монгол улс

Add event to calendar

Document Actions

"Хил хязгааргүй Сэлэнгэ мөрөн" Олон Улсын Эрдэм Шинжилгээний 5 дугаарХурал

Эрдэм Шинжилгээний 5 дугаар Хурал Улаан-Үд хотод болов.

Event details

When

Jul 17, 2012 10:50 AM to
Jul 18, 2012 10:50 AM

Add event to calendar

Улаан-Үд хотод болсон “Хил хязгааргүй Сэлэнгэ мөрөн” олон улсын эрдэм шинжилгээний 5 дугаар хурлын үеэр Байгаль Нуурын Сав Газрын Хил Дамнасан Экосистемийн Байгалийн Нөөцийн Нэгдсэн Менежментийн асуудлын талаар ярилцав. Холбооны Албаны Байгалийн Нөөцийн  Хянан Байцаах Газрын ажилтнууд Сэлэнгэ мөрний гүний ус химийн бодисоор бохирдох болзошгүйд санаа зовниж байгаагаа илэрхийллээ.

Монголын талын Үндэсний зохицуулагч Цэрэндоржийн Мөнхбат болон Био нөөц ба мэдээллийн менежментийн эксперт Лариса Раднаева нар төслийн хэрэгжилтийн талаар илтгэл тавив.

Хурлын үеэр хил дамнасан усны өнөөгийн байдлаас гадна Сэлэнгэ мөрний сав газрын усыг хэрхэн ашиглах, хамгаалах ба нөхөн сэргээх түүнчлэн усны талаархи улс хоорондын зохицуулалтыг хэрхэн сайжруулах талаар ярилцав. Ундны болон бохир ус цэвэршүүлэх ба халдваргүйжүүлэх шинэ технологийн талаар танилцууллаа. Хурлын хоёр дахь үе шат Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод болж өнгөрөв.

Мэдээллийн эх үүсвэр:  http://vtinform.ru/vti/144/59496.php

http://baikal-media.ru/news/incidents/212562/?phrase_id=3671850

Document Actions

"Сэлэнгэ мөрний цэвэр эрэг”

Эрэг орчмыг цэвэрлэх олон нийтийн арга хэмжээ

Event details

When

Jul 07, 2012 03:50 AM to
Jul 09, 2012 03:50 AM

Add event to calendar

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр/ДДБОС-гийн “Байгаль Нуурын Сав Газрын Хил Дамнасан Экосистемийн Байгалийн Нөөцийн Нэгдсэн Менежмент” Төслөөс
“ Сэлэнгэ Мөрний Цэвэр Эрэг” уриан дор 7 дугаар сарын 7-9 ний өдрүүдэд Улан-Үдэд болсон голын эрэг орчмыг хог хаягдлаас цэвэрлэх олон нийтийн кампанит ажлыг дэмжлээ. Арга хэмжээний төгсгөлд сайн дурынхан Сэлэнгэ мөрний эрэг орчмыг цэвэрлэж 300 уут хог түүсэн байна.

http://www.arigus-tv.ru/news/detail.php?ID=25891&sphrase_id=575957

Document Actions

Жилийн Зөвөлгөөн (Данди, Шотланд)

Олон улсын хууль тогтоомж ба Хил дамнасан цэнгэг усны талаарх 3 дах удаагийн жил бүрийн зөвлөгөөн.

Event details

When

Jun 11, 2012 09:45 AM to
Jun 14, 2012 09:45 AM

Where

Данди, Шотланд

Add event to calendar

Хид дамнасан цэнгэг усны талаарх олон улсын хууль тогтоомж нь үндсэн гурван үүрэг гүйцэтгэдэг:

1)ус ашиглах талаарх хуулиар олгогдсон эрх, үүргийг тодорхойлж, тогтоон өгөх ба түүний хөгжлийн параметрийг тогтоож өгөх; 2) хяналт, зохицуулалт, сонирхогч талуудын оролцоо, маргааныг урьдчилан сэргийлэх ба зохицуулах; 3) хувиран өөрчлөгдөж буй нөхцөл байдалд дасан зохицохын тулд өгөгдсөн дэглэмд зүй зохистой өөрчлөгдөх боломжийг олгох


http://www.gwp.org/en/gwp-in-action/Events/2012-GWP-University-of-Dundee-International-Water-Law-Scholarship-Programme/

Document Actions

Хоёр жил тутамд зохиогддог уулзалт

НҮБХХ-ийн экосистемийн менежмент ба дасан зохицох төслийн хоёр жил тутамд зохиогддог уулзалт

Event details

When

May 30, 2012 09:45 AM to
May 31, 2012 09:45 AM

Where

Софи, БНБолгар улс

Add event to calendar

ECIS-ийн Биологийн олон янз байдал ба экосистемд суурилсан дасан зохицох багцад одоогоор хэрэгжиж буй нийт 40 болон боловсрогдож буй хэд хэдэн төсөл хамрагддаг.  Өргөжин тэлж үр ашиг нь улам бүр нэмэгдэж буй Үндэсний Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн систем нь оролцох гол салбар болж байна. Бүс нутагт хэрэгжиж буй НҮБХХ-ийн биологийн олон янз байдлын төслүүдийн ойролцоогоор 80% нь ТХГН-тай холбоотой байдаг. ECIS-ийн байгалийн нөөцийн багцаас биологийн олон янз байдал ба газар нутагт хуримтлагдсан байдлаар үзүүлж буй үр ашиг маш чухал юм: НҮБХХ нь 30 гаран УТХГН-ийг шинээр үндэслэн байгуулах ба оройлцоо 100 гаруй УТХГН-ын чадавхийг амжилттай нэмэгдүүлсэн юм. Биологийн олон янз байдалд чиглэсэн үйл ажиллагаанд 50 гаруй сая га газар хамрагдах ба үүнээс 10 гаруй сая га газар биологийн олон янз байдлын халуун цэгт хамрагддаг болно. Эмзэг байдлын үнэлгээ ба экосистемд суурилсан дасан зохицох байдлын арга хэрэгслийн төлөвлөлтөнд ахиц гарч байна. 2011 оны сүүлээр 16 төсөлд эцсийн үнэлгээ хийж бүс нутагт хамааралтай ерөнхий сургамжуудыг боловсруулан гаргасан. Төслийн 80 гаруй хувь нь сайн ба маш сайн хэрэгжсэн гэж үнэлэгдсэн хэрнээ олон үнэлгээнээс ахин дахин гарч байсан нэг шүүмжлэл бол төслийн LOGFRAME-ийн дизайн сул байгаатай холбоотой, ялангуяа байгаль хамгаалалд үзүүлж буй жинхэн үр нөлөөг хэмжин тогтоох ба төслийн амжилтыг хянах бодит арга хэрэгслийн талаарх шүүмж юм. Энэ нь НҮБХХ-өөс сайжруулах салбарын нэг гэдэг нь ойлгомжтой байна. Энэхүү уулзалт НҮББХХ-ийн экосистемийн төслүүдийн тэргүүн эгнээний хүчийг нэг дор цуглуулж НҮБХХ-ийн төслүүдийн дизайныг сайжруулах ба удирдаж буй төслийнхөө дизайныг сажруулах, төслийн байгаль хамгааллын нөлөөллийг хянах ба тайлагнах ажлыг сайжруулахад төслийн менежерүүдийг сургах зорилгоор ухаалаг санааг олж авч, сургамжаа танилцуулах явдал юм.

Document Actions

Байгаль Нуурын Улсын Биосферийн Нөөц Газар

Төслийн баг Нөөц Газарт очиж танилцав

Event details

When

May 29, 2012
from 09:35 AM to 09:35 AM

Where

Kabansky district, Buryatia

Add event to calendar

Төслийн төлөөлөгчид Танкой(Буриад улсын Кабанск дүүрэг) дахь Байгаль Нуурын Улсын Биосферийн Нөөц Газарт 2012 оны 5-р сарын 29-нд очив. Уулзалтын явцад Нөөц газарт байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх боломжийн талаар ярилцаж мөн “Байгаль Нуурын Улсын Биосферийн Нөөц Газарт байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх төлөвлөгөө”-ний хүрээнд хэрэгжүүлэх ажлын цар хүрээний талаар ярилцаж тохиров. Хамгаалж буй газар нутагт аялал жуучлалаас үзүүлэх нөлөөлөл ба Тусгай Хагаалалттай Газар Нутаг дахь аялал жуучлалын бүтээгдэхүүнд онцгой анхаарал хандууллаа.

http://baikal-info.ru/archives/33519

Document Actions

Сурагчдын олимпиад

Сурагчдын экологийн олимпиад

Event details

When

May 28, 2012
from 09:30 AM to 09:30 AM

Where

Ulan-Ude, Russia

Add event to calendar

Усны талаарх төслүүдийн  ОХУ-ын үндэсний конкурсын ялагчдад ДДБОС-НҮБХХ-ийн дэмжлэгээр 2012 оны 5-р сарын 26-ны өдөр шагнал гардуулав.



http://www.ecolandia.ru/

Document Actions

"Байгаль" фракц дундын дэд бүлэг

ОХУ-ын Төрийн Дум-д "Байгаль" фракц дундын дэд бүлэг байгуулагдав.

Event details

When

Apr 27, 2012
from 07:55 AM to 07:55 AM

Where

Москва, ОХУ

Add event to calendar

ОХУ-ын Төрийн Дум-д "Байгаль" фракц дундын дэд бүлэг байгуулагдав.

ОХУ-ын Холбооны Ассамблейн Төрийн Думд “Байгаль” фракц дундын дэд бүлэг 2012 оны 4-р сарын 27-ны өдөр байгуулагдав. Бүлэгт Байгаль нуурын УТГХН-т (Эрхүүгийн бүс нутаг, Буриад, Забайкальск) байршдаг ОХУ-ын бүс нутгийн зургаан Хурлын төлөөлөгчид ордог болно. “Нэгдсэн Орос Улс” бүлгээс Михаил Слипенчук, Иосиф Кобзон, Антон Романов болон Сергей Тен; CPRF фракцаас – Сергей Левченко, Вячеслав Маркаев, Владимир Поздняков болон Евгений Рулков; “Шудрага Орос”-оос – Иван Грачёв, Константин Илковски, Андрей Крутов; LDPR фракцаас – Василина Кулиева ба Андрей Луговой. Энэхүү бүлэг нь Байгаль нуурыг хадгалан үлдээх ба нуурын бүсдэх нийгэм-эдийн засгийн ба байгаль орчны нөхцөлийг сайжруулахад чиглэсэн Холбооны болон орон нутгийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг сажруулахаар хүсэн хүлээж байна.

 

Document Actions

Олон нийтийг хамарсан кампанит ажил

“Байгаль нуурын цэвэр мөс”, эрэг орчмын ба мөсөн дээрх хог хаягдлыг цэвэрлэх

Event details

When

Apr 14, 2012
from 09:05 AM to 12:05 PM

Where

Прибайкальский дүүрэг, Буриад улс

Add event to calendar

ДДБОС-НҮБХХ-ийн "Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент" төсөл нь 2012 оны 4-р сарын 14-ний өдөр Ярцы тосгонд болсон эрэг орчмыг болон мөсийг хог хаягдлаас цэвэрлэх "Байгаль нуурын цэвэр мөс" кампанит ажлыг дэмжин ажиллаа. Арга хэжмээг "Байгаль нуурыг хадгалж үлдээе" олон улсын төслийн хүрээнд зохион байгуулсан ба энэ арга хэмжээ нь "Дэлхийн хэмжээний цэвэрлэгээг хийцгээе 2012" олон улсын цэвэрлэгээний  болон "Бүх Оросын цэвэрлэгээ 2012" кампанит ажлуудын нэгээхэн хэсэг юм. 
Арга хэмжээнд ОХУ(Улаан-Үд, Москва), Франц болон Польш улсаас 40 гаруй сайн дурынхан оролцсон юм. Сайн дурынхан 6 цаг ажиллахад Байгаль нуурын мөс болон эрэг орчмоос тус бүр нь 120 литрийн багтаамжтай 90 шуудай хог түүсэн байна.

http://runews.org/volontery-so-vsej-rossii-aktivno-prinyalis-za-uborku-bajkala/

http://www.baikalfund.ru/news/baikal/article.wbp?article_id=b93d162e-fc4b-462d-a202-00a557ba44b9

http://baikal-daily.ru/news/16/43162/

http://www.uumoda.ru/news/421/120582/

http://baikaler.ru/news/2012/04/12/652/

http://doit-together.ru/news/uborka-chistyy-led-baykala-buryatiya

Document Actions

“Байгаль нуурын хоггүй цэвэр мөс “

Нуурын эрэг болон мөсийг хог хаягдлаас цэвэрлэх олон нийтийн арга хэмжээ

Event details

When

Apr 14, 2012 03:20 AM to
Apr 15, 2012 03:20 AM

Where

Baikal

Add event to calendar

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр/ДДБОС-гийн “Байгаль Нуурын Сав Газрын Хил Дамнасан Экосистемийн Байгалийн Нөөцийн Нэгдсэн Менежмент” төслөөс “Байгаль Нуурын Цэвэр Мөс” уриан дор нуурын эрэг орчим болон мөсийг хог хаягдлаас цэвэрлэх олон нийтийн кампанит ажлыг дэмжиж байна. Арга хэмжээг олон улсын сайн дурын “Байгаль нуурыг хамгаалцгаая” төслөөс зохион байгуулсан ба энэ арга хэмжээ нь хог хаягдал цэвэрлэх Олон Улсын “ Дэлхийгээ цэвэрлэцгээе 2012” болон “Бүх Орос Улсын Цэвэрлэгээ 2012” кампанит ажлын нэг хэсэг нь юм. Уг ажилд ОХУ (Улан-Үд, Москва) Франц, Польш улсын сайн дурын 40 ажилтан оролцсон юм. Энэ ажлын хүрээнд 6 цагийн туршид тус бүр нь 120 литр багтаамж бүхий 90 уут хогийг Байгаль нуурын мөсөн гадаргуу болон эрэг орчмоос цуглуулж цэвэрлэсэн байна.

Document Actions

Шинэ жил - баярын өдрүүд

Event details

When

Jan 01, 2012 01:00 AM to
Jan 06, 2012 11:55 PM

Add event to calendar

Dear colleagues,

from 1st of January 2012 to 6th of January 2012 all project staff will be out of office on official holidays.

Happy New Year!

Document Actions
Document Actions
Navigation
June 2020 »
June
MoTuWeThFrSaSu
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930