You are here: Home / Мэдээ

Мэдээ (MN)

Толилуулж буй мэдээний цуглуулга

“Байгаль нуурын эрдэний хэлхээ” Ростов хотын ТВ-ээр

Event details

When

May 25, 2015
from 09:30 AM to 09:30 AM

Where

ОХУ, Дон дахь Ростов

Add event to calendar

"Байгаль нуурын эрдэнийн хэлхээ" олон нийтийн мэдээллийн төслийг Дон дахь Ростов хотын Бүх Оросын Улсын Радио Телевиз ба Радио Нэвтрүүлгийн кампанийн сувгаар үзүүлэв. ТХГН-т экологийн аялал жуулчлалын шинэлэг хэлбэрийн талаар ярилцаж Байгаль нуурын бүс нутгийг ОХУ-д орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлсэн ба түгээн дэлгэрүүлэх жишээ болов.

«Байгаль нуурын Эрдэнийн Хэлхээ” Орос хэлээр

https://youtu.be/DYkSixKkD-A

Трэйлэр «Байгаль нуурын Эрдэнийн Хэлхээ”  Орос хэлээр

https://youtu.be/_n8wL_6bXTk

Document Actions

СҮАХ боловсруулах талаарх хоёр дахь уулзалт

Event details

When

May 22, 2015
from 04:05 AM to 04:05 AM

Where

ОХУ, Москва

Add event to calendar

Байгаль нуурын төслийн хүрээнд боловсруулж буй СҮАХ-ийн хоёр дахь хурал 5-р сарын 22 -ны өдөр Москва хотод болов.

Байгаль нуурын төслийн Үндэсний захирал, ОХУ-ын Холбооны Байгалийн Нөөцийн Хяналтын Албаны Захиралын үүрэг гүйцэтгэгч Амирханов Амирхан үг хэлж уулзалтыг нээв. Хэлэлцүүлэгийн

СҮАХ-ийн үйл ажиллагаа болон шалгуур үзүүлэлтүүдэд хийх өөрчлөлтүүдийн саналыг Орос ба Монголын экспертүүд мөн олон улсын зөвлөх Пол Гремиллионы хамт ярилцаж тохиролцов.  Төслийн менежер Сергей Куделягийн илтгэлд хэрэгжүүлсэн ажлын түүнчлэн монгол, оросын экспертүүд салбарын яамдтай харилцан ажилласан тухай дүгнэлт гаргасан.

Document Actions

Монгол Улс , ОХУ-ын Засгийн газар хоорондын “Хилийн усыг хамгалах ба ашиглах тухай" ажлын хэсгийн уулзалт

Event details

When

Apr 28, 2015 09:55 AM to
Apr 29, 2015 09:55 AM

Where

Монгол Улс, Улаанбаатар

Add event to calendar

1995 оны 2 сарын 16-нд ОХУ болон Монгол Улсын ЗГ хооронд байгуулсан  "Хилийн усыг хамгаалах ба ашиглах" тухай хэлэлцээрийн дагуу Монгол Улсын урилгаар 2015 оны 2-рсарын 28-29 өдрүүдэд Улаанбаатар хотод хуралдав.

http://enbvu.ru/index.php

http://control.mnr.gov.ru

Document Actions

Экологийн кино фестиваль “Найдварын Меридиан”

Event details

When

Apr 24, 2015 08:45 AM to
May 15, 2015 08:45 AM

Where

ОХУ, Санкт-Петербург

Add event to calendar

“Найдварын Меридиан” бүх Оросын экологийн 5-р фестиваль Петербург хотноо болж өнгөрөв. Албан ёсны нээлтийн үйл ажиллагаа "Эх орон" кино төвд болсон юм.

Шүүгчид хамгийн сайн ажлыг шалгаруулж, кинофестивалийн диплом ба  ОХУ-ын Боловсролын Академийн Смольный Хүрээлэнгийн шаазангийн цехэд Лев Солодковын удирдлаган дор гүйцэтгэсэн тусгай шагналуудыг олгов.

Конкурсын хөтөлбөрийн дагуу үзэгчдийн талархалыг хүртсэн шагналыг "Хил хязгааргүй Байгаль нуур" (Ростов на Дону), "Алс Дорнодын ирвэс", "Хаан ширээний төлөөх тулаан" зэрэг кинонууд хүртэв.

http://www.rpnszfo.ru/index.php/14-novosti-meridian-nadezhdy/161-27-04-2015

Document Actions

Буриад Улсын төлөөлөгчид Эрхүү мужийн Уст-Ордынск болон Ольхон дүүргүүдэд албан ёсоор айлчлав

Event details

When

Apr 23, 2015 10:50 AM to
Apr 24, 2015 10:50 AM

Where

ОХУ, Ольхон

Add event to calendar

Албан ёсны айлчлалын үеэр "Байгаль нуурыг хамгаалах ба Байгаль нуурын ТХГ-уудын нийгэм- эдийн засгийн хөгжил 2012-2020 онд" Холбооны тусгай зориулалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Буриад Улсын болон Эрхүү мужийн байгалийн нөөцийн сайд нар мэдээлэл өгөв.

Байгаль нуурын төслийн явцын талаар төслийн менежер Сергей Куделя танилцуулав. ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Газар Зүйн Хүрээлэнгийн захирал Байгаль нуурын сав газрын Атласын талаар танилцуулав.

http://www.binm.ru/ru/news/novosti-bip-so-ran/vizit_delegatsii_rb_v_ust_ordynskiy_buryatskiy_okrug/

Document Actions

Буриад улсын албан төлөөлөгчид Эрхүү мужийн дүүргүүдэд айлчлав

2015 оны 4-р сарын 23-24 өдрүүдэд Буриадын төлөөлөгчид Эрхүү мужийн Уст-Ордынск ба Олхон дүүргүүдэд айлчлав. Төлөөлөгчдийн дунд Буриад Улсын ЗГ төлөөлөл, Байгаль нуурын төслийн менежер Сергей Куделя, Холбооны Зөвлөлийн гишүүн Арнолд Тулохонов, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Байгаль нуурын Байгалийн нөөцийн менежментийн хүрээлэнгийн дэд захирал Ёндон Гармаев зэрэг хүмүүс оролцсон.

Байгаль нуурт зориулсан Холбооны тусгай хөтөлбөр болон Байгаль нуурын төслийн хэрэгжилтийн талаар ярилцсан. "Байгаль нуурын эрдэнийн хэлхээ" баримтат киног үзүүлж танилцуулав.

Document Actions

Прибайкалье мужийн засаг захиргааны болон ТХГ-ын ХЗ-дын дарга нарт зориулсан зөвөлгөөн (2015).

Event details

When

Apr 23, 2015
from 10:15 AM to 10:15 AM

Where

ОХУ, Еланцы

Add event to calendar

Прибайкалье мужийн захиргаад болон ТХГ-ын ХЗ-ны дарга нарт зориулсан "Байгаль нуурыг хамгаалах ба Байгаль нуурын ТХГ-уудын нийгэм- эдийн засгийн хөгжил 2012-2020 онд түүнчлэн Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент " гэсэн нэр бүхий "Холбооны Тусгай Зориулалттай Хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай" зөвөлгөөн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр болов. Байгаль нуурын төслийн хэрэгжилт мөн "Байгаль нуурын эрдэнийг хэлхээ" хэвлэл мэдээллийн төслийн талаар Сергей Куделя илтгэл тавьсан. Арга хэмжээг зохион байгуулахад Буриад Улс болон Эрхүү мужийн Байгалийн Нөөцийн Яамд, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Байгаль нуурын байгалийн менежментийн хүрээлэн болон Эрхүүгийн бүс нутгийн Ольхон дүүргийн хотын захиргаа зэрэг байгууллагууд оролцов.

http://www.minpriroda-rb.ru/pressa/news.php?ELEMENT_ID=45138

Document Actions

Буриад улсын төлөөлөгчдийн Эрхүү мужид хийсэн албан айлчлал

Event details

When

Apr 23, 2015 06:05 AM to
Apr 24, 2015 06:05 AM

Where

ОХУ, Эрхүү муж

Add event to calendar

Буриадын төлөөлөгчид  2015 оны 4 сарын 23-24 өдрүүдэд Усть- Ордынск үндэсний дүүрэг ба Эрхүү мужийн Ольхон дүүрэгт  албан ёсоор айлчлав.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Буриад Улсын ЗГ-ын гишүүд, Байгаль нуурын төслийн менежер Сергей Куделя, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн гишүүн Арнольд Тулохонов, БАБНХ-гийн ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын орлогч захирлын үүрэг гүйцэтгэгч Ёндон Гармаев зэрэг хүмүүс багтсан байна.

Байгаль нуурыг хамгаалах Холбооны Зорилтот Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг ярилцаж Байгаль нуурын төслийн хэрэгжилтийн талаар түүнчлэн "Байгаль нуурын эрдэнийн хэлхээ" кино зэргийг үзүүлж ттанилцуулав.

 

Document Actions

Дэлхийн Усны 7-р Форум

Event details

When

Apr 13, 2015
from 09:30 AM to 09:30 AM

Where

Солонгос, Дэгү

Add event to calendar

Устай холбоотой хамгийн том арга хэмжээ болох Дэлхийн Усны Форум 2015 онд Солонгос улсын Дэгү болон Gyeongbuk хотуудад болж өнгөрөв. Дэлхий Усны Форум нь 1997 оноос хойш гурван жил тутам олон нийт, хувийн сектор, сургалтын ба аж ахуйн байгууллагуудтай хматран хийдэг том хэмжээний олон улсын конференц юм. Дэлхий нийтийн усны асуудлын тухай олон улсын түвшин дэх яриа хэлцэл хийж байгаа хүчин чармайлтыг дэмжих зорилгоор анх зохион байгуулсан юм.

Хуралдааны зорилго нь хил дамнасан экосистемийн менежментийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, эдгээр орнуудад хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг нээх. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх, хил дамнасан экосистемийн менежментийн талаарх туршлага солилцох явдал юм. Байгаль нуурын төслийн олот амжилтын талаар Сергей Куделя илтгэл тавив.

http://www.worldwaterforum7.org

Document Actions

Стратеги Үйл Ажиллагааны Хөтөлбөрийн уулзалт

Event details

When

Mar 31, 2015 03:55 AM to
Apr 01, 2015 03:55 AM

Where

Монгол, Улаанбаатар

Add event to calendar

Стратеги Үйл Ажиллагааны Хөтөлбөрийн уулзалт Монгол улсын, Улаанбаатар хотод 2015 оны 3 сарын 31- 4 сарын 1 өдөр болж өнгөрөв. СҮАХ-ийн зөвлөхүүд болон Байгаль нуурын төслийн техникийн баг энэ хуралд оролцсон юм. СҮАХ-ийг боловсронгуй болгох үйл ажиллагаа ба хугацааг ярилцав. Монгол, Орос орны Байгалийн нөөцийн яамдын төлөөлөгчид оролцсон ажлын хэсэг өргөтгөсөн хурал дараагийн өдөр болов. СҮАХ-ийг батлахад яамдын гүйцэтгэх үүрэг ролийн талаар ярилцаж зорилтууд, стратеги болон үйл ажилагааг хянан үзэв.

Document Actions

Орос - Монголын хамтарсан хурал

Event details

When

Mar 30, 2015 10:20 AM to
Mar 31, 2015 10:20 AM

Where

Mongolia, Ulaanbaatar

Add event to calendar

Байгаль орчны хамтын ажиллагааны талаарх Орос- Монголын ЗГ хоорондын комиссийн 4 дүгээр хуралдааны протоколыг хэрэгжүүлэх зорилгоор хилийн усны болон байгаль орчны асуудлын талаар мэдээлэл хуваалцах, солилцохоор Орос- Монголын хамтарсан хурал зохион байгуулав. Хамтарсан хурал 2015 оны 3 сарын 30-31 өдрүүдэд Улаанбаатар хотноо болов. Байгаль нуурын төслийн төлөөлөгчид энэхүү арга хэмжээнд оролцов.

Document Actions

2015 оны 3-р сарын 22 , Дэлхийн Усны Өдөр, Байгаль нуур

Event details

When

Mar 22, 2015
from 02:45 PM to 02:45 PM

Add event to calendar

Байгаль нуурын төсөл нь Дэлхийн Усны Өдөр 2015-д зориулан видео мессеж хүргэж байна. "Заповедное Подлеморье" ТХГ-ын байцаагч нар Байгаль нуур дээр(53°25'29.8699999"N, 108°58'53.94000000"E) ДДБОС-гийн логог нуурын мөсөөр гайхамшигтай сийлж хийсэнд тусгайлан баяр хүргэж байна.   Энэ мөсөн бүтээлийг Та Google эсвэл Yandex maps ашиглан олж үзэж болно. Түүнчлэн видеог бүтээсэн Атлас Медиа Студид чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Document Actions

Дэлхийн Усны Өдөр, Монгол

Event details

When

Mar 22, 2015
from 08:55 AM to 08:55 AM

Where

Монгол, Улаанбаатар

Add event to calendar

Жил бүрийн 3 дугаар сарын 22-нд Дэлхийн Усны Өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ арга хэмжээний хүрээнд НҮБХХ-ДДБОС-гийн "Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент" төслийн дэмжлэгээр Орхон голын сав газрын Зөвлөл Монгол дах усны нэгдсэн менежментийн хөгжлийн талаар түүнчлэн Монголын гидрологчдын нийгэмлэгийг усны салбарын байгууллагуудад болон БОНХАЖЯаманд танилцуулах уулзалт зохион байгуулав. Уулзалтанд нийт 25 хүн оролцсон. Уулзалтыг Усны Үндэсний Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бадрах болон Енисейн сав газрын усны менежментийн захиргааны дарга, ОХУ-ын Холбооны усны нөөцийн агентлагийн захирал, Красноярск, ОХУ ноён Владимир Благов нар нээж үг хэлэв.

Document Actions

"Байгаль нуурын эрдэнийн хэлхээ" мэдээлэл сурталчилгааны төслийн танилцуулга

Event details

When

Mar 11, 2015
from 09:30 AM to 09:30 AM

Where

ОХУ, Улаан-Үд

Add event to calendar

2015 оны 3 дугаар сарын 11 өдөр Буриад Улсын ЗГ-ын ордонд "Байгаль нуурын эрдэнийн хэлхээ" мэдээлэл сурталчилгааны төслийг танилцуулав. Төрийн эрх бүхий байгууллагуудын, ТХГ-уудын, хэвлэл мэдээллийн, тур операторуудын, Буриад Улсын, Эрхүү ба Забайкальски мужуудын Росприроднадзорын төлөөлөл энэ арга хэмжээнд оролцсон юм. Мэдээлэл сурталчилгааны төслийн зорилго нь Байгаль нуурын бүс нутгийн төлөв байдал ба ДЦГ, БЦГ-уудынх нь аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц бололцооны талаар Оросын иргэд болон олон улсын түвшинд таниулан мэдээллэх явдал юм. Гол даалгавар бол амьтан ургамалын хосгүй объектууд болон онгон байгалийг харуулах. Хөндөгдөөгүй байгальтай харьцах боломжийг олгосон экологийн жимд онцгой ач холбогдол өгсөн. ТХГ тус бүрээр бүрэн хэмжээний HD кино болон тусгайлсан видео клип хийсэн."Байгаль нуурын ертөнц" сэтгүүл хэвлэн гаргасан ба сэтгүүлд Байгаль нуурыг тойрон байрласан ТХГ-ууд болон эко аяллыг танилцуулсан юм. Кино ба сэтгүүлийг Англи болон Орос хэлээр хийж гаргасан.

http://www.baikal-atv.ru/ajax/news/video.php?ELEMENT_ID=299058

http://www.arigus-tv.ru/news/item/72053/h

http://www.tvcom-tv.ru/news/detail.php?ELEMENT_ID=47419

http://www.bgtrk.ru/news/detail.php?ID=25566

http://www.baikal-daily.ru/news/16/122332/

http://vt-inform.ru/news/144/73945

Document Actions

ОХУ-ын Байгалийн нөөц ба экологийн яамны ТХГ нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулсан интернет конференци

Event details

When

Feb 26, 2015 06:30 AM to
Apr 01, 2015 06:30 AM

Where

Russia, Moscow

Add event to calendar

“ОХУ-д эко аялал жуулчлалыг хөгжүүлэх гол түлхүүр нь - ТХГ-ууд” сэдэвт итернет конференцийг http://ecotourism.cbi-mpr.ru ОХУ-ын Байгалийн нөөц ба экологийн яам 2015 оны 2 сарын 26-ны өдөр зохион явуулав. Конференцийн зорилго нь байгаль орчны талаарх төрийн бодлогын үр өгөөжийг дээшлүүлэх явдал юм. ОХУ-ын Байгалийн нөөц ба экологийн яамны дэд сайд Ринат Гизатулин нээж үг хэлэв. Эко аялал жуулчлалын салбарын байгууллагууд, ТХГ-уудын дарга, мэргэжилтнүүд тайлан, илтгэл тавив. "Байгаль нуурын эрдэнийн хэлхээ" хэвлэл мэдээллийн төслийг Байгаль нуурын төслийн менежер Сергей куделя танилцуулсан юм.

http://ecotourism.cbi-mpr.ru/

Document Actions

Байгалийн Нөөц Ашиглалтын Холбооны Үйлчилгээн Хяналт (Буриад) ба Буриад Улсын ТХГ-уудын захирлуудад зориулуж "Байгаль нуурын Эрдэнийн Хэлхээ" киног Холбооны Үйлчилгээний албаны жил тутмын уулзалтын үеэр танилцуулав

Event details

When

Feb 12, 2015
from 10:15 AM to 10:15 AM

Where

Russia, Ulan-Ude

Add event to calendar

"Байгаль нуурын Эрдэнийн Хэлхээ" баримтат киног Байгалийн нөөц баялгийн ашиглалтыг хянах Холбооны Үйлчилгээний Албаны (Буриад Улсын) жил тутмын хурлын үеэр танилцуулав. 2014 оны ажлын үр дүнг хэлэлцэх хурал юм. Буриад Улсын ТХГ-уудын захирлууд энэ хуралд оролцсон байна.  Төслийн менежер Сергей Куделя үзэгчидтэй ярилцлага өрнүүлэв. Оролцогчид киног өндрөөр үнэлж Байгаль нуурын бүс нутагт эко-аяллал жуулчлалыг хөгжүүлэхийн чухлыг цохон тэмдэглэв.

http://prnadzor.e-baikal.ru/news/?record_id=1156

Document Actions

“Хил хязгааргүй Байгаль нуур” кино танилцуулга "Нагорная" үзэсгэлэнгийн танхимд

Event details

When

Jan 25, 2015 08:45 AM to
Mar 24, 2015 08:45 AM

Where

Russia, Moscow

Add event to calendar

Байгаль нуурыг хамгаалах сангаас 2015 оны 1сарын 25-ны өдөр "Нагорная" үзэсгэлэнгийн танхимд "Байгаль нуурын өдрүүд" нэрийн дор экологийн хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулав.

Шинжлэх ухаан танин мэдэхүйн кино төслийн ахлагч кино найруулагч Михаил Чумак болон Байгаль нуур төслийн төслийн үндэсний техникийн захирал Александр Шеховцов нар Байгаль нуурт тулгарч байгаа гол асуудлуудын талаар ярив.

"Хил хязгааргүй Байгаль нуур" баримтат киног олон нийтэд танилцуулав. Танилцуулсны дараа киноны талаар харилцан яриа өрнөсөн юм.

Эх сурвалж: http://baikalfund.ru/news/fund/article.wbp?article_id=7093ad57-f77e-4510-971d-ecf13c2d4cd1

Document Actions

Орос-Монголын байгаль орчныг хамгаалах хамтарсан комиссийн 4-р хурал ОХУ-ын Байгалийн нөөц ба байгаль орчны яаманд болов

2014 оны 11-р сарын 28-ны өдөр, Москва, ОХУ

Event details

When

Nov 28, 2014 07:30 AM to
Jan 15, 2015 07:30 AM

Where

Москва, ОХУ

Add event to calendar

ОХУ-ын төлөөлөгчдийг ахлаж ОХУ-ын Байгалийн Нөөц ба Экологийн Яамны харьяа Холбооны Байгалийн Нөөцийн Хяналтын Албаны Дэд Захирал, Комиссийн хамтарсан дарга- ноён Амирхан Амирханов, МУ-ын төлөөлөгчдийг ахлаж БОНХЯ-ны Бодлого Зохицуулалтын Газрын дарга Наранцэцэг Дүгэрсүрэн нар оролцов.

Хуралд оролцогчид усны ба ойн аж ахуй, ТХГН-ийн сүлжээ, нүүдлийн амьтны хамтарсан хяналт, шалгалт зэрэг чиглэлүүдийг багтаасан Орос-Монголын хамтын ажиллагааны хилийн хэд хэдэн асуудлын талаар ярилцав.

Амирхан Амирхановын цохон тэмдэглэснээр хил дамнасан ТХГ, тухайлбал “Амар мөрний эх” УТХГ байгуулах нь Комиссийн эн тэргүүнд хийх ёстой ажил юм.  Төлөвлөсөн ТХГ нь “Сохондин” Байгаль нуурын Улсын Биосферийн Нөөц Газар (ОХУ, Забайкальск) болон “Онон-Балжийн” БЦГ-ыг(Монгол Улс) хамарсан байх ёстой. “Амар мөрний эх” УТХГ-ыг байгуулах тухай гэрээний төслийг Холбооны ЗГ-аас баталсан(Тушаал 09.03.2013 № 323-p)

Амирхан Амирхановын хэлснээр: “Орос-Монголын хил дамнасан “Амар мөрний эх” УТХГ байгуулах нь Амар мөрний сав газрын эх болох Транс-Байгаль нуурын өмнөд хэсгийн биологийн ба газар нутгийн олон янз байдлыг хамгаалах, шинжлэх ухааны судалгаа ба байгаль орчны мониторинг хийх нэмэлт боломжийг олгох юм".

“Амар мөрний эх” УТХГ байгуулах тухай ЗГ хоорондын гэрээнд гарын үсэг зурах үйл явцыг хурдасгах шаардлагатай байна гэж оролцогчид тэмлэглэв. Оросын талаас гарын үсэг зурах бүх баримт бичиг бэлэн болсон тухай А.Амирханов хариуд нь мэдээллэв.

Үүнээс гадна «Сайлюгем» -ийн (ОХУ) болон «Сийлхэм»-ийн (Монгол Улс) БЦГ-уудыг түшиглэн хил дамнасан нөөц газар байгуулах саналыг Оросын талаас тавив.

Ховордсон ба устаж үгүй болох аюулд өртсөн хил дамнан нүүдэллэдэг амьтны аймгийн популяци ба бүлгийг хамгаалах ажлын хүрээнд хоёр тал Орос ба Монголын хилийн бүсэд аргаль хамгаалах хөтөлбөх боловсруулах ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв.

Орос-Монголын хамтарсан ЗГ хоорондын комиссийн 18-р хурлаас гарсан шийдвэр болон комиссийн ажлын үр дүнг харгалзан үзэж талууд 2015 оны эхний хагаст Сэлэнгэ мөрөн дээр баригдах Шүрэнгийн УЦС-ын төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээний талаар мэдээлэл солилцох  хамтарсан уулзалт зохион байгуулахаар тохиролцов.

2014 оны 11-р сарын 27-28 өдөр болсон хуралд ОХУ-ын Байгалийн Яам, Буриад Улсын, Росводресурс ба Росприроднадзорын бүсийн салбар, Холбооны улсын төсөвт байгууллага болох Байгаль хамгаалах бүх Оросын хүрээлэн, А.Н. Северцовын нэрэмжит ОХУ-ын ШУА-ийн Экологи ба Эволюцийн Хүрээлэн, ХУТБ Тункинскийн БЦГ, ХУТБ Сайлюгемийн БЦГ, Зэрлэг Байгалийн Дэлхийн Сан, ДДБОС/НҮБХХ-ийн “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент” төслийн төлөөлөгчид оролцов.

Төслийн менежер Сергей Куделя 2014 онд ДДБОС/НҮБХХ-ийн “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент” төслийн хүрээнд гарсан үр дүнгийн талаар танилцуулав.

      Document Actions
      Document Actions