You are here: Home / Мэдээ

Мэдээ (MN)

Толилуулж буй мэдээний цуглуулга

"Хил хязгааргүй Байгаль нуур" H20 экологийн баримтат кино фестиваль

2014оны 10-р сарын 11-ний өдөр, Улаан-Үд, ОХУ

Event details

When

Oct 11, 2014 05:55 AM to
Jan 09, 2015 05:55 AM

Where

Улаан-Үд, ОХУ

Add event to calendar

" Хил хязгааргүй Байгаль нуур" баримтат киног НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP) ба Даян Дэлхийн Байгаль Орчны Сан(GEF)-гийн захиалгаар бүтээсэн юм. Кино төсөл нь цоо шинэ сэдвийг хөндөнө. Байгаль нуурыг тэтгэгч ус, ямар улс орон, газар нутгаар, ямар голуудын гольдрилоор урсаж нуурт очдог тухай яриа юм.  Киног кино аяллын сонирхолтой хэлбэрээр  авсан ба үзэгч Орос орны Сибирь нутгийн төв болон Монгол орны хязгааргүй уудам талд очино. Байгаль нуурын сав газрын өргөн уудам усан орон зайн үзэсгэлэнтэй газраар киноэкспедици 10 000 километр зам туулсан. Үзэгч олон Дархан цаазат ба байгалийн цогцолбор газрууд, бүс нутгийн томоохон хотууд- Улаан-Үд, Эрхүү, Улаанбаатар ба энэ нутагт амьдардаг ард түмэнтэй  уулзана. Төсөлд олон улсын судлаачдын том бүрэлдэхүүн оролцогч ба зөвлөх баг болж ажиллав.

Document Actions

“Эдийн засгийн хөгжил ба байгаль хамгаалалд нийгэм экологийн байгууллагуудын гүйцэтгэх үүрэг” уулзалт

2014оны 10-р сарын 06-ны өдөр, Улаан-Үд, ОХУ

Event details

When

Oct 06, 2014 05:50 AM to
Jan 09, 2015 05:50 AM

Where

Улаан-Үд, ОХУ

Add event to calendar

“Эдийн засгийн хөгжил ба байгаль хамгаалалд нийгэм экологийн байгууллагуудын үүрэг роль” уулзалт нь Буриалд улсын байгаль орчин ба эдийн засгийн хөгжилд дэх бэрхшээл, зөрчлийн тухай ярилцах индэр болж өгсөн юм.

Document Actions

"Сэлэнгэ - Байгаль нуурын судалгаа хамт нэг дор" олон улсын зөвөлгөөн

2014оны 10-р сарын 01-ний өдөр, Лайпциг, ХБНГУ

Event details

When

Oct 01, 2014 05:50 AM to
Jan 09, 2015 05:50 AM

Where

Leipzig, Germany

Add event to calendar

"Сэлэнгэ - Байгаль нуурын судалгаа хамт нэг дор" олон улсын зөвлөгөөн ХБНГУ-ын Лайпциг хотын байгаль орчны судалгааны Хелмхолц төвд болов.

Энэ конференцийн зорилго нь усны хосгүй объект Байгаль ба Леман  нууруудын судалгаа шинжилгээний талаарх Орос ба Европын хоорон дах ажлын харилцаа холбооны сүлжээг өргөжүүлэх явдал юм.

Document Actions

Тайлбарлагч хөтөчүүдэд зориулсан NAI сертификат бүхий Өв тайлбарлах сургалт- семинар

Event details

When

Sep 29, 2014 05:35 AM to
Jan 09, 2015 05:35 AM

Add event to calendar

Энэхүү зөвөлгөөн нь тайлбарлах ур чадварыг нэмэгдүүлэн өргөжүүлэх, нэмэлт техник эзэмших, хамт ажиллагсадад сургалт семинарыг манлайлан үр дүнтэй хийх ба Сибирь нутагт мэргэжлийн тайлбарлагчдын  сүлжээ үүсгэн байгуулах ажлын төлөвлөгөөг үргэлжлүүлэн хамтран боловсруулахад чиглэсэн байв.

Document Actions

"Хүн ба Хүрээлэн буй орчин" баримтат ба Шинжлэх ухаан-танин мэдэхүйн киноны Байгаль нуурын олон улсын XIV фестиваль

Event details

When

Sep 29, 2014 05:30 AM to
Jan 09, 2015 05:30 AM

Add event to calendar

"Хүн ба Хүрээлэн буй орчин" баримтат ба Шинжлэх ухаан-танин мэдэхүйн киноны Байгаль нуурын олон улсын XIV фестиваль 2014 оны 9-р сарын 29 өдөр Эрхүү хотод болж өнгөрөв.

Зохион байгуулагчид"Хүн ба Байгаль" фестивалийг хүн, байгаль хоорондын ярвигтай харьцааны талаар бодох кинотавцан болгон гаргасан юм. Фестивалийн зорилго нь - кино урлагаар дамжуулан экологийн ухамсар суулгах явдал юм. Фестиваль дээр конкурсын бус бүтээл арван жилийн  болон дээд сургуулиуудад зориулж кино толилуулсан.  Баримтат киноны алдартнууд мастер-класс сургалт явуулав. Фестивалийн хүрээнд тулгамдаж буй экологийн асуудал ба тэдгээрйиг шийдвэрлэхэд киноны гүйцэтгэх үүргийн талаар ярилцав.

Document Actions

Сургуулийн хүүхдүүдэд зориулсан Байгаль нуурын олимпиад

Event details

When

Sep 28, 2014 05:25 AM to
Jan 09, 2015 05:25 AM

Add event to calendar

Байгаль нуурын эрэг дээр байрладаг "Байгаль нуурын давалгаа" хүүхдийн боловсролын төвд Байгаль нуурын 12-р олимпиадыг уламжлалт ёсоор зохион байгуулав. Олимпиадын зорилго нь Байгаль нуурын талаарх сургуулийн хүүхдүүдийн мэдлэгийн түвшинг тодорхойлох ба хүрээлэн буй орчны асуудалд тэдний анхаарлыг хандуулах явдал юм.

Document Actions

“Байгалийн өв ба эко-туризм” олон улсын судалгаа-дадлагын конференци

2014оны 8-р сарын 25-ны өдөр Гремячинск, Буриад, ОХУ

Event details

When

Aug 25, 2014 05:25 AM to
Jan 09, 2015 05:25 AM

Where

Гремячинск, Буриад, ОХУ

Add event to calendar

Москвагийн Их Сургууль, Буриад Улсын Их Сургуулийн мэрэгжилтнүүд болон Сэрби ба Швейцарь улсын профессорууд “Байгалийн өв ба эко-туризм” олон улсын судалгаа-дадлагын конференцид оролцов. Конференцид  УТХГ-т эко-аялал жуулчлал хөгжүүлэх сэдвээр ярилцав.

Document Actions

“Байгаль нуурын талаарх харилцан яриа” олон улсын 3-р Форум

Event details

When

Aug 21, 2014 05:20 AM to
Jan 09, 2015 05:20 AM

Add event to calendar

“Байгаль нуурын талаарх харилцан яриа” олон улсын 3-р Форум нь 2014 оны 8-р сарын 21-25-нд Улаан-Үд ба Гремячинск(ОХУ) тосгонд болов.Форумын үеэр Байгаль нуурын бүс нутгийн ирээдүйн хөгжил болон Байгаль нуурын хосгүй экосистемийг хамгаалах талаар олон улсын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэв.

Document Actions

Олон улсын зөвөлгөөнд танилцуулсан "Байгаль нуурын эрдэнэс"сургалт-арга зүйн багц

Event details

When

Jul 26, 2014 05:15 AM to
Jan 09, 2015 05:15 AM

Add event to calendar

Байгаль нуурын эрдэнэс - сургалт арга зүйн багц материалын англи хэлний хувилбарыг таницуулах  "Нуур орчмын газар нутаг дах байгаль орчны боловсрол- практик туршлага ба шинэ технологи" сургалт 2014 оны 7-р сарын 26-28 өдрүүдэд Байгаль нуурын эрэг дээр болов. Сургалтыг НҮБХХ(Mосква)/ДДБОС/НҮБХХ/НҮБТҮА болон Дэлхийн Байгалийн Сан(Радолфзел, Герман улс) дэмжин ажиллав.

Document Actions

Байгаль нуур, Ушканьи арлууд очих томилолт

Event details

When

Jul 25, 2014 05:10 AM to
Jan 09, 2015 05:10 AM

Add event to calendar

Забайкальски Байгалийн Цогцолбор Газар дах Ушканьи арлуудын нэг Тонкий арал дээр байгуулсан Байгаль нуурын хавын хэвтэр газар хүрэх экологийн жим үзэх зорилгоор энэхүү ажлын аяллыг зохион байгуулсан юм. Явган замыг Байгаль нуурын төслийн хүрээнд байрьсан.

Document Actions

Удирдах зөвлөлийн хурал

2014оны 7-р сарын 24-ны өдөр, Гремячинск, Буриад, ОХУ

Event details

When

Jul 24, 2014 05:10 AM to
Jan 09, 2015 05:10 AM

Where

Гремячинск, Буриад, ОХУ

Add event to calendar

НҮБХХ/ДДБОС “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент” төслийн Удирдах Зөвлөлийн Бүсийн 3 дугаар хуралдаан 2014 оны 7-р сарын 24-ний өдөр Гремячинск тосгонд ( Буриад, ОХУ) болов. Хурлаар төслийн 2013 оны ажлын үр дүн, 2014-2015 оны ажлын төлөвлөгөө болон төсөв танилцуулж, олон улсын бие даасан экспертийн хийсэн төслийн дунд шатны үнэлгээ, Байгаль нуурын сав газрын СҮАХ-ийн төсөл, ОХУ ба Монгол улсын хооронд хилийн усны нөөцийг ашиглах, хамгаалах салбарт олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар ярилцав.

Document Actions

Орос болон Монголын байгаль орчны байгууллагууд оролцсон байгаль хамгаалах асуудлаарх олон улсын шинжлэх ухаан- практикийн конференци

2014оны 7-р сарын 23-ны өдөр, Гремячинск, Буриад, ОХУ

Event details

When

Jul 23, 2014 05:10 AM to
Jul 24, 2014 05:10 AM

Where

Гремячинск, Буриад, ОХУ

Add event to calendar

Конференцийн зорилго нь Байгаль нуурын сав газрын хүрээлэн буй орчныг хамгаалах ба байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах чиглэлээр Орос ба Монголын эрдэмтдийн гаргаж буй хүчин чармайлтыг нэгтгэх, нэгдмэл шийдвэр гаргах үндэс суурийг тавих явдал юм. Конференцид Байгалийн Нөөц Ашиглалтыг Хянах Холбооны Үйлчилгээний Төвийн болон салбар байгууллагуудын ажилтнууд, шинжлэх ухааны байгууллагууд болон Байгаль нуурын бүс нутгийн ТББ оролцов.

Конференцийн үеэр Монгол улстай хил дамнасан усан объектын ариун цэвэр-халдварын аюулгүй байдлыг хангахад тулгарч буй бэрхшээлүүд, түүнчлэн   Монгол Оросын хил дамнасан усны нөөцийг хамгаалах ба тогтвортой хөгжүүлэх эрх зүйн болон институцийн бүтцийн өнөөгийн байдал ба сайжруулах  арга зам зэрэг асуудлуудыг хэлэлцэн ярилцав.

Конференцийн шийдвэр

Download - covering letter

Internal links:

http://bgtrk.ru/news/detail.php?ID=17350

http://egov-buryatia.ru/index.php?id=5330&tx_ttnews[tt_news]=35013

http://www.baikalfund.ru/news/fund/article.wbp?article_id=0690364d-19a6-4767-81d3-417cc1ca4f6e

http://buriat.er.ru/news/2014/7/29/tulohonov-prinyal-uchastie-v-proshedshej-v-buryatii-mezhdunarodnoj-konferencii-posvyashennoj-voprosam-ohrany-okruzhayushej-sredy/

http://03.rpn.gov.ru/node/8055

Document Actions

ЭЗХАХБ-ын удирдах зөвлөлийн хурал

2014оны 7-р сарын 04-ний өдөр, Улаан-Үд, ОХУ

Event details

When

Jul 04, 2014 05:05 AM to
Jan 09, 2015 05:05 AM

Where

Улаан-Үд, ОХУ

Add event to calendar

Хурлаар усны нөөцийн менежментийн арга хэрэгслийн талаар ярилцав. Олон улсын тэргүүн туршлага ба товч дүгнэлт хийж танилцуулсан.

Document Actions

“Экологийн этик ба 21-р зууны тотгвортой хөгжлийн технологи” олон улсын шинжлэх ухаан-хэрэглээний судалгааны талаарх конференци

Event details

When

Jun 30, 2014 05:00 AM to
Jan 09, 2015 05:00 AM

Add event to calendar

Энэхүү конференци нь Япон улсын Аичи-Нагоя хотод 11-р сарын 10-12 өдөр болох "Тогтвортой хөгжлийн төлөө өнөөдрийн боловсрол" ЮНЕСКО-гийн боловсролд зориулсан олон улсын конференцийн бэлтгэл ажил юм.

Конференцийн хүрээнд экологийн этик, тогтвортой хөгжлийн төлөөх боловсрол, даяаршил, ноосферийн ухамсар төлөвшүүлэх, соёлын үнэт зүйлсийг хадгалах, герменевтийн арга зүй, тогтвортой хөгжлийн технологи, г.м. асуудлын хэлэлцэх юм.

 

 

 

 

Document Actions
Document Actions