Буриад улсын албан төлөөлөгчид Эрхүү мужийн дүүргүүдэд айлчлав
2015 оны 4-р сарын 23-24 өдрүүдэд Буриадын төлөөлөгчид Эрхүү мужийн Уст-Ордынск ба Олхон дүүргүүдэд айлчлав. Төлөөлөгчдийн дунд Буриад Улсын ЗГ төлөөлөл, Байгаль нуурын төслийн менежер Сергей Куделя, Холбооны Зөвлөлийн гишүүн Арнолд Тулохонов, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Байгаль нуурын Байгалийн нөөцийн менежментийн хүрээлэнгийн дэд захирал Ёндон Гармаев зэрэг хүмүүс оролцсон.
Байгаль нуурт зориулсан Холбооны тусгай хөтөлбөр болон Байгаль нуурын төслийн хэрэгжилтийн талаар ярилцсан. "Байгаль нуурын эрдэнийн хэлхээ" баримтат киног үзүүлж танилцуулав.