Үйл явдал
"Аялал жуулчлалын мэргэжлийн тэргүүлэгч" уралдаан
Event details
When
Sep 03, 2013 02:00 PM
Where
БНУлсын хэмжээнд зарласан "аялал жуулчлалын мэргэжлийн тэргүүлэгч" уралдаанд аялал жуулчлалын салбарын байгууллагуудын хамгийн сайн ажилтнуудыг сонгон шалгаруулсан юм. Урадааны гол зорилго жуулчдад үзүүлж буй үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, хөдөлмөрийн нэр хүндийг өргөх болон Буриад улсын аялал жуулчлалын салбарын ажилтнуудын идэвхийг сэргээхэд оршино.
Уралдааныг Аялал жуулчлалын агентлаг Улаан-Үд хотын Захиргааны үйлдвэрлэл, хэрэглэгчдийн зах зээл ба аялал жуулчлалын Хороо, Дорнод Сибирийн соёл урлагийн улсын академи болон НҮБХХ-ДДБОС-гийн "Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент" төслийн оролцоотой зохион байгуулсан болно.
"Эко-Аялал жуулчлалын салбарын хамгийн сайн хөтөч-хөтлөгч" номинацийн ялагч Елена Мясниковад, "За Байкалом" ХХК, Байгаль нуурын төсөл өөрийн шагналаа гардуулав.
Document Actions
"Хил дамнасан усны асуудал" ОХУ-ын парламентийн сонсгол
2013 оны 6-р сарын 17-ны өдөр төрийн Дума-д "Хил дамнасан усны асуудал" сэдэвт сонсгол тавив.
Орос, Монгол хоёр улсын хилийн усыг хамагаалах болон тогтвортой менежментийг эрхлэхэд хамтран ажиллах хууль эрх зүйн ба институцийн хүрээний өнөөгий байдал ба цаашид сайжруулах боломжуудын талаар төслийн ОХУ-ын техникийн захирал танилцуулав.
Дума-с гаргасан зөвлөмжүүдийн нэг нь Сэлэнгэ мөрөн дээр далан барьж болзошгүй байгаа Монголын төлөвлөгөөнд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх тухай байв.
Document Actions
Монгол орон 2013 онд Байгаль Орчныг Хамгаалах Өдрийн гол зохион байгуулагч
Event details
When
from 09:00 AM to 09:00 PM
Where
Найроби, 2013 оын 2-р сарын 22 өдөр - Эдийн засгийнхаа нэг том салбар болох уул уурхайгаас шилжилт хийж Ногоон Эдийн Засагт тэргүүлэх ач холбогдол өгч, байгаль орчны талаарх сурталчилгааг залуучуудын дунд дэмжиж буй Монгол орон энэ жилийн 6-р сарын 5-нд Дэлхийн Байгаль Орчныг Хамгаалах Өдрийг хариуцан зохион байгуулах юм. НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөр (UNEP) –өөс Монгол орныг Байгаль Орчныг Хамгаалах Өдрийн гол зохион байгуулагчаар зарлав.
Credit: Shutterstock
Document Actions
"Сэлэнгэ - Хил хязгааргүй мөрөн" Үндэсний Зөвлөгөөн
Event details
When
from 08:25 AM to 08:25 PM
Where
"Сэлэнгэ - хил хязгааргүй мөрөн" үндэсний зөвлөгөөнийг ДДБОС-НҮБХХ "Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент" төслийн хүрээнд НҮБ-ын БШУСБ, Монгол улсын Усны Үндэсний Хороо болон БОНХЯам хамтран 2013 оны 6-р сарын 4-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав.
Зөвлөгөөнд тусгайлан илгээлт явуулсан Монгол Улсын Ерөнхий Сайд Н. Алтанхуягийн ивээл дор тус Зөвлөгөөн зохион байгуулагдав. Ерөнхий сайдын илгээлтийг зөвлөгөөний хөтөлбөр-урилгад монгол хэлд дээр хэвлэн гаргасан.
Зөвлөгөөнөөр бохирдлын үнэлгээ хийсэн судалгааны тайлангийн эцсийн хувилбарыг хэлэлцэв. Зөвлөгөөнд оролцогчид үнэтэй санал гаргасан ба тэдгээрийг тайлангийн эцсийн хувилбарт тусгасан болно.
Зөвлөгөөнд Яамдууд болон устай холбоотой төрийн байгууллагууд, голын сав газрын захиргаад, олон улсын байгууллагууд, дээд сургуулиуд, ШУА ба харьяа хүрээлэнгүүд, ТББ-ууд болон хувийн хэвшлийн салбараас 30 гаруй оролцогчид хамрагдсан байна. Монголын төр болон Усны Үндэсний хороо санаа тавьж зөвлөгөөнийг Төрийн ордонд хийх боломжийг олгосон юм.
Document Actions
2013 ОНЫ ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДӨР МОНГОЛД
Event details
When
from 01:55 AM to 01:55 PM
Where
Дэлхийн Байгаль Орчны Өдрийг Монгол улс хүлээн авч тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Байгаль орчин” сэдэвт үзэсгэлэн, байгаль орчны салбарт гадаад улс орон олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийг танилцуулах арга хэмжээ 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент” төсөл амжилттай оролцож, төслийн зорилт, хэрэгжих үйл ажиллагаа, үр дүнгийн талаар тайлбарлах, зарим гарсан үр дүнгээ танилцуулах, гарын авлага материал тараах зэргээр олон нийтэд сурталчлах ажлыг хийлээ.
Document Actions
Удирдах Зөвлөлийн Бүсийн Хоёрдугаар Хурал
Event details
When
Apr 27, 2013 11:35 PM
Where
ДДБОС-НҮБХХ-ийн "Байгаль Нуурын Сав Газрын Байгалийн Нөөцийн Нэгдсэн Менежмент" төслийн Удирдах Зөвлөлийн бүсийн хоёрдугаар хурал 2013 оны 4-р сарын 26-27 өдрүүдэд Улаанбаатар(Монгол) хотноо болно.
Удирдах Зөвлөлийн хоёр дугаар хурлын зорилго нь Байгаль нуурын төслийн 2012 онд хийсэн ажлын тайлан, 2013 онд хийх ажлын төлөвлөгөөг төсвийн хамт, хянан үзсэн ХДОДШ-ний тойм, хил дамнасан усны хамтын ажиллагааны хууль эрх зүйн ба институцийн бүтцийг хөгжүүлэх, эрчимжүүлэх үйл явцын үе шат зэрэг асуудлыг Удирдах Зөвлөлийн гишүүдэд болон ажиглагчдад зориулан танилцуулахад оршино.
Download the draft agenda and the preliminary participants list.
Document Actions
ХДОДШ Бүсийн Техникийн Зөвлөгөөн
НҮБХХ-ДДБОС "Байгаль Нуурын Сав Газрын Байгалийн Нөөцийн Нэгдсэн Менежмент" төслийн хэрэгжилтийн хүрээнд ХДОДШ бүсийн техникийн зөвлөгөөн 2013 оны 4-р сарын 25-ны өдөр Улаанбаатар(Монгол) хотод болов.
Download the draft workshop agenda and the preliminary list of participants.
Document Actions
Байгаль нуур орчмын мужийн ба Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн Хамгаалалтын Захиргаадын дарга нарын ажлын уулзалт
“Байгаль нуурыг хамгаалах ба Байгаль нуурын ТХГН-ийн нийгэм-эдийн засгийн хөгжил” холбооны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Буриад улсын Байгалийн Нөөцийн Яам болон Байгаль ашиглах Байгаль нуурын Хүрээлэн хамтран Байгаль нуур орчмын мужийн захиргаад ба ТХГН-ийн Хамгаалалтын Захиргаадад зориулсан хурлыг 2-р сарын 19-20 өдрүүдэд Олон Улсын Байгаль Орчны Боловсролын Төв “Истомино”-д зохион байгуулна, Истомино тосгон, Кабанск дүүрэг, БНБУ, ОХУ.
Document Actions
Байгалийн нөөц, байгаль орчин ба экологийн асуудлаарх Төрийн Думын байнгын хорооны дугуй ширээний ярилцлага
Байгалийн нөөц, байгаль орчин ба экологийн асуудлаарх Төрийн Думын байнгын хорооны дугуй ширээний ярилцлага нь 2013 оны 4-р сарын 8-ны өдрийн 11:00 цагаас ОХУ, Москва, Охотны ряд 1, Төрийн Думын бага танхимд болно. Ярилцлагын сэдэв:
« “Байгаль нуурыг хамгаалах ба Байгаль нуурын ТХГН-ийн нийгэм-эдийн засгийн хөгжил 2012-2020” холбооны хөтөлбөр дэх Байгаль нуурыг хамгаалах хууль тогтоомжийг уялдуулан зохицуулах» Доорх асуудлаар ярилцаж санал бодлоо солилцоход хөтөлбөрийн гол агуулга оршино:
1. Байгаль нуурын ТХГН-ийг Холбооны “Байгаль нуурыг хамгаалах ба Байгаль нуурын ТХГН-ийн нийгэм-эдийн засгийн хөгжил 2012-2020” зорилгод чиглэсэн хөтөлбөрийн нэг хэсэг болгон хөгжүүлэх
2. Эдийн засгийн тогтвортой хөгжлийн хүрээнд Байгаль орчныг хамгаалах ба Байгаль нуурын ТХГН-ийн байгалийн нөөцийг зохистой ашиглах Холбооны ба бүс нутгийн хууль эрх зүйн хүрээг сайжруулах
Дугуй ширээний ярилцлагад олон талуудын төлөөлөл оролцов: ОХУ-ын төрийн ба бүс нутгийн байгууллагууд, Байгалийн нөөц, байгаль орчин ба экологийн асуудлаарх Төрийн Думын байнгын хорооны гишүүд, ОХУ-ын ерөнхийлөгчийн улсын хуулийн зөвлөлийн төлөөлөгчид, шинжлэх ухааны болон ТББ-ууд.
Document Actions
"Байгаль нуурын эрдэнэсийн сан" боловсролын багц материалын танилцуулга
Хөгжим, Хүмүүнлэгийн Сургууль дээр бага болон дунд ангийн сурагчдад зориулсан боловсролын багц "Байгаль нуурын эрднэсийн сан" илтгэл 2-р сарын 21-ний өдөр тавина.
Танилцуулгыг Улаан-Үд хотын ба Буриад улсын багш нар түүнчлэн ОХУ-ын Байгалийн Нөөц ба Экологийн Яам мөн НҮБХХ-ийн төлөөлөгчид оролцон "Ирмэг" Байгаль нуурын Мэдээллийн Төвөөс зохион байгуулав.
Document Actions
"Парламентын 2013 оны хаврын чуулганы төлөвлөгөөний тойм
Event details
When
from 08:30 AM to 08:30 AM
Where
Парламентын 2013 оны хаврын чуулганы төлөвлөгөөний тоймыг Төрийн Думын Байгалийн нөөц, Байгаль Орчин ба Экологийн хороо 2012 оны 12-р сарын 20-ны өдөр батлав.
1) "ОХУ-д загас агнуурын салбарыг үр бүтээлтэй хөгжүүлэх хууль эрх зүйн дэмжлэг. Парламентын хэлэлцүүлэг 3-р сарын 6-ны өдөр, бага танхим 11.00 15.00 цаг В. Язев, Е. Глубоковская, С. Кашинцева.
2). "Холбооны зорилтот хөтөлбөрийн концепцийн хүрээн дэх Байгаль нуурыг хамгаалах хууль тогтоомжийг уялдуулах" дугуй ширээний ярилцлага Байгаль нуурыг хамгаалах ба Байгаль нуурын хамгаалалттай газруудын 2012-2020 он хүртэлх нийгэм-эдийн засгийн хөгжлийн талаарх Парламентын хэлэлцүүлэг. 4-р сарын 8-ны өдөр, бага танхим, 11.00 - 14.00 цаг, МСлипенчук, Т. Величко.
3). "ОХУ дахь ойн бодлого" Парламентын хэлэлцүүлэг, 5-р сарын 20-ны өдөр, бага танхим, 10.00 - 13.00 цаг, С.Муравленко, О.Лебедев, А.Савелева, Л.Свинухова.
4). "Хид дамнасан ус: ОХУ-ын хууль тогтоомж болон олон улсын хамтын ажиллагааг сайжруулах" Парламентын хэлэлцүүлэг, 6-р сарын 17-ны өдөр, бага танхим, 10.00 - 13.00 цаг, М.Слипенчук.
Document Actions
Бүрэн эрхт төлөөлөгчдийн XI -р хуралдаан
Event details
When
Dec 15, 2012 07:05 AM
Where
Хил дамнасан усны нөөцийг хамгаалах ба ашиглах тухай ОХУ ба Монгол улсын Засгийн Газар хоорондын гэрээний хэрэгжилтийн талаарх бүрэн эрхт төлөөлөгчдийн XI-р уулзалт 2012 оны 12-р сарын 14-15 өдрүүдэд Улаан-Үд хотод болов.
Оросын талын төлөөлөгчдийг Усны Нөөцийн Холбооны Агентлагийн дэд дарга Игорь Никитин, Монголын талын төлөөлөгчдийг БОНХЯ-ны дэд сайд Б. Тулга тус тус ахлав.
Бүрэн эрхт төлөөлөгчдийн X-р хуралдаанаар баталсан төлөвлөгөөг ажлын хэсэг амжилттай биелүүлсэн гэдэгт бүрэн эрхт төлөөлөгчид итгэл дүүрэн байв. Бүрэн эрхт төлөөлөгчид өнөөгийн үйлчилж буй механизмын хүрээнд цаашды хамтын ажиллагаанд хамтран хүчин чармайлт гаргана гэсэн хүслээ илэрхийллээ.
Document Actions
Тусгай Хамгаалалттай Газар Нутагт аялал жуулчлал хөгжүүлэх талаарх зөвлөгөөн
Буриад улсын Тусгай Хамгаалалттай Газар Нутагт аялал жуулчлал хөгжүүлэх талаарх зөвлөгөөн 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр БН Буриад улсын Иргэдийн Хурлын бага танхимд болов.
Энэ арга хэмжээ нь "Экологи. Боловсрол. Аялал жуулчлал" гэсэн нэр бүхий Байгаль Нуурын Олон Улсын Конференцийн нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Арга хэмжээг НҮБХХ/ДДБОС-гийн “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент” төсөл, Дэлхийн Байгаль Орчны Сан, Буриад улсын Байгалийн Нөөцийн Яам болон Байгаль нуурын мэдээллийн “ Гран” төв зэрэг байгууллагууд дэмжсэн болно.
Аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх нь Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн үйл ажиллагааны нэг чухал чиг хандлага болсныг арга хэмжээг зохион байгуулагчид цохон тэмдэглэв. Өсөн нэмэгдэж буй жуулчны урсгал болон байгалийн үзэсгэлэнт газар нутгийг хамгаалах асуудалтай хэрхэн хослуулах, эрсдэлийг яаж бууруулах вэ, байгалийг хүмүүст хэрхэн ойртуулж, ойлгуулах вэ? гэх мэт асуултанд бид өнөөдөр хариулах шаардлагатай болсон байна.
Дэлхийн байгаль орчны сангийн (GNF) тэргүүн хатагтай Марион Хаммерл болон удирдах зөвлөлийн гишүүн Ранвейг Экхофф нар байгалийн аялал жуулчлалын ирээдүйн хөгжлийн талаарх өөрийн төсөөллөө ярьж хуваацлаа.
Автор: Эдвард Батоцыренов, Байгаль нуурын байгалийн нөөцийн менежментийн хүрээлэн
Document Actions
Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн талаарх зөвлөгөөн - "Орос улсын бүсийн экологийн төв" ТТБ
Document Actions
Сава голын сав газрын зөвлөлтэй харилцан туршлага солилцох
Төслийн Үндэсний Захирал, БОНХЯ-ны Төрийн Нарийн Бичгийн дарга Ж.Батболд, БОНХЯ-ны Хилийн усны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхбат болон төслийн ажилтан Ч. Алтанчимэг нар IW:LEARN төслийн Сава голын сав газрын зөвлөлтэй харилцан туршлага солилцох арга хэмжээнд оролцохоор Хорват улсын Загреб хотод очсон юм.
Энэхүү харилцан туршлага солилцох уулзалт 12-р сарын 5-7 өдрүүдэд Сава голын сав газрын олон улсын зөвлөлийн Хорват улсын Загреб хот дах байранд болон Сава голын сав газрын хамтын менежменттэй холбоо бүхий өөр олон газарт болж өнгөрлөө.
Document Actions
”Газрын доорх усны нөөцийн үнэлгээ”
Event details
When
Nov 21, 2012 01:35 PM
Where
" Газрын доорх усны нөөцийн үнэлгээ" Монгол улсын БОНХЯам, НҮБ-ын БШУСБ болон Монгол дахь НҮБХХ-ийн төлөөлөгчдийн уулзалт Монголд, Улаанбаатар хотод болов.
Document Actions
Гидрохимийн Хүрээлэнгийн Хуралдаан
Event details
When
from 06:50 AM to 06:50 AM
Where
Донын Ростов хотын Гидрохимийн Хүрээлэнд зохион байгуулсан хурлаар "Байгаль нуурын сав газрын усны чанарын мониторингийн уялдуулсан хөтөлбөр" тендерийн хэрэгжилтийн талаар ярилцав. Төслийн менежер Сергей Куделя Гидрохимийн Хүрээлэнгийн дэд захирал Лидия Мининатай уулзав.
Төслийн Үндэсний Зохицуулагч, Александр Шеховцов; усан орчны биологийн нөөцийн эксперт, Лариса Раднаева; адил гэрээг Монголд гүйцэтгэж буй Даваа Г. (Цаг Уур Орчин Шинжилгээний Хүрээлэн) нар мөн адил Скайпе зөвлөгөөнд оролцов.
Document Actions
Сэлэнгэ - Байгаль нуурын судалгаа хамтдаа олон улсын нэг өдрийн зөвлөгөөн
Event details
When
from 03:50 AM to 03:50 AM
Where
Швейцарын Женев хотод болсон "Сэлэнгэ - Байгаль нуурын судалгаа хамт нэг дор" олон улсын нэг өдрийн зөвлөгөөн нь Сэлэнгэ мөрөн ба Байгаль нуурын экосистемийг шинжлэн судлах ба хадгалан үлдээхэд зориулагдсан ба Швейцарийн Женев хот дах Москвагийн ИХ Сургуулийн Олон Улсын Төвд 2012 оны 10-р сарын 31-ний өдөр болж өнгөрлөө. Арга хэмжээний зорилго нь - давтагдашгүй усан сан бүхий Байгаль ба Лееман зэрэг нууруудын экосистемийн судалгаа хийж буй ОХУ ба Европын улсуудын шинжлэх ухааны харилцаа холбоог өргөжүүлэхэд оршино.
Төслийн Үндэсний Зохицуулагч Александр Шеховцов ДДБОС-НҮБХХ-ийн "Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент" төслийн хүрээнд өөрийн хийсэн "Усан орчны судалгаа"-г танилцуулав.
http://www.eng.geogr.msu.ru/science/selenga_baikal/conference/
http://www.geogr.msu.ru/news/news_detail.php?ID=7114Download
Document Actions
ОХУ-ын Аудитын Танхимын төлөөлөгчид ба Монгол улсын Үндэсний Аудитын Газрын ерөнхий аудиторын уулзалт
ОХУ-ын аудитын танхимын дарга Сергей Степашин болон Монгол улсын ерөнхий аудиторын орлогч дарга Бадамдоржын Батбаяр нар даргалан ОХУ-ын Аудитын Танхимын төлөөлөгчид ба Монгол улсын Үндэсний Аудитын Газрын ерөнхий аудиторын уулзалт 2012 оны 10-р сарын 1-нд Улаан-ҮҮд хотод болов.
Хоёр улсын гүйцэтгэгч болон удирдах байгууллагуудын төлөөлөгчид илтгэл тавив. Хил дамнасан газар нутагт байгаль орчныг хамгаалах төрийн зохицуулалт хэр үр дүнтэй байгаа талаар зэрэгцүүлэн хийсэн шалгалтын үр дүнг хэлэцэв. Уулзалтын дүнд хоёр орны засгийн газарт явуулах экологийн хамтын ажиллагааны хамтарсан нот бичигт гарын үсэг зурав.
Орос ба Монголын санхүүгийн хяналт шалгалтын дээд байгууллагууд “Хоёр орны төр, засагт хийлийн усны чанарыг харуулдаг болон экологийн өөр бусад үзүүлэлтийн талаар нэгдсэн стандарттай болох санал тавив.
Document Actions
ДДБОС-гийн Олон Улсын Усны төслүүдэд зориулсан Ази Номхон Далайн Бүсийн Зорилтот Анхдугаар Зөвлөгөөн
Event details
When
Sep 28, 2012 01:55 AM
Where
Зөвлөгөөн нь төслүүдийн хооронд мэдлэгэ солилцох(Хамгийн сайн сургамж ба сорилтууд) явдлыг голлосон бүс нутгийн түвшний Олон Улсын Усны Конференци юм. Зөвлөгөөнөөр төслийн менежерүүдийн хүсэлтээр хамтрагчдад зориулсан курсээр үзэх хичээлийн багцыг хэлэлцэв.
Түүнчлэн хэлэлцэх асуудалд ДДБОС ОУУ:СУРАЛЦАХ төслийн дэмжлэгтэйгээр төслүүүд хоорондоо харилцан туршлага солилцох ба ирээдүйд зохиогдох зөвлөгөөнүүдийн талаарх асуудлыг оруулан ирээдүйд эн тэргүүнд тавигдах сургалтын талаар хурлын хөтөлбөрт мөн оруулсан байв. Зөвлөгөөний идэвхижүүлэгчээр БХОУХолбооны Дэлхийн Нийгэмлэг, ДДБОС-гийн нарийн бичгийн газар ба өөр бусад сонирхогч талуудаас оролцов.