Вы здесь: Главная / Үйл Явдал / "Сэлэнгэ - Хил хязгааргүй мөрөн" Үндэсний Зөвлөгөөн

"Сэлэнгэ - Хил хязгааргүй мөрөн" Үндэсний Зөвлөгөөн

Подробности события

Когда

2013-06-04
c 08:25 по 20:25

Где

Улаанбаатар, Монгол улс

Добавить событие в календарь

"Сэлэнгэ - хил хязгааргүй мөрөн" үндэсний зөвлөгөөнийг ДДБОС-НҮБХХ "Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент" төслийн хүрээнд  НҮБ-ын БШУСБ, Монгол улсын Усны Үндэсний Хороо болон БОНХЯам хамтран 2013 оны 6-р сарын 4-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Зөвлөгөөнд тусгайлан илгээлт явуулсан Монгол Улсын Ерөнхий Сайд Н. Алтанхуягийн ивээл дор тус Зөвлөгөөн зохион байгуулагдав. Ерөнхий сайдын илгээлтийг зөвлөгөөний хөтөлбөр-урилгад монгол хэлд дээр хэвлэн гаргасан.

Зөвлөгөөнөөр бохирдлын үнэлгээ хийсэн судалгааны тайлангийн эцсийн хувилбарыг хэлэлцэв. Зөвлөгөөнд оролцогчид үнэтэй санал гаргасан ба тэдгээрийг тайлангийн эцсийн хувилбарт тусгасан болно.

Зөвлөгөөнд Яамдууд болон устай холбоотой төрийн байгууллагууд, голын сав газрын захиргаад, олон улсын байгууллагууд, дээд сургуулиуд, ШУА ба харьяа хүрээлэнгүүд, ТББ-ууд болон хувийн хэвшлийн салбараас 30 гаруй оролцогчид хамрагдсан байна. Монголын төр болон Усны Үндэсний хороо санаа тавьж зөвлөгөөнийг Төрийн ордонд хийх боломжийг олгосон юм.

Операции с документом
Навигация
« February 2026 »
February
MoTuWeThFrSaSu
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728