You are here: Home / Үйл Явдал / Оролцогч талуудад зориулсан сургалт

Оролцогч талуудад зориулсан сургалт

’’Байгаль нуурын сав газар дах хүрээлэн буй орчны асуудал ба тэдгээрийг шийдвэрлэхэд ногоон эдийн засгийн гүйцэтгэх үүргийн талаар хүмүүсийн ухамсрыг дээшлүүлж, менежментийг сайжруулах’’

Event details

When

Jul 30, 2013 02:20 AM to
Aug 02, 2013 02:20 AM

Where

Улаан-Үд, ОХУ

Add event to calendar

2013 оны 7-р сарын 30-ны өдрөөс 8-р сарын 2 –н хүртэл Буриад улсын олон улсын экологийн боловсролын төв “Истомино”-д БОНХЯ, Байгаль хамгаалах цагдаагийн иргэний хяналт, олон нийтийн “Ногоон танхим” зэрэг Монголын байгууллагуудын түүнчлэн Байгалийн нөөцийн яам, улсын ойн аж ахуйн агентлаг, Буриад улсын байгаль орчны хяналтын алба зэрэг Буриад улсын байгууллагуудын экспертүүд оролцсон “Байгаль нуурын сав газар дах хүрээлэн буй орчны асуудлууд ба тэдгээрийг шийдвэрлэхэд ногоон эдийн засгийн гүйцэтгэх үүрэг роль” сэдэвт семинар болов.

Семинарыг НҮБХХ-ДДБОС-гийн “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент” төсөл зохион байгуулсан. Семинарт 40 гаруй хүн оролцсон.

Семинарын гол зорилго – “ногоон эдийн засаг” үүсэн бий болох явцыг ярилцах ба экологийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхэд төр, нийгэм, бизнесийн салбарын хүчин чармайлтыг нэгтгэх түүнчлэн байгалийн нөөц баялгийг ашиглахад экологийн аюулгүй байдлыг хангах явдлыг дээшлүүлэх талаар практик зөвлөмжүүдийг боловсруулж гаргах. “Ногоон эдийн засаг” гэдэг нь НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөрөөс гаргасан тодорхойлолтын дагуу “хүмүүсийн сайн сайхан аж төрөх байдлыг дээшлүүлж, нийгмийн эрх тэгш байдлыг хангахын сацуу байгаль орчинд үзүүлэх эрсдэл болон доройтлыг мэдэгдэхүйц бууруулах тийм эдийн засгийн хэлнэ” гэж томъёолсон байна.

 

Загрузить сборник

Document Actions
Navigation
« August 2020 »
August
MoTuWeThFrSaSu
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31