Байгалийн нөөц, байгаль орчин ба экологийн асуудлаарх Төрийн Думын байнгын хорооны дугуй ширээний ярилцлага
Байгалийн нөөц, байгаль орчин ба экологийн асуудлаарх Төрийн Думын байнгын хорооны дугуй ширээний ярилцлага нь 2013 оны 4-р сарын 8-ны өдрийн 11:00 цагаас ОХУ, Москва, Охотны ряд 1, Төрийн Думын бага танхимд болно. Ярилцлагын сэдэв:
« “Байгаль нуурыг хамгаалах ба Байгаль нуурын ТХГН-ийн нийгэм-эдийн засгийн хөгжил 2012-2020” холбооны хөтөлбөр дэх Байгаль нуурыг хамгаалах хууль тогтоомжийг уялдуулан зохицуулах» Доорх асуудлаар ярилцаж санал бодлоо солилцоход хөтөлбөрийн гол агуулга оршино:
1. Байгаль нуурын ТХГН-ийг Холбооны “Байгаль нуурыг хамгаалах ба Байгаль нуурын ТХГН-ийн нийгэм-эдийн засгийн хөгжил 2012-2020” зорилгод чиглэсэн хөтөлбөрийн нэг хэсэг болгон хөгжүүлэх
2. Эдийн засгийн тогтвортой хөгжлийн хүрээнд Байгаль орчныг хамгаалах ба Байгаль нуурын ТХГН-ийн байгалийн нөөцийг зохистой ашиглах Холбооны ба бүс нутгийн хууль эрх зүйн хүрээг сайжруулах
Дугуй ширээний ярилцлагад олон талуудын төлөөлөл оролцов: ОХУ-ын төрийн ба бүс нутгийн байгууллагууд, Байгалийн нөөц, байгаль орчин ба экологийн асуудлаарх Төрийн Думын байнгын хорооны гишүүд, ОХУ-ын ерөнхийлөгчийн улсын хуулийн зөвлөлийн төлөөлөгчид, шинжлэх ухааны болон ТББ-ууд.