Бүх Оросын симпосиум "Аналитик химийн сэдэвчилсэн асуудлууд. Аналитик аргачлалаар хүрээлэн буй орчны биет зүйлсийг шинжлэх нь"
Event details
When
Aug 26, 2012 02:25 PM
Where
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр/ДДБОС-гийн “Байгаль Нуурын Сав Газрын Хил Дамнасан Экосистемийн Байгалийн Нөөцийн Нэгдсэн Менежмент” төслийн дэмжлэгтэйгээр 2012 оны 8-р сарын 19-26 өдрүүдэд Улаан-Үд хотод болсон Бүх Оросын “Аналитик химийн сэдэвчилсэн асуудлууд. Аналитик аргачлалаар хүрээлэн буй орчны биет зүйлсийг шинжлэх нь” Симпосиумыг дэмжин ажиллаа. Зохион байгуулах комиссийн даргаар академик Юри Золотов, ОХУ-ын ШУА-ийн орлогч гишүүн Тулохонов А.К. болон ОХУ-ын ШУА-ийн орлогч гишүүн Калмыков С.В. нар ажиллаа. Москвагийн Улсын Их Сургууль, Сибирийн Холбооны Улсын Их Сургууль (Красноярск), ОХУ-ын ШУА-ийн Геохими ба Аналитик Химийн Их Сургууль (Москва), Уралын Жин Хэмжүүрийн Их Сургууль (Екатеринбург) болон бусад байгууллагуудын аналитик химийн салбарын тэргүүлэх зэргийн экспертүүд илтгэл тавив.
Төслийн хэрэгжилтийн явцын талаар төслийн менежер Сергей Куделя танилцуулав.
Симпозиумд байгаль орчны дүн шинжилгээтэй хамаарал бүхий байгууллагуудын 300 гаруй ажилтан оролцов.