“Байгаль нуурын талаарх харилцан яриа” 2-р Форум
Event details
When
from 08:35 AM to 08:35 PM
Where
“Байгаль нуурын талаарх харилцан яриа” Форум нь 2013 оны 8-р сарын 22-нд Буриад улсад болно. Энэхүү Форумаар Байгаль нуурын Тусгай Хамгаалалттай Газруудын асуудлыг ярилцах юм. Форумыг ОХУ-ын Төрийн Думын байгалийн нөөц, байгаль орчин ба экологийн хороо, Төрийн Думын гишүүдийн Байгаль нуурын нийгэмлэг, Буриад улсын Засгийн Газар ба Үндэсний Хурал болон Байгаль нуурыг хадгалж үлдээхэд дэмжлэг үзүүлэх сан зэрэг байгууллагууд зохион байгуулж байна. Форумын зорилго нь Байгаль нуурыг хадгалж хамгаалах ба нуурын бүс нутгийг тогтвортой хөгжүүлэх төслүүдийг боловсруулан бэлэн болгох байнгын ажиллагаатай бүс дундын яриа хэлэлцээний индэр байгуулахад оршино.
НҮБХХ-ДДБОС НҮБ-ын ХХ/ДДБОС-гийн “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент” төслийн менежер Сергей Куделя ОХУ ба Монгол улсын хоорондын хилийн усыг хамгаалах болон тогтвортой менежментийг эрхлэх хууль эрх зүйн, институцийн хүрээний өнөөгий байдал болон эрчимжүүлэх боломжуудын талаар танилцуулна.