Үйл явдал
Зураг ба зохион бичлэгийн уралдаан
Дэлхийн усны өдрийг жил бүрийн 3-р сарын 22-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. 2014 онд энэ арга хэмжээний хүрээнд НҮБХХ-ДДБОС, Орхон голын сав газрын захиргаатай хамтран Эрдэнэбулган ба Өгийн нуур сумдын 9-12 дугаар ангийн хүүхдүүдийн дунд “усны нөөцийг хамгаалах нь”, 7-8 дугаар ангийн хүүхдүүдийн дунд “Өгийн нуурыг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт зохион бичлэгийн, 4-6 ангийн хүүхдүүдийн дунд усны сэдвээр зургийн уралдаан зохион байгуулав. Гурван төрлийн уралдаанд нийт 45 сурагчид оролцов.
Document Actions
Өгийн нуурын товч танилцуулга ба нуур орчмын газар нутгийн цэвэрлэгээ
1998 онд Өгийн нуур Рамсарын конвенцид бүртгэгдсэн байна. Нуур намгархаг нуга бүхий 2520 га талбай эзэлдэг Орхон голын сав газрын нутагт оршдог. Нуур нь –, олон тооны гол горхи, цөөрөмтэй, баруун хэсэгтээ намгархаг үзэсгэлэнтэй нутаг юм. Нуурын нийт талбай ойролцоо 50км хавтгай дөрвөлжин газар нутаг ба эргийн урт нь 24,7 км. Нуур хамгийн гүн хэсэгтээ 15,3 м хүрдэг ба нийт эзлэхүүн нь 147,9м3 юм. Нуур орчмыг цэвэрлэх кампанит ажлыг НҮБХХ-ДДБОС-гийн санхүүгийн дэмжлэгээр 2014 оны 3-р сарын 20-21 өдөр зохион байгуулав. Цэвэрлэгээнд 20 хүн 2 ачааны машинтай оролцож 5 тонн хог хаягдал түүсэн байна.
Document Actions
“Хил Хязгааргүй Байгаль нуур” HD кино ТВ сувгуудаар
"Хил Хязгааргүй Байгаль нуур" HD киног Орос ба Монгол хэл дээр ТВ-ийн хэд хэдэн сувгуудаар үзүүлэв. ОХУ-д "Буриадын ертөнц" ТВ-ийн суваг ба Монголд "Соён Гэгээрүүлэгч" ТВ энэ киног хэдийнээ нэвтрүүлэн үзүүлсэн байна, түүгээр үл барам ТВ-ийн өөр бусад сувгуудаар ч нэвтрүүлэхээр ярилцаж байна. Үүнд:
MIR Buryatia | |
Soyon Gegeeruulegch TV | http://soyongegeeruulegch.com/ |
Aist TV |
http://www.aisttv.ru/ |
UBS TV |
http://www.ubs.mn/ |
MNB TV |
http://mnb.mn/ |
Document Actions
Байгаль нуурын мөсийг цэвэрлэх кампанит ажил
2014 он "Байгаль нуурын цэвэр мөс" хог хаягдал цэвэрлэх хаврын ажил дуусав. "Байгаль нуурын цэвэр мөс" сайн дурын үйл ажиллагаа "Байгаль нуурын загасчлал - 2014" арга хэмжээний хүрээнд 3 дах удаа Буриад улсад зохион байгуулагдав. Бие даасан ашгийн бус бүлэг "экологи ба нийгмийн төслүүдийг хөгжүүлэх төв"-өөс хэрэгжүүлдэг "Байгаль нуурыг аварцгая" төслийн хүрээнд цэвэрлэгээний ажил 2014 оны 4-р сарын 14 өдөр болж өнгөрөв.
Энэ ажлын дүнд 25 уут хог түүж сурталчилгаа, гэгээрлийн ажлыг өргөн хүрээнд явуулав.
"Байгаль нуурын цэвэр мөс" ажлын зорилго нь голын мөс, эрэг орчмыг хог хаягдлаас цэвэрлэхээс гадна "Байгаль нуурын загасчлал" арга хэмжээнд оролцогчид болон зочидын дунд ухуулах, соён гэгээрүүлэх ажлыг идэвхитэй өрнүүлэхэд оршиж байв.
Хог хаягдалтай хэрхэн харьцах, хаягдлыг яаж тусад нь цуглуулж боловсруулах, Байгаль нуурын орчимд хог хагдлыг ангилан цуглуулах ажлыг нэвтрүүлэх нь ямар чухал ач холбогдолтойг сайн дурын ажилтнууд ухуулан таниулж байв.
Түүнчлэн байгальтай хэрхэн хайр гамтай харьцах, гал түймрийн аюулгүй байдал, спорт загасчлалын "бариад- амьдаар нь тавих" зарчмын талаар яриа хийв.
"Байгаль нуурын цэвэр мөс" ажлыг олон нийтийн ба ашгийн олон байгууллагууд дэмжсэн. Үүнд:
НҮБХХ/ДДБОС "Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент" төсөл,
Байгаль нуурыг аврахад дэмжлэг үзүүлэх сан, Листвянка тосгоны захиргаа, Прибайкальски Байгалийн Цогоцолбор Газар ба бусад мбайгууллагууд.
Document Actions
Байгаль нуурын төсөл- дунд шатны үнэлгээ
Event details
When
Apr 13, 2014 01:45 AM
Where
Төслийн дунд шатны үнэлгээ хийх олон улсын экспертэд зориулж Кабански ба Баргуужин мужууд дах УТХГ-ууд болон Курумкан мужийн малын сэг зэм устгах байгууламжийг үзүүлэх албан аяллыг төслөөс зохион байгуулав.
Document Actions
НҮБ-ын ЕЭЗК хоёрдугаар зөвөлгөөн: Голын сав газрын комиссууд ба хамтарсан бусад байгууллагууд: Техникийн аспект
Голын сав газрын комиссууд ба хамтарсан бусад байгууллагууд: Техникийн аспект Хоёрдугаар зөвөлгөөн 2014 оны 4-р сарын 9-10 өдөр болж хамтарсан байгууллагуудын экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх, усны дэд бүтэц г.м.хамтын ажиллагааны онцлог салбар ба техникийн асуудалд анхаарлаа хандуулав. Хоёрдугаар зөвөлгөөний хэлэлцэх сэдвийг анхны зөвөлгөөнд оролцогчдын тавьсан саналд үндэслэн боловсруулсан.
Document Actions
Дэлхийн Усны өдөр Орос оронд
НҮБХХ/ДДБОС-гийн төсөл дэмжиж Дэлхийн усны өдрийн хүрээнд дугуй ширээний ярилцлагыг 3-р сарын 24-ний өдөр зохион байгуулав. Энэ арга хэмжээг Буриад улсын Росприроднадзор болон Байгалийн Нөөцийн Яам санаачлан зоихон байгуулсан юм. Хуралдаанд холбооны ба бүс нутгийн байгаль хамгаалаллын, прокуратурын, шинжлэх ухааны, орон нутгийн өөрөө удирдах, аж ахуйн ба олон нийтийн байгууллагуудын төлөөлөл оролцов.
Дугу ширээний ярилцлагын үеэр Байгаль нуурын Тусгай Хамгаалалттай Газар нутгийн төвийн бүсэд өнөөгийн нийгэм эдийн засгийн нөхцөл дор Байгаль нуурыг хамгаалах орчин үеийн ба түүний усны нөөцийг зүй зохистой ашиглах асуудлын талаар ярилцав. Байгаль нуурын усан объектод хүний зүгээс үзүүлж буй ачаллыг бууруулах ба Байгаль нуурын бүс нутгийг тогтвортой хөгжүүлэхэд цаг үеэ олсон, үндэслэл бүхий удирдлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэдгийг оролцогчид цохон тэмдэглэж байв.
Эх сурвалж: http://prnadzor.e-baikal.ru/news?record_id=1022Document Actions
Дугуй ширээний ярилцлага ОХУ-ын Улсын номын санд: “Дэлхийн Усны Өдөр 2014: Ус ба эрчим хүч”
Event details
When
Jan 09, 2015 06:25 AM
Where
НҮБ-ын мэдээллийн төвийн дэмжлэгтэйгээр Оросын Улсын номын санд 3-р сарын 20-ны өдөр Дэлхийн Усны Өдрийг тохиолдуулан их дээд сугуулиудын оюутан ба уншигчдад зориулсан уулзалт болов.
Экспертүүдийн илтгэлийг нээж ОХУ-ын гавьяат экологич, НҮБХХ/ДДБОС "Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент" төслийн үндэсний техникийн захирал Александр Шеховцов үг хэлэв.
Энэ газар нутгийг судлах төсөл 2011 оноос хэрэгжиж эхэлсэн юм. Нуурт цутгадаг гол, горхиууд Эрхүү муж, Буриадад байдаг ба тэдгээр нь хангалттай бохирдсон. Өөр нэг асуудал бол Байгаль нуурын хамгийн том цутгал болох Монголоос эх авдаг Сэлэнгэ Мөрөн юм. Түүн дээр хэд хэдэн цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа ба энэ нь Байгаль нуурын цутгалд нөлөөлж болзошгүй юм. Одоогоор Орос, Монголын эрдэмтэд ба НҮБ-ын ажилтнууд нуурын мониторинг хамтран хийж байна. Дугуй ширээний ярилцлагад оролцогсдод төслийн дэмжлэгээр бүтээсэн "Хил хязгааргүй Байгаль нуур" гайхамшигтай киног үзүүлэв.
Source (text and photo): http://www.rsl.ru/ru/s7/s409/2014/voda
Document Actions
GEF IW:LEARN Мэдээлэл ба Харилцааны Технологийн Зөвөлгөөн 2014 оны 3-р сарын 17- 20 өдрүүд
Event details
When
Jan 09, 2015 06:35 AM
Where
GEF IW:LEARN 2014 оны 3-р сарын 17-20 өдрүүдэд Филипины Манила хотод Ази, Номхон далайн бүсийн орон зайн мэдээллийн менежментийн Мэдээлэл Харилцааны технологийн сургалт болов.
Дэлхийн банкнаас Geonode ашиглан Латин Америк ба Карибийн болон өөр бүс нутагт хэрэгжүүлж амжилтанд хүрсэн үлгэр жишээн дээр тулгуурлан усан экосистемийн менежмент, гамшгийн менежмент ба аюулыг бууруулахад орон зайн мэдээллийн менежментийн үүрэг ролийн талаар гүнзгий ойлголт өгсөн.
Семинарын үеэр GeoNode болон холбогдох нээлттэй код бүхий суурь эх үүсвэрийг ашиглах ур чадварыг эзэмшүүлэв.
Document Actions
Баримтат кино "Хил Хязгааргүй Байгаль нуур" нээлт
Event details
When
Jan 09, 2015 03:45 PM
Where
Монгол улс, Улаанбаатар хотноо "Хил Хязгааргүй Байгаль нуур" баримтат киног төслийн оролцогч талуудад үзүүлж кино нээлт болов.
Document Actions
Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторид ионы хроматограф DIONEX төхөөрөмжийг суурилуулж ажилд оруулав
Event details
When
Jan 09, 2015 03:45 PM
Where
RFQ_GPSO_2014-068 (IWC-78317) «Сэлэнгэ мөрний сав газрын гол мөрний усны чанарын нэгдсэн хөтөлбөрт багтсан тодорхойлогч бодисыг шинжлэх аргын интеркалибраци" тендерийн хүрээнд усны чанарын хэмжилтийг нэг ижил аргаар хийх ажлыг амжиллтай хэрэгжүүлэх үүднээс түүнчлэн төслийн Удирдах Зөвлөлийн шийдвэрийн дагуу Байгаль орчин, Хэмжилзүйн Төв Лабораторт (Улаанбаатар, Монгол) Ион хроматографийн шинэ систем багаж худалдан авч угсран ажилд оруулав. Орчин үеийн энэ шинэ төхөөрөмжөөр усны дээж дэх бага нягтралтай анионыг хэмжих боломжтой юм. хоёр ажилтан Гидрохимийн Росгидромет хүрээлэнд (Ростов на Дону) мэргэжил дээшлүүлсэн. Байгаль орчин Хэмжилзүйн Төв Лабораторийн шинжилгээ хийх чадамж дээшилснээр Монгол ба Оросын шинжилгээний байгууллагууд хамтран ажиллах таатай орчин бүрдлээ.
Document Actions
UNEP/IW:LEARN ICT Орон зайн мэдээллийн системийн менежментийн семинар
Event details
When
Jan 09, 2015 06:55 AM
Where
UNEP/IW:LEARN IWLEARN Geonode систем ба Байгаль нуурын мэдээллийн төвийн вэб портал хоорондын харилцан үйлчлэлийг сайжруулахын тулд Төслийн менежер Сергей Куделя орон зайн мэдээлийн системийн менежментийн семинарт оролцов.
Семинарыг Азийн хөгжлийн банк ба Дэлхийн банк хамтран зохион байгуулав. Тэргүүний практик ба стандартыг ашиглан газрын зургийн хэлбэрээр орон зайн мэдээллийг төсөл болон хамтрагч талууд ашиглах явдлыг дэмжих зорилгоор энэ семинарыг зохион байгуулсан байна. Семинарт анхдагч нээлттэй код бүхий GeoNode-г суурь болгон ашиглав.
http://geonode.org/
Document Actions
Байгаль нуурын мэдээлийн төвийн зөвөлгөөн Workshop
Event details
When
Jan 09, 2015 03:40 PM
Where
Буриад улсын Улаан-Үдэ хотод Байгаль нуурын мэдээллийн төвийн зөвөлгөөн болов. Байгаль нуурын Мэдээлийн төвийг байгуулах үйлчилгээний ажлыг гүйцэтгэх гэрээт байгууллага болох Орхон голын сав газрын зөвлөл болон Байгаль нуурын байгалийн менежментийн хүрээлэнгийн ажилтнууд БНБМХ-гийн Геомэдээлийн системийн лабораторт уулзав. Уулзалтын үеэр БНМТ-ийн бүтэцийг тохиролцож үргэлжлэн хамтран ажиллах асуудлыг харилцан ярилцав.
Document Actions
Байгаль нуурын төсөл - Аялал жуулчлалын жилийн хамтрагч
Аялал жуулчлалын жилийн хүрээнд төслөөс 10 арга хэмжээ, ажил үйлчилгээг дэмжсэн болно. Үүнд: Европарк олон улсын конференцд оролцох, "Хил хязгааргүй Байгаль нуур" баримтат кино бэлтгэх, биологийн олон янз байдалд ээлтэй аялал жуулчлалын төлөвлөгөө боловсруулах зэрэг ажил орно.
Document Actions
ОХУ-ын Байгалийн Нөөцийн Яамны байгаль орчныг хамгаалах бүх Оросын IV Их Хурал.
ОХУ-д болж буй байгаль хамгаалах жилийн томоохон арга хэмжээний нэг нь Их Хурал юм. Төрийн, бизнесийн, шинжлэх ухааны ба боловсролын байгууллагудын, экспертууд болон нийгмийн зүтгэлтнүүдийн төлөөлөл оролцсон байна.
Document Actions
Дэд - бүсийн зөвөлгөөн: “Хойд ба төв Азийн бүсийн усны менежментийн бүсийн хамтын ажиллагааг бэхжүүлэх"”
Төв Азийн эдийн засагт зориулсан НҮБ-ын тусгай хөтөлбөрийн Эдийн Засгийн Форум "Бүс нутгийн хамтын ажиллагаанд тулгуурласан өргөн хүрээтэй ба тогтвортой хөгжил"(ТАЭТХ), түүнчлэн Удирдах Зөвлөлийн 9-р хуралдаан 2013 оны 11 дүгээр сарын 19-22 өдрүүдэд Казахстаны Алматы хотод болж өнгөрөв. Хуралд Афганистан, Азербайджан, Казахстан, Кыргызстан, Таджикистан ба Туркменистан болон Төв Азид үйл ажиллагаа явуулдаг засгийн газар дундын мөн санхүүгийн байгууллагуудын төлөөлөл оролцов.
Document Actions
дэд-бүсийн зөвлөгөөн: " Умард ба Төв Ази дах усны менежментийн бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь"
Document Actions
Байгаль орчныг хамгаалах асуудлаарх Орос - Монголын хамтарсан комиссийн 3 дугаар хуралдаан
Подробности событиясостоялось Третье заседание Смешанной Российско-Монгольской комиссии по вопросам охраны окружающей среды. Российская делегация возглавлялась Председателем комиссии, заместителем главы Росприроднадзора, Амирханом Амирхановым, Монгольская - зам.министра Министерства окружающей среды и зеленого рзвития - Tulga Buyaa.
2013 оны 10 дугаар сарын 28 өдөр Байгаль орчныг хамгаалах асуудлаарх Орос - Монголын хамтарсан комиссийн 3 дугаар хуралдаан
болов. Оросын төлөөлөгчдийг комиссийн дарга, Росприроднадзор-ын орлогч дарга Амирхан Амирханов, Монголын талыг - БОНХЯ-ны дэд сайд Б.Тулга нар тэргүүлэн оролцов.
Document Actions
ДДБОС-гийн 2 жил дутмын Олон Улсын Усны 7 дугаар Конференци
Event details
When
Oct 31, 2013 06:15 PM
Where
2 жил дутамд нэг болдог ДДБОС-гийн Олон Улсын Усны 7 дугаар Конференц (IWC7) -ийн зорилго нь ДДБОС-гийн төслүүдийн хооронд туршлага солилцох ажлыг дэмжихэд оршино. Конференцид оролцогчдын төсөл удирдах ба техникийн салбарын мэдлэгийг дээшлүүлэхэд илүү ач холбогдол өгөх юм. Оролцогчид хүрсэн амжилтыг дүгнэж, өөрийн ажилладаг болон өөр бусад салбарт ирээдүйд хийх ажлын чиглэлийг төлөвлөнө. IWC7 хурлын гол сэдэв “Эдийн засгийн дүн шинжилгээ нь Стратегийн зорилтот хүрэх шинжлэх ухааны зэмсэг” юм. Түүнчлэн IWC7 нь олон улсын усны асуудлын эдийн засгийн дүгнэлт болон дүгнэлт гаргасан шинжлэх ухааны үндэс ба асуудлын улс төрийн үйл явдалтай холбоо бүхий механизм зэрэгт илүү ач холбогдол өгсөн ДДБОС-гийн бүх төслүүдийн хооронд туршлага солилцох үйл ажиллагааг дэмжих зорилготой юм.
More information about this event…
Document Actions
Европарк 2013 жил бүрийн зөвлөгөөн
Event details
When
Oct 13, 2013 06:05 AM
Where
Европарк 2013 жил бүрийн зөвлөгөөнийг Хортобадын Үндэсний парк зохион байгуулах ба Унгар улсын Дебресен дахь Хортобадын Үндэсний паркд 2013 оны 10-р сарын 9-13 өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ.
2013 оны жилийн зөвлөгөний үеэр Европын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн төлөөлөгчид зөвхөн "Байгалийн төлөө 40 жил"-ийн ойг тэмдэглэхээс гадна улам бүр нэгдэн нийлж байгаа Европын Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн менежментийн ирээдүйн талаар ч ярилцах юм. Хил дамнасан ТХГН-ийн менежментийн Транспаркнэт сүлжээ, байгаль орчны талаар залуучуудад боловсрол олгох Залуу байгаль хамгаалагчдын хөтөлбөр ба зуны лагерь, ТХГН дах тогтвортой аялал жуулчлал тунхаглал дор ажиллаж буй ТХГН-ийн сайн дуурынхны менежмент болон улам бүр өргөжиж байгаа ТХГН-ийн сүлжээ зэрэг гайхамашигтай амжилт нь Европарк-ын гишүүдийн үйл ажиллагааны үндэс суурь нь болж байдаг юм.
2013 оны зөвлөгөөний үеэр ТХГН-ийн нэгдсэн менежментийг онцгойлон анхаарч энэ салбарын экспертүүд зөвлөгөөн, хээрийн аялал, илтгэл тавих үеэр өөрсдийн туршлагаас хуваалцах болно.
ЕВРОПАРК -ийн Facebook ба Twitter @EUROPARC буюу энэхүү вэбсайт-ын website шинэчилсэн мэдээллийг эндээс байнга авна уу!