Үйл явдал
Сибирь ба ОХУ-ын алс дорнодын газар зүйчдийн XV их хурал
Event details
When
Sep 14, 2015 04:00 AM
Where
"ОХУ-ын дорно хэсгийн газар нутгийн газар зүйн, нийгэм-эдийн засгийн, байгаль орчны болон этно-соёлын хөгжлийн хүчин зүйлүүд" сэдэвт Сибирь ба Орос улсын алс дорнодын газар зүйчдийн XV их хурал 9-р сарын 10-14 өдрүүдэд анх удаа Улан-Үд хотод болж өнгөрөв.
ОХУ-ын газар зүйн ухаанд тулгарч буй эн тэргүүний асуудлууд болон ОХУ-ын эдийн засаг ба геополитикийн хүчин зүйлүүд, байгаль орчны өнөөгийн төлөв байдал ба Сибирийн нийгэм-эдийн засгийн байдал 21-р зууны эхэнд, Орос улсын дорнод хэсгийн газар нутгийн судалгаанд газар зүйн ухааны гүйцэтгэх үүрэг роль болон өөр бусад олон чухал асуудлыг хөндөн ярилцав.
Хурлын хүрээнд дугуй ширээний ярилцлага зохион байгуулж XXI -р зууны байр зүйн зургийн цахим хувилбарыг сайжруулах хөтөлбөрийг хэлэлцэв. Бүс нутгийн суурь ба хэрэглээний газар зүйн хөгжилд хийж буй шинжлэх ухааны судалгаанууд ямар их үүрэг гүйцэтгэж байгаа талаар цохон тэмдэглэв.
Сибирь ба Орос улсын алс дорнодын газар зүйчдийн XV их хурлыг дараах байгууллагууд зохион байгуулав. Үүнд: ОХУ-ын Газар Зүйн Нйигэмлэгийн Буриад Улсын салбар, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Байгаль Ашиглах Байгаль нуурын Хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын В.Б. Сочавын нэрэмжит Газар Зүйн Хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын салбарын Номхон далайн Хүрээлэн, Буриад Улсын Их Сургууль. ОХУ-ын суурь судалгааны сан болон НҮБХХ-ДДБОС-гийн "Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент" төсөл тус тус санхүүгийн дэмжлэг үзүүлэв.
http://www.rgo.ru/ru/article/soveshchanie-geografov-sibiri-i-dalnego-vostoka
Document Actions
Олон улсын конференци “Орчин үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөл дахьТөв Азийн Экосистем"
Event details
When
Sep 10, 2015 08:40 AM
Where
Конференци 2015 оны 9-р сарын 08-10 өдрүүдэд Улаанбаатар хотноо болов. Конференцийн гол сэдвүүд: экосистемийн ургамал, амьтны олон янз байдал, орчин үед хөрсний бүрхэвчинд болж буй процесс, ТХГН-ийн өнөөгийн байдал ба ирээдүйн хөгжил.
Document Actions
Чит хотод болсон "Байгаль нуурын тухай харилцан яриа" олон улсын 4-р форум.
Event details
When
Aug 24, 2015 08:25 AM
Where
Форумын зорилго нь Эрхүү муж, Ар Байгалийн хязгаар нутаг болон Буриад Улсын холбооны, бүс нутгийн ба орон нутгийн хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагууд,ТББ, бизнесийн болон ашгийн бус байгууллагуудын хооронд Байгаль нуурыг хамгаалах, Байгаль нуурын бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангах тухай харилцан ярилцаж байх бүс нутаг хоорондын байнгын ажиллагаатай талбарыг бий болгох явдал юм.
Photo: http://zabinfo.ru/f17541
Document Actions
Дэлхийн усны долоо хоног Стокгольмд
Event details
When
Aug 28, 2015 07:25 AM
Where
1991 оноос устай холбоотой дэлхий нийтийн асуудлыг шийдэх зохицуулалтын төв болсон Стокгольмын Олон Улсын Хүрээлэнд Дэлхийн усны долоо хоног болж өнгөрөв.
Дэлхийн усны долоо хоногийн зорилго нь чадавхийг бий болгож, хамтын ажиллагааг бэхжүүлж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг үнэлэн дүгнэх явдал юм.
Дэлхийн усны долоо хоног нь шинжлэх ухаан, ажил хэрэг, улс төр болон иргэний нийгэмд санаа бодол хийгээд арга туршлагаа солилцох хосгүй боломж юм.
Устай холбоотой асуудал хийгээд тэдгээрийн хүрээлэн буй орчинд, эрүүл ахуйд, цаг агаарт, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг шинэлэг болон эерэг талаас нь авч үзэн түүнчлэн доорх арга замаар ядуурлыг бууруулахад анхаарал хандуулж байна. Үүнд:
- Асуудлын шинжлэх ухаанч ойлголтыг улс төртэй холбон үзэж устай холбоотой хийгээд хөгжлийн тодорхой асуудлын шийдлийг боловсруулах.
- Тодорхой оролцогчид болон төрөл бүрийн салбарын байгууллага хооронд түншийн харилцаа тогтоох.
- шинэ судалгаа шинжилгээний ажил, тэргүүн туршлага, экспертүүдийн шинэ бүтээл, санаачлагыг хэвлэн нийтэлж нийтийн хүртээл болгох .
- Агуу ололт амжилтыг шагнах.
Сергей Куделя төслийн ололт амжилт, хэрэглэсэн арга барил болон хүрсэн гол үр дүнг танилцуулав.
Document Actions
Стратеги Үйл Ажиллагааны Хөтөлбөрийн хаалтын хурал
Event details
When
from 06:30 AM to 06:30 AM
Where
Байгаль нуурын төслийн хүрээнд боловсруулсан Стратеги үйл ажиллагааны Хөтөлбөрийн ажлын хэсгийн уулзалт 7-р сарын 28-нд Байгаль нуурын Дархан цаазат газрын мэдээллийн төвд болов. Олон улсын зөвлөх Пол Гремиллионы ахалсан зөвлөхүүдийн баг сүүлийн өөрчлөлтүүдийг хэлэлцэн баримт бичгийн эцсийн хувилбарыг батлав. СҮАХ-ийг төслийн УЗ-өөс батлав.
Document Actions
Танхойд хийсэн Байгаль нуурын төслийн Удирдах Зөвлөлийн бүсийн 4-р хурал (ОХУ-ын БНБуриад Улс,)
Event details
When
Jul 30, 2015 05:35 AM
Where
Байгаль нуурын шим мандлын Улсын Дархан Цаазат Газрын мэдээллийн төвд Байгаль нуурын төслийн Удирдах Зөвлөлийн 4-р хуралдаан болов.
Удирдах Зөвлөлийн хаалтын хурлаар төсөл хэрэгжсэн 4 жилийн хугацаанд хүрсэн үр дүнг танилцуулав.
НҮБХХ-ийн бүсийн техникийн зөвлөх Владимир Мамаев болон Байгаль нуурын төслийн менежер хэлсэн үгэндээ Байгаль нуурын Мэдээллийн төвийг төслийн дэмжлэгтэйгээр байгуулсныг цохон тэмдэглэв. BIC нь эрдэм шинжилгээний болон байгаль хамгаалах байгууллагуудын ажлын үр дүнг цахим хэлбэрээр түгээдэг. Түүнчлэн төслийн үр дүнг "Байгаль нуурын ертөнц" сэтгүүлд, мөн хэд хэдэн сери баримтат кино хийж танилцуулсан.
Document Actions
Олон улсын газар зүйн холбооны бүс нутгийн конференц, Москва, 2015 оны 08-р сарын 17-21 өдөр
Event details
When
Jul 21, 2015 09:50 AM
Where
2015 оны 8-р сарын 17-21 өдрүүдэд Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулд Олон улсын газар зүйн нийгэмлэгийн " Ирээдүйн Дэлхийн газар зүй, соёл ба нийгэм" сэдэвт конференци болж өнгөрөв. Газар зүйн боловсролын асуудлууд конференцийн ажлын гол чиглэл байсан юм. Хөтөлбөрт залуу эрдэмтдэд зориулсан " Дунд сургуулийн онолын газар зүй" болон "Газар зүйг Их дээд сургуулиуудад заах нь" сэдэвт бүлгийн ажлуудыг тусгасан юм. Үүнээс гадна конференийн үеэр Олон улсын газар зүйн олимпиад болов.
Конференцийн шинжлэх ухааны хөтөлбөрт геополитикийн болон экологийн асуудлууд гол байр суурийг эзэлсэн. Оролцогчид Дэлхийн түвшний зөрчил болон тэдгээрийг шийдвэрлэх арга зам, уур амьсгалын өөрчлөлт, томоохон хотуудын хүрээлэн буй орчны чанар, геоэкологийн үзэл бодол зэрэг асуудлуудыг авч хэлэлцэн өөрсдийн хийсэн судалгааны үр дүнг болон туршлагаас хуваалцав.
Photo: http://www.rgo.ru/ru/photo/regionalnaya-konferenciya-mgs-igumoscow-17-21-avgusta-2015
http://www.rgo.ru/ru/event/uchastie-v-nauchnom-forume-igu-podtverdili-svyshe-600-uchenyh
Document Actions
"Леман-Байгаль. Транс- Евроазийн нислэг" баримтат кино нээлт
Event details
When
from 08:50 AM to 08:50 AM
Where
БНБуриад улсын бизнесийн төвд шинжлэх ухаан танин мэдэхүйн "Леман-Байгаль. Транс- Евроазийн нислэг" (реж. Михаил Чумак) киноны нээлт 7-р сарын 16-ны өдөр болов. Киног Орос-Швейцарийн экспедицийн хүрээнд бүтээсэн юм. Маш хөнгөн жингийн төхөөрмж - дельталетад суурилуулсан гиперспектрийн зураг авах төхөөрөмжийн тусламжтайгаар 3 жилийн туршид Швецарь улсын Женева болон Орос улсын Байгаль нууруудыг судалсан юм. Нуурын бүхий л гоо үзэсгэлэн, орон зай болон түүний дархан цаазат газруудыг Дельталетаас авч харуулсан хосгүй зурагнууд энэ кинонд бий. Киног «Атлас культуры» студи Байгаль нуурыг хамгаалах сан болон НҮБ-ын ХХ-ийн дэмжлэгтэйгээр бүтээсэн юм.
http://www.arigus-tv.ru/news/item/75331/
Document Actions
Сэлэнгийн сав газрын Өгийн болон Тэрхийн цагаан нууруудын газар нутагт очсон аялал
Event details
When
Jul 13, 2015 04:25 AM
Where
Энэхүү албан аялал нь төслийн баримт бичигт тусгагдсаны дагуу усны хагалбар болон нуурын сав газар мөн усны экосистемийг хариуцан ажиллаж байгаа хүмүүс болон албан байгууллагуудыг дэмжих зорилготой байв. Ажлын гол зорилт бол нутгийн иргэдтэй уулзаж нууруудын усны нөөцийг хамгаалах, Рамсарын объектуудын орчимд нууруудыг хамруулан (Өгийн болон Тэрхийн Цагаан нуурууды) дэлхийн хэмжээнд устаж буй болон устах аюулд өртсөн онц ач холбогдол бүхий биологийн олон янз байдлыг хадгалан үлдээхэд, шийдвэр гаргах үйл явцад оролцох ба усны нөөцийн нэгдсэн менежментийг эрхлэхэд тэднийг идэвхижүүлэх явдал байв. Түүнчлэн томилолтын төлөвлөгөөнд анчид гөрөөчидтөй мөн орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай уулзах ажил багтсан юм.
Document Actions
ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн VI хурлын үеэр "Байгаль нуурын эрдэнийн хэлхээ" зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэв.
Event details
When
from 07:45 AM to 07:45 AM
Where
Олон улсын Аюулгүйн Зөвлөлийн VI хурал Улаан-ҮД хотод болов. Аюулгүйн асуудлыг хариуцсан төлөөлөгчдийн уулзалтыг ОХУ-ын санаачлагаар жил бүр зохион байгуулдаг.
Хуралд аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга нар, сайдууд, ерөнхийлөгч болон ерөнхий сайд нарын үндэсний аюулгүй байддлын туслахууд түүнчлэн аюулгүй байдлын дарга нар болон 70 гаруй орны холбогдох бусад хариуцлагатай албан тушаалтнууд түүнчлэн НҮБ-ын төлөөлөгчид оролцов.
ОХУ-ын төлөөлөгчдийг ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев ахлав.
Хурлаар өсөн нэмэгдэж буй экстремизмын аюул болон түүний илрэлтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааны талаар ярилцав. Түүнчлэн оролцогч талууд "Цэнгэг ус - олон улсын аюулгүй байдлын тогтвортой хөгжлийн стратегийн нөөц", "Биологийн аюулгүй байдлыг хамгаалахад ОХУ-ын олон улсын түвшинд гүйцэтгэх үүрэг", " Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын системийг буй болгох" зэрэг асуудлуудыг хөндөн ярив.
Хурлын хүрээнд "Байгаль нуурын эрдэнийн хэлхээ" зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэв.
Text:
http://baikalfund.ru/news/fund/article.wbp?article_id=e66c527b-13cd-48d2-aced-ec4fb0e86c5b
Document Actions
Байгаль нуурын гэрэл зургийн үзэсгэлэн Шереметьевод
Event details
When
from 10:10 AM to 10:10 AM
Where
Байгаль нуурын гэрэл зургийн үзэсгэлэнг 6-р сарын 11-нд Москва хотын Шереметьево онгоцны буудлын Терминал С -д нээв. Үзэсгэлэнгийн гол зорилго нь хүмүүсийг байгаль орчны асуудалд идэвхи санаачлагатай ханддаг болоход нөлөөлөх явдал юм.
Шереметьево олон улсын нисэх буудлаар дэлхийн өнцөг бүрээс өдөр бүр 50 000 хүн дайран өнгөрдөг байна.
Document Actions
"Байгаль нуурын эрдэнийн хэлхээ"-г Чита хотод танилцуулав
Event details
When
from 04:50 AM to 04:50 AM
Where
Арга хэмжээг Ар Байгалийн Хязгаар нутгийн Захиргаа, Ар Байгалийн Хязгаар нутгийн Байгалийн нөөц ба аж үйлдвэрийн хөгжлийн яам, НҮБХХ-ДДБОС-гийн Байгаль нуурын төсөл хамтран зоихон байгуулав.
Арга хэмжээний гол зорилго нь Буриад улс, Эрхүү муж, Ар Байгалийн Хязгаар нутгийн Тусгай Хамгаалалттай газр нутгийн эко-аялал жуулчлалын боломжийг харуулах явдал юм.
Document Actions
экологчийн өдөр "Теплый стан" ТХГ-т
Event details
When
from 04:45 AM to 04:45 AM
Where
ОХУ-ын БОЯам Москва хотын Захиргаатай хамтран "Экологчийн өдөр" уламжлалт баярыг зохион байгуулав. Арга хэмжээг 2015 онд бүх Оросын хүүхдийн экологийн фестивалийн хүрээнд Москва хотын "Теплый Стан" ландшафтын нөөц газар болох юм.
Өргөн хүрээний цэнгээнт арга хэмжээг багтаасан бүтэн өдрийн хөтөлбөртэй. Баярын талбайд "Байгаль нуурын эрдэнийн хэлхээ" олон нийтийн сурталчилгааны төслийг ч мөн танилцуулав.
- See more at: http://baikal.iwlearn.org/ru/sobytiya/den-ekologa-v-parke-landshaftnom-zakaznike-teplyi-stan?set_language=ru#sthash.XAFRiSDa.dpufhttp://icmos.ru/news/27200-v-landshaftnom-zakaznike-tyeplyy-stan-6-iyunya-otmetyat-den-ekologa/
Document Actions
Байгаль нуурын шим мандлын нөөц газрын нээлттэй хаалганы өдөрлөг
Event details
When
from 04:35 AM to 04:35 AM
Where
Дэлхийн өдөр болон бүх Оросын хүүхдийн экологийн фестивалийн хүрээнд 2015 оны 6-р сарын 6-ны өдөр Байгаль нуурын шим мандлын нөөц газарт нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулав. Хамгийн бяцхан оролцогчдод зориулж тоглоом, үзвэр зохион байгуулав. "Байгаль нуурын өргөн жим" сайн дурын байгуулагын ажилтнууд зочид хүлээн авах төвийн урд задгай талбайд экологийн тоглоом тоглуулж, бэлэг дурсгалын лангуу ажиллуулав.
Document Actions
БНБуриад улс, хүүхдийн экологийн фесиваль (Бүх Оросын хүүхдийн экологийн анхдугаар фестивалийн нэг хэсэг)
Event details
When
Jun 07, 2015 03:20 AM
Where
Бүх Оросын анхдугаар фестиваль 2015 оны 6-р сарын 05-07 өдрүүдэд болсон ба хүүхдийн баяр болон Дэлхийн өдрийн баярыг хослуулан тэмдэглэсэн юм. Энэхүү фестиваль нь байгаль, амьтан,ургамалыг хамгаалах агуулагатай олон нийтэд, ялангуяа хүүхдэд зориулсан боловсролын арга хэмжээ юм. Арга хэмжээний гол агуулага нь экологийн соёлыг хөгжүүлэх явдал юм. Гол зохион байгуулагчид: Росприроднадзор, Байгаль нуурыг хамгаалах сан, ДДБОС-НҮБХХ-ийн Байгаль нуур төсөл.
http://www.baikal-media.ru/news/society/299945/
http://prnadzor.e-baikal.ru/news/?record_id=1188
http://muzeyrb.ru/?option=com_content&view=article&id=269&Itemid=105
Document Actions
Ангар-Байгаль нуурын сав газрын зөвлөлийн 14-р хурал.
Event details
When
from 06:10 AM to 06:10 AM
Where
2015 оны 5 сарын 26-ны өдөр Ангар-Байгаль нуурын сав газрын зөвлөлийн 14-р хурал болов. Хурлаар дараах асуудлын хэлэлцсэн болно. Үүнд: Ангар-Байгаль нуурын сав газрын нөхцөл байдал өвлийн улиралд, Эрхүү муж болон Буриад Улсын ЗГ-ын ажлын үр дүн. Байгаль нуурын төслийн ажлын үр дүнгийн талаар танилцуулсан болно.
http://www.minpriroda-rb.ru/pressa/news.php?ELEMENT_ID=45156
Document Actions
“Байгаль нуурын эрдэний хэлхээ” Ростов хотын ТВ-ээр
Event details
When
from 09:30 AM to 09:30 AM
Where
"Байгаль нуурын эрдэнийн хэлхээ" олон нийтийн мэдээллийн төслийг Дон дахь Ростов хотын Бүх Оросын Улсын Радио Телевиз ба Радио Нэвтрүүлгийн кампанийн сувгаар үзүүлэв. ТХГН-т экологийн аялал жуулчлалын шинэлэг хэлбэрийн талаар ярилцаж Байгаль нуурын бүс нутгийг ОХУ-д орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлсэн ба түгээн дэлгэрүүлэх жишээ болов.
«Байгаль нуурын Эрдэнийн Хэлхээ” Орос хэлээр
Трэйлэр «Байгаль нуурын Эрдэнийн Хэлхээ” Орос хэлээр
Document Actions
СҮАХ боловсруулах талаарх хоёр дахь уулзалт
Event details
When
from 04:05 AM to 04:05 AM
Where
Байгаль нуурын төслийн хүрээнд боловсруулж буй СҮАХ-ийн хоёр дахь хурал 5-р сарын 22 -ны өдөр Москва хотод болов.
Байгаль нуурын төслийн Үндэсний захирал, ОХУ-ын Холбооны Байгалийн Нөөцийн Хяналтын Албаны Захиралын үүрэг гүйцэтгэгч Амирханов Амирхан үг хэлж уулзалтыг нээв. Хэлэлцүүлэгийн
СҮАХ-ийн үйл ажиллагаа болон шалгуур үзүүлэлтүүдэд хийх өөрчлөлтүүдийн саналыг Орос ба Монголын экспертүүд мөн олон улсын зөвлөх Пол Гремиллионы хамт ярилцаж тохиролцов. Төслийн менежер Сергей Куделягийн илтгэлд хэрэгжүүлсэн ажлын түүнчлэн монгол, оросын экспертүүд салбарын яамдтай харилцан ажилласан тухай дүгнэлт гаргасан.
Document Actions
Монгол Улс , ОХУ-ын Засгийн газар хоорондын “Хилийн усыг хамгалах ба ашиглах тухай" ажлын хэсгийн уулзалт
Event details
When
Apr 29, 2015 09:55 AM
Where
1995 оны 2 сарын 16-нд ОХУ болон Монгол Улсын ЗГ хооронд байгуулсан "Хилийн усыг хамгаалах ба ашиглах" тухай хэлэлцээрийн дагуу Монгол Улсын урилгаар 2015 оны 2-рсарын 28-29 өдрүүдэд Улаанбаатар хотод хуралдав.
Document Actions
Экологийн кино фестиваль “Найдварын Меридиан”
Event details
When
May 15, 2015 08:45 AM
Where
“Найдварын Меридиан” бүх Оросын экологийн 5-р фестиваль Петербург хотноо болж өнгөрөв. Албан ёсны нээлтийн үйл ажиллагаа "Эх орон" кино төвд болсон юм.
Шүүгчид хамгийн сайн ажлыг шалгаруулж, кинофестивалийн диплом ба ОХУ-ын Боловсролын Академийн Смольный Хүрээлэнгийн шаазангийн цехэд Лев Солодковын удирдлаган дор гүйцэтгэсэн тусгай шагналуудыг олгов.
Конкурсын хөтөлбөрийн дагуу үзэгчдийн талархалыг хүртсэн шагналыг "Хил хязгааргүй Байгаль нуур" (Ростов на Дону), "Алс Дорнодын ирвэс", "Хаан ширээний төлөөх тулаан" зэрэг кинонууд хүртэв.
http://www.rpnszfo.ru/index.php/14-novosti-meridian-nadezhdy/161-27-04-2015