You are here: Home / Үйл Явдал

Үйл явдал

Сэлэнгийн сав газрын Өгийн болон Тэрхийн цагаан нууруудын газар нутагт очсон аялал

Event details

When

Jul 03, 2015 04:25 AM to
Jul 13, 2015 04:25 AM

Where

Монгол улс

Add event to calendar

Энэхүү албан аялал нь төслийн баримт бичигт тусгагдсаны дагуу усны хагалбар болон нуурын сав газар мөн усны экосистемийг хариуцан ажиллаж байгаа хүмүүс болон албан байгууллагуудыг дэмжих зорилготой байв. Ажлын гол зорилт бол нутгийн иргэдтэй уулзаж нууруудын усны нөөцийг хамгаалах, Рамсарын объектуудын орчимд нууруудыг хамруулан (Өгийн болон Тэрхийн Цагаан нуурууды) дэлхийн хэмжээнд устаж буй болон устах аюулд өртсөн онц ач холбогдол бүхий биологийн олон янз байдлыг хадгалан үлдээхэд, шийдвэр гаргах үйл явцад оролцох ба усны нөөцийн нэгдсэн менежментийг эрхлэхэд тэднийг идэвхижүүлэх явдал байв. Түүнчлэн томилолтын төлөвлөгөөнд анчид гөрөөчидтөй мөн орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай уулзах ажил багтсан юм.

Document Actions

ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн VI хурлын үеэр "Байгаль нуурын эрдэнийн хэлхээ" зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэв.

Event details

When

Jun 25, 2015
from 07:45 AM to 07:45 AM

Where

ОХУ, Улаан-Үд

Add event to calendar

Олон улсын Аюулгүйн Зөвлөлийн VI хурал Улаан-ҮД хотод болов. Аюулгүйн асуудлыг хариуцсан төлөөлөгчдийн уулзалтыг ОХУ-ын санаачлагаар жил бүр зохион байгуулдаг.
Хуралд аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга нар, сайдууд, ерөнхийлөгч болон ерөнхий сайд нарын үндэсний аюулгүй байддлын туслахууд түүнчлэн аюулгүй байдлын дарга нар болон 70 гаруй орны холбогдох бусад хариуцлагатай албан тушаалтнууд түүнчлэн НҮБ-ын төлөөлөгчид оролцов.
ОХУ-ын төлөөлөгчдийг ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев ахлав.

Хурлаар өсөн нэмэгдэж буй экстремизмын аюул болон түүний илрэлтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааны талаар ярилцав. Түүнчлэн оролцогч талууд "Цэнгэг ус - олон улсын аюулгүй байдлын тогтвортой хөгжлийн стратегийн нөөц", "Биологийн аюулгүй байдлыг хамгаалахад ОХУ-ын олон улсын түвшинд гүйцэтгэх үүрэг", " Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын системийг буй болгох" зэрэг асуудлуудыг хөндөн ярив.
Хурлын хүрээнд "Байгаль нуурын эрдэнийн хэлхээ" зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэв.

Text:
http://baikalfund.ru/news/fund/article.wbp?article_id=e66c527b-13cd-48d2-aced-ec4fb0e86c5b

Document Actions

Байгаль нуурын гэрэл зургийн үзэсгэлэн Шереметьевод

Event details

When

Jun 11, 2015
from 10:10 AM to 10:10 AM

Where

Москва, ОХУ

Add event to calendar

 

 

 

 

 

 

Байгаль нуурын гэрэл зургийн үзэсгэлэнг 6-р сарын 11-нд Москва хотын Шереметьево онгоцны буудлын Терминал С -д нээв. Үзэсгэлэнгийн гол зорилго нь хүмүүсийг байгаль орчны асуудалд идэвхи санаачлагатай ханддаг болоход нөлөөлөх явдал юм.

Шереметьево олон улсын нисэх буудлаар дэлхийн өнцөг бүрээс өдөр бүр 50 000 хүн дайран өнгөрдөг байна.

 

http://www.baikal-daily.ru/news/16/145474/

http://www.svo.aero/news/2015/3661/

Document Actions

"Байгаль нуурын эрдэнийн хэлхээ"-г Чита хотод танилцуулав

Event details

When

Jun 10, 2015
from 04:50 AM to 04:50 AM

Where

ОХУ, Чита

Add event to calendar

Арга хэмжээг Ар Байгалийн Хязгаар нутгийн Захиргаа, Ар Байгалийн Хязгаар нутгийн Байгалийн нөөц ба аж үйлдвэрийн хөгжлийн яам, НҮБХХ-ДДБОС-гийн Байгаль нуурын төсөл хамтран зоихон байгуулав.
Арга хэмжээний гол зорилго нь Буриад улс, Эрхүү муж, Ар Байгалийн Хязгаар нутгийн Тусгай Хамгаалалттай газр нутгийн  эко-аялал жуулчлалын боломжийг харуулах явдал юм.

http://news.sputnik.ru/sibirsky-fo/a3def11a2afab3e23679cd9eddbe57399a7f7597
http://www.забайкальскийкрай.рф/news/2015/06/09/27407.html

Document Actions

экологчийн өдөр "Теплый стан" ТХГ-т

Event details

When

Jun 06, 2015
from 04:45 AM to 04:45 AM

Where

ОХУ, Москва

Add event to calendar

ОХУ-ын БОЯам Москва хотын Захиргаатай хамтран  "Экологчийн өдөр" уламжлалт баярыг зохион байгуулав. Арга хэмжээг 2015 онд бүх Оросын хүүхдийн экологийн фестивалийн хүрээнд Москва хотын "Теплый Стан" ландшафтын нөөц газар болох юм.

Өргөн хүрээний цэнгээнт арга хэмжээг багтаасан бүтэн өдрийн хөтөлбөртэй. Баярын талбайд "Байгаль нуурын эрдэнийн хэлхээ" олон нийтийн сурталчилгааны төслийг ч мөн танилцуулав.

- See more at: http://baikal.iwlearn.org/ru/sobytiya/den-ekologa-v-parke-landshaftnom-zakaznike-teplyi-stan?set_language=ru#sthash.XAFRiSDa.dpuf

http://icmos.ru/news/27200-v-landshaftnom-zakaznike-tyeplyy-stan-6-iyunya-otmetyat-den-ekologa/

Document Actions

Байгаль нуурын шим мандлын нөөц газрын нээлттэй хаалганы өдөрлөг

Event details

When

Jun 06, 2015
from 04:35 AM to 04:35 AM

Where

ОХУ, Танхой

Add event to calendar

Дэлхийн өдөр болон бүх Оросын хүүхдийн экологийн фестивалийн хүрээнд 2015 оны 6-р сарын 6-ны өдөр Байгаль нуурын шим мандлын нөөц газарт нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулав. Хамгийн бяцхан оролцогчдод зориулж тоглоом, үзвэр зохион байгуулав. "Байгаль нуурын өргөн жим" сайн дурын байгуулагын ажилтнууд зочид хүлээн авах төвийн урд задгай талбайд экологийн тоглоом тоглуулж, бэлэг дурсгалын лангуу ажиллуулав.

 

http://baikal-zapovednik.ru/node/1252

Document Actions

БНБуриад улс, хүүхдийн экологийн фесиваль (Бүх Оросын хүүхдийн экологийн анхдугаар фестивалийн нэг хэсэг)

Event details

When

Jun 05, 2015 03:20 AM to
Jun 07, 2015 03:20 AM

Where

ОХУ, Улаан-Үд

Add event to calendar

Бүх Оросын анхдугаар фестиваль 2015 оны 6-р сарын 05-07 өдрүүдэд болсон ба хүүхдийн баяр болон Дэлхийн өдрийн баярыг хослуулан тэмдэглэсэн юм. Энэхүү фестиваль нь байгаль, амьтан,ургамалыг хамгаалах агуулагатай олон нийтэд, ялангуяа хүүхдэд зориулсан боловсролын арга хэмжээ юм. Арга хэмжээний гол агуулага нь экологийн соёлыг хөгжүүлэх явдал юм. Гол зохион байгуулагчид: Росприроднадзор, Байгаль нуурыг хамгаалах сан, ДДБОС-НҮБХХ-ийн Байгаль нуур төсөл.

http://www.baikal-media.ru/news/society/299945/

http://baikalfund.ru/news/article.wbp?newsline_id=18f439af-50b2-46f9-b2f6-eb7ba6c9bb2b&article_id=4ad89455-9179-4879-90de-0be2558b66ef

http://prnadzor.e-baikal.ru/news/?record_id=1188

http://muzeyrb.ru/?option=com_content&view=article&id=269&Itemid=105

Document Actions

Ангар-Байгаль нуурын сав газрын зөвлөлийн 14-р хурал.

Event details

When

May 26, 2015
from 06:10 AM to 06:10 AM

Where

ОХУ, Улан-Үдэ

Add event to calendar

2015 оны 5 сарын 26-ны өдөр Ангар-Байгаль нуурын сав газрын зөвлөлийн 14-р хурал болов.  Хурлаар дараах асуудлын хэлэлцсэн болно. Үүнд: Ангар-Байгаль нуурын сав газрын нөхцөл байдал өвлийн улиралд, Эрхүү муж болон Буриад Улсын ЗГ-ын ажлын үр дүн.  Байгаль нуурын төслийн ажлын үр дүнгийн талаар танилцуулсан болно.

http://baikalinform.ru/ekologiya/zasedanie-basseynovogo-soveta-angaro-baykalbskogo-basseynovogo-okruga

http://www.minpriroda-rb.ru/pressa/news.php?ELEMENT_ID=45156

Document Actions

“Байгаль нуурын эрдэний хэлхээ” Ростов хотын ТВ-ээр

Event details

When

May 25, 2015
from 09:30 AM to 09:30 AM

Where

ОХУ, Дон дахь Ростов

Add event to calendar

"Байгаль нуурын эрдэнийн хэлхээ" олон нийтийн мэдээллийн төслийг Дон дахь Ростов хотын Бүх Оросын Улсын Радио Телевиз ба Радио Нэвтрүүлгийн кампанийн сувгаар үзүүлэв. ТХГН-т экологийн аялал жуулчлалын шинэлэг хэлбэрийн талаар ярилцаж Байгаль нуурын бүс нутгийг ОХУ-д орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлсэн ба түгээн дэлгэрүүлэх жишээ болов.

«Байгаль нуурын Эрдэнийн Хэлхээ” Орос хэлээр

https://youtu.be/DYkSixKkD-A

Трэйлэр «Байгаль нуурын Эрдэнийн Хэлхээ”  Орос хэлээр

https://youtu.be/_n8wL_6bXTk

Document Actions

СҮАХ боловсруулах талаарх хоёр дахь уулзалт

Event details

When

May 22, 2015
from 04:05 AM to 04:05 AM

Where

ОХУ, Москва

Add event to calendar

Байгаль нуурын төслийн хүрээнд боловсруулж буй СҮАХ-ийн хоёр дахь хурал 5-р сарын 22 -ны өдөр Москва хотод болов.

Байгаль нуурын төслийн Үндэсний захирал, ОХУ-ын Холбооны Байгалийн Нөөцийн Хяналтын Албаны Захиралын үүрэг гүйцэтгэгч Амирханов Амирхан үг хэлж уулзалтыг нээв. Хэлэлцүүлэгийн

СҮАХ-ийн үйл ажиллагаа болон шалгуур үзүүлэлтүүдэд хийх өөрчлөлтүүдийн саналыг Орос ба Монголын экспертүүд мөн олон улсын зөвлөх Пол Гремиллионы хамт ярилцаж тохиролцов.  Төслийн менежер Сергей Куделягийн илтгэлд хэрэгжүүлсэн ажлын түүнчлэн монгол, оросын экспертүүд салбарын яамдтай харилцан ажилласан тухай дүгнэлт гаргасан.

Document Actions

Монгол Улс , ОХУ-ын Засгийн газар хоорондын “Хилийн усыг хамгалах ба ашиглах тухай" ажлын хэсгийн уулзалт

Event details

When

Apr 28, 2015 09:55 AM to
Apr 29, 2015 09:55 AM

Where

Монгол Улс, Улаанбаатар

Add event to calendar

1995 оны 2 сарын 16-нд ОХУ болон Монгол Улсын ЗГ хооронд байгуулсан  "Хилийн усыг хамгаалах ба ашиглах" тухай хэлэлцээрийн дагуу Монгол Улсын урилгаар 2015 оны 2-рсарын 28-29 өдрүүдэд Улаанбаатар хотод хуралдав.

http://enbvu.ru/index.php

http://control.mnr.gov.ru

Document Actions

Экологийн кино фестиваль “Найдварын Меридиан”

Event details

When

Apr 24, 2015 08:45 AM to
May 15, 2015 08:45 AM

Where

ОХУ, Санкт-Петербург

Add event to calendar

“Найдварын Меридиан” бүх Оросын экологийн 5-р фестиваль Петербург хотноо болж өнгөрөв. Албан ёсны нээлтийн үйл ажиллагаа "Эх орон" кино төвд болсон юм.

Шүүгчид хамгийн сайн ажлыг шалгаруулж, кинофестивалийн диплом ба  ОХУ-ын Боловсролын Академийн Смольный Хүрээлэнгийн шаазангийн цехэд Лев Солодковын удирдлаган дор гүйцэтгэсэн тусгай шагналуудыг олгов.

Конкурсын хөтөлбөрийн дагуу үзэгчдийн талархалыг хүртсэн шагналыг "Хил хязгааргүй Байгаль нуур" (Ростов на Дону), "Алс Дорнодын ирвэс", "Хаан ширээний төлөөх тулаан" зэрэг кинонууд хүртэв.

http://www.rpnszfo.ru/index.php/14-novosti-meridian-nadezhdy/161-27-04-2015

Document Actions

Буриад Улсын төлөөлөгчид Эрхүү мужийн Уст-Ордынск болон Ольхон дүүргүүдэд албан ёсоор айлчлав

Event details

When

Apr 23, 2015 10:50 AM to
Apr 24, 2015 10:50 AM

Where

ОХУ, Ольхон

Add event to calendar

Албан ёсны айлчлалын үеэр "Байгаль нуурыг хамгаалах ба Байгаль нуурын ТХГ-уудын нийгэм- эдийн засгийн хөгжил 2012-2020 онд" Холбооны тусгай зориулалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Буриад Улсын болон Эрхүү мужийн байгалийн нөөцийн сайд нар мэдээлэл өгөв.

Байгаль нуурын төслийн явцын талаар төслийн менежер Сергей Куделя танилцуулав. ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Газар Зүйн Хүрээлэнгийн захирал Байгаль нуурын сав газрын Атласын талаар танилцуулав.

http://www.binm.ru/ru/news/novosti-bip-so-ran/vizit_delegatsii_rb_v_ust_ordynskiy_buryatskiy_okrug/

Document Actions

Прибайкалье мужийн засаг захиргааны болон ТХГ-ын ХЗ-дын дарга нарт зориулсан зөвөлгөөн (2015).

Event details

When

Apr 23, 2015
from 10:15 AM to 10:15 AM

Where

ОХУ, Еланцы

Add event to calendar

Прибайкалье мужийн захиргаад болон ТХГ-ын ХЗ-ны дарга нарт зориулсан "Байгаль нуурыг хамгаалах ба Байгаль нуурын ТХГ-уудын нийгэм- эдийн засгийн хөгжил 2012-2020 онд түүнчлэн Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент " гэсэн нэр бүхий "Холбооны Тусгай Зориулалттай Хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай" зөвөлгөөн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр болов. Байгаль нуурын төслийн хэрэгжилт мөн "Байгаль нуурын эрдэнийг хэлхээ" хэвлэл мэдээллийн төслийн талаар Сергей Куделя илтгэл тавьсан. Арга хэмжээг зохион байгуулахад Буриад Улс болон Эрхүү мужийн Байгалийн Нөөцийн Яамд, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Байгаль нуурын байгалийн менежментийн хүрээлэн болон Эрхүүгийн бүс нутгийн Ольхон дүүргийн хотын захиргаа зэрэг байгууллагууд оролцов.

http://www.minpriroda-rb.ru/pressa/news.php?ELEMENT_ID=45138

Document Actions

Буриад улсын төлөөлөгчдийн Эрхүү мужид хийсэн албан айлчлал

Event details

When

Apr 23, 2015 06:05 AM to
Apr 24, 2015 06:05 AM

Where

ОХУ, Эрхүү муж

Add event to calendar

Буриадын төлөөлөгчид  2015 оны 4 сарын 23-24 өдрүүдэд Усть- Ордынск үндэсний дүүрэг ба Эрхүү мужийн Ольхон дүүрэгт  албан ёсоор айлчлав.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Буриад Улсын ЗГ-ын гишүүд, Байгаль нуурын төслийн менежер Сергей Куделя, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн гишүүн Арнольд Тулохонов, БАБНХ-гийн ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын орлогч захирлын үүрэг гүйцэтгэгч Ёндон Гармаев зэрэг хүмүүс багтсан байна.

Байгаль нуурыг хамгаалах Холбооны Зорилтот Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг ярилцаж Байгаль нуурын төслийн хэрэгжилтийн талаар түүнчлэн "Байгаль нуурын эрдэнийн хэлхээ" кино зэргийг үзүүлж ттанилцуулав.

 

Document Actions

Дэлхийн Усны 7-р Форум

Event details

When

Apr 13, 2015
from 09:30 AM to 09:30 AM

Where

Солонгос, Дэгү

Add event to calendar

Устай холбоотой хамгийн том арга хэмжээ болох Дэлхийн Усны Форум 2015 онд Солонгос улсын Дэгү болон Gyeongbuk хотуудад болж өнгөрөв. Дэлхий Усны Форум нь 1997 оноос хойш гурван жил тутам олон нийт, хувийн сектор, сургалтын ба аж ахуйн байгууллагуудтай хматран хийдэг том хэмжээний олон улсын конференц юм. Дэлхий нийтийн усны асуудлын тухай олон улсын түвшин дэх яриа хэлцэл хийж байгаа хүчин чармайлтыг дэмжих зорилгоор анх зохион байгуулсан юм.

Хуралдааны зорилго нь хил дамнасан экосистемийн менежментийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, эдгээр орнуудад хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг нээх. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх, хил дамнасан экосистемийн менежментийн талаарх туршлага солилцох явдал юм. Байгаль нуурын төслийн олот амжилтын талаар Сергей Куделя илтгэл тавив.

http://www.worldwaterforum7.org

Document Actions

Стратеги Үйл Ажиллагааны Хөтөлбөрийн уулзалт

Event details

When

Mar 31, 2015 03:55 AM to
Apr 01, 2015 03:55 AM

Where

Монгол, Улаанбаатар

Add event to calendar

Стратеги Үйл Ажиллагааны Хөтөлбөрийн уулзалт Монгол улсын, Улаанбаатар хотод 2015 оны 3 сарын 31- 4 сарын 1 өдөр болж өнгөрөв. СҮАХ-ийн зөвлөхүүд болон Байгаль нуурын төслийн техникийн баг энэ хуралд оролцсон юм. СҮАХ-ийг боловсронгуй болгох үйл ажиллагаа ба хугацааг ярилцав. Монгол, Орос орны Байгалийн нөөцийн яамдын төлөөлөгчид оролцсон ажлын хэсэг өргөтгөсөн хурал дараагийн өдөр болов. СҮАХ-ийг батлахад яамдын гүйцэтгэх үүрэг ролийн талаар ярилцаж зорилтууд, стратеги болон үйл ажилагааг хянан үзэв.

Document Actions

Орос - Монголын хамтарсан хурал

Event details

When

Mar 30, 2015 10:20 AM to
Mar 31, 2015 10:20 AM

Where

Mongolia, Ulaanbaatar

Add event to calendar

Байгаль орчны хамтын ажиллагааны талаарх Орос- Монголын ЗГ хоорондын комиссийн 4 дүгээр хуралдааны протоколыг хэрэгжүүлэх зорилгоор хилийн усны болон байгаль орчны асуудлын талаар мэдээлэл хуваалцах, солилцохоор Орос- Монголын хамтарсан хурал зохион байгуулав. Хамтарсан хурал 2015 оны 3 сарын 30-31 өдрүүдэд Улаанбаатар хотноо болов. Байгаль нуурын төслийн төлөөлөгчид энэхүү арга хэмжээнд оролцов.

Document Actions

2015 оны 3-р сарын 22 , Дэлхийн Усны Өдөр, Байгаль нуур

Event details

When

Mar 22, 2015
from 02:45 PM to 02:45 PM

Add event to calendar

Байгаль нуурын төсөл нь Дэлхийн Усны Өдөр 2015-д зориулан видео мессеж хүргэж байна. "Заповедное Подлеморье" ТХГ-ын байцаагч нар Байгаль нуур дээр(53°25'29.8699999"N, 108°58'53.94000000"E) ДДБОС-гийн логог нуурын мөсөөр гайхамшигтай сийлж хийсэнд тусгайлан баяр хүргэж байна.   Энэ мөсөн бүтээлийг Та Google эсвэл Yandex maps ашиглан олж үзэж болно. Түүнчлэн видеог бүтээсэн Атлас Медиа Студид чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Document Actions

Дэлхийн Усны Өдөр, Монгол

Event details

When

Mar 22, 2015
from 08:55 AM to 08:55 AM

Where

Монгол, Улаанбаатар

Add event to calendar

Жил бүрийн 3 дугаар сарын 22-нд Дэлхийн Усны Өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ арга хэмжээний хүрээнд НҮБХХ-ДДБОС-гийн "Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент" төслийн дэмжлэгээр Орхон голын сав газрын Зөвлөл Монгол дах усны нэгдсэн менежментийн хөгжлийн талаар түүнчлэн Монголын гидрологчдын нийгэмлэгийг усны салбарын байгууллагуудад болон БОНХАЖЯаманд танилцуулах уулзалт зохион байгуулав. Уулзалтанд нийт 25 хүн оролцсон. Уулзалтыг Усны Үндэсний Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бадрах болон Енисейн сав газрын усны менежментийн захиргааны дарга, ОХУ-ын Холбооны усны нөөцийн агентлагийн захирал, Красноярск, ОХУ ноён Владимир Благов нар нээж үг хэлэв.

Document Actions
Document Actions
Navigation
October 2020 »
October
MoTuWeThFrSaSu
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031