Вы здесь: Главная / Үйл Явдал / Хөвсгөл нуурын эрэг орчмыг хог хаягдлаас цэвэрлэж Хатгал тосгонд усны ариун цэврийн хамгаалалтын бүс байгуулах

Хөвсгөл нуурын эрэг орчмыг хог хаягдлаас цэвэрлэж Хатгал тосгонд усны ариун цэврийн хамгаалалтын бүс байгуулах

Подробности события

Когда

2012-09-25 02:30 по
2012-09-28 02:30

Добавить событие в календарь

НҮБХХ/ДДБОС-гийн “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент” төсөл нь “Домогт Далай” ХХК-ийн хэрэгжүүлсэн “Хөвсгөл нуурын эрэг орчмыг хог хаягдлаас цэвэрлэж Хатгал тосгонд усны ариун цэврийн хамгаалалтын бүс байгуулах” ажлыг дэмжив. Нуурын хөвөө орчмын газар бохирдож байгаа асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор энэ ажлыг зохион байгуулсан юм. khatgalЭнэхүү ажлын үеэр 500 хүнд 1500 гаруй сурталчилгааны материал тарааж өгөв. Кампанит ажилд тосгоны Захиргаа, Хөвсгөл Нуурын Байгалийн Цогцолбор Газрын Хамгаалалтын Захиргаа, Цаг уурын станц, Соёны бүсийн малчдын нөхөрлөлийн холбоо болон өөр бусад байгууллагуудын төлөөлөл оролцов. Хатгал тосгоны Захирагч 9 дүгээр сарын 28-ны өдрийг бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болгон зарлав. Кампанит ажилд тосгоны нийт оршин суугчид, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож 3500 га газрыг хог хаягдлаас цэвэрлэсэн байна. 20 байгууллагын 200 гаруй хүн энэ кампанит ажилд оролцож 70 тонн хог цуглуулж цэвэрлэв. Мөн Хатгал тосгоноос 2 км зайд орших нуурын ариун цэврийн бүсийг хүн болон автомашинаас үүдэх бохирдлоос хамгаалах зорилгоор 1,5 м хоорондын зай бүхий шон суулгаж хамгааалалтын бүс тогтоов. Нуурын эрэг дагуу 3 самбар байрлуулж мөн Тусгай Хамгаалалттай Газарт орох хилийн цэг дээр 1 самбар байрлуулав.

Операции с документом
Навигация
Август 2020 »
Август
ПнВтСрЧтПтСбВс
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31