You are here: Home / ҮР ДҮН / Байгаль нуурын сав газрын усны бохирдлын зөөгдөл ба усны баллансын загварчлал

Байгаль нуурын сав газрын усны бохирдлын зөөгдөл ба усны баллансын загварчлал

Москвагийн Их Сургуулийн Газар Зүйн факультет (ОХУ)

Сэлэнгэ мөрний сав газрын усан дах бохирдуулагч бодисын зөөгдлийн загварыг боловсруулах мэдээллийн сан байгуулсан ба түүний үндсэн дээр Байгаль нуурын сав газар дах бохирдуулагч бодисын зөөгдлийн болон усны баллансын загварын тохиргоо хийсэн. Голын системийн дагуу бохирдуулагч бодисын зөөгдлийг загварчлахад тусгай загварын программ боловсруулж тавьсан зорилтыг биелүүлэх программ ба арга зүйг сонгон авсан.   Энэ зорилтыг биелүүлснээр аюул ихтэй бохирдуулагч бодис зөөгдөх тохиолдолд урьдчилан сэргийлэх ба хамгаалах шаардлагатай арга хэмжээ авахын тулд  голын урсгалын доор байгаа ашиглагчдыг цаг алдахгүй мэдээллэх боломжийг олгож байгаа юм.

Энэ ажлын хүрээнд дараах зорилтуудад хүрсэн:

  • HEC-RAS, WEAP загварууд болон ArcGIS дээр ажиллах зарчим ба шаардлагатай арга барилд суралцах сургалтыг Байгаль ашиглах Байгаль нуурын хүрээлэн ба МУ-ын ШУА-ын гидорлоги ба метереологийн хүрээлэн дээр зохион байгуулав.
  • Голын системийн сонгон авсан түлхүүр хэсгүүдэд нэг хэмжээст гидродинамик загварыг  (HEC-RAS)тохируулсан.
  • WEAP-ийг Байгаль нуурын сав газарт зориулан тохируулсан.
  • Сэлэнгэ мөрний дагуух химийн бодисийн зөөгдлийн эксперт-аналитик системийг боловсруулсан.
  • Монгол ба Орос дах Байгаль нуурын мэдээллийн төвийн компьютерүүдэд HEC-RAS, WEAP иж бүрэн программ хангамж болон боловсруулсан загваруудыг суулгасан
  • Байгаль нуурын мэдээллийн төвийн вэб хуудсанд голын систем ба усны баллансын хариу реакцийн урьдчилсан дүнг зураглан харуулсан

 

Тайлан татах
    Document Actions