You are here: Home / ҮР ДҮН / Сэлэнгэ мөрний сав газрын усны балансын өөрчлөлтийг урьдчилан тооцох

Сэлэнгэ мөрний сав газрын усны балансын өөрчлөлтийг урьдчилан тооцох

Москвагийн Их Сургуулийн Газар Зүйн факультетаас  Байгаль нуурын сав газрын усанд бохирдуулагч бодисын зөөгдлийн загварчлалын мэдээллийн санг үүсгэн байгуулсан юм. Үүнд түшиглэн Байгаль нуурын сав газрын усанд бохирдлын зөөгдлийн ба усны балансын загварчлалыг гаргасан юм.

Энэ ажлын эцсийн үе шатанд Сэлэнгэ мөрний хил дамнасан сав газрын усны балансын урт хугацааны өөрчлөлтийн урьдчилсан үнэлгээг цаг уурын өөрчлөлт болон ус ашиглах онцлог шинж төрхийн үүднээс боловсруулсан. Энэ асуудлыг шийдсэнээр аюул учирсан тохиолдолд урсгалын доод хэсгийн ашиглагчдад цаг алдалгүй мэдээллэж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой болох юм.  Энэ загварчлал хүнээс үүдэлтэй төрөл бүрийн ачааллаас үүссэн Байгаль нуурын сав газрын болон Дэлхийн өв болсон нуурын усны урсацын өөрчлөлтийг урьдчилан тооцоолж гаргах чадвартай.

Тайлан 085 татах- Усны балансын үнэлгээ

Document Actions