You are here: Home / ҮР ДҮН / «Байгаль нуур ба Сэлэнгэ мөрний эрэг орчмыг хог хаягдлаас цэвэрлэх кампанит ажил »

«Байгаль нуур ба Сэлэнгэ мөрний эрэг орчмыг хог хаягдлаас цэвэрлэх кампанит ажил »

Байгаль нуурын төсөл 2013 онд "Байгаль нуурыг хадгалан үлдээе" төслийн ажлыг дэмжив.
http://www.savebaikal.com/, https://www.facebook.com/SaveBaikal


БНБуриад Улсын Баргуужин дүүргийн Холодянки сууринд жил бүр зохиогддог “Байгаль нуурын цэвэр мөс–2013” ухуулга-сурталчилгааны 2 дах ажил 4-р сарын 6-ны өдөр хаалтаа хийв. Энэхүү үйл ажиллагаанд зөвхөн Улаан-Үд хотоос төдийгүй мөн Москва зэрэг өөр хотуудаас төрөл бүрийн мэргэжил, насны 50 гаруй сайн дурын ажилтнууд ирж дэмжин оролцсон юм. Тэд хамтдаа 40 гаруй шуудай хог, хаягдал (тус бүр 120 литрийн багтаамж бүхий) түүж дахин боловсруулалтанд тушаасан байна. Арга хэмжээнд ирсэн зочид болон оролцогчдын дунд ухуулан таниулах ярилцлага хийж хог, хаягдлыг ангилан цуглуулах болон хаягдалтай хэрхэн харьцах тухай мэдээлэл бүхий материал тараав.

БНБУ-ын Прибайкальск дүүргийн Безымянный тохойн нутагт 7-р сарын 15-наас 8-р сарын 15 өдөр хүртэл Байгаль нуурын Эргийн Албаны сайн дурын ажилтнууд байрлан ажиллав. 2013.

 

2 ээлжээр ажилласан лагерийн үйл ажилагаанд Москва, Санкт-Петербург, Доод Новгород, Уулын Алтайск, Новосибирск, Тверь, Ижевск, Ростов-на-Дону, Эрхүү, Улаан-Үдэ, Томск, Первоуральск, Уссурийск, Сахалины арлууд, Владивосток, болон Монреаль, Канад; Талин, Эстони ба Париж зэрэг хотуудаас 100 гаруй сайн дурынхан оролцсон байна.

Сайн дурын үндсэн ажилтнуудаас гадна Байгаль Нуурын Эргийн Албатай “Магистраль 110” төслийн оролцогчид болон Москвагийн Их Сургуулийн оюутнууд нэгдэн ажилласан юм.

 

Прибайкальск дүүргийн Горячинск тосгоноос Катково тосгон хүртэлх ТХГН-ийн болон аялал жуулчлал, наран шарлагын 25 км нутаг дэвсгэр хамарсан газар Эргийн Алба ажиллаа. Сайн дурын ажилтнууд өдөр бүр эрэг орчмыг харуулдаж, цэвэрлэгээ хийж, хаягдалтай харьцах арга зүй болон байгаль дээр галын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар ухуулга, сурталчилгааны ажил явуулж байв.

 

Энэ улиралд нийтдээ тус бүр нь 120 литр 1 386 шуудай хог хаягдал, үүнээс 321 нь шил, 146 төмөр, 203 хуванцар ба 716 шуудай ялгаагүй хог хаягдал түүсэн байна. Сайн дурын ажилтнууд он удаан жил болсон янз бүрийн хэмжээ ба гүн бүхий 300 гаруй цэгээс ихэнх хог хаягдлыг ухаж гаргасан тухай Байгаль Нуурын Эргийн Албаны удирдлагуудын цохон тэмдэглэв.

 

”Сэлэнгэ мөрний цэвэр эрэг” цэвэрлэгээний ажил 8-р сарын 5 –ны өдөр Улаан-Үд хотын усан боомтонд эхлэв. Үйл ажиллагаанд бүх Орос улсаас 45 гаруй хүн оролцсон ба Байгаль Нуурын Эргийн Алба, Байгаль нуурыг хадгалж үлдээх ажлыг дэмжих Сан, Бурприрода, хотын Захиргаа зэрэг байгууллагууд оролцов. Цэвэрлэгээг Сэлэнгэ мөрний эргийн хоёр талд, баруун эрэг дээр төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд, зүүн эрэгт Степная цутгал голын ойр орчимд хийв. Хогийг ялган түүсэн ба ихэнх хувийг шил болон хуванцар эзлэж байв. Нийт 160 гаруй шуудай(1 тонн гаруй) хог түүсэн байна. Хог цэвэрлэхээс гадна оршин суугчдын дунд байгалийг хэрхэн зүй зохистой ашиглах болон хог хаягдлыг хаях аргын талаар сэнхрүүлэн сурталчилав.

Эцэст нь“Цэвэр Ольхон арал” 2 өдрийн кампанит ажлаар 9-р сарын 14-15 өдрүүдэд бүх Оросын “Хийцгээе!“ кампанит ажлын хүрээнд явагдсан Байгаль нуурыг хадгалан үлдээе” төслийн 2013 оны улирлын ажил өндөрлөв. Арга хэмжээнд Орос улсаас (Москва, Эрхүү, Улаан-Үдэ (бүртгүүлсэн сайн дурынхан ба Ангарск хотын МБОУ СОШ № 46-р сургуулийн сурагчид) болон Испани, Итали, Франц, Бельги болон АНУ-аас 100 гаруй сайн дурын ажилтнууд оролцов. Арга хэмжээг Прибайкальск Байгалийн Цогцолбор Газрын болон Хужир тосгоны захиргаадын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан болно.

Шил, хуванцар болон төмөр гэсэн уламжлалт ангиллаар нийт 3 Тонн хог хаягдал түүв. Хогийг 4 кв. км газар нутгаас түүсэн байна.

Document Actions