You are here: Home / ҮР ДҮН / Байгаль нуурын сав газрын экологийн атлас

Байгаль нуурын сав газрын экологийн атлас

Эрхүүгийн газар зүйн хүрээлэн (ОХУ), Газар зүйн хүрээлэн (Монгол улс)

Сав газрын орос ба монголын нутаг дэвсгэрийг хамарсан олон төрлийн байгалийн нөөц баялаг ба байгаль хамгаалах чиглэлийн 150 гаруй газрын зургаас бүрдсэн давтагдашгүй “Байгаль нуурын сав газрын экологийн атлас”-ыг хийж гйүцэтгэх, олшруулж гаргах орос-монголын хамтарсан ажил 2014 онд дуусав. Боловсруулан гаргасан картуудыг өмнө нь байгуулсан Байгаль нуурын мэдээллийн төвийн вэб хуудсанд тавьсан.

Байгаль нуурын сав газрын экологийн нөхцөл байдал бүрэлдэн тогтоход нөлөөлсөн гол хүчин зүйлүүд, байгаль орчны өнөөгийн нөхцөл байдлын талаарх орчин үеийн мэдээ, мэдлэгийг нэгтгэж  Байгаль нуурын бүс нутагт тулгарч буй асуудлыг шийдэхэд эдийн засаг, экологийн хувьд тэнцвэртэй хөгжлийг хангахад тус нэмэр болох хэлбэрээр Байгаль нуурын сав газрын экологийн атласыг бүтээсэн юм. Атласыг бүтээхэд газрын зураг зүй, GIS-технологи, алсаас зондоор хэмжих арга зэрэг газар зүйн зураглалын хамгийн орчин үеийн  олот амжилтыг түүнчлэн В. Б. Сочавын нэрэмжит ОХУ-ын ШУА-ийн СС Газар зүйн хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн СС-ын Нуур судлалын хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн СС-ын Дэлхийн гадаргуйн хүрээлэн, Эрхүүгийн улсын их сургууль, ОХУ-ын ШУА-ийн СС-ын Байгаль нуурын байгаль ашиглах хүрээлэн(Улаан-Үд хот), ОХУ-ын ШУА-ийн СС-ын Байгалийн нөөц, экологи ба криологийн хүрээлэн(Чи хот) болон МУ-ын ШУА-ийн Ш.Цэвэгмидийн нэрэмжит  Газар зүйн хүрээлэн зэрэг байгууллагуудын байнга шинэчлэгдэн нэмэгдэж буй сансрын сэдэвчилсэн мэдээллийн санг ашигласан.  Атласыг бүтээхэд газар нутгийн бөгөөд агуулгын хувьд ч экологийн асуудал болон үүсэн бий болсон нөхцлийг цогцоор нь авч үзэх шаардлагатай болсон. Зорилгод нийцүүлэн боловсруулсан тоон үзүүлэлтийн зураг зүйн иж бүрэн программын ачаар үүсэн бий болсон экологийн төлөв байдлын байгаль-нөөцийн, био, эдийн засгийн, нийгмийн, хүн ам зүйн хүчин зүйлийг нэгтгэх боломжтой болсон юм. Бидний хувьд программыг боловсруулах процессийг салбарын болон интеграл экологийн зураг зүйн өмнө тавьсан даалгаврыг шийдэхэд газар нутаг дах объектуудын талаар боломжит ба бодит мэдээлэл бэлтгэх үйл явц гэж үзсэн.

Ажлын явцад Атлас бүтээх үндсэн үе шатуудыг тодорхойлсон: картографын үндсийг бүтээх; газрын зургийн сэдэвчилсэн агуулгыг боловсруулахад зориулсан мэдээлэл цуглуулах; программ хангамжаар тогтоогдсон зургийн сэдэвчилсэн үеүүдийг тоон хэлбэрт оруулах; сэдэвчилсэн мэдээллийн сан байгуулах; төслүүдийг GIS-ийн орчинд боловсруулах; зургийн хэвлэлийн эх бэлтгэх г.м. Байгаль нуурын сав газрын электрон атласан зураглал нь   үндсэн хоёр масштабаар хийгдсэн: байгалийн хүчин зүйлд зориулсан картын хувьд 1:5 000 000 түүнчлэн экологийн төлөв байдал бүрэлдэхэд нөлөөлсөн нийгэм-эдийн засгийн хүчин зүйлүүдийн карт 1: 6 000 000. Мэдээллийн сан ба түүний хамрах сэдэв нь зурагжуулж байгаа үзэгдэл ба үйл явцын өнөөгийн нөхцөл байдал болон байгалийн, нөөцийн, нийгмийн, хүн ам зүйн, экологийн болон байгаль ашиглах өөр бусад асуудлаас хамаарч байв.

Бүтэцийн хувьд Атлас нь долоон- оршил ба зургаан сэдэвчилсэн хэсгээс бүрдсэн: 1) экологийн төлөв байдал бүрэлдэн тогтсон байгалийн нөхцөл байдал; 2) экологийн төлөв байдал бүрэлдэх байгалийн нөөцийн хүчин зүйлс; 3) экологийн төлөв байдал бүрэлдэх нийгэм-эдийн засгийн хүчин зүйлс; 4) хүрээлэн буй орчны шилжилт; 5) анагаах ухаан-экологийн төлөв байдал; 6) байгаль орчныг хамгаалах 7) Байгаль нуурын усан орчны экологийн төлөв байдал.

 

Тайлан татах

Document Actions