You are here: Home / Мэдээ

Мэдээ (MN)

Толилуулж буй мэдээний цуглуулга

Тендер RFQ_EMO_2013-044 «...Баргуужингийн Буддын хийдийн орчимд байршилтай Янжима дарь эхийн дүрстэй чулуу бүхий газарт зориулсан биологийн олон янз байдалд ээлтэй аялал жуулчлалын төлөвлөгөө боловсруулах», материал хүлээн авах: 2013 оны 4-р сарын 25 өдөр

ОХУ, Буриад улсын Ярикто тосгоны Баргуужингийн Буддын хийдийн орчимд байршилтай Янжима дарь эхийн дүрстэй чулуу бүхий газар нутагт зориулсан биологийн олон янз байдалд ээлтэй аялал жуулчлалын төлөвлөгөө боловсруулах

PDF document icon RFQ_EMO_2013-044 04-April-2013 Eco-trail Yangima.pdf — PDF document, 240 kB (246272 bytes)

Document Actions

Тендер RFQ_EMO_2013-041 «Хаагдсан ... үйлдвэрийн хаягдлыг аюулгүй хадгалах, боловсруулах, хоргүйжүүлэх ба ашиглах илүү тохиромжтой технологийн шийдэл боловсруулах», материал хүлээн авах хугацаа: 2013 оны 4-р сарын 25 өдөр

Хаагдсан “Джидински” уул уурхайн үйлдвэрийн хаягдлыг аюулгүй хадгалах, боловсруулах, хоргүйжүүлэх ба ашиглах илүү тохиромжтой технологийн шийдэл боловсруулах.

PDF document icon RFQ_EMO_2013-041_upd. 04-April-2013 Pilot project mining Djida Russia.pdf — PDF document, 232 kB (238256 bytes)

Document Actions

Шинэ Тендерийн Зар Мэдээ

Шинэ Тендерийн Зар Мэдээ

Хүндэт Хамтрагчид аа!
Та бүхэнд шинээр зарлаж буй тенедерийн талаар мэдээлэл хүргэж буйг хүлээн авна уу:

« Байгаль нуур ба Сэлэнгэ мөрний эрэг орчмыг болон мөсийг хог хаягдлаас цэвэрлэх кампанит ажил», материал хүлээн авах хугацаа: 2013 оны 3-р сарын 20-30 өдөр хүртэл

http://baikal.iwlearn.org/mn/tenders-1/RFQ_EMO_2013-035%2020-Mar-2013%20Shoreline%20cleanup%20of%20Baikal-%20Selenga%20-Russia.pdf/view?set_language=mn

Document Actions

RFQ_EMO_2013-035

«Байгаль нуур ба Сэлэнгэ мөрний эрэг орчмыг болон мөсийг хог хаягдлаас цэвэрлэх кампанит ажил », материал хүлээн авах хугацаа: 2013 оны 4-р сарын 08-ны өдөр хүртэл

PDF document icon RFQ_EMO_2013-035_upd 20-Mar-2013 Shoreline cleanup of Baikal, Selenga (Russia).pdf — PDF document, 216 kB (221187 bytes)

Document Actions

VA/2013/B5002/2006

малын сэг зэм устгах туршилтын байгууламжийн барилгын дизайн гаргах, өргөдөл хүлээн авах хугацаа: 2013 оны 3-р сарын 06 - 13 өдөр

Төсөл малын сэг зэм устгах туршилтын байгууламжийн барилгын дизайн гаргах зөвлөх авна. Ажлын зар мэдээ НҮБ-ын Төслийн Үйлчилгээний Албаны албан ёсны вэб хуудсанд

https://gprs.unops.org/pages/viewvacancy/VADetails.aspx?id=411#sthash.0hwL2TXh.dpuf

нйтлэгдсэн болно.

 

Document Actions

VA/2012/B5103/1513

Төслийн монгол талын үндэсний зохицуулагч ажилд авна, материал хүлээн авах хугацаа: 2012 оны 11-р сарын 30-наас 2013 оны 1-р сарын 27 өдөр

Төсөл монгол талын үндэсний зохицуулагч ажилд авна. Ажлын зар UNOPS-ын албан ёсны вэб хуудсанд нийтлэгдсэн: https://gprs.unops.org/pages/viewvacancy/VADetails.aspx?id=1513

Document Actions

VA/2012/B5103/1372

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх зөвлөх, материал хүлээн авах хугацаа: 2012 оны 10 -р сарын 31-нээс 11-р сарын 7-ны өдөр

Төсөл уур амьсгалын өөрчлөлтийн талаарх зөвлөх ажилд авна. Ажлын зар UNOPS-ын албан ёсны вэб хуудсанд нийтлэгдсэн: https://gprs.unops.org/pages/viewvacancy/VADetails.aspx?id=1372

Document Actions

VA/2012/B5103/1304

Биологийн олон янз байдлын эксперт, материал хүлээн авах хугацаа: 2012 оны 10 дугаар сарын 15-наас 22-ны өдөр

Төсөл биологийн олон янз байдлын эксперт ажилд авна. Ажлын зар UNOPS-ын албан ёсны вэбсайт-д нийтлэгдсэн: https://gprs.unops.org/pages/viewvacancy/VADetails.aspx?id=1304

Document Actions

"Байгаль нуурын эрдэнэсийн сан" боловсролын багц материалын танилцуулга

Хөгжим, Хүмүүнлэгийн Сургууль дээр бага болон дунд ангийн сурагчдад зориулсан боловсролын багц "Байгаль нуурын эрднэсийн сан" илтгэл 2-р сарын 21-ний өдөр тавина.

Event details

When

Feb 21, 2013
from 08:00 AM to 01:00 PM

Add event to calendar

Хөгжим, Хүмүүнлэгийн Сургууль дээр бага болон дунд ангийн сурагчдад зориулсан боловсролын багц "Байгаль нуурын эрднэсийн сан" илтгэл 2-р сарын 21-ний өдөр  тавина.

Танилцуулгыг Улаан-Үд хотын ба Буриад улсын багш нар түүнчлэн ОХУ-ын Байгалийн Нөөц ба Экологийн Яам мөн НҮБХХ-ийн төлөөлөгчид оролцон "Ирмэг" Байгаль нуурын Мэдээллийн Төвөөс зохион байгуулав.

 

Document Actions

Бүх Оросын симпосиум "Аналитик химийн сэдэвчилсэн асуудлууд. Аналитик аргачлалаар хүрээлэн буй орчны биет зүйлсийг шинжлэх нь"

Бүх Оросын аналитик химийн симпозиум, Улаан-Үд хот

Event details

When

Aug 19, 2012 02:25 PM to
Aug 26, 2012 02:25 PM

Where

Улаан-Үүд хот

Add event to calendar

Analyt_chemНҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр/ДДБОС-гийн “Байгаль Нуурын Сав Газрын Хил Дамнасан Экосистемийн Байгалийн Нөөцийн Нэгдсэн Менежмент” төслийн дэмжлэгтэйгээр 2012 оны 8-р сарын 19-26 өдрүүдэд Улаан-Үд хотод болсон Бүх Оросын “Аналитик химийн сэдэвчилсэн асуудлууд. Аналитик аргачлалаар хүрээлэн буй орчны биет зүйлсийг шинжлэх нь” Симпосиумыг дэмжин ажиллаа.  Зохион байгуулах комиссийн даргаар академик Юри Золотов, ОХУ-ын ШУА-ийн орлогч гишүүн Тулохонов А.К. болон ОХУ-ын ШУА-ийн орлогч гишүүн Калмыков С.В. нар ажиллаа. Москвагийн Улсын Их Сургууль, Сибирийн Холбооны Улсын Их Сургууль (Красноярск), ОХУ-ын ШУА-ийн Геохими ба Аналитик Химийн Их Сургууль (Москва), Уралын Жин Хэмжүүрийн Их Сургууль (Екатеринбург) болон бусад байгууллагуудын аналитик химийн салбарын тэргүүлэх зэргийн экспертүүд илтгэл тавив.

Төслийн хэрэгжилтийн явцын талаар төслийн менежер Сергей Куделя танилцуулав.

Симпозиумд байгаль орчны дүн шинжилгээтэй хамаарал бүхий байгууллагуудын 300 гаруй ажилтан  оролцов.

http://www.binm.ru/actions/detail.php?ID=2801

Document Actions

"Парламентын 2013 оны хаврын чуулганы төлөвлөгөөний тойм

Парламентын 2013 оны хаврын чуулганы төлөвлөгөөний тоймыг Төрийн Думын Байгалийн нөөц, Байгаль Орчин ба Экологийн байнгын хороо 2012 оны 12-р сарын 20-ны өдөр батлав.

Event details

When

Dec 20, 2012
from 08:30 AM to 08:30 AM

Where

Москва, ОХУ

Add event to calendar

Парламентын 2013 оны хаврын чуулганы төлөвлөгөөний тоймыг Төрийн Думын Байгалийн нөөц, Байгаль Орчин ба Экологийн хороо 2012 оны 12-р сарын 20-ны өдөр батлав.

1) "ОХУ-д загас агнуурын салбарыг үр бүтээлтэй хөгжүүлэх хууль эрх зүйн дэмжлэг. Парламентын хэлэлцүүлэг 3-р сарын 6-ны өдөр, бага танхим 11.00 15.00 цаг В. Язев, Е. Глубоковская, С. Кашинцева.

2). "Холбооны зорилтот хөтөлбөрийн концепцийн хүрээн дэх Байгаль нуурыг хамгаалах хууль тогтоомжийг уялдуулах" дугуй ширээний ярилцлага Байгаль нуурыг хамгаалах ба Байгаль нуурын хамгаалалттай газруудын 2012-2020 он хүртэлх нийгэм-эдийн засгийн хөгжлийн талаарх Парламентын хэлэлцүүлэг. 4-р сарын 8-ны өдөр, бага танхим, 11.00 - 14.00 цаг, МСлипенчук, Т. Величко.

3). "ОХУ дахь ойн бодлого" Парламентын хэлэлцүүлэг, 5-р сарын 20-ны өдөр, бага танхим, 10.00 - 13.00 цаг, С.Муравленко, О.Лебедев, А.Савелева, Л.Свинухова.

4). "Хид дамнасан ус: ОХУ-ын хууль тогтоомж болон олон улсын хамтын ажиллагааг сайжруулах" Парламентын хэлэлцүүлэг, 6-р сарын 17-ны өдөр, бага танхим, 10.00 - 13.00 цаг, М.Слипенчук.

Document Actions

Бүрэн эрхт төлөөлөгчдийн XI -р хуралдаан

Хил дамнасан усны нөөцийг хамгаалах ба ашиглах тухай ОХУ ба Монгол улсын Засгийн Газар хоорондын гэрээний хэрэгжилтийн талаарх бүрэн эрхт төлөөлөгчдийн XI-р хуралдаан

Event details

When

Dec 14, 2012 07:05 AM to
Dec 15, 2012 07:05 AM

Where

Улаан-Үд, ОХУ

Add event to calendar

Хил дамнасан усны нөөцийг хамгаалах ба ашиглах тухай ОХУ ба Монгол улсын Засгийн Газар хоорондын гэрээний хэрэгжилтийн талаарх бүрэн эрхт төлөөлөгчдийн XI-р уулзалт 2012 оны 12-р сарын 14-15 өдрүүдэд Улаан-Үд хотод болов.

Оросын талын төлөөлөгчдийг Усны Нөөцийн Холбооны Агентлагийн дэд дарга Игорь Никитин, Монголын талын төлөөлөгчдийг БОНХЯ-ны дэд сайд Б. Тулга тус тус ахлав.

Бүрэн эрхт төлөөлөгчдийн X-р хуралдаанаар баталсан төлөвлөгөөг ажлын хэсэг амжилттай биелүүлсэн гэдэгт бүрэн эрхт төлөөлөгчид итгэл дүүрэн байв. Бүрэн эрхт төлөөлөгчид өнөөгийн үйлчилж буй механизмын хүрээнд цаашды хамтын ажиллагаанд хамтран хүчин чармайлт гаргана гэсэн хүслээ илэрхийллээ.

http://www.infpol.ru/news/673/87319.php

http://www.newbur.ru/news/11611

Document Actions

Тусгай Хамгаалалттай Газар Нутагт аялал жуулчлал хөгжүүлэх талаарх зөвлөгөөн

Event details

When

Dec 10, 2012
from 03:45 AM to 03:45 AM

Add event to calendar

Буриад улсын Тусгай Хамгаалалттай Газар Нутагт аялал жуулчлал хөгжүүлэх талаарх зөвлөгөөн 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр БН Буриад улсын Иргэдийн Хурлын бага танхимд болов. Tankhoi
Энэ арга хэмжээ нь "Экологи. Боловсрол. Аялал жуулчлал" гэсэн нэр бүхий Байгаль Нуурын Олон Улсын Конференцийн нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Арга хэмжээг НҮБХХ/ДДБОС-гийн “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент” төсөл, Дэлхийн Байгаль Орчны Сан,  Буриад улсын Байгалийн Нөөцийн Яам болон Байгаль нуурын мэдээллийн “ Гран”  төв зэрэг байгууллагууд дэмжсэн болно.

Аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх нь Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн үйл ажиллагааны нэг чухал чиг хандлага болсныг арга хэмжээг зохион байгуулагчид цохон тэмдэглэв. Өсөн нэмэгдэж буй жуулчны урсгал болон байгалийн үзэсгэлэнт газар нутгийг хамгаалах асуудалтай хэрхэн хослуулах, эрсдэлийг яаж бууруулах вэ, байгалийг хүмүүст хэрхэн ойртуулж, ойлгуулах вэ? гэх мэт асуултанд бид өнөөдөр хариулах шаардлагатай болсон байна.

Дэлхийн байгаль орчны сангийн (GNF) тэргүүн хатагтай Марион Хаммерл болон удирдах зөвлөлийн гишүүн Ранвейг Экхофф нар байгалийн аялал жуулчлалын ирээдүйн хөгжлийн талаарх өөрийн  төсөөллөө  ярьж хуваацлаа.

Автор: Эдвард Батоцыренов, Байгаль нуурын байгалийн нөөцийн менежментийн хүрээлэн

http://baikal24.ru

http://www.visitburyatia.ru/news/section-105/item-2854/

Document Actions

Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн талаарх зөвлөгөөн - "Орос улсын бүсийн экологийн төв" ТТБ

Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн талаарх зөвлөгөөн - "Орос улсын бүсийн экологийн төв" ТТБ, "ОХУ-ын Усны нөөцийн менежмент ба усны салбарт эдийн засгийн хөшүүргийн ашиглалтыг сайжруулах" төслийн үр дүн

Event details

When

Dec 06, 2012
from 03:25 AM to 03:25 AM

Add event to calendar

Document Actions

Сава голын сав газрын зөвлөлтэй харилцан туршлага солилцох

Энэхүү харилцан туршлага солилцох уулзалт 12-р сарын 5-7 өдрүүдэд Сава голын сав газрын олон улсын зөвлөлийн Хорват улсын Загреб хот дах байранд болон Сава голын сав газрын хамтын менежменттэй холбоо бүхий өөр олон газарт болов.

Event details

When

Dec 05, 2012 01:40 AM to
Dec 09, 2012 01:40 AM

Add event to calendar

Төслийн Үндэсний Захирал, БОНХЯ-ны Төрийн Нарийн Бичгийн дарга Ж.Батболд, БОНХЯ-ны Хилийн усны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхбат болон төслийн ажилтан Ч. Алтанчимэг нар  IW:LEARN төслийн Сава голын сав газрын зөвлөлтэй харилцан туршлага солилцох арга хэмжээнд оролцохоор Хорват улсын Загреб хотод очсон юм.

Энэхүү харилцан туршлага солилцох уулзалт 12-р сарын 5-7 өдрүүдэд  Сава голын сав газрын олон улсын зөвлөлийн Хорват улсын Загреб хот дах байранд болон Сава голын сав газрын хамтын менежменттэй холбоо бүхий өөр олон газарт болж өнгөрлөө.

Document Actions
Document Actions