You are here: Home / Төсөл

Төсөл

Байгаль Нуурын Сав Газрын Хил Дамнасан Экосистемийн Байгалийн Нөөцийн Нэгдсэн Менежмент

Уул уурхай, аялал жуулчлалын  салбарын эдийн засгийн өсөлттэй холбогдуулан Сэлэнгэ мөрний  хилийн усны талаарх Орос-Монголын хоорондын уламжлалт  хамтын ажиллагаанд түшиглэн Байгаль нуурын сав газрын усны экосистемийг хамгаалах,  хилийн усны менежментийг сайжруулах Стратеги Үйл Ажиллагааны Хөтөлбөр (СҮАХ)-ийг боловсруулж хэрэгжүүлэхэд ДДБОС дэмжлэг үзүүлнэ.

Төсөл нь нийт 11,047,790 га талбай бүхий усан экосистем, түүний биологийн олон янз байдлын хамгааллын менежментийг сайжруулахад чиглэх бөгөөд үндэсний болон орон нутгийн засаг захиргаа, иргэний нийгмийн байгууллагуудаас уул уурхай, аялал жуулчлалын салбарын болон сав газрын менежментийн төлөвлөлтөд биологийн олон янз байдлын хамгааллын талаар гаргаж буй санаачлагыг дэмжинэ.

Төслийн зорилго нь эдийн засгийн тогтвортой хөгжлийн хүрээнд Байгаль нуурын сав газар болон Хөвсгөл нуурын экосистемийн дасан зохицох чадварыг хадгалах, усны чанарт нөлөөлөх аюул заналыг бууруулах нөхцөлийг хангахуйц байгалийн нөөцийн нэгдсэн менежментийг тэргүүлэх байр сууринд тавьж хэрэгжүүлэхэд оршино.

Төсөл нь дараах үндсэн гурван хэсгээс бүрдэнэ:

  • Стратеги бодлого, төлөвлөлт
  • Усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх байгууллагуудын  чадавхийг нэмэгдүүлэх
  • Усны чанар болон биологийн төрөл зүйлийг хамгаалах туршлага нэвтрүүлэх, үүнд; газрын доорх усны хяналт болон хамгаалалтын асуудал хамаарна.
Document Actions