Байгаль нуурын эрдэнийн хэлхээ
Төслийн тухай
Энэ төслийн зорилго нь Эрхүү мужийн Өвөр Байгалийн хязгаарын БНБУлсын ДЦГ, БНГ, БЦГ-уудыг эко-аялагчийн өнцгөөс танилцуулах явдал юм.
Тусгай Хамгаалалттай Газар тус бүрээр бүрэн хэмжээний баримтат кино түүнчлэн тусгай ролик хийж танилцуулсан юм. Байгаль нуурын бүх ТХГ-уудын танилцуулга, эко-аяллын маршрут зэргийг агуулсан "Байгаль нуурын ертөнц" нэртэй сэтгүүлийн тусгай дугаар гаргахаар бэлтгэсэн. Кино ба сэтгүүлйиг англи хэлдээр хөрвүүлэн гаргасан.
Байгалийн онцгой ландшафт, амьтан, ургамлын давтагдашгүй объект бүхий ДЦГ болон БЦГ-уудыг харуулсан. Онгон байгальтай харьцах боломжийг олгосон экологийн жимд онцгой ач холбогдол өгсөн.
Төсөл нь Байгаль нуурын бүс нутгийн экологийн брэндийг хөгжүүлж, экологийн боловсрол ба хүмүүжлийг дэмжих, хүрээлэн буй орчинг анхаарах хандлагыг хөгжүүлэх явдал юм.
Төслийг ОХУ-ын Байгалийн нөөц ба экологийн яам дэмжин ажилласан.
Төслийн хамтран гүйцэтгэгчээр Оросын Газар Зүйн Нийгэмлэг, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн Салбарын Байгаль ашиглах Байгаль нуурын Хүрээлэн, Байгаль нуурыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх сан, "Метрополь" компаниудын нэгдэл оролцов.
Киног «Атлас Медиа» киностудид хийж, сэтгүүлийг "Экос" хэвлэлийн газар хэвлүүлэв.