You are here: Home / ҮР ДҮН / Байгаль нуурын сав газрын усны бохирдлын зөөгдөл ба усны балансын загварчлалыг хийх

Байгаль нуурын сав газрын усны бохирдлын зөөгдөл ба усны балансын загварчлалыг хийх

Москвагийн Их сургуулийн Газарзүйн факультет, ОХУ

загварчлалд хэрэглэх 2012 онд хийгдсэн мэдээллийн
сангийн өгөгдлийг ашиглан Сэлэнгэ мөрний усны
бохирдлыг загварчлах ажлаас 2013-2014 онд гарах гол үр дүнгүүд:

  • HEC-RAS ашиглан Туул гол, Орхон голын Туулын цутгалаас доош Сэлэнгийн бэлчир хэсэг хүртэл, Жида голын Сэлэнгийн бэлчир хүртэл хэсэгт хийсэн загварчлалын үр дүн ба Сэлэнгэ мөрний аналитик системийн (уусмалын тэгшитгэлд суурилсан) судалгааны үр дүнг ашиглан гаргасан тайлбар бичиг.
  • WEAP загвар ашиглан хийсэн Байгаль нуурын сав газрын усны балансын загвар.
  • Байгалийн нөхцөл ба хүний үйл ажиллагааны нөлөөгөөр голын голдрилд тархсан бохирдлын (булингар, хүнд метал, ууссан бодис) элементийн орон зайн тархалтыг зураглал, график, хүснэгтээр харуулах.
  • Усны горимын янз бүрийн үеүүдэд усанд хөвөгч ба ууссан бодисын хэмжээг тодорхойлох.
  • Голын системийн хэсгүүд тухайлбал голын голдрил ба татамд хуримтлагдах бодисын хэмжээг загварчлах, геохимийн асуудалтай газруудыг тодорхойлох.

2013 онд Сэлэнгэ мөрний доод хэсэгт химийн элементүүдийн зөөгдлийн аналитик системийн судалгаа (WEAP ба HEC-RAS) хийгдсэн ба усны балансын талаар илтгэл бичсэн.

Тайланг татах

Document Actions