You are here: Home / ҮР ДҮН / Хиймэл дагуулын судалгаа шинжилгээ ба малын сэг зэм устгах хаягдсан хуучин газруудыг илрүүлэх

Хиймэл дагуулын судалгаа шинжилгээ ба малын сэг зэм устгах хаягдсан хуучин газруудыг илрүүлэх

ОХУ-ын ШУА-ийн СС-ын ерөнхий ба туршилтын биологийн хүрээлэн, Буриадын Роспотребнадзор болон Эрхүүгийн тахалтай тэмцэх шинжлэх ухааны судалгааны хүрээлэн (ОХУ)

Ажил гүйцэтгэх явцад дараах асуудлуудын шийдсэн. Үүнд:

  • Гүйцэтгэгч байгууллагуудын архивын материалд болон шаардлагатай ном зохиол ба зураг зүйн эх үүсвэр зэрэгт  дүн шинжилгээ хийж мөн оршин суугчдын дунд асуулга явуулсан;
  • Баргуужин ба Курумкан дүүргүүдэд зайнаас хийсэн тандан судалгааны мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн;
  • зайнаас хийсэн тандан судалгааны мэдээллийг харгалзан сонгон авсан газруудаас микробиологийн шинжилгээ хийх, хөрсний дээж авахад Буриад улсын мал эмнэлгийн удирдах газарт дэмжлэг үзүүлсэн;
  • Сибирийн яр ба өөр бусад гоц аюултай халдварт өвчний бактерийг илрүүлэхээр хөрсний дээжийн микробиологийн шинжилгээг албан ёсоор баталгаажсан улсын лабораторид хийлгэсэн.

Тодорхой гарсан үр дүн:

Зайнаас тандан судлах ба шинжилгээний дүнд халдвар тархахаас урьдчилан сэргийлж тусгайлсан арга хэмжээ авах шаардлагатай, сибирийн яр өвчний халдвартай малын сэг зэм устгаж байсан хоёр газрыг олж тогтоосон.

Document Actions