You are here: Home / ҮР ДҮН / Байгаль ба Хөвсгөл нуурыг цэвэрлэх кампанит ажил

Байгаль ба Хөвсгөл нуурыг цэвэрлэх кампанит ажил

«Экологи ба нийгмийн төслүүдийг хөгжүүлэх төв», Хөвсгөл аймгийн Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Холбоо (Монгол Улс)

“Байгаль нуурыг хамгаалцгаая” олон нийтийн байгууллагаас 2014 оны 4-р сарын 5-6 өдөр зохион байгуулсан Байгаль нуур ба Сэлэнгэ мөрний эрэг орчмыг цэвэрлэх ажлыг төслөөс дэмжив. Үүнд: Цэвэр мөс  (Эрхүү муж, Листвянка тосгон- МРС. Ольхон), 2014 оны 4-р сарын 12-ны өдөр; Цэвэр мөс (Буриад улс «Байгаль нуур дах загасчлал» арга хэмжээний хүрээнд); 2014 оны 7-р сарын 15-наас 8-р сарын 15; Харуул ба байгаль хамгаалах лагерь «Байгаль нуурын эргийн алба» - 2014 оны 8-р сарын 7 өдөр; Сэлэнгэ мөрний бүх Оросын хэмжээний цэвэрлэгээ «Сэлэнгэ мөрний цэвэр эрэг» (Улаан-Үд хот); 2014оны 8-р сарын 25-наас 9-р сарын 6 өдөр-Монголын Хөвсгөл нуур дээр очих экспедиц «Байгаль нуурын эх» .

“Байгаль нуурыг хамгаалах” төсөл хэрэгжүүлэгчид 2014 онд нийт 11 арга хэмжээ зохион байгуулж, 17 000 км зам туулж, 500 сайн дурынхан оролцож, 110км2 газар нутгийг цэвэрлэж, 2000 уут хог хаягдал түүж, 2015-2017 онд хийх байгаль хамгааллын ажлын төлөвлөгөө гаргасан.

2014 оны 11-р сарын 8-14 өдрүүдэд Монголын Хөвсгөл нуураас эх авах Эгийн голын дагууд нутгийн иргэдийг оролцуулан цэвэрлэгээний ажил зохион байгуулав. Цэвэрлэгээний ажил Алаг-Эрдэнэ, Хатгал сумдад өрнөж багш нар, экологийн клубын сурагчид зэрэг 50 орчим  хүн оролцов. 10 тээврийн хэрэгслэлийг (6 ачааны машин, 1том трактор, 1 жижгэвтэр трактор мөн 2 автомашин) дайчлан ажилласан арга хэмжээний үр дүнд голын эрэг татмын 22 га газрыг цэвэрлэж, хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх талаар 2 сумдын удирдлагын хэмжээнд тохирсон.

Үүнээс гадна кампант ажлын хүрээнд хөрш зэргэлдээ нутгийн иргэдийн дунд төрөл бүрийн сургалт, семинар зохион байгуулав.

Тайлан татах (Байгаль, Сэлэнгэ)

Тайлан татах (Хөвсгөл, Эг)

Document Actions